The villain really wants to l...

By jelly_6566

18.9K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Шинэ тайган...

300 34 1
By jelly_6566

Хайр шалтгаангүй ирдэг гэдэг..

Тийм ч болохоор хүний мэдэрч чадах мэдрэмжүүд дундаас хамгийн төгс нь хайр...

Хичнээн хол зайд байх эсвэл хэзээ ч уулзаж чадахгүй тийм хагацал учирсан байлаа ч... шалтгаангүй эхэлсэн хайранд эцэс гэж үгүй..

Тэр хол байсан ч чи хайрлах л болно. Бүр үхсэн байлаа ч хайрласаар л байх болно.

Энэ төгс хайрын төгсгөл хүртэл.. үүрд гэх хугацаа, мөнх гэх оршил дунд хөврөх болно.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тан уугаад унтсан хаан өвөөгийн дэргэд суух би цаашдаа яах талаараа бодож байв.

Ертөнц нурах шиг мэдрэмж...

Энэ амьдралаа аз жаргалтай төгсгөх гэж эхлүүлсэн атал надад өнөөх аз жаргалтай төгсгөл гэгчийн хэлтэрхий ч үл олдох аж..

Би гараа сунгасаар өвөөгийнхөө гараас атган санаа алдлаа.

Гэтэл өвөөгийн дулаан гар хөдлөн миний гараас зөрүүлэн атгах нь тэр...

Би "Эрхэм дээдсээ..." гэж дуудвал тэр над руу инээмсэглээд "Миний бяцхан Мэй өвөөгөө хэзээ ингэж дууддаг болоо вэ?" гэв.

Түүний ой санамж эргэж ирсэнд дэндүү баярласандаа нулимс дүүрэн түүнийг тэврэхэд тэр нурууг минь илж өгнө.

Хаан өвөө "Би муу охиноо айлгаж орхио юу даа?" гэж асуухад нь би толгой сэгсрэн үг хэлэх гэсэн ч хоолой зангиран нулимс урсаад хэлж чадсангүй.

Хэсэг уйлж байгаад сая нэг нулимс тогтох үед л толгойгоо өргөн өвөөгийнхөө гарыг хацартаа наагаад "Та минь эрүүл байж үүрд... үүрд.. дэргэд минь байж өгөөрэй. Би таньдаа маш их хайртай өвөө.."  гэж хэлэв.

Эрхэм нэгэн минь л дэргэд байж өгнө гэвэл ямар ч нөхцөл байсан зөвшөөрөх нь эгэл хүний жам ажээ.

Хаан өвөө "Бидний амь, бие зуурдынх боловч сэтгэл минь үүрдийнх билээ. Нас дээр гарсан хөгшин тэнгэрт залрах нь энгийн л зүйл.. өнөөдөр биш ч ирээдүйд бидэнд хагацал тохиох л болно. Гэхдээ өвөө нь чамд хэр их хайртай байсан минь өөрчлөгдөхгүй. Чамаасаа хүсэх ганц зүйл байна. Ардаас минь битгий их гуниглаж уйлаарай! Дусалсан нулимс бүр чинь далайн ус болоод нөгөө ертөнц рүү явах замыг минь хааж орхидог юм гэсэн. Сүнс минь дараа төрлөө олохгүй нулимсанд чинь хоргодох вий гэхээс айж байна."

Би "Битгий ийм зүйл ярь л даа.. Таныг яваад өгвөл надад Ишин ахаас өөр хүн үлдэхгүй. Би таньгүйгээр хэн байхаа мэдэхгүй байна."

Бүлээн нулимс хацар зүслэн урсахад өвөө зөөлөн арчиж өгөөд "Чи ахынхаа нөмөр түшиг болох ганц хүн шүү дээ. Ишин багаасаа л сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй бүрэг даруу нэгэн байсан. Түүнийг ойлгож түших хүн хорвоо дээр чамаас өөр үгүй. Түүнийг энэ улсын эзэн болж өөрийн гэсэн гэр бүлтэй болох хүртэл чи түүнд анхаарах хэрэгтэй! Цаашдаа чамд байгаа ганц хүн Ишин харин Ишинд байгаа ганц гэр бүл нь чи л байх болно."

Би толгой дохиод "Би ойлгож байнаа өвөө... Би ахынхаа илд бамбай байх болно." гэж хэлэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Эзэн хааны өргөөнд нүүж ирээд хэд хоноход өвөөгийн биеийн байдал хэвийн чигээрээ л байлаа.

Гэвч төрийн хэргийг гүйцэлдүүлэхэд хүндрэлтэй чигээр байсан юм. Би бүх цагт түүнийг асарч харин Ишин ах өвөөгийн өмнөөс төрийн хэргийг зохицуулах ажилтай байв.

"Зоог авч ирлээ.." гэж их тайган зарлахад би оруулах зөвшөөрөл өгөн өвөөгийн дэргэд суун түүнд үйлчиллээ.

Хаан өвөө "Чи Гүрёогоос ирсэн цагаасаа л гунигтай байлаа. Зарим шөнө би уйлах чимээ сонсох юм.." гэж хэлэхэд түүнд хачир дөхүүлж байсан би гайхан харав.

Болгоомжтой байсан гэж бодтол түүнд хүртэл мэдэгдэж орхижээ..

Би "Мөхөс охин хаан өвөө дөө санаа чилээсэн юм.. Бусдаар зүгээрээ.." гэвэл өвөө толгой сэгсрээд "Би хэдий хөгширсөн ч юм танихтайгаа байгаа шүү!!"

Хаан өвөө санаа алдаад "Хэлэх дургүй бол хэлэх хэрэггүй.. Гэхдээ сэтгэлдээ зовж байвал зовохгүй байх түмэн аргын аль нэгийг сонгоход болно. Тэр арга чинь бүтэхгүй бол дахиад сонго, дахиад бүтэхгүй бол бүтэх хүртэл нь хичээ!! Чи энэ ертөнцөд зовох бус жаргах ирсэн юм шүү!" гэв.

Би түүний үгэнд тайтгарч инээмсэглээд "Миний жаргал таны эрүүл саруул байгааг л харах юм шүү дээ.. Таныхаа үгийг сэтгэлдээ сийлж явнаа.. Одоо зоогоо барихтун.." хэмээхэд өвөө над руу харсаар "Чи өөрөө идэхгүй юм уу?" гэж асуулаа.

Би "Миний дотор бага зэрэг таагүй байна. Дараа нь идчихнээ.." гэхэд өвөө над руу их л учиртай ширтэнэ.

Өвөөгийн зоогыг хураасан хойно би Лухантай уулзахаар номын өргөө рүү явав.

Лухан "Ашгүй ирэв үү?" гэж асуусаар угтахад нь би "Ажил чинь хэр байна? Ах гайгүй юу?" гэж асуун суудал даа суулаа.

Лухан "Харин энэ талаар л... Сиеэн ханхүү болон Чон бага хатаны талаас чимээгүй байгаа. Гэхдээ зүүн хил дээр зөрчилдөөн илэрсэн. Байдал хүнд байвал угсаа залгах хунтайж, аав хоёр зүүн хил рүү явах байх."

Би санаа алдаад "Яг энэ үед үү?.. мөн цагаа олж дээ.." гэхэд Лухан "Харин ч сайхан боломж юм шиг санагдахгүй байна уу? Угсаа залгамжлагч зүүн хилийг төвшитгөж чадвал хаан ширээнд залрах зам нь дардан болох болно. Харин угсаа залгамжлагч ордноос алс байвал ордон доторх дайсан хөдлөхгүй гэж үү? Энэ цагт нь бид тэднийг барьж авна." гэж шийдэмгий хэллээ.

Хэдий түүний хэлдэг үнэн боловч өвөөгийн биеийн байдлаас болоод миний гар хөл тушаатайгаас ялгаагүй. Дээрээс нь ахын аян дайн хэзээ дуусах нь бас ялах эсэх нь тодорхойгүй болохоор улам л төвөгтэй байх болно.

Би "Чиний зөв боловч хэрэг тийм хялбар шийдэгдэхгүй.." гэвэл Лухан "Тиймээ чиний зөв... Гэхдээ энэ бидний боломж оролдоод л үзэх хэрэгтэй."

Би ч толгой дохиод "Ойлголоо.. Юүн, Тао хоёроос сурагтай юу?" гэж асуувал тэр толгой дохиод "Юүн Хөү-шин тосгон руу амьд үлдсэн шивэгчинтэй уулзаад наашаа эргэж байгаа сурагтай байсан. Тао харин асрамжийн газрууд болон гүнжийн ордны зээлүүдийг шалгаж яваа.." гэлээ.

Биднийг ийн ярилцах зуурт өргөөний гадна хааны өргөөний шивэгчин ирж яарсан байртай өчив.

Шивэгчин "Эрхэм дээдсээ.. Хаан эзний амрах өргөөнд Чон Лихуа гүнж зочиллоо. Тэр одоо эзэн хаантай уулзаж байгаа.."

Түүний үгийг сонссон даруй даа би шууд хаан өвөөгийн өргөө рүү яарлаа.

Хаан өвөөгийн өргөөнд яаран ирсэн боловч аль болох тайван харагдахаар алхсаар өргөөний өмнө тулж ирэв.

Би "Намайг ирсэн гэж дуулга!" гэж үүдний тайганд тушаан дараа нь дотогш оров.

"Их гүнж заларлаа.."

Би тайван инээмсэглэсээр дотогш орвол өвөөгийн хөмсөг гүнд зангирч, Чон Лихуа газар духаа тавин сөхөрсөн байх бөгөөд ширээн дээр байх эд зүйлс бүгд газарт шидэгдэж зарим нь хагарч цуурчээ.

Үүнийг харан гайхсаар тэдэн дээр гүйн очвол хаан өвөө "Хэн чамайг дураараа ир гээв Чон овогт!!!!!" гэж зандарна.

Байдал нэг л биш буйг анзааран би хаан өвөөгийн дэргэд очин гараас нь атгаад "Эрхэм дээдсээ та тайвшир!" гэж тайтгаруулахад түүний гар мөрөөр минь даван тэврэв.

Би "Чон гүнж юу буруу хийсэн болоод хаан эзнийг уурлуулсанг мэдэхгүй ч энэ хэргийг чинь дараа нь хэлэлцэнэ. Өргөө рүүгээ буц!!!" гэж тушаахад тэр газраас хөндийрөн гүйсээр гарч одлоо.

Би "Хаан-" гэсээр түүний дуудах гэтэл түүний хөл сулран сэнтийдээ суув.
Би "Та зүгээр үү? Би оточ дуудъя.." гэсээр явах гэтэл тэр гараас минь атгасаар "Битгий яв!! Лүси.. Надтай үлд!"

Би түүний дэргэд үлдэн "Би хаашаа ч явахгүй ээ.. та бүү санаа чилээ! Би үргэлж энд дэргэд чинь байх болно. Гэхдээ та ядарсан харагдаж байна тиймээс оточ дуудсан нь дээр.." хэмээгээд "Гадна хүн байна уу? Оточ дуудаар ир!!" гэв.

Ордны их оточ ирж хаан өвөөд тайвшруулах тан уулгасан хойно би оточтой үг солив.

Оточ "Хаан эзний бие сайнгүй байна. Хэрвээ түүний сэтгэл санаа таагүй байх аваас улам дордож мэдэх юм. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй.. Түүнийг аль болох тайван, сэтгэл амар байлгахтун.."

Би толгой дохин өргөөнд буцаж орж ирэн хаан өвөөгийн дэргэд суухад хаан өвөө "Манай Лишүэ хаана байгаа юм?" гэж асуулаа.

Аясыг нь дагуулах ёстой ч үнэндээ надад өчих үг үл олдох аж..

Би хэсэг чимээгүй суугаад "Манай Лишүэ ордны цэцэрлэгээр тоглоод гүйж байгаа.. Цэцэгсийн сорыг түүж, салхины сэвшээнд эрх чөлөөг мэдэрч байгаа удахгүй буцаад ирнэ."

Өчсөн худал минь үнэнээс хол зөрөхгүй байх гэж бодож байна...

Үүлс нүүж, одод орчих уудам тэнгэрийн диваажинд магад ээж минь тэнгэрт ургах олон цэцэгсээс сорыг нь түүж, зөөлөн салхи болон хорвоотой танилцаад, хүртэж амжаагүй тэр их эрх чөлөөгөө дураараа амталж аваад болсон гэж үзсэн тэр үедээ над дээрээ буцаад ирэх биз...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсон "Намайг хараач дээ.. намайг хайрлаач Юнги... би чамаас өөр зүйл хүсээгүй шүү дээ..."

~°~°~°~°~°~

"Цаазаар авах ялыг гүйцэтгэ!!"

Ёнсү "Нүглийн төлөөс эргэж ирдэг гэдэг... Түүний төгсгөл энэ байжээ.. Би гунигтай байна. Хэрвээ тэр арай зөөлөн нэгэн байсан бол бид эгч дүүс болох байсан биз..."

~°~°~°~°~°~

Ишин "Надад чиний эх орон, газар нутаг чинь хэрэгтэй байгаагүй!! Би зүгээр л өшөөгөө авахыг хүссэн.."

~°~°~°~°~°~

Тэхён "Энэ л бидний хүртэх зөв төгсгөл бололтой.. Төрсөн дүүгээ бус гадны хүнийг илүүд үзсэн тэр үзэшгүй зүрхийг минь яллах ялд энэ харин ч багадах биз..."

~°~°~°~°~°~

"Алдсан хойноо л... үнэ цэнэтэйг нь ухаарна."

"Үнэндээ би чамайг үзэн ядах бус хайрладаг байсан бололтой... Хэрэв дахин төрөл гэж байдаг бол чамтай дахин учирч ухаангүй хайрлах ганц хүн нь би байх болтугай.. Мөн хэрвээ тэр үед бид хагацах бол хаягдан үлдэх нэгэн ч мөн би байг..."


Юнги "Хэсон... буцаад ирээч..."

Яг л хийсээд одох навчсыг барьж авахаар гараа сунгах шиг Юнги зүүдэндээ Хэсоныг дуудсаар сэрэв.

Тэр өндийж суугаад нүдээ нээвэл нүдэнд нь нулимс хурж удалгүй хацрыг нь сэрүү татуулан өнчин нулимс нь урсан гарлаа.

Харцаа бэлчээн дэргэдээ байх сэлэмээ харахад хуйнаас нь унжих хуучирсан цагаан зүүлтийг олж харав.

"Энэ бол миний хахууль.."

Юнги гараа сунган сэлмээ аваад санаа алдлаа.

Юнги "Хаягдаж үлдэх нэгэн нь үнэхээр л би байжээ..." гэж бувтнаад өргөөнөөсөө гаран алхав.

Тэргүүн тайган "Та хаачих нь вэ? Эрхэм дээдсээ... хаантаан..." хэмээн ардаас нь хурдлан дагасаар бэлтгэлийн талбайд ирлээ.

