The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Энэ хэн бэ?..

298 38 5
By jelly_6566

Би "Та ямар нэг зүйл олж мэдээ юу?" гэхэд Тэхён ах "Харин л дээ.. зөн совин гэх нь зөв юм болов уу?.. Түүний хийж буй үйлдэл нь чамайг харах харцтай нь зөрөлдөөд байгааг анзаарлаа.." гэж хэлэн над руу харлаа.

Би ч түүн рүү харсаар өргөөний төв хаалгаар алхан ороход Тэхён ах  болон Юүн намайг дагана.

Би "Нүд худал хэлдэггүй... гэж хэлэх гэж байна уу?.." гэж асуугаад "Гэхдээ нэг удаа түүний тэр нүдэнд амиа тавьсан удаатай болохоор болгоомжлох сэтгэл төрөөд байна.."

Тэхён ах "Тиймээ... болгоомж илүүдэхгүй..." гэж хэлээд "Бас нэг эргэлзээ байгаа нь тэр өдийд өөрийн армийг нууцаар бүрдүүлж эхэлсэн байх учиртай.. Гэтэл түүний ордонд амьдарч байгаа Ёнсү шиг нэгэн үүнийг нь мэдээгүй байна гэж байхгүй. Магадгүй тэр энэ нууцаараа Ёнсүгын гарт орсон байж мэдэх юм.. гэх сэжиг.."

Би "Тэгэхээр байж болох л юм..."

Юүн "Чиний дараагийн төлөвлөгөө юу юм? Ингээд дуусчихаагүй нь лавтай..?" гэсээр асуухад нь би "Үгүй ээ... Эхлэл гэж хэлсэн шүү дээ..."

Би "Өнөөдөр ийм их доромжлол амссан Ёнсү зүгээр суухгүй нь баттай... Түүнийг юу хийхийг хүлээх зуураа төрсөн өдөртөө бэлдэх хэрэгтэй байх.. Тэр өдөр л нэг зүйл сэдэх байлгүй.. Түүнийг уг үндсээр нь сүйрүүлэхийн тулд нилээн том хэрэг хийхийг нь хүлээх хэрэгтэй биш гэж үү?"

Би "Түүний хүрэх газар өндөр байх тусмаа доошоо унахад илүү өвдөнө шүү дээ.."

Орой нь өргөөндөө унтахаар бэлдэж байхад Юүн "Одоо үнэхээр юу ч хийхгүй зүгээр л ажиглах юм гэж үү?" гэж асуугаад үсэнд минь байх хатгуурыг авч тавина.

Би урт үсээ задгайлан самнаад "Яг ч зүгээр суухгүй л дээ... Ямар нэг том үйлдэл хийхгүй харин бага багаар түүнийг дор харагдуулах болно. Яг л түүний хийдэг байсан шигээр.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ордонд зохиогдох төрсөн өдрийн минь бэлтгэл ажил эхэлсэн тул би хэсэг хугацаанд ордонд байрлахаар болсон юм.

Ах нар нилээн дурамжхан байснаас бусдаар энэ Ёнсүтэй ойр байж чадах гайхалтай боломж байлаа.

Би өглөө бүр хатан эхийн өргөөнд очиж мэнд мэдэн хамт зоог барих болсон бөгөөд тэнд хааны ордны татварууд болон Ёнсү ч бүгд цуглана.

Би "Их эрт иржээ? Илён-а?" гэсээр түүний дэргэд очиход тэр надтай инээмсэглэн мэнд мэдээд "Өглөөний мэнд гүнжтээн.. та ч бас их эрт иржээ.."

Би "Би чамайг нэрээр чинь дууддаг атал чи намайг болохоор гүнжтээн, гүнжтээн л гэх юм..." гэсээр хошуугаа унжуулвал тэр дөлгөөхөн инээмсэглээд "Тэгвэл.. хэн гэх үү?" гэхэд нь би инээмсэглэн "Мэй.. Мэй гэж дуудаж байгаарай.."

Би Юүн рүү заагаад "Та хоёрыг танилцуулаагүй юм байна.. Тэр бол.. Лу Юүн миний дотны найз одоогоор өөрийн хүслээр шивэгчин хийж байгаа ч уул хүн нь жанжин л даа..." гэсээр Юүн рүү харан "Харин тэр бол миний чамд хэлсэн Илён гэх найз минь.."

