The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Хариугаа барьж байна

335 41 5
By jelly_6566

Тэхён ах гайхсаар "Ёнсүг чам дээр авч ирнэ гэнээ?" гэж асуув.

Би толгой дохиод "Тиймээ.. над дээр аваад ир."

Тэхён ах "Чи яах гэж байгаа юм?"

Би "Бардам зангаар нь жоохон тоглох гэсэн юм.. Түүнийг хэн болохыг нь сануулж байж өөдөөс хэрхэн хуцахаа мэдэхгүй гэж үү?"

Намайг ийн хэлэхэд тэр бүр ч ойлгохгүй байгаа бололтой "Ёнсүгын бардам зан бас хэн болохыг нь сануулна гэж...?" гэсээр дахин асуулаа.

Би "Та нарын хэн чинь ч ач холбогдол өгч бас ойшоож байгаагүй нэг зүйл байдаг юм. Тэр бол Ёнсүгын бардам занг өдөөж өөрийнх нь байр суурийг сануулах зэрэг зиндаа нь..." хэмээгээд өргөө рүүгээ алхлаа.

Тэхён ах ардаас дагангаа "Ёнсү бол бичгийн түшмэлийн хууль бус охин түүний зэрэг зиндаа доогуур татвар эмээс төрсөн нь үнэн ч гэсэн тэр яаж сул тал нь болж чадна гэж? Одоо бол тэр гүнжээс ялгагдахааргүй байгаа шдээ.. Хунтайжтай дотно харилцаатай хэмээгдэж, хатан эхийн итгэлт найз туслах гэх нэр зүүж байгаа.."

Би "Тэр тусмаа хүмүүсийн анхаарал түүнд төвлөрч байгаа нь хамгийн сайн хэрэг.. Тэр гол дүрийн байр сууринд байгаа болохоор ганц л сул үг түүнийг ганхахад хүргэх болно. Би харин түүгээр багахан тоглох хүсэлтэй байна."

Тэхён ах "Тэгээд яг юу юм? Надад хэлэхгүй юм уу?" гэсээр шалгаахад нь би "Түүний Ин түшмэлийн охин биш гэх үнэн..." намайг ийн хэлэхэд Тэхён ах гадас адил гацах нь тэр...

Би тайвнаар түүн рүү эргэж хараад "Гайхаа юу?" хэмээгээд инээмсэглэхэд Тэхён ах "Юу гэсэн үг вэ?"

Би "Явдал суудалтай гэж яригддаг Ин түшмэлийн харилцаатай байсан гал тогооны зарц эмэгтэй эхнэрийнх нь тушаалаар занчуулж хөөгдсөн. Энэ явдлаас арван зургаан жилийн дараа буюу хоёр жилийн өмнө Ин түшмэлийн хууль бус хүүхэд хэмээн гарч ирсэн Ёнсү... үнэхээр түүнийг охин нь гэж бодож байна уу?" гэж асуухад Тэхён ах хөмсөг зангидан анхааралтай сонсоно.

Би үргэлжлүүлсээр "Тэр бол зарц эмэгтэйн нөхрөөсөө тээсэн хүүхэд нь.. Эцэгтэй нь хэрэлдэх бүртээ өмнө нь Ин түшмэлтэй холбоотой байснаа дурсаж ярьдаг нь Ёнсүг өөрийгөө тэдний хүүхэд биш харин түшмэлийн охин болох авхай хэмээн бодоход хүргэсэн. Тэгээд нэг л өдөр Ин түшмэл дээр яваад очсон хэрэг түүний охин гэж өөрийгөө хэлээд ээжийнхээ нэрийг ч бас сануулсан. Ээжийгээ үхсэн гэж хэлж түшмэлийн гэрт шургалсан."

Тэхён ах "Энэ талаар яаж олж мэдсэн юм?" гэж асуухад би "Юүн олж мэдсэн юм.." гэхэд Тэхён ах Юүн рүү хөмсөгөө өргөн харлаа.

Юүн "Түүний үхсэн ээжийг олсон.." гэхэд Тэхён ах "Үхсэн ээжийг нь яаж олсон гэж?"

Юүн "Нийслэлээс зайдуу байх ядуусын тосгонд өөрийгөө түшмэлийн амраг гэж ярьдаг эмэгтэйн талаар дуулаад очиж үзсэн юм. Тэр Ёнсү гэх нэрийг таниад зогсохгүй бүр охин нь гэж баталсан."