Юнги "Жон сайдаа?.." гэж дуудахад цаана цэргүүдийн бэлтгэлийг хийлгэж байсан Хусог гүйсээр хүрч ирэн бөхийгөөд "Хаантан амгалан морилж байна уу? Ямар хэрэгээр намайг энэ хүртэл өөрийн биеэр хайж ирсэн юм бэ?"

Юнги "Ин Ёнсүгийн цөлөгдсөн газарт очих хэрэгтэй байна.." гэж шийдсэн байртай хэлвэл Хусог гайхаж харсанаа "Ойлголоо..би хамт явъя.."

Тэд цөөн хэдэн цэргийн хамт нийслэлээс гарч давхисаар цөлөгдсөн хоригдлуудын тосгонд ирцгээв.

Хусог "Ёнсү авхай.. тэнд байна.."

Хусог Юнгиг дагуулан тосгоны ойролцоох чулууны уурхайд ирэн нэг тийш заагаад ийн хэлэв.

Юнги түүний заасан зүг рүү харвал үс нь бага зэрэг сэгсийж өмссөн ханбуг нь урагдаж халтартсан залуу бүсгүй бусад хүмүүсээс зайдуу суун будааны бөмбөлгийг амаа олохгүй идэж байх аж...

Тэд түүн рүү алхсаар өмнө нь очив.
Ин Ёнсү.. нэгэн цагт гоо үзэсгэлэн нь Гүрёог шуугиулж байсан бүсгүй атал одоо тэр тийм байхаа больжээ..

Юнги түүн рүү харсаар "Нүглийн төлөөс чинь энэ байжээ?.." гэж хэлэхэд Ёнсү толгойгоо өргөн түүн рүү гал цог нь унтарсан нүдээрээ цоо ширтлээ.

Ёнсү "Намайг авахаар ирсэн юм уу? Хаантаан би таныг маш их санасан.." гэсээр огцом өндийн түүнийг хагарч сайртан гэмтсэн гараараа чанга тэврэв.

Хусог яаран түүнийг болиулах гэсэн ч Юнги хэрэггүй гэж дохин түүнийг өөрөө түлхэж холдууллаа.

Юнги "Тийм гэж үү?" гэж асуун түүн рүү тогтож харвал Ёнсү үсээ янзалж ханбуг дээрх шороогоо гөвөөд "Мөхөс хатан нь эрхэм дээдсийг угтаж авч чадсангүй.." хэмээгээд даруу инээмсэглэнэ.

Түүний ухаан самуурсан гэдгийг Юнги хараад "Ин Ёнсү... Чи миний хатан биш шүү дээ... " гэхэд Ёнсү муухай царайлаад "Та чинь юугаа яриад байгаа юм бэ? Би биш өөр хэн таны хатан байх билээ?? Ким Хэсон үхчихсэн шүү дээ.. Түүнийг дүүжилчихсэн тэр одоо миний замд хөндөлсөж чадахгүй тиймээс таны хатан болох хүн Гүрёод надаас өөр байхгүй."

Юнги түүн рүү харсаар "Өмнө тийм байсан.. одоо бол би тэр Юнги биш.. Чиний мунхруулж орхисон Мин Юнги өнгөрсөн амьдралд үлдсэн.. Чамд хайртай гэж өөрийгөө хуурч явсан тэр тэнэг эр тэр үед хэрэгцээгүй амьдралаа дуусгасан. Харин би одоо бүх зүйлд цэг тавихаар ирлээ.."

Юнги "Би чамайг буруутгахгүй ээ.. Миний алдаа ч чамгүй их бас бүгд өнгөрсөнд үлдсэн. Магад чамайг ийм болгосон шунал надаас ихтэй ч байж мэдэх юм. Хайр, хүсэл хоёрыг салгаж чадаагүй би чиний муу талыг өрдсөн байж мэдэх юм. Намайг уучлаарай Ёнсү.. Хэрвээ бидэнд ирэх төрөл гэж байх бол чи тэр үед сайн хүнтэй учирч утга учиртай амьдраарай.." гэж хэлэн нуруугаа харуулав.

