Хаалганы цаана

By Saesun_khishig

6.6K 257 34

Гадаад орчин, нийгмийн харилцаанаас айдаг Мин Сухэ шинэ гэрийн багштайгаа төсөөлшгүй харилцаа руу эргэх болно... More

Оршил
1
3
4
5
6
7
8

2

673 23 0
By Saesun_khishig

Хэн нэгний зөөлхөн үнсэлтэд нойр сэргэхэд, ээжийн сүрчиг анхилах нь сэтгэл санааг дээд цэгт нь тайвшруулна. Гэхдээ сүрчиггүй байлаа ч ээжийн өөрийнх нь үнэр илүү сайхан бас таатай.

"Өнөөдөр гэрийн багш нь ирнэ шүү. Цагаасаа өмнө хийх юмнуудаа хийж амжуулаарай"

Түүний сүүлийн өгүүлбэр намайг нойрноос минь бүрэн сэрээв.

Гэрийн багш...

Гадны хүнтэй энэ том гэрт хоёулхнаа байна гэж бодтол тайван байдал хэдийн алдагдаад эхэлчихлээ. Дээш өндийхөд ээж "Багшид нь хаалганы нууц дугаарыг өгчихье. Чи хаалга онгойлгож өгч чадахгүй биз дээ?" гэв.

Тийм ээ... би хаалга онгойлгохоос айдаг. Бага байхад минь болсон явдлаас үүдэлтэй л дээ.

Ээж нуруу руу тайтгаруулах аятай хэд хэд зөөлхөн цохиод гарлаа.

Эцэг, эх минь үргэлж надтай эелдэг харьцахыг хичээдэг.
Би тэдний өөдөөс муухай аашилж, бодлоо тулгадаг ч тэд хэзээ ч өөдөөс минь уурлаж байгаагүй.

Тийм ч учраас тэдний яриа бүр надад чухал санагддаг.

Ороо хураагаад, усанд орох үедээ яагаад ч юм би биеийнхээ хэсэг бүрийг ажиглана.

Гэрээс гардаггүй учраас би нэлээн эмзэг, турьхан.

Дасгал, агаар, нар гээд энгийн бүхэн дутагдсанаас болсон байх. Гэхдээ витаминаар аргалсаар өдий хүрсэн л юм.

Миний арьс үнэхээр үхмэл юм шиг цайвар болохыг анзаарав.

Далайн эрэгт биеэ шарах ямар байдаг бол?

Айдас хүрэм юм...

Бүх хүмүүс над руу хараад л...

Хувцас ч байхгүй, ил задгай газар, олны нүдэн дээр хэвтэнэ гэж бодохоор... зүрх айсандаа үнэхээр хүчтэй цохилж байна.

Нартай, шуургатай, цастай, бороотой...

Хүмүүс интернэт дээр бороо болон цасыг үнэхээр гоё байдаг гэсэн. Юу нь гоё юм бол? Зүгээр л байгалийн үзэгдлүүд байхад...

Цас... бодоод байхад би даарах үеийн мэдрэмжийг халуурахдаа л мэдэрдэг юм байна...

Арчаагүй юмаа, Сухэ.

Ахлах сургуулийн тухай драма үзэхээр хааяа ч гэсэн сургуульд явж үзэхийг хүсэх л юм.

Хайр дурлалыг мэдэрч үзмээр байна...

Хүүхдүүд...

Найзууд...

Дүнгийн төлөө хөөцөлдөөд л...

Би насаараа энэ гэрт амьдарсаар үхвэл яах бол?

Айдсаа дарж чадалгүй...

Намайг үхэхэд цогцсыг маань олоод маш олон хүмүүс намайг харах байхдаа...

Үхэхээс ч айж байна...

Гэхдээ би л ганцаараа онгон үхчихвэл яах вэ?

Гэнэт орж ирсэн далий бодолдоо би усаа зогсоолоо.
Тэгж их мэдрэхийг хүсдэг байхад... хэнд ч өөрийгөө нээж чадалгүй?

Үгүй ээ!

Харин Ёну багш? Түүний бие их чийрэг харагдсан.

Арьс нь их хөрслөг...

Олон жилийн дараа анх удаа гадны хүн харж байгаа учраас багш миний сэтгэлд их тод үлдсэн л дээ.
Түүнд тэгж харагдаагүй байж болох ч би үнэхээр сайн ажиглаж, тогтож харсан.

Түүний бие, цагаан цамцных нь цаанаас гэрэлтээд, дажгүй биетэйг нь мэдсэн юм.

Үзэг их барьдаг харагдсан урт, нарийн хуруунууд...

Гүн хар нүд...

Өргөн мөр, урт хөл...

Тэр ч олон охидыг доороо чарлуулсан байхдаа...

Гэнэт бодогдсон хийцгүй бодлоо далд хийн, яагаад заавал түүнийг бодсондоо ичих шиг болж уснаас гараад үсээ хатаах зуур хаалганы код тайлагдахад үргээн байсан өнөөх айдас буцаад ирэх нь тэр.

Энэ яалт ч үгүй гэрийн багш байх! Үсээ хатааж ч амжилгүй хажууд байсан хувцаснуудаа хурдхан өмсөөд яг гарах гэтэл гар минь бариулдаа гацчих шиг.

"Би чадна аа" хэмээн гүнзгий амьсгаа гаргаад өрөөнөөс зөөлхөн гарвал төсөөлж байсанчлан Ёну зогсож байв. Гартаа ямар нэг зүйл авчирсан байх ба намайг харан дээш өргөөд "Хичээл эхлэхийн өмнө гээд авчирлаа"

Тэр надтай дотно юм шиг л харьцаж байна...

Хүн хараад айдаг над шиг хүн хорвоод амьд үлдэж чадах болов уу?

"Юу юм?"

"Самартай сүү байгаа юм"

"Самартай сүү?" Би энгийн харьцахыг хичээн зочны өрөөний ширээ рүү явах зуур тэрээр араас гутлаа тайлан цүнхээ тавиад "Тийм ээ. Самар хүний тархинд сайн нөлөөтэй"

Ийн сүүгээ тавихаар ойртоход нь би өөрийн эрхгүй цочис хийн холдлоо.

Новш гэж... би ингэх ёсгүй байсан юм сан.

Тэрээр алхам хийлгүй зогсоод "Энэ сүүг л урд чинь тавих гэсэн юм" хэмээн зөөлхөн алхсаар ширээнд тавиад холдов.

Тэр миний эвийг олохыг хичээж байна уу?

Би тухайн сүүг нь ийш тийш тойруулан үзнэ.

"Энэ хүний тархинд сайн нөлөөтэй гэж үү?"

Би итгээгүй учир түүний нүдэн дээр сүүг нь хогийн саванд хийлээ.

Хэн түүнийг хэдхэн вонийн хог авчраад надад өгөөдөх гэсэн юм?

Багш руу харахад багш амаа жимийн толгой дохино.

"Тэгвэл... хичээлээ орох уу?"

"Хүлээж бай. Үсээ хатаах хэрэгтэй байна"

Тэр ч зөөлхөн алхаад буйдан дээр намайг хүлээн суулаа.

Би үсээ сэнсээр хатааж дуусаад түүн рүү харвал тэр эргэн тойрондоо дасах гэж их л сайн ажиглана.

Тэр биш би л түүнд дасах хэрэгтэй юм сан.

"Манай өрөөнд давтах уу?"

"Тийм ээ, тэгье"

Бид өрөөнд орох үед тэр эргэн тойрноо сайн ажиглах ба би ч ширээнийхээ хажууд нэмж сандал тавилаа.

Ямар чимээгүй уур амьсгал вэ...

Тэрээр нөтбүүк, ном, дэвтэр, үзэг гаргаад дэвтэр, номоо надад өгөв.

"Энэ номоос ажиллана. Чамд хичээлийн хэрэглэгдэхүүн байхгүй байх гэж бодоод авсан юм"

Тэр над шиг сурагчийг анх удаа л харж байгаа байх.

Бидний хичээл дундаа орох үед толгой задрах гэж байгаа аятай оргино.
Солонгос хэлийг тэгж байгаад дуусгасан ч математик ийм хүнд гэж үү?

Яаж тэр энэ бүх томьёонуудыг цээжилсэн юм бэ?

"Би хийхгүй ээ"

Тэр надад бодлого зааж байх үед нь би ийн хэллээ.

Тэрээр заахаа зогсоон над руу хараад "Юу?"

"Толгой өвдөөд байна. Би зогсоохыг хүсэж байна"

"Бид цагаа дуусгатлаа хийх ёстой шүү дээ. Яах вэ бид таван минут амарч болно"

"Хүсэхгүй байна. Манайхаас яв"

"Гэхдээ Сухэ--"

Би уурласандаа шууд л түүнийг алгадчихсан юм.
Алгадах ч гэж дээ, хүч муу болохоор энэ тийм ч чанга байгаагүй.

Тэр алгадуулсан хэвээр доош харна.

"Яаж байгаа юм?" гэх хүйтэн хоолой сонсогдоход би ч сурсан зангаараа "Хүсэхгүй байхад чи намайг шахаад байна"

Тэрээр над руу ширтэх нь бас л шинэ мэдрэмж төрүүлэв.

"Өөрөөсөө ахмад хүнд гар хүрч болдоггүй юм"

"Чи хэн болчхоод надад хүмүүжил заагаад байгаа юм? Чи миний аав биш"

Багш инээхэд хөмсөг минь өөрийн эрхгүй зангирна.

Би тоглоогүй байсан.

"Чи багшийгаа хүндлэх ёстой. Аав, ээж чинь тэгж заагаагүй юм уу?"

"Тэд тийм зүйл хэлж байсан удаагүй"

"Чи 17 настай биз дээ?"

"Асуудал байна уу?"

Багшийн царайнд уурссан шинж, төрх тодорч байлаа.

Тэр уураа хянаж байна...

"Сухэ... би багшийн чинь хувьд чамд юм заах хэрэгтэй. Өөрөөсөө нас ах эсвэл эгч хүнд гар хүрч болдоггүй юм. Бас хүндэтгэлийн хэлбэрээр ярих ёстой. Гэхдээ би чамайг заавал тэгж ярь гэж шахахгүй. Яаж өссөн талаар чинь мэдэж байгаа учраас"

"Чи юу мэддэг гэж? Миний яаж өссөнийг хараа юу?"

"Сухэ... амаа мэдэж ярина уу, үгүй юу?"

"Мөнгө авч байгаа юм бол чи л амаа мэд. Надад тааруул"

Түүний нүд над руу цоо ширтэж байсан юм.
Би хэчнээн хайран дунд өссөн ч сайхан сэтгэлтэй, эелдэг хүүхэд биш.

"Таван минутын амралт"

Тэр ингэж хэлээд орон дээр суун намайг ажиглана.

Хэн нэгний хараанд байх хэцүү санагдсан учир би ч толгойгоо бариад, энэ олон тоонуудыг ажиглаж суулаа. Өөрийн эрхгүй л биеэ барих болов ч түүний одоо юу бодож суугааг таамаглах арга алга.
Гэхдээ хуучин багш шиг минь миний аашнаас болоод гарах талаар бодож байж магадгүй. Хэрэв тийм бол зорилго маань биеллээ л гэсэн үг.

"Амарч болсон учраас эргээд хичээл рүүгээ оръё"

"Миний хэлснийг ойлгоогүй юм уу?"

"Ээжээсээ залгаад асуу л даа. Би багшийн үгэнд орох ёстой юу гээд?"

Тэр эцэг, эхийг минь яаж ашиглахаа мэдсэн бололтой.

Би ч юм хэлэх гэснээ хэлж чадсангүй дуртай дургүй бодлогыг бичиж эхлэхэд түүний царай тайвширсан харагдана.

Үүний дараа тэр тухайн бодлогыг хажуугаас минь тайлбарлаж эхэллээ.
Түүний хэлсэн үг бүр чихийг минь тойрч гарна.

Ярих бүрд төвөнх нь дээш доош болох нь сонирхолтой л юм.

Түүний шанааны яс ч тоглоом биш бололтой шүү... бараг талх зүсэх байх. Үзэг барьсан урт хуруунууд, төвлөрсөн үеийн төв царай ч тэр. Алхам бүрд нь уруулын мөрөөр тамгалж, тачаадсан харцыг нь мэдэрч суумаар.
Тэр ер нь жүжигчин болох хэрэгтэй. Ийм царайг зүгээр л багшлахад ашиглана гэхээр хайран биш гэж үү? Бусад эмэгтэй сурагчид нь ч бас түүнийг ийм нүдээр хардаг байх даа.

Тэрээр энгэрийнхээ эхний товчийг тайлсан байх ба энэ албаар уу эсвэл гадаа халуунаас болсон уу гэдгийг ялгаж чадахгүй нь. Яах вэ насанд хүрээгүй сурагчийгаа өдөх гэж ингээгүй нь тодорхой л доо. Гэхдээ тэгсэн байгаасай гэж өөртөө итгүүлэх тийм буруу биш биз дээ? Ядахдаа хоёр товчийг нь тайлчихсан байсан бол дан ганц хүзүү, эгэмний яс бус цээжин хэсэг нь ч харагдах байсан байх.

Би ч өөрийн эрхгүй шүлсээ гүд хийн залгиад түүн рүү ширтсээр л байлаа.

Багш гэнэт ярихаа зогсоон над руу харахад би ч өөдөөс нь ширтсэн хэвээр.

"Хичээл рүүгээ анхаарахгүй юу?"

Тэр цаг ямагт ажил руугаа төвлөрөх шиг санагдахад би үг хэлсэнгүй, дуулгавартайгаар ном руугаа харав.

Хичээл дуусахад 10 минут л үлджээ.
Үнэндээ би юу ч ойлгосонгүй.

Тэрээр цагаа хараад "Дараагийн хичээлээр Солонгос хэл орно"

"Ер нь зөвхөн хэл, математик хоёр л орох юм уу?"

"Тийм ээ, голлох хичээлээ л түлхүү орно. Бусад хүүхдүүдийг гүйцэхийн тулд ийм цагийн хуваариар, шахаж явах хэрэгтэй"

"Саяны хичээлийн давталт гэж юм байгаа юу?"

"Ойлгоогүй юм уу?"

Түүний хэрэгслүүдээ далд хийнгээ хариулт хүлээх нь сандрах мэдрэмж төрүүлж байв. Би ч юу гэхээ мэдэлгүй хоёр нүд рүү нь ээлжлэн харахад тэрээр санаа алдаад "Миний заах арга барил ямар байна? Ойлгомжгүй байна уу?"

"Тийм ээ, бага зэрэг өөрчлөх хэрэгтэй"

Битүү хувцас өмсөөд ч юм уу...

"Яаж заавал чамд ойлгомжтой байхаар байна?"

"Надтай жаахан харилц"

"Харилцах? Аан, магадгүй юм. Би заахаараа хичээл рүүгээ төвлөрөөд ганцаараа хэт их ярьчихдаг. Ямартай ч мэдээд авъя"

Түүнийг миний үгэнд орж байгаа нь таалагдаж байна.

Тэрээр цүнхэлж дуусаад, явах тийшээ хандав.

"Гэхдээ Сухэ... цаашдаа өдөр болгон уулзах учраас хэлчихье"

Би асуулт эрэн түүн рүү харлаа.

"Цаашдаа битгий миний бие рүү учир зүггүй ширтээд бай. Надад ч эвгүй, чи ч хичээлээ ойлгохгүй учраас"

Яг одоо надад ичих мэдрэмж асар их төрж байна...

Тэр өөр рүү нь ширтээд байгааг мэдсэн байх нь!
Биеийн хамаг цус толгой руу гүйгээд, хацар халуу оргиж байлаа...

"Бас дараагийн хичээлүүдээр өмд өмсөж байгаарай. Хэт ил задгай тухгүй байна" хэмээн гарахад нь доош харвал богино банзал өмссөн гэдгээ анзаарлаа.

Би өөрийнхөө гэрт хүссэн хувцсаа ч өмсөх эрхгүй болчихсон уу?

Хүнтэй харилцахад ийм их зүйл шаардагддаг гэж мэдсэнгүй...

Continue Reading

You'll Also Like

1.6M 96.9K 39
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
1.7M 94.9K 87
Daksh singh chauhan - the crowned prince and future king of Jodhpur is a multi billionaire and the CEO of Ratore group. He is highly honored and resp...
2.9M 190K 89
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
508K 43.9K 30
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...