The villain really wants to l...

By jelly_6566

18.3K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..

317 28 2
By jelly_6566

Хэсоныг цусаар бөөлжин газарт унахад бүгд л сандралдан түүн рүү ухасхийв.

Түүний урд суух Юнги түүнийг нүд салгалгүй ажиглаж байсан тул хамгийн түрүүнд дэргэд нь очлоо.

Дараа нь ах нар нь болон Юүн гүйлдэж ирэв.

Юнгигын гар хөл нь салганан Хэсоныг цээжиндээ нааж тэврээд нэрийг нь дахин дахин дуудна.

Тэхён тэдний дэргэд ирсэн даруйдаа Юнгиг түлхэж холдуулаад Хэсоныг тэврэн оточийн өргөө рүү гүйлээ.

Бусад нь түүнийг даган гүйнэ. Хүмүүс бүгд бужигналдаж байх ч Юнги Тэхёнд түлхүүлсэн чигтээ газар суусаар..

Өөрийгөө хянаж чадахгүй байгаа бололтой гар хөл нь чичрэн нүд нь нэг газраа тогтож үл чадна.

Удалгүй тэр босож зогсоод Хэсоныг авч явсан зүгт бус эсрэг зүг рүү нь явлаа. 

Юнги явсаар шивэгчидийн байранд ирэн бүгдийг нь нэгжиж эхлэв.

Шүүгээ савыг нь нэг нэгээр нь уудлан галзуу юм шиг л нэг зүйлийг эрж хайна.

Хусог түүний хойноос ирэн өөр рүүгээ татаад "Та юу хийгээд байгаа юм бэ? Тэр үхэж байна гэтэл энд юугаа хийгээд байгаа юм?" гэсээр орилоход Юнги түүний гарыг түлхэж орхиод "Хорыг хайж байна. Хорыг нь олвол ерөндгийг ч олж чадна." гэсээр галзуу мэт л дахин хайж эхлэв.

Удалгүй хамгийн захын өрөөнөөс жижиг бортого барьсаар гарч ирээд шивэгчдийн ахлах гэх эмэгтэйд "Энэ өрөөний эзнийг олж ир!" гэж тушаахад тэр гүйн одлоо.

Юнги Хусог руу хараад "Тэр зугатаж амжаагүй байгаа бүгд Хэсон руу явбал цаг алдаж хэрэгтнийг барьж чадахгүй болно." гэсээр гүйж одсон ахлах эмэгтэйг даган ёслол болж байсан газарт буцаж ирэхэд тэр нэг шивэгчинг зааж өгөв.

Юнги, Хусог хоёр түүн рүү алхахад өнөөх шивэгчин зугатаах гэж оролдоод баригдах нь тэр...

Юнги шивэгчин бүсгүйг багалзуурдаад "Ямар хор юм? Хурдан хэл!" гэвэл өнөөх бүсгүй үг дуугарсангүй.

Юнгигын уур буцлан түүнийг хоолойг боох гараа улам чангалвал бүсгүйн нүүр нь хөхрөн тийчигнэсээр гарнаас нь зууран "Б-би хэ-хэлье!" гэж арай гэж дуугарахад Юнги түүнийг шидэж орхив.

Бүсгүй газарт унан хүзүүгээ барьсаар хахаж цацан ханиагаад "Хар мөөгнөөс гаргаж авсан хор.." гэж хэлэн толгойгоо газарт наан сөгдөөд "Өршөө эрхэм дээдсээ мөхөс би үхэх нүгэл хийж миний түмэн буруу.." /зохиомол хор шүү хаха/

Юнги Хусог руу харан "Түүнийг байцаан шийтгэх газар аваач би өөрөө очиж байцаана." гэсээр оточийн өргөө рүү гүйлээ.

Юнги амьсгаадан орж ирээд "Би хорыг олсон. Ерөндөг хийх хэрэгтэй!" гэхэд Тэхён түүн рүү алхаж очин заамдаад "Одоо бас юугаа хүсээв. Түүнийг нэг мөр алах нь уу?" гэхэд Намжүүн түүнийг Юнгигээс салгаад "Ингэж байх цаг биш Тэхён!!" гэж анхааруулахад Сокжин Юнги рүү хараад "Хурдан хэлээч хунтайжаа! Ямар хор юм?"

Юнги "Хар мөөгнөөс гаргаж авдаг хор гэж хэлсэн. Би Мэйг хордуулсан хүнийг олсон" гэхэд ордоны оточ нар нааш цааш гүйлдэн ерөндөг гаргаж авах гэж оролдоно.

Их оточ "Санасныг бодвол түгээмэл байдаг хор тул бид ерөндөг хийж чадна. Гэвч гүнжтэн хорыг уугаад удсан бол аюултай" гэж сануулав.

Юүн түрүүнээс хойш айсандаа уйлсаар байгаа ч "Түүнийг багаас нь хорны дархлаатай болгохоор бэлддэг байсан. Тиймээс бусад хүмүүсээс сайн тэсч чадна гэж бодож байна." гэж ээрч мууран хэлэхэд түүнийг Тэхён аргадан нурууг нь илж өглөө.

Их оточ "Тэгвэл сайн байна." гэсээр ерөндөг хийхдээ анхаарч хэдэн минутын дараа ерөндөг бэлэн болж Хэсонд уулган түүнийг ажиглав.

Бүгд л дотроо айдас тээнэ. Түүнийг алдах вий гэхээс эмээж зүрх нь үхнэ.

Ерөндөг уулгаад бүтэн цаг өнгөрсөн ч Хэсон ухаан орсонгүй. Юнги оточийг заамдаад "Тэр яагаад одоо хүртэл ухаан орохгүй байгаа юм бэ? Түүнийг сэрээ!!" гэхэд оточ "Өршөө дээдэс минь. Гүнжийн амьсгал тогтворжиж хор саармагжиж эхэлсэн ч бид яагаад ухаан орохгүй байгааг мэдэхгүй байна" гэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсон хордсоноос хойш бүтэн гурван өдөр ухаангүй хэвтэж ах нар нь болон Юүн түүний дэргэдээс холдохгүй сахина.

Энэ гурван хоногт Чин улс руу элч довтолгож түүний байдлыг илтгэсэн бөгөөд энэ мэдээг дуулсан хөгшин хааны бие хүндээр чилээрхэж Чин улсын угсаа залгах хунтайж Гүрёо руу хөдөлсөн.

Харин түүнд хор өгсөн шивэгчинг Юнги байцаан ард нь хэн байгааг олж мэдэх гэж оролдсоор эцэст нь олж мэдсэн боловч яаж ч чадсангүй.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Гүнжтэн сэрчихлээ.. Тэр ухаан орлоо.." гэх их оточийн дуугаар бүгд түүний хэвтэж байсан өргөөнд орж ирлээ.

Хэсон босож суусан байх бөгөөд орж ирэх хүмүүс рүү харахыг ч хүсэхгүй байх шиг өргөөний цонхоор гадагш ширтэнэ.

Сокжин түрүүлэн очоод дүүгийнхээ гараас атгах гэсэн ч Хэсон гараа тэр дор нь татаж аваад "Юүн би амармаар байна. Тэднийг үдэж өг!" хэмээн тушаал мэт айлдаад цаашаа харан хэвтлээ.

Тэр өөрчлөгджээ....

Хэсоны талаас:

Өнгөрсөнд нуугдсан өөрийгөө гэнэт л олоод авчихаар эвгүй санагдаж байна.

Үнэндээ бурханы олгосон боломж боловч бас шийтгэл шиг..

Эхний амьдралдаа хэнд ч хайрлуулж байгаагүй миний төгсгөл эмэгнэлтэйгээр өндөрлөж...

Хоёр дох амьдралд минь мөн л намайг хайрлах нэг ч хүн байгаагүй.. Тэгээд өөрийн гунигт төгсгөлийг ном болгон уншиж өөрийгөө муу хүн гэж харж явсаар дахин нэг золгүй үхэлтэй учирч..

Гурав дах амьдралаа бусдын биед байгаа мэт туулсаар жинхэнэ өөртэйгөө нүүр тулав.