Энэ хүртэл дусал нулимс ч урсгаж чадаагүй байсан Ёнсү орооцолдон зангиралдсан холбоогоо тавьж явуулах мэт цурхиран уйллаа.

Түүний бодлыг тааж мэдэхгүй ч тэр магад өдийг хүртэл хийж ирсэн бүхэн нь ямар ч утга учиргүй байсныг ухаарч буй биз...

Цөлөгдсөн хоригдлуудын тосгоноос гарч давхих Юнги биед нь гүн шигдсэн өргөсөө авч шидсэн мэт эрх чөлөөг мэдрэнэ. Гэвч өргөс байсан тэр газраас дусал дуслаар урсах цусаа хэрхэн тогтоохоо үл мэдэх аж...

Хусог "Хаантаан? Бөх зүрх гарган асуух асуулт байна." гэхэд Юнги түүн рүү эргэж харлаа.

Хусог түүний дэргэд зэрэгцэн шогшсоор "Таны Ёнсү авхайтай ярьсан зүйл?--"

Юнги түүнээс харцаа салган тэнгэр өөд хараад "Зүгээр л.. зүүдний талаар байсан юм. Миний, Мэйн, Ёнсү бас Тэхёны зүүдэлсэн уртаас урт хар дарсан зүүдний талаар" гэж хэлэн хурдлан давхин одов.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсоны талаас:

Юүн "Шинэ тайган шивэгчид ирсэн гэсэн чамайг боломжтой бол шинэ дагуулуудаа өөрийн биеэр хараарай гэж асрагч эх хэлсэн." гэсээр дэргэд минь суухад би "Ойлголоо.. тэгвэл би хаан өвөөгийн өргөөнд айлчлаад дараа нь тэднийг өөрөө харъя.."

Юүн "Би ч бас цуг явъя.."

Ойрд хаан өвөөгийн бие, сэтгэл санаа ч тогтвортой байгаа тул зөнөх өвчин нь илрээгүй удаж байна.

Би өвөөгийн амар мэндийг асуугаад дараа нь өөрийн ордон руу явахаар болов.

Өнөөдөр шинэ тайган болон шивэгчид сонгох өдөр тул би зайлшгүй очих хэрэгтэй байсан юм.

Юүн намайг дагаж алхсаар их Жиньян өргөө буюу миний ордны өмнө цугласан хүмүүсийн дэргэд ирэв.

Би "Энэ далимаар чи ч бас тайган шивэгчингээ ав!! Хааны ордонд амьдардаг атал үргэлж ганцаар явна." гэхэд Юүн хошуугаа унжуулаад "Би чамтай хамт л явдаг шүү дээ.."

Би өнөөх хүмүүсийн өмнө зогсоод "Бүгд тавтай морил.." гэж хэлэн бүгдийг нь тойруулан хараад тарчиг хувцас өмсөж сүрлэн малгайгаар нүүрээ халхалсан эр дээр харцаа тогтоов.

Тэр нэгэн яагаад ч юм сэтгэлд танил санагдах нь хачин...

Намайг өөрийг нь харж буйг мэдсэн аятай өнөөх эр толгойгоо аажим дээш өргөсөөр өөдөөс минь харлаа.

Би харсан зүйлдээ итгэж ядан нулимс хурсан нүдээ бүлтийлгэсээр зүүдэндээ ч, сэрүүндээ ч үгүйлэн санаж, сэтгэлдээ түм буман удаа дууддаг тэр нэрийг аяар шивнэв.

Би "Юнги.." 

Continue Reading

You'll Also Like

11.6K 1.3K 9
- Намайг Ван Жэксон гэдэг. Сая сонссон биздээ, би чамайг сая доллараар худалдаж авсан. Одооноос чи миний өмч.
169K 4.8K 65
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
493K 7.5K 83
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
47.2K 5.1K 30
[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.