Юүн түүн рүү гараа сунгаад "Танилцахад таатай байна. Намайг зүгээр Юүн гэж дуудаарай.. Бас хэрэгтэй зүйл байвал эсвэл асуудал тулгарвал надад хэлж болно шүү. Би туслахаар ирэх болно."

Илён инээмсэглэн түүний гараас атгаад "Баярлалаа.. намайг Илён гэдэг танилцахад таатай байна." гэв.

Би хоёр тийш харан инээмсэглээд "Охидын грүптэй болчихсон юм шиг гоё санагдаж байна шүү.." гэвэл тэд над руу хараад "Грүп??"

Би "Юу.. нэг ёсондоо бол эмэгтэй найзуудын бүлгэм гэсэн үг л дээ.." гэсээр инээв. 

Биднийг ийн зогсоход ардаас Ёнсү ирж харагдлаа.. Түүнийг хараад бид гурав гурвуулаа таагүй царайлах ч нааш ойртон ирэхэд нь царайгаа төв болголоо.

Ёнсү "Гүнжтэн амгалан морилж байна уу?.." гэсээр бөхийхөд нь би толгой дохиод "Амгалаан.. Ёнсү авхай амгалан морилж байна уу?"

Бид мэнд мэдэлцээд хатан эхийн өргөө рүү ороход урт ширээнд татварууд эгнэн сууж хатан эх тэргүүнд залран байв.

Намайг харсандаа түүний царай шуналаар дүүрэн баярлан инээмсэглэх ч дэргэд минь явах Илён, Ёнсү хоёрыг харан муухай царайлна.

Хатан эх "Гүнжтэн ирэв үү?" гэж хэлэн инээмсэглээд "Наашаа суу.." гэсээр өөрийнхөө дэргэд байх суудал руу заалаа.

Би ч тэнд нь очиж суухад Ёнсү дээгүүр харан алхсаар өөдөөс минь харан суув.

Бидний өглөөний зоог ирэхэд би хатан эх рүү эелдэг инээмсэглээд яриа өрнүүлнэ.

Хатан эх бид хоёрын ярианд оролцох зарим хүмүүс нь дээгүүр зэрэгтэй хааны зарим татварууд байх бөгөөд бусад нь чимээгүй хооллох аж.

Бидний яриа нэг л мэдэхэд гэрлэлт болон үр хүүхэд рүү хазайсан байх бөгөөд хатан эх "Удахгүй гүнжтэн маань насанд хүрэх ёслолоо хийх нь... Гэрлэх насанд хүрсэн бүсгүй болох нь.."

Би "Тиймээ..." гэвэл тэр "Гүнжтэн гэрлэлтийн талаар ямар байр суурьтай явдаг вэ?" гэж асуухад нь би хэсэг бодсон мэт царайлаад урд суух Ёнсү рүү харц шидээд "Эгэл эмэгтэйн хувьд мэдээж сэтгэлдээ тээж, бодолдоо сийлж явдаг нэгэнтэйгээ заяа тавилангаа холбох нь чин хүсэл минь билээ.. Тэр хүн л намайг хайрлаж явбал тэр л жаргал бус уу?" гэхэд түүний нүдэнд атаа хорсол хальтхан үзэгдэв.

Би буцан хатан эх рүү хараад "Гэвч улс гүрний багана түшиж яваа гүнж хүний хувьд зэрэг зиндаанд минь тохирч, улс эх оронд минь тулга болж эв найртай байж чадах эрх мэдэл өндөр эзэн болох нэгэнтэй ураг барилдах нь надад ашигтай." гэхэд хатан эх над рүү нүдээ нарийсган дээгүүр харна.

Би хоёр гараа зүрхэн тушаа тавиад "Тэгээд энэ хоёр хүчин зүйл нэг хүнд цогцлоож байвал татгалзалгүй тэр хүний гэргий болох болно." гэж хэлээд инээмсэглэвэл тэд хэнийг ярих гээд байгааг минь ойлгосон бололтой бараантан суух аж..

Би "Ёнсү авхай юу гэж бодож байна?" гэж асуувал тэр над руу хараад "Таны хэлдэг зөвөө.. Хайртай хүн минь дэргэд минь байх нь л эмэгтэй хүний жаргал.. Гэвч хайртай хүнээ ч хажуудаа байлгаж чадахгүй бол ердөө л мөрөөдөл болох болно."

Сайрхаж л бай... Дэргэд чинь буй нэгний сэтгэл өөр газарт байхын зовлонг мэдрээд эхэлвэл чиний том амнаас бардам үг унахыг харж л байя...