Би "Үхсэн гэж хэлсэн ч хөөрхий эхийгээ үхэг гээд орхичихсон байсан. Ачлалгүй охинтой нь уулзуулах гээд нууц хөзөр болгочихсон юм. Одоохон доо энэ талаар илчлэхгүй ээ.. Зүгээр л янзыг нь үзнэ."

Тэхён ах "Үнэхээр олон багтай хүн байжээ..." хэмээн амандаа бувтнах нь дуулдлаа.

Тиймээ.. Тэр их олон багтай..

Гэмгүй, гэнэн гэх багныхаа ард гэмтэй хорон гэх төрхөө нууж...

Эелдэг, зөөлөн гэх сэтгэлийнхээ сүүдэрт элдэв хорон санаагаа далдалсан...

Түүний төрх гоо сайхан ч дотор сэтгэл нь хөөтэй тогооны ёроол шиг тас хар...

Тийм нэгний гараар нарийн цагаан хүзүүндээ олс углуулсан болохоор би ч бас инээж байгаад хариугаа барихыг хүсэж байна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дүүгийнхээ хүслээр Ёнсүг түүнд хүргэхээр ирсэн Тэхён санамсаргүй мэт тааралдах зорилгоор хунтайжийн номын өргөөний гадна нилээн зай дуу газарт Ёнсүг гарч ирэхийг хүлээн зогсоно.

Яг л бодсончлон Ёнсү хэдэн судар тэвэрсээр хунтайжийн номын өргөөнөөс гарч ирлээ.

Тэхён түүний өөдөөс алхсаар очин мэнд мэдэн инээмсэглээд "Ёнсү авхайтай таарна гэж бодсонгүй.. Сонин учрал байна." хэмээхэд Ёнсү ч бас эелдэг инээмсэглээд "Тэхён залуу эзэн энд ямар хэргээр?"

Тэхён "Цэргийн мэдээг номын өргөөнд хүргэх гэж явлаа. Ингэхэд та энэ судруудыг ганцаараа өргөөд хаа хүрэхсэн билээ?" гэхэд Ёнсү "Хунтайжийн унтлагын өргөө рүү явах санаатай.."

Тэхён түүний гараас судруудыг аваад "Би таньд тусалъя.. Бүсгүй хүн яаж ганцаар эдгээрийг зөөх билээ.."

Ёнсү түүний өмнө бөхийгөөд "Баярлалаа Тэхён залуу эзэнтээн.." хэмээгээд хамтдаа хунтайжийн унтлагын өргөө рүү алхана.

Тэхён "Охин дүү минь саяхан болсон хааны гэр бүлийн цайллага дээр болчимгүй зүйл ярьж алдаа гаргасан даа гэмшиж байгаа.. Тэгээд боломж олдвол таниас албан ёсоор өршөөл эрж уулзах хүсэлтэй байгаа гэнэ лээ.." гэж хэлэхэд Ёнсү ёжтой инээмсэглээд "Гүнжтэн яг гэмшсэн болов уу? Сайн мэдэхгүй л юм даа.. Тэр үнэхээр тааварлашгүй хүн шүү дээ."

Тэхён "Харин л дээ би ч бас сайн мэдэхгүй л байна. Үнэндээ дүүтэйгээ удаан хугацааны дараа уулзаад удаагүй байгаа.. Өмгөөлж хамгаалах сэтгэлээр ханддаг ч түүний тэр үйлдлүүдийг ойлгож мөн зөвтгөж чадахгүй л юм. Хор ууснаасаа хойш улам л хэцүү болчихсон.." гэж санаа алдан хэлэхэд түүний дэргэд алхах Ёнсү нүднийхээ булангаар харна.

Тэхён "Хунтайжтай бага даа таарч байсан гэж их ярьдаг. Миний бодлоор та хоёрыг хардаад байж мэдэх л юм."

Ёнсү "Хунтайж бид хоёрыг уу?" гэж гайхаж асуусан ч дотроо бол баяртай байгаа нь нүднээс нь илхэн..

Тэхён үүнийг анзаарсан бололтой "Тиймээ... Түүнийг хунтайжид их сайн гэж бодож байна. Магадгүй дүү минь өөрт чинь өс санаж мэдэхээр байх шүү" гэж анхааруулж хэлэхэд тэд хэдийнээ Юнгигын унтлагын өргөөний үүдэнд иржээ.