Хийх ёстой зүйл минь харагдахгүй юм. Яг л сохор хүн шиг...

Бодол дотор зуран хэвтэхэд дэргэд Юүн ирж суугаад "Чи зүгээр үү? Үнэхээр айлаа.." гэж хэлэхэд түүний хоолой чичирч байв.

Би "Зүгээрээ.. би зүгээр.." гэж түүнийг аргадсан ч дотроо яавч зүгээр биш байна. Үнэндээ өмнөх өөртэйгөө зөрчилдөөд дотор минь дайн болж байх шиг санагдаж байна.

Хэд хоног ордонд эмчлүүлэн өөрийгөө сувилсан. Ишин ах ч надад санаа зовсондоо ирсэн юм.
Бусад хүмүүстэй ялангуяа Юнгитэй уулзахаас эрс татгалзсаар ордноос гарч Ким овгийн өргөө рүү буцав.

Өөрийн өргөөндөө орж ирэн амрахаар болоход Ишин ах "Чамайг ухаангүй байгааг дуулаад авын бие өвдчихсөн." гэхэд нь би түүн рүү хараад "Та тэгээд өвөөг орхиод ирээ юу?" гэж асуун хөмсөг зангидвал тэр дэргэд минь ирээд "Өөр арга байгаагүй юмаа. Чи бараг л үхэх дөхсөн. Бидний санаа их зовсон. Аав ч намайг хурдан чам руу явуулахыг хүссэн. Бас түүний бие одоо дээрдсэн гэж Чин улсаас захиа илгээсэн."

Би "Тэгсэн ч гэсэн.."

Биднийг ярилцаж байх хойгуур нэг шивэгчин надад гар нүүр угаах ус оруулж ирж өглөө. Яриан дундаа би гараа усанд дүрвэл цэл хүйтэн байх нь тэр...

Хаанаас гарсан юм гэмээр аймшигтай их уур хүрч өнөөх савтай усыг нь хүчтэй түлхэхэд их чимээ хадуулан газарт унан асгарлаа.  

Би "Чи! Намайг дорд үзээд, доромжлоод байна уу?" гэж асуун өнөөх шивэгчингийн урд очин ирүүнээс нь базаад "Яваад шинийг авч ир!" гэж шүд зуун хэлэхэд тэр айсандаа хурдан гэгч нь гарч гүйлээ.

Би урт амьсгаа аван эргэж харвал Ишин ах над руу гайхан харна.

Түүний харцыг харан зог тусаад юу хийснээ гайхлаа. Бурхан минь...

Энэ чинь би шүү дээ... Энэ чинь л жинхэнэ Хэсон. Алдааг өршөөдөггүй хүйтэн цэвдэг, аймшигтай хүн..

Үнэхээр эргээд иржээ. Хар бараан бүхнээ дагуулаад дотрыг минь дахин эзлэхээр хүрээд ирлээ...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дахин хэсэг хугацаа өнгөрөхөд Хэсоны зан ааш улам л тэвчишгүй адаар болж эхлэв. Аймшигтай уурлаж эсвэл дуугаа хурааж дүмбийгээд л түүний энэ авирт дасаж сураагүй эргэн тойрныхон нь ихээр гайхах бол энэ дунд ганц л хүн болж буй зүйлийг бага багаар гадарлаж эхэллээ.

Би "Яагаад зөвшөөрөлгүй орж ирж байгаа юм?" гэсээр муухай харахад Тэхён ах өөдөөс харан алхсаар урд минь суугаад "Миний жоохон дүү эргээд ирээ юу?" гэж асуухад нүд нь нулимсаар дүүрч ирээд "Ахыгаа уучлаарай.. дүүгээ анзаараагүйд, дүүгээ орхисонд, өвтгөсөнд үнэхээр уучлаарай." гэсээр гараас минь атгав.

Би "Та юу яриад байгаа юм бэ?"

Тэхён ах "Яах аргагүй буцаад ирсэн биз дээ? Миний дүү Ким Хэсон..."

Би түүн рүү хараад "Тэгэхээр та ч бас..?"

Тэхён ах толгой дохