The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Гүнжээс холбоо тасарлаа..

288 30 0
By jelly_6566

Нүүрэн дээр минь улааран тусах нарны гэрлээс болж сэрвэлзэх би гэрлээс зугатан дороо эргэн хажуудаа унтах нэгний цээжинд хацраа наан тэврэн хэвтэв.

Гэтэл түүний хөнгөн инээд сонсогдон цээж нь түнхэлзэнэ.

Юнги "Эрхэм гүнжтэн минь их нойрмог юмаа?" гэж хэлэн надад гараа дэрлүүлсээр хацарт минь зөөлөн үнслээ.

Би хэдийнээ сэрж орхисон тул түүний нуруунаас зөөлөн чимхээд "Чамаас л боллоо!!" гэвэл түүний инээд улам чангарах аж..

Юнги "Тэгээд таньд ямар байв даа?? Эр хүн шиг эрүүл саруул бүрэн бүтэн байна уу?" гэсээр чихэнд ойртон шивнэхэд нь би хөнжлөө татан толгойгоо бүтээгээд "Мэдэхгүй ээ.." гэвэл тэр хормын төдийд хөнжилд шурган орж ирээд "Мэдэхгүй гэсэн үү? Дахиад мэдрүүлээд өгөх юм уу?" гэж хэлэн над руу дөхлөө.

Би ч Юнгиг түлхэж хөнжлөөсөө сугарч босоод "Үгүй ээ.." гэвэл тэр намайг шоолон инээсээр гараа тулан над руу хараад "Би уг нь бэлэн л байгаа юмсан.." гэв.

Би ичсэндээ час улаасаар "Яасан ичдэггүй залуу вэ? Нар ургачихсан байхад юугаа яриад байгаа юм?"

Юнги "Нар надад хамаагүй ээ.." гэсээр дээш өндийн намайг тэвэрч үнсэв.

Би ч түүнд үнсүүлсээр буцаад хэвтэх бол Юнги хэдийнээ дээр минь хэвтэн үнсэлтээ гүнзгийрүүлнэ.

Биднийг ийн байхад өргөөний гадна хэн нэгэн ирэн "Гүнжтээн та сэрсэн болов уу?" гэж асуухад би Юнгиг холдуулсаар дээш босоод "Ямар нэг юм болоо юу?"

"Лу Юүн авхай ирж байгаагаа дуулгалаа. Бас Лухан сайд бичгийн өргөөнд таныг хүлээж байна."

Би дээш босон өөрийгөө хөнжлөөр хаасаар энд тэнд тарааж шидэлсэн Юнгигын тайганы хувцсыг түүнд авч өгөн тэр ч босож суугаад хувцасаа өмсөв.

Би "Ойлголоо.. Би удахгүй тэдэн рүү очих тул та нар өглөөний зоог бэлэн болох хүртэл орж ирэх хэрэггүй!" гэсээр өөрийгөө ч бас бэлдэж эхэллээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ордны их танхим:

Гэнэт бүгдийг нь дуудсанд гайхсан байх сайд түшмэд нар нэг нэгэн рүүгээ харан зогсоцгооно. Хаа нэг хэрээ мэдэхгүй сайд нар Хэсоныг муулан хов жив ярилцах бол хаан сэнтийд удмаараа үнэнч явсан баруун гарын сайд болон түүний хэдэн итгэлт түшмэд нар л тайван бөгөөд чимээгүй зогсох ажээ.

Удалгүй хаалга нээгдэн Хэсон өөрийн өсгөсөн уулын барыг дагуулан толгой дээгүүр алхсаар орж ирэн хааны сэнтийн урд тусгайлан өөртөө засуулсан сэнтийд суух нь цаагуураа эзэн хаан болон угсаа залгах хунтайжийг хүндэлж хаан ширээг хамгаалах мэт...

Би "Яагаад бүгдийг нь яаралтай дуудсан талаар гайхацгааж буй биз??" гэж асуухад сайд түшмэл нар бүгд л над руу харцгаалаа.

Би инээмсэглэн "Шар мөрний үерийн хэргээс болж бид их хэмжээний хандив цуглуулах болсон.. Гэтэл яг үүнийгээ дагаад язгууртан сайд түшмэдийн булхай ил болж эхэлж байна." гэж хэлэн гараа дохивол Лухан айлтгал барин дэргэд минь ирэн зогсоод нэг нэгээр нь хэргүүдийг нь илчилж эхлэв.

Лухан "Зүүн гарын сайд өөрийн эд хөрөнгийг худал мэдээлж өөрийн хариуцсан газар нутгийн ард иргэдээс авах ёстой татвар, тариа будааг олон нугалж хувьдаа завшсан.." гэсээр гэмтний гэмийг түүгээр эхлүүллээ.

Би "Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй гэдэг шиг хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй байдаг юм шив.. Ийм том нүгэл хийсэн хүнд ямар шийтгэл оноодог билээ?" гэж асуун Лухан руу харвал тэр "Төрийн их сайд булай хэрэг үйлдэж улс эх орноо хохироох аваас есөн эрүү шүүлтээр тамлан хороож ар гэрийнхнийг нь боол болгон алс газар руу цөлөх учиртай!"

Би толгой дохиод "Тохирсон шийтгэл байна. Улсаа идэж уусан сайд нарыг бүгдийг нь шийтгэж гэр бүлийн цолыг нь хураан авч үр удмыг нь хамаатан садныг нь бүгдийг нь цөл!" гэж тушаахад их танхимын хаалганы цаана "Чон бага хатан болон Чон Сиеэн ханхүү ирлээ.." хэмээн зарлан тэд зөвшөөрөл ч авалгүй хаалга саван орж ирцгээв.

Тэднийг ирсэнд тийм ч их гайхаагүй боловч увайгүй аашинд нь багахан бухимдвал дэргэд хэвтэх охин минь дээш өндийн тэдэн рүү архирлаа.

Би түүнийг тайтгаруулахын тулд илсээр "Энэ үйлдлийг чинь хэрхэн ойлгох хэрэгтэй билээ?" гэж асуун хөмсөг зангидахад Чон бага хатан муухай царайлсаар үг хэлэх гэтэл Сиеэн түүнийг болиулаад "Та зүүн гарын сайдыг ийн шийтгэх аваас хаан угсааныхан ч гэсэн шийтгүүлэхгүй гэж үү?" гэж зөрүүлэн асуув.

Би гайхан хараад "Албатын бурууг яагаад хаан угсаа үүрэх билээ?" гэж асуувал тэр "Зүүн гарын сайд бол миний нагац ах, ээжийн минь төрсөн ганц ах.." гэхэд нь би мөрөө хавчаад "Тэгээд??"

Чон Сиеэн гайхах уурлах зэрэгцэн "Түүнийг эрүүдэн хөнөөж хамаатан садныг нь цөлөх аваас бид ч мөн түүний хамаатан тул шийтгүүлэхгүй гэж үү?"

Би "Мэдээж шийтгүүлнэ гэхдээ Сиеэн ханхүү та биш харин Чон бага хатан шийтгүүлнэ! Түүний шийтгэл хаан угсаад хамаагүй хэрэг! Та яаж ч явсан энэ улсын ханхүү тул энэ мэт хүмүүсийн бусармаг хэргээс болж шийтгэл хүлээхгүй нь лавтай."

Чон Сиеэн "Тэр эзэн хаанд хүү охин хоёр төрүүлж өгсөн.. Энэ бол том гавьяа!" гэж хэлэн над руу харлаа.

Сайхан шалтаг олоо шив! гэж бодоод "Мэдээж тэр гавьяат хатан мөн.. Гэвч гэр бүлийн хэргээс болж шийтгэл хүлээх нь харамсалтай.. Би бол залуу хүн энэ мэт нөхцөл байдалд оновчтой шийдэл олж чадахгүй нь.." гэж хэлэн танхимд байгаа хүмүүсийг тойруулж хараад "Гэхдээ Чон бага хатанд хоёр сонголт өгье.." гэж хэлэн инээмсэглэв.

Би "Эхнийх нь та гэр бүлтэйгээ хамт шийтгүүлж цөллөгт явж болно гэхдээ цолыг чинь хураахгүй! Хоёрт гэвэл та цолоо хураалгаж зүүн гарын сайдаас бусад гэр бүлийн гишүүдийгээ ялаас чөлөөлж өөр газар суурьшин тайван амьдарч болох юм.."

Намайг ярьж дуусахад Чон бага хатан "Үүнийг чи биш эзэн хаан мэднэ!! Өөрийн хатныг тэр яаж ингэж шийтгүүлэх юм???" гэсээр над руу омогтой хэлэхэд нь би "Луугын тамга надад байна!! Тэгэхээр хэн эзэн болж таарах уу? Хаан эзний зарлиг ч бас байгаа санагдах юм? Та нар эзэн хаанаас тэрслэхийг хүсээ юу?"

Сиеэн "Энэ шийдвэрийг эзэн хаан гаргасан нь илүү оновчтой байх!! Гэхдээ эзэн хаан өвчтэй байгаа гэж дуулсан! Яагаад тэр огт төрийн хэрэгт оролцохгүй бас бусад хүмүүстэй уулзахгүй байгаа юм?"

Түүнийг энэ талаар сөхөж нэг асуудлыг нөгөөгөөр солихоор оролдохыг мэдэж байсан тул тайван суусаар "Эзэн хаан нас өндөр гарч намрын сэрүүн салхи, нар, бороонд ч хий хууч нь хөдлөн бие нь чилээх болсон талаар түүний төрсөн хүү атал та мэдэхгүй гэж үү? Тиймээс л тэр өөрийн биеийг сувилан надад эрхээ шилжүүлсэн хэрэг.. Гэтэл та энд эзэн хааны өвчнийг барьж эхийн талаа хамгаалахаар зүтгэж байна яасан ачлалгүй хэрэг вэ?" гэж халаглан хэлээд "Нэгэнт та бүх чадлаа баран ингэж зүтгэж байгаагаас хойш би Чон бага хатан та хоёрыг оролцуулахгүйгээр шийдэж өгье. Хэрвээ эцсээ хүртэл зүүн гарын сайдыг өмгөөлөхөөр шийдсэн бол надад энэ төрийн хууль цаазыг чандлан биелүүлэхээс өөр сонголт үлдэхгүй гэж айж байна!!"

Би ярьж дуусан тэдний шийдлийг хүлээн суухад Сиеэн ханхүү Чон бага хатан руу өөр арга үлдээгүй мэт харж харин зүүн гарын сайд алга хавсран Чон бага хатны хормойгоос зүүгдэнэ.

Зүүн гарын сайд "Би чиний ах шүү дээ.. Намайг ингээд орхиж болно гэж үү дээ??" гэсээр уйлан алга хавсрах бол Сиеэн ханхүү ээж рүүгээ өгүүлэмжгүй харах аж..

Өгүүлэмжгүй гэвч юу юунаас илүү олон зүйлийг өгүүлсэн харц..
Энэ нөхцөл байдлыг мэдэхгүй хүн түүний харцыг уншиж чадахгүй байх гэвч би чадаж байлаа..
Түүний харц ээжээсээ ирээдүйг гуйж уурсан байв. Яг л хавцлын ирмэг дээр зогсоод үхэх үү? амьдрах уу? Та шийд!! Гэвч би амьдармаар байна гэх шиг...

Тэдний голд зогсох Чон бага хатан яг л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг яахаа мэдэхгүй шаналах ажээ.

Намайг эмгэнэлт, инээдмийн жүжгийг харан суухад дэргэд минь Лухан ирж зогсов.

Би "Хардаа.." гэж хэлэн тэдэн рүү дохих бол Лухан урагш миний харж буй зүг рүү харлаа.

Би "Юмны учир мэдэхгүй хүмүүс бусдын зовлонг ойлгохгүй. Тэд өөрсдийн төлөө бусдаас энэрч өршөөхийг ичгүүргүйгээр гуйх атал өөрт хамаагүй бол энэрч өршөөхийг мэдэхгүй.. Инээдтэй биш гэж үү?" гэж асуухад Лухан санаа алдсаар "Хүн гэдэг амьд бодь гал дотроос бурхан болоод чөтгөртэй хамгийн ойр байдаг нь гэлцдэг шүү дээ. Өршөөл энэрэл гэгч тэднээс хэтийдсэн зүйл биз.."

Биднийг ярилцан байхад Чон бага хатан шийдвэрээ гаргасан бололтой ахыгаа орхин хүүгийнхээ гараас хөтлөв.

Би "Та шийдвэрээ гаргажээ.." гэж хэлээд "Зүүн гарын сайд болон гэм буруутай бусад сайд нарыг чирч аваачин шийтгэ!!" хэмээгээд Тао руу дохиход тэр цэргүүдэд тушаал өгөн тэднийг чирч гарцгаалаа.

Үүнийг харан зогсох бусад сайд нарт хандан "Сайн харж авцгаа!! Эх орон ард иргэдийнхээ төлөө зүтгэх ёстой сэхээтэн атал шуналдаа хөтлөгдөн бурууг үйлдвэл үр дагавар нь ийм буй!! Санаж яваарай!" гэж анхааруулан хэлэв.

Намайг ярьж дуусахад Чон бага хатан Сиеэн ханхүү нар гарахаар цааш эргэн алхаж байтал өөдөөс нь хаалга нээгдэн Юүн болон Тэхён ах нас дээр гарсан нэг эмэгтэйг дагуулан орж ирлээ.

Яг цаг нь таарлаа... хэмээн баярлан тэдний зүг харахад өнөөх эмэгтэйг харсан Чон бага хатан сүнс харсан мэт мэгдсэн бол тэр настай эмэгтэй намайг харан газар сөгдөн суун мэнд мэдэв.

"Эрхэм дээдэс Их гүнжтэн амгалан сайн сууж байв уу?"

Би "Дээш босно уу! Бүү ёсорх.." гэхэд Юүн түүнд босоход нь туслав.

Би "Хуан асрагчаа.. таныг энд ирсэнд би тун баяртай байна. Энэ бүх хугацаанд би таныг багагүй хайлаа." гэж хэлэхэд Хуан асрагч нэг бөхийгөөд "Дорд би торонд орсон загас, урхинд орсон баавгай шиг хөл тушаатай байсан тул таныг зорьж ирж чадсангүй. Азаар та намайг хүн явуулж хайлгасан байж.. үнэхээр талархаж байна."

Би "Би энд танаас үнэн мөнийг асуух гэж авч ирсэн юм. Би Гүрёо руу явахаасаа урьтаж өөрийн хуримтлуулсан хөрөнгийг асрах газрын хүүхдүүд болон орон гэргүй хүмүүст тус болог гэж үлдээсэнг та мэднэ. Гэвч өгсөн хөрөнгө минь барагдаж шавхагдан харин авах учиртай хүмүүс нь эцэж туйлдсан байхыг би олов. Хэн энэ хэргийг хийв?"

Хуан асрагч "Мөхөс би хэн хийснийг нь мэднэ. Атгаг санаа өвөрлөн алба гувчуурыг дундаас нь хомсолсон хүн бол үнэнг нь мэдсэн намайг барьж хорьсон тэр нэгэн билээ.."

Би "Та тэднийг хэн болохыг хэлж өгөөч.." хэмээн түүнээс хүсэхэд бидний яриан дунд Чон бага хатан болон Сиеэн ханхүү их танхимаас гарахаар яарав.

Хуан асрагч "Чон бага хатан та юунд яарав?? Үгийг минь дуустал энд байх учиртай бус уу?" гэж асуухад Чон бага хатан аймшигтай уурсан "Чи хэнд тушаагаад байгаа юм? Муу дорд эм!!" гэсээр орилоод "Тэгээд ч надад ямар хамаатай юм?" хэмээн гарахаар алхлаа.

Намайг гараа өргөхөд үүдэнд байх цэргүүд Чон бага хатан болон Сиеэн ханхүүгийн замыг хаав.
Сиеэн "Яаж аймшиггүй бидний замыг хааж зүрхэлж байнаа??"

Би "Юундаа яарахав??? Эхлээд Хуан асрагчийн үгийг сонсчихоод гарахад оройтохгүй биз.." гэхэд тэдний царай улам барайн байрандаа хадагдав.

Хуан асрагч "Мөхөс боол би эрхэм дээдсийн хүсэлт ёсоор таны байгуулсан асрах өргөөг харж хандаж  үлдсэн билээ.. Гэвч таныг Гүрёог зорьсоны дараагаас ордноос ирэх тэтгэмж багассаар байгаад сүүлдээ ирэхээ больсон. Тиймээс дорд би зүрх гарган судалж үзсэн билээ. Тэгж явсаар энэ хэргийн ард арын ордны татвар хатад байгааг олж мэдсэн. Ялангуяа энэ хэргийг өдөөсөн хүн Чон бага хатан байсныг.."

Би ч хэрэгтэй мэдээллээ сонссон тул сэтгэл ханан инээмсэглэхэд Чон бага хатан орилсоор "Чи муу яаж надад хэргээ тохож чадаж байнаа!! Чамд хэрэггүй үгнээс өөр юу байгаа юм??" гэсээр Хуан асрагч руу дайрлаа.

Би "Тийм шүү!! Амаар хэлсэн үг нотлох баримт болохгүй." гэсээр түүн рүү харвал тэр надад дахин бөхийгөөд "Би мэдээж ганц үгээр энэ хэргийг гэрчилж чадахгүй. Тийм ч болохоор би Чон бага хатантай хуйвалдаж байсан ордны тайганг дагаж явсаар түүнийг Чон бага хатны тушаалаар баруунаас ирсэн үнэт эдлэл болон торго дурдан, оо ингэсэг ихээр худалдаж авч байгааг нь олсон. Худалдаж авсан зүйлсийнх нь өрийн бичиг болон түүнийг төлсөн баримтыг би өөртөө хадгалж авсан." гэсээр Тэхён ахад баримтыг өгөв.

Тэхён ах хөмсөг зангидсаар надад өнөөх цаасыг авч ирж өгөхөд нь би сайтар харж байгаад санаа алдан "Үүнийг чинь хэрхэх билээ? Яаж ийм зүйл хийж чадаж байнаа? Хэдий тэр хөрөнгийг би өөрөөсөө гаргадаг боловч угтаа улсаас гаргаж иргэдэд өгч буй өмч гэж явдаг шүү дээ.."

Намайг үгээ дуусгахад баруун гарын сайд "Эрхэм дээдсээ энэ бол яавч өршөөж болохгүй хэрэг билээ! Шийдэж өгнө үү!!" хэмээн хүсэхэд бусад сайд нар ч бас дуу нэгдэн надаас гуйна.

Үүнийг л тэсэн ядан хүлээж байсан би "Хэдий би та бүхнийг ойлгож байгаа ч тэр бол эзэн хааны хатан бас Сиеэн ханхүүгийн ээж шүү дээ.." гэвэл баруун гарын сайд "Та саяхан хэлсэн шүү дээ.. ард иргэдээс урваж, шуналдаа хөтлөгдөн бурууг үйлдэх аваас шийтгэлээ хатуу амсана гэж.. Хэн ч бай үүнээс зөрж үл болно."

Би ч толгой дохиод "Би нотлох баримтыг харлаа.. Бас сайд нар ч үгээ хэлж байна. Надад үүнийг зөвтгөх нэг ч сиймхий алга." гэж хэлээд Чон бага хатан болон Сиеэн ханхүү рүү харвал тэдний нүдэнд гал дүрэлзэх шиг өөдөөс минь их л аймшигтай харна.

Би "Арын ордныг битүүмжилж татвар хатдыг бүгдийг нь өргөөнд нь хорь! Шивэгчдийг нь гянданд аваач! Чон бага хатныг ч бас аваад яв!" гэж тушаахад Сиеэн миний өмнө яаран ирээд "Үүнийгээ яг одоо зогсоохгүй юу?" хэмээн шүдээ зуун хэлээд энгэрээс минь заамдан авав.

Энэ үйл явдал дэндүү хурдан болсон тул намайг хариу үйлдэл гаргаж ч амжаагүй байхад надтай ойр байсан Лухан, Тэхён ах, Юүн гээд бүгд л нааш  ухас хийн түүнийг болиулахаар оролдоно.

"Яг одоо болихгүй юу?" гэх танил дулаан хоолой их танхимд хадаахад атгахан зүрх минь гайхшрал хийгээд айдсаас ангижран гэрэл гийх шиг санагдав.

Хаан өвөө "Хэдий хүртэл би чамайг хүү минь гэж өмгөөлж хаацайлна гэж санаав?" гэж асуусаар нааш дөхөх бол Юнги түүнд бараа болон ард нь алхах ажээ.

Сиеэн "Хаан эцэг минь..."

Чон бага хатан "Хаантаан.." гэсээр нааш алхан ирэх хаан өвөө рүү аврал эрэн харцгаалаа.

Хаан өвөөг нааш ойртон ирэхэд би Чон Сиеэний гарыг түлхэж хаяад түүнд бөхийн мэнд мэдэв. .

Би "Хаан өвөөгийн лагшин тунгалаг уу?" гэхэд хаан өвөө "Чи яагаад энд сууж байгаа юм? Би чамд сэнтийгээ өгсөн бус уу?" гэж асуухад нь би инээмсэглээд "Албат үүргээ гүйцэтгэж эзнээ орлосон ч өөрөө эзэн болж чаддаггүй шиг мөхөс охин хаан өвөөгийн үүргийг гүйцэлдүүлсэн ч хаан сэнтий рүү мацаж үл чадна."

Хаан өвөө "Эзний охин эзэн байх учиртай! Бүү тэнэглэ! Өөрийгөө доогуур үнэлэх бүрт чинь би бас улс орон чинь чирэгдэнэ." гэж хэлэн өөрийн сэнтийд залраад "За тэгээд энэ үймээнийг хэн тайлбарлах вэ?"

Би "Бид Шар мөрний-" гэсээр ярих гэтэл хаан өвөө гар өргөж болиулаад "Би үүнийг замдаа сонссон.. буруу хэргийн ардаас шийтгэл дагалддаг нь жам юм.. Надад Сиеэн яагаад чамд хүрсэнг тайлбарла"

Би түүний үгэнд гайхан харах бол нүдэнд минь уур нь буцлах Юнги туслаа..

Баларсан юм.. Уг нь түүнийг энэ хэрэгт оролцуулахгүй гэж бодон өөр ажил даалган үлдээсэн юмсан.. Гэтэл бүр хаан өвөөг дагуулаад ороод ирэх юм гэж санасангүй..

Сиеэн "Хүү би гэмээ ухаарч байна. Гэвч миний ийм зүйл хийх болсон шалтгаан бол Их гүнжтэн дорд эмийн зальд хууртаж хатан эхийг минь буруутгах гэсэнд байгаа билээ."

Хаан өвөө түүний үгийг сонсож дуусаад над руу харахад нь би нүдээ эргэлдүүлээд "Гэмтнийг шүүх бус өөрөө гэмтэн болоод дуусах нь л дутаж дээ.." гэж бувтнаад гартаа байгаа нотлох баримт гэх цаасыг өвөөд атгуулан "Ор үндэслэлгүйгээр бусдын үгэнд хууртсан бус нотолгоог харж дүгнэсэн шийдвэр тул буруу гэж бол бодохгүй байна. Хэрвээ буруу байсан байлаа ч чамд.." гэсээр Чон Сиеэн рүү хуруугаараа заагаад "Надад хуруугаа ч хүргэх эрх байхгүй шүү!"

Өнөөх цаасыг харж дууссан хаан өвөө хөмсөг зангидан над руу харсаар "Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм?" гэж асуув.

Би ч гайхан өвөө рүү харвал тэр "Ийм хэмжээний гэм үйлдсэн бол өргөөнд нь биш бүгдийг нь гянданд хорих нь зөв биш гэж үү? Чи хэтэрхий зөөлөн сэтгэлтэй юм.." хэмээгээд тушаалыг минь өөрчлөн энэ хэрэгт холбоотой бүх хүнийг гянданд хүргүүллээ. Чон бага хатан ч мөн үг хэлж ч чадалгүй цэргүүдэд чирэгдэж одсон юм.

Түүний ганц үгээр л энэ хэрэг нэг тийш болж дууссан нь хаан эзэн гэх байр суурь үүрэх ачаатайгаа тэнцүү эрх мэдэл, нэр хүндийг агуулдаг нь харагдах шиг..

Хаан өвөөгийн шийдвэрийг эсэргүүцэж чадалгүй эхийнхээ баригдан явахыг харж зогссон Чон Сиеэн юу бодож байгааг таах амаргүй байх аж.

Хүчгүйн урд асах атал хүчтэний өмнө бөхөлзөх түүний хоёр нүүрийг харан хоцорсон би түүнийг их танхимаас гарахын харан үлдлээ.

Хаан өвөө "Ярилцах хэрэг байна.. дагаад яв!!" гэж хэлэн сэнтийгээсээ өндийгөөд Юнги рүү ч бас харан "Чи ч бас!" хэмээгээд өөрийн өргөө рүү явлаа.

Би ч үг дуугүй түүнийг даган явсан бол дэргэд алхах Юнги над руу муухай харан бас л ам нээлгүй алхах аж..

Би "Та уурлачихсан уу? Эрхэм дээдсээ..." гэсээр Юнгиг царай алдахад тэр над руу нүднийхээ булангаар хараад "Би бол нэг муу дорд тайган Их гүнжтэнд хэрхэн уурлаж зүрхлэх билээ.." гэж хэлэх ч харц нь нэг тийм дээгүүр харан байв.

Би "Уучлаарай даа.. Миний буруу зүгээр л чамайг энэ хэрэгт оролцуулахыг хүсээгүй юм.."

Юнги "Сэтгэлийг чинь мэдэх ч гэлээ өөрийгөө ингэж аюулд оруулаад байх аваас би үнэхээр чамайг яахаа мэдэхгүй байна." хэмээн чин сэтгэлээсээ санаа зовон хэлнэ.

Бид явсаар хаан өвөөгийн өргөөнд орж ирэхэд тэр бидэн рүү хараад "Энэ ямар гээч тэнэглэл вэ?" гэсээр уурсан асуув.

Хаан өвөө "Бүхэл бүтэн улсын эзэн хаан харь улсад канган болж бусдад үйлчилж үүнийг нь мэдэх атал түүнийг дэргэдээ байлгах гүнжтэн.."

/Канган- тайган буюу хөнглүүлсэн эрэгтэй барлагыг хэлнэ./

Намайг ам нээхээс урьтаж Юнги түүнд бөхийгөөд "Энэ бүгд миний шийдвэр билээ.. Би л Гүрёод байх хугацаандаа гүнжид сэтгэл алдран тэр сэтгэлээ барьж дийлэлгүй энэ хүртэл ирсэн юм."

Би ч бас бөхийгөөд "Миний ч буруу бий.. Би түүнийг явуулах ёстой байсан ч татагдах сэтгэлээ хянаж чадалгүй өдий хүргэчихлээ.."

Хаан өвөө санаа алдан доош суугаад "Яасан тэнэг хэрэг вэ? Хэрвээ тэгж л их нэг нэгэндээ татагдаад байгаа бол албан ёсоор ирж гуйх хэрэгтэй биз дээ? Тэгж байж би охиноо өгөх болно. Чи ч гэж чи!..."

Би "Т-тиймээ.. уучлаарай.." гэж шалавхан хэлэхэд өвөө над руу харсаар "Ойлгосон бол Гүрёогын хаан өөрийн улс руу буц!" гэж хэлэн өөр тийш харав.

Би Юнги рүү хараад "Чи надад амласан шүү дээ.. Ордон одоо амар тайван болсон чиний буцах цаг болж.." гэвэл тэр над руу нэг л итгэлгүй харсаар ам нээх гэхэд нь би "Чи буцаж ирнэ биз дээ.. намайг авахаар?.." гэвэл тэр толгой дохиод "Би хуримын сүйхтэй ирэх болноо.." гэж хэллээ.

Түүний үгэнд инээмсэглэн толгой дохиод "Надад өвөөтэй ярилцах хэрэг байгаа болохоор түрүүлээд явж бай." хэмээн түүнийг явуулан өөрөө үлдэв.

Хаан өвөө "Тэр мэдээгүй байгаа юм уу?" гэж асуугаад над руу харахад нь би газар шагайсаар "Та ууртай байна уу?" гэвэл "Ууртай гэхээс илүү санаа зовж байна охин минь.."

Би түүн рүү хараад "Би зүгээрээ... Та намайг хүчтэй бас ухаантайг мэднэ.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юнги "Би үнэхээр...." гэсээр хөмсөг зангидан гараас минь атгах өөрийн гараа чангалах бол би түүн рүү зүгээр л инээмсэглэн зогсоно.

Үүнийг минь харсан тэр улам ч муухай царайлсаар "Чи ёстой..." гэж хэлэн дахиад л чимээгүй болов.

Би түүнийг шоолж инээгээд "Надад санаа зовох хэрэггүй гэж хэлсэн биз дээ?! Би яав л гэж дээ.."

Юнги "Намайг албан ёсоор эргэж ирэх хүртэл чи томоотой байж байгаарай!!" хэмээгээд хацрыг минь илбэн уруул дээр минь зөөлөн үнсээд холдов.

Сэтгэл уймрах шиг... ойрдоо хэт эмзэг байгааг ч хэлэх үү.. хоолойд юм торон нүдэнд ус хурахыг мэдрэн өөрийгөө барьлаа.

Би "Мэдээж шүү дээ.. Оройтох нь одоо явдаа.." гэсээр түүнийг түлхэхэд тэр над руу харсаар нуруугаараа ухран морь руугаа явна.

Түүнийг харсаар тэсэлгүй "Юнги.." гэж дуудан түүн рүү гүйсээр энгэрт нь тэврүүлэх бол тэр үсийг минь илэн үнэрээр минь өөрийгөө ч бас тайтгаруулна.

Би "Одоо жинхэнээсээ яв!!" гэсээр түүнийг түлхээд өнчин нулимсаа шувтрах бол тэр мориндоо мордон хилийн зүг хөдлөв.

Ордонг тайван болсон хэмээн итгэсэн тэр амласан ёсоороо гэр рүүгээ буцаж буй нь энэ юм..

Миний дэргэд Тэхён ах, Юүн хоёр ч бас салах ёс хийх бөгөөд халуун дотно биш боловч нэгнээ тавьж явуулах шинжгүй байх аж..

Юүн "Яваач!! Үлийгээ хийгээд зогсоод байгаа юм?"

Тэхён ах "Явна хөөе!! Эхлээд дүүтэйгээ салах ёс хийнэ. Чи дутаач!!" гэсээр хэдэрлэх ч нүд нь над руу бус Юүн рүү гүйгээстэй..

Тэхён ах "Сайн сууж байгаарай.." гэсээр намайг тэврэн холдсоор мориндоо мордон эргэн эргэн харсаар явах бол Юүн уруулаа зуун түүний ардаас хэд алхаад зогслоо.

Бид тэднийг гаргаж өгөн зогсоход ардаас минь морин төвөргөөн ойртсоор нэг цэрэг гүйж ирэн бөхийгөөд "Угсаа залгах хунтайжаас мэдээ ирлээ.. Бидний арми бут цохигдон ялагдаж байгаа тухай тэр дуулгалаа.."

Би "Явцгаая Юүн!!" гэсээр өөрсдийн моринд мордон ордны зүг давхих даа аль хэдийнээ нүдэнд үзэгдэхээ больтол холдон одсон Юнгигын зүг харан сэтгэл тавгүйрхэнэ.

Би "Сүүлийнх биш гэж найдъя.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бичээчийн талаас:

Ордондоо суун хуримынхаа бэлтгэлийг базааж байсан Юнгигын ая тухыг алдагдуулан Хусог хаалга саван орж ирээд "Хаантаан.. Мэй гүнжтэн.. тэр.." гэсээр хэлж ядан түгдрэв.

Түүнийг сонсон Юнги ухас хийн босож ирээд "Тэр яасан гэж??" гэсээр чангахан асуухад Хусог "Гүнжтэн Чин улсын зүүн хил дээр болж байгаа дайн руу цэрэг хөдөлгөн өөрөө ч бас явсан байна. Тэгээд нэлээд удсан боловч түүнээс мэдээ алга.. бид гүнжээс холбоо тасарлаа.."

Continue Reading

You'll Also Like

2K 91 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
887K 54.5K 119
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
130K 9.4K 28
Түүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чад...
1.1M 61.9K 38
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...