Ёнсү "Анхааруулж хэлсэнд баярлалаа бас энэ хүртэл хүргэж өгсөнд.." хэмээснээ "Би гүнжийн урилгыг хүлээж авлаа.. Эрхэм дээдэс урьж байхад татгалзвал ёсгүй хэрэг болох биз.."

Тэхён инээмсэглээд "Тэгвэл би албаа дуусгаад таныг ирж авъя.."

Тэхёны инээмсэглэл үгээр зүйрлэхийн аргагүй үзэсгэлэн төгөлдөр байсанд Ёнсү ч нүд унагаад амжих нь тэр...

Тэд салах ёс хийн хоёр тийш эргэхэд саяхан инээмсэглэж байсан Тэхёны царай гэнэт хувиран ууртай басхүү үзэн ядсан байдалтай болсон байв.

Харин цааш харан алхах Ёнсү дотроо мөн л нэг атгаг зүйл төлөвлөөд амжсан аятай бахдалтай инээмсэглэнэ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өргөөндөө амарч байсан миний хаалга нээгдэн Юүн орж ирээд "Тэхён Ёнсү хоёр ирчихлээ.." хэмээхэд би дээш босон үс гэзгээ янзлаад өргөөнөөсөө инээмсэглэн гарлаа.

Намайг гарахад ардаас охин минь болон Юүн даган алхана.

Тэдний байгаа төв өргөөнд орж ирэхдээ би тодоор инээмсэглэн хаалга дэлгэхэд Тэхён ах Ёнсү хоёр нааш гайхан харлаа.

Тэгээд миний охиныг харсан Ёнсүгын царай хувхай цайж айсан гэмээр хувирахад би улам инээмсэглээд "Ёнсү авхай та ирээ юу? Яасан билэгтэй хэрэг вэ? Таныг ирэхгүй байх вий гэж ихэд санаа чилээж байгаа шүү.." хэмээгээд урд нь очин суулаа.

Ёнсү "г-гүнжтэн амгалан уу?" гэж асуугаад хальт бөхийсөн болоод эргэн дээш харахдаа охин руу минь хуруугаа чичин "Э-энэ юу гээч зэрлэг араатан бэ?" хэмээн асуув.

Би охиныхоо толгойг илээд "Та айсан харагдаж байна.." гэж хэлэн инээгээд "Тэр ямар нэг зэрлэг араатан бишээ.. Тэр бол миний өргөж авч өсгөсөн тэжээвэр амьтан байгаа юм.. Тэр их дуулгавартай л даа хэр барагтаа бусад руу дайрдаггүй гэхдээ муу хүнийг бол таниад байдаг юм." хэмээхэд Ёнсүтэй харц тулгарсан охин маань хүчтэйхэн архирах нь тэр..

Би "Охин минь!! Болиорой!! Чи зочноо айлгах нь байна шүү! Бид түүнээс уучлалт гуйх гэж дуудсан болохоос хоол болгох гээгүй! Тэгээд ч Ёнсү авхай турьхан туранхай.." гэж хэлэн инээмсэглээд Ёнсү рүү харан "Түүнийг уучлаарай." гэлээ.

Би "Би өмнөх удаа үнэхээр муухай тоглосон байна лээ... Би заримдаа тоглоом шоглоомоо хэтрүүлчихээд байдаг муу талтай юм л даа.. Үнэхээр хүлцэл өчиж байна." хэмээн зүүн гараа энгэртээ аван ёслоход тэр "Зүгээр дээ.. Би бага зэрэг эвгүй байдалд орсон ч таныг тоглоом хийж байгааг мэдээд огт гомдоогүй."

Би ч инээмсэглэн "Тэгвэл сайн хэрэг.. Би тэр өдөр өгч чадаагүй цайгаа бэлдсэн байгаа.." хэмээгээд Юүн рүү харан "Цайг оруул бас охинд зоог барь." гэхэд тэр толгой дохин гарч явлаа.

Удалгүй үйлчлэгчид орж ирэн цай аягалж амттан бэлдэж өгөхөд Юүн охин руу минь их л хүндэтгэлтэйгээр бөхийн ойртоод "Гүнгийн авхай зоогоо баригтун.." хэмээгээд алтан тавган дээр донжой тавьсан шинэхэн үхрийн махыг түүний өмнө тавьлаа.