Би Ёнсү рүү харж инээгээд "Таны зөв.. гэхдээ бие цогц нь дэргэд буй ч сэтгэл, итгэл, хайраар дүүрэн сүнс нь хэний дэргэд яваа нь илүү чухал байх болно."

Өглөөний уулзалт дуусан бүгд хатан эхийн ордноос гарч явахад Юүсон хунтайж биднийг хүлээж буйтай таарах нь тэр...

Илён болон Юүн надтай хамт яваа ч хатан эхийн надад гаргаж өгсөн шивэгчингүүд ч намайг дагаж байгаа тул хуймгай үйлдэл хийж чадахгүйд хүрнэ.

Би түүнтэй мэнд мэдээд хамтдаа татваруудын ордон руу явахыг гуйхад тэр зөвшөөрөв.

Сэтгэл минь Илён Юүсон хунтайж хоёрыг хамт явуулмаар байвч бодит байдал дээр ингэх нь тэдэнд л хор болох болохоор би хамт явна.

Илён тэр хоёр ч байр байдлыг ойлгож байгаа аятай харагдлаа.

Бид Илёныг хүргэж өгөөд дараа нь миний байрлаж буй өргөө рүү явах замд би шивэгчидийг ухар гэж тушаагаад Юүсон хунтайжийн дэргэд алхангаа "Тэгээд та шийдвэрээ одоо хүртэл гаргаагүй байна уу?" гэж асуувал тэр чимээгүй алхаж байгаад "Надад дахиад бодох багахан хугацаа хэрэгтэй байна." гэх хариуг өглөө.

Би санаа алдаад "Тийм ч их хугацаа үлдээгүй шүү хунтайжаа!!" гэж анхааруулаад түүнийг орхив.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Төрсөн өдрийн баярын минь бэлтгэл ажил эд дундаа явж байгаа тул ах нар ч ордонд ойр ойр зочлох болсон юм.

Би ёслолын өргөөнөөс гаран явж байгаад Сокжин ахтай ярилцан хамт алхаж яваа Ёнсүг олж харлаа.

Яг л хуучин шигээ... Боломж олдвол миний эргэн тойрны хүмүүст наалддаг хэвээрээ байх шив..

Би зүгээр харж зогсолгүй тэдний өөдөөс гүйгээд "Сокжин ахаа?.." гэсээр гараа даллан инээвэл ах над руу харан баярлан инээмсэглээд гараа дэлгэлээ.

Би ч гүйж очин ахдаа тэврүүлээд бүтэн эргээд доош буув.
Сокжин ах "Сайн сууж байсан уу? Хэдхэн хоног хараагүй ч дүүгээ саначихсан байна." гэсээр толгойг минь илэв.

Би "Би ч гэсэн санасаан.. Та хоёр юу хийж явсан юм?" гэж асуувал ах "Замдаа тааралдсан юм. Зүг нэг болохоор хамт явъя гэхээр нь хамт явж байлаа.." гэв.

Би Ёнсү рүү нүднийхээ булангаар хараад дараа нь Сокжин ахад хандан "Тэгвэл одоо надтай хамт явах уу? Надад харуулах юм байна.." гэвэл тэр гараас минь хөтлөөд "Эндээс салах болох нь Ёнсү авхай.." гэж хэлээд надтай хамт явав.

Ёнсү над руу муухай харсаар хоцрох нь нүдний буланд үзэгдлээ..  Үнэхээр түүний энэ арга нь бүтдэг байсан байх нь ээ... гэсээр би дотроо баясан явлаа. Үргэлж л тэднийг надаас ингээд аваад явчихдаг байсан.. Өөрөө мэдрэх гоё байгаа биз?...

Үүний дараа тэр хэд хэдэн удаа Намжүүн ах болон Тэхён ах нартай харагдсан ч би бусниулж чадсан билээ.. Энэ удаа миний булаах ээлж болохоор найр тавих хүсэл байсангүй.

Хэдий ах нарыг авч үлдэж чадсан ч миний гар хүрч чадахгүй ганц зүйл байсан нь Юнги л байв. Тэр надтай таарахгүйн дээр зав муутай байгааг нь мэдэж байлаа.

Тэхён ахын хэлснээр түүний төрийн эргэлт хийх өдөр нь төрсөн өдрийн минь дараахан нь байсан гэсэн...

Цаг хугацаа хурдан өнгөрч нэг л мэдэхэд төрсөн өдөр минь хаяанд ирчихсэн байв.

Үдшийн тэнгэрт тэнүүчлэн хөөрөх сарыг ширтэн зогсох миний дэргэд Юүн ирж зогсоод "Юу хийж байгаа юм?" гэж асуулаа.

Би "Бодож байсан юм.. Энэ хүртэл амьд үлдээд тэмдэглэж үзээгүй арван найман насныхаа төрсөн өдөртэй нүүр тулж байгаагаа..." гэж хэлэн санаа алдаад "Би азтай бололтой... Бурханы хайр ивээлийг хүртэж гурван ч удаа амьдарчихсан. Тэр ч болоогүй өмнө нь мэдэрч байгаагүй жаргалаа мэдэрч намайг хайрладаг олон хүний нөмөр нөөлөг дор амьдарч үзсэн болохоор.." гэсээр инээвхийлэв. 

Юүн мөрөн дээр минь гараа давуулж тавиад "Баярлалаа.. Энэ хүртэл давж туулаад дэргэд минь зогсож байгаад чинь... Бурхандаа баярлалаа.. Ийм гайхалтай нэгнийг буцаагаад явуулсанд.." гэж хэлэн намайг тэврэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Төрсөн өдрийн баяр:

Хүлээж байсан баярын өдөр ирэв. Гүрёо руу ирсэн хамгийн том зорилго минь өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр хүртэл Ёнсү ямар ч зүйл хийгээгүй.. Түүний аниргүй байдал улам сэжигтэй санагдаж байгаа тул хаа хаанаа сонор сэрэмжтэй байхыг хичээж байв.

Баяр эхэлж хааны ордны бүх хүмүүс сайд түшмэл нар болон гэр бүл минь, язгууртан ноёд хүртэл бужигналдан нилээд нүсэр баяр болж байв.

Энэ өдөр Юнги хүртэл ирсэн байхыг би анзаарсан юм. Харц нь надаас салж чадахгүй ч тэр Ёнсүтэй хамт байх аж...

Бүтэн өдөр үргэлжилсэн баяр дуусахад хүмүүс ихэнх нь согтож зарц шивэгчдээрээ хүргүүлэн харина. Баяр дээр ямар нэг асуудал гараагүй болохоор ч тэр үү сэтгэл тогтуун байв.

Гэхдээ л цаанаасаа л хачин ойлгомжгүй мэдрэмж төрөн муу совин татна.

Баяр өндөрлөж байсан ч үлдэж буй хүмүүс найрласан хэвээр...

Хатан эх надад хундага бариулан сархад хундагалаж өгөв. Эсэргүүцэж чадаагүй болохоор ууж орхиод дахин хэдэн хундага нэмж уув. Толгой эргэж согтож байгаагаа мэдэрч байсан тул өргөө рүүгээ буцахаар Юүнийг хайсан ч олж чадсангүй.

Би дээш босон өөрөө өргөө рүүгээ буцаж байтал Юүсон хунтайж ирж намайг дагалдав.

Хэдий хөл дээрээ тогтон явж байсан ч ухаан санаа минь орж гаран амьсгал дээрдэн бие халуу шатаж байлаа.

Хажууд Юүсон хунтайжийн "Зүгээр үү?" гэж асуух дуулдаж удалгүй би тасарч орхилоо..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Нүүрэн дээр тусах нарны туяа нойрноос минь сэргээж орхисонд би хөнжлөө толгой дээрээ нөмрөн хажуу тийш эргэтэл хэн нэгний дулаан нуруунд хүрч орхив.

Би цочин нүдээ нээгээд огцом дээш өндийхөд толгой минь хатгалан өвдөнө. Сая нэг толгойн өвчин намдахад би өөрийгөө бүтэн нүцгэн байгаагаа ухаарав. Хөнжилөө дээш нь татаж энгэрээ хаагаад дараа нь толгойгоо хажуу тийш аажуу эргүүлэн харахдаа цаашаа харан нүцгэн хэвтэх эрэгтэй хүнийг олж харав.

Надад зөвхөн түүний нуруу нь л харагдаж байсан болохоор хэн гэдгийг нь тааж үл чадна.

Би айж бас сандарсандаа чичрэн салганах гараараа амаа дараад "Энэ хэн бэ?" гэж өөрөөсөө асуулаа..

 

Continue Reading

You'll Also Like

44.3K 8.1K 20
KINGS цувралын 7-р бүлэг эхэллээ❣️
18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
2K 91 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
13.1K 2.1K 20
26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгү...