Special... ❤️

316 40 0
                                    

[Иб нь энэ бичвэрээ их удаан бодож бас чамгүй хугацаанд бичсэн болохоор их хайрладаг юм..

Гэхдээ мэдээж хүн л юм хойно сэтгэл ханах биш дээ.. зарим үйл явдлаа хаяж гээж, утга санаагаа бүрэн гаргаж чадаагүй хэсгүүд олон² тэдгээрийгээ нэг л өдөр час хийсэн болгож янзалнаа гээд саначихсан л байгаа...

Тэгээд тэрнээс өмнө энэ бичвэрийг уншиж хайрлаж байсан та нартаа энэ уртаас урт "special" партаар бэлэг барих гэсэн юмаа... 🥰❤️❤️]

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өмнөд Солонгос улс 2023 он

Хэсоны талаас:

Сэргээд удаагүй байгаа болохоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа надад эдгээр өдрүүд яг л хаврыг хүлээн цасанд дарагдан хэвтэх хөгшин мод шиг уйтай бас удаан санагдана.

Хэдийгээр ухаангүй гурван сар хэвтсэн боловч яагаад ч юм түүнээс удаан хугацааг зүүдэндээ туулсан мэт хоосрол ганцаардал мэдрэгдэх нь хачин..

Цонхны гадна зун айлчилж бүлээн салхи нээлттэй цонхоор үлээх хэдий ч сэтгэлд минь жавар хурган цаанаа л нэг жихүүн санагдан суухад хэвтэж байгаа өрөөний минь хаалгыг нээн цор ганц сайн найз минь дуу шуу хадуулсаар орж ирлээ.

"Гадаа чинь яасан айхтар халуун байнаа.. Зайрмаг шиг хайлах гэж байна шд.." гэсээр хажууд минь ирэхэд би түүн рүү ширтсээр "Яваад ирсэн үү? Юүн.." хэмээн инээмсэглэв.

Юүн ч бас өөдөөс минь инээмсэглээд "Жон багшийн лекцийг дуусгаад шууд ирлээ.. Чи юу хийж байв даа.. бие чинь өвдөж янз бүр болоогүй биз?.."

Би толгой сэгсрээд "Би зүгээр дээ.." гэвэл Юүн авч ирсэн том цүнхнээсээ хэрэгтэй зүйлсийг минь гаргаж тавина.

Юүн "Их уйдаж байгаа биз дээ? Би чамд хэдэн ном авч ирсэн.." гэхэд нь би тодоор инээмсэглээд "Уйдаад яг үхэх гэж байлаа.. Ямар ном авч ирсэн?" гэсээр өндөлзөж байгаад нүдэнд туссан танил номын хавтсыг харан шүүрэн авав.

Би "Өвлийн цэцэг.." хэмээн амандаа бувтнаад "Энэ ном одоо ч байгаа байх нь ээ.. Би осолд орохдоо гээсэн л гэж бодсон юм.." гэж Юүнд хэлэн минийх л бололтой цөөн хэдхэн цусны толбо үсэрсэн хөх хавтастай номыг дэлгэлээ.

Юүн "Ослын дараа эд зүйлс дундаас чинь олсон юм. Чамайг осолд ороход наад номын чинь талаар ярьж байсан болохоор хаячихдаг юм уу.. гэж бодсон ч хаяагүй.. Андуураад аваад ирчихсэн бололтой.." гэсээр гараас минь авах гэхэд нь би түүнээс бултуулаад "Замаа харж яваагүй миний буруу болохоос номонд ямар буруу байх билээ.. Тэгээд ч хаяагүй нь сайн юм болжээ.."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now