Энэ байдлыг харсан Ёнсүгын нүд томрон "Энэ юу?.." гэсээр асуухад чимээгүй сууж байсан Тэхён түүнд ойртон чихэнд нь "Тэр түүний хамгийн хайртай амьтан гэнэ лээ.. Бүр цол хэргэм хүртэл өгсөн тул бүгд л тэжээвэр амьтантай нь хүндэтгэлтэй харьцдаг. Хэрвээ тэгэхгүй бол Хэсон их л хилэгнэдэг. Харж байна уу? Түүний итгэлт туслах их жанжины охин хүртэл тэр араатанд бөхийж байна." хэмээн шивнэхэд Ёнсү хачин царайлан Хэсон руу харах аж...

Бид хамтдаа цайлж байгаад би шанаагаа тулан Ёнсү рүү хараад "Ингээд тогтоод харвал Ёнсү авхай үнэхээр үзэмж төгс бүсгүй юм.." гэхэд Ёнсү худал инээмсэглэн хацартаа зөөлөн хүрээд "Гүнжтэн дахиад наргиад уналаа.." гэв.

Би ч инээмсэглэн "Үгүй дээ.. Үнэнийг л хэллээ.. Та үнэхээр гэр бүлийнхнээсээ тэс өөр төрхтэй шүү дээ. Миний санахын танай гэр бүлийнхнийг ангын тэмцээн дээр харж байсан тэр үед л ихэд гайхаж билээ. Та үнэхээр тэдний хүүхэд мөн үү? гэж асуумаар тэс өөр төрхтэй." гэвэл Ёнсү сандарч бухимдсан ч гаднаа ил гаргахгүйг хичээх аятай нүүр нь инээмсэглэх ч аяга атгах гар нь чангарсаар "Юу гэж дээ?.. Би мэдээж гэрийнхэнтэйгээ адил байлгүй яахав.."

Би толгой сэгсрээд "Үгүй дээ.. Та үнэхээр өөр.. Магадгүй авхай та ээжийгээ илүү дуурайсан байх тийм үү? Ээж тань одоо хаана байдаг вэ? Таньтай адилхан бол их л үзэсгэлэнтэй нэгэн байх даа." гэвэл Ёнсүгын царай цайж ирээд "Ээж минь бурхан болоод удаж байна.."

Нүд цавчихгүй худал өчих түүнийг би ширтсээр хүн гэдэг хичнээн аюултай бас аймшигтай болохыг гайхна.

Эрх мэдлийн төлөө бусдын амийг зольж, төрсөн гарсанаа хүртэл хаяж орхин үхсэн хэмээн айлгүй ам гарах нь хичнээн эмэгнэлтэй мөн аймшигтай хэрэг вэ?...

Би доош харан "Намайг үнэхээр өршөөгөөрэй би мэдсэнгүй. Би ч мөн эхийгээ багадаа алдсан зовлонг тань ойлгож байнаа.. Ээж тань хаанахын хэний авхай байсан билээ?" хэмээхэд Ёнсү "Энэ талаар дурсмааргүй байгаа тул өршөөгөөрэй.." хэмээлээ.

Би ч "Ойлголоо.. Цайлж болсон бол гарч цэцэрлэгээр алхах уу? Дотор суух их бөгчим юм аргагүй дэлгэр зун айлчилж иржээ.." хэмээхэд тэр намайг дагаж бослоо.

Биднийг хаалгаар гарахаар алхахтай цуг Ёнсү миний дараа гарах нь тэр...

Би хөмсөг зангидан эргэж хараад "Ёнсү авхай дэг жаяг мэднэ биз дээ?" хэмээн асуухад тэр над руу гайхан харна.

Ёнсү "Тэгэлгүй яахав?.."

Би "Тэгвэл яаж гүнгийн авхайн замд хөндөлсөж урдуур нь дайрч болох билээ? Яаж ч харсан таниас дээр зэрэг зиндаатай атал?" хэмээхдээ түүн рүү ширүүн харвал тэр хэдийнээ дэргэд минь ирсэн охин руу минь муухай харах нь тэр...

Би "Та өршөөл эрэхгүй юу?" гэхэд Ёнсү хөмсөгөө атируулан "Би яаж... нэг муу араатанд бөхийх билээ?" хэмээн өөдөөс минь үг хаялаа.

Би "Нэг муу... араатан?.. Би тодорхой хэлье!! Тэр бол Чин улсаас гүнгийн авхай гэх хэргэм хүртсэн нэгэн.. Харин та бол энгийн түшмэлийн хууль бус хүүхэд.. энд асар их ялгаа байгааг анзаарахгүй байна уу?" гэж асуухад түүний бардам зан хөндөгдсөн бололтой "Гэхдээ гүнжтээн.. Би бол хатан эхийн шадар хүн-.."

Би түүний үгийг таслан гараа өргөөд "Би таныг найрсгаар урьж, найрсгаар хүлээж авсан.. Гэтэл та хэрээ мэдэхгүй авир гаргаж байна. Би үүнийг эндээс илүү томруулах хүсэлгүй байна. Та бушуухан өршөөл эр!" гэхэд тэр хөмхий зуун муухай царайлах ч яах ч арга үгүй толгой бөхийн охиноос минь өршөөл эрлээ..

Түүний эл байдлыг харан зогсох миний хөх инээд хүрнэ харин тэр их л хилэгнэсэн байгаа нь бүх хүнд ил байх аж..

Хатан болохыг тэгж их хүсэж буй атал хэн нэгэн дургүй хүнийхээ тэжээвэр амьтанд хүндэтгэл үзүүлэх нь түүний бардам занг газарт ортол гутаасан нь надад баяр баяслыг бэлэглэнэ..

Би хорон санаат шиг харагдаж болох ч өшөөгөө авахын тулд хорон байх хэрэгтэй биздээ?...

Түүнийг өршөөл эрж дуусахад би "Уг нь их л сайхан байсан юмсан.. уур амьсгал ингэж эвдэрсэн тул та явдаа.. Би таныг урьсан нэгэн нь тул гаргаж өгөх хэрэгтэй биз.."

Төв хаалганы урд ирэн түүнийг гаргаж өгөн гадагш гаран гартал тэр гараа зангидан явсан юм.

Хаалганы гадна гарч ирэхэд Ёнсүг авч явах нэгэн миний тааварлаагүй хүн байгаа нь намайг багагүй гайхахад хүргэсэн юм..

Би "Юнги хунтайж энд Ёнсү авхайг авахаар ирээ юу?" гэж аль болох гайхаагүй төрхтэй асуухад тэр өөдөөс минь гэмшингүй харсаар толгой дохиод "Тиймээ.. Би энд Ёнсү авхайг авахаар ирлээ.." хэмээв.

Гэтэл ард минь байх Ёнсү Юнги рүү гүйж очин чанга тэврээд "Ирсэнд баярлалаа.. Хоёулаа харья." гэж хэлэн гараас нь хөтлөв.

Яг энэ үзэгдэл... намайг өвтгөөгүй гэвэл би худалч болох биз..

"Чамаас өөр нэгнийг тэвэртээ багтааж, сэтгэлдээ тээж үзээгүй юм шүү" гэх түүний үг дурсамжинд цуурайтахад би амандаа аяарханаар "Худалч" хэмээн бувтнаад түүн рүү гомдсон харц шидэллээ.

Тэд бидэнтэй салах ёс хийн нэг сүйхэнд суун явж одоход би ардаас нь удтал ширтэн зогсоно.

Гэтэл дэргэдээс Тэхён ах "Чи гомдоо юу?" гэж асуув.
Би толгой дохиод "Тиймээ би туньж байна.. Хэдэн ч удаа дахин төрсөн түүн рүү хандах сэтгэлээ татаж чадахгүй байгаа болохоор.." хэмээн аяархан өгүүлэхэд Юүн "Хайртай дуртай гэсэн атал тэр өчүүхэн сэтгэл нь ямар түргэн замхрах юм?.. Жинхэнэ өөдгүй амьтан. тэр тэнэг хүүхэнтэйгээ зууралдаж байгааг нь л харчих л даа.. Ийм амьтныг түргэн март!!" хэмээн уурсангүй хэлэхэд нь Тэхён ах толгой сэгсрээд "Дуртайдаа зууралдсан бус... сул талаа атгуулаад түүгээрээ удирдуулаад байгаа мэт харагдахгүй байна гэж үү?"

Түүнийг ийн хэлэхэд би түүн рүү хараад "Та ямар нэг зүйл олж мэдээ юу?" хэмээн асуулаа.

Continue Reading

You'll Also Like

20.9K 2.5K 20
Унтаад сэртэл 1 жил өнгөрчихсөн би хамгийн их эмээдэг Чүэ Сынчол захиралтай гэрлэчихсэн байна !
23.1K 4.3K 16
KINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️
18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
3.7K 170 6
Уншигч та бүхний хүсэлтээр "Багш бид хоёр" Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болно. 🔞+18 агуулсан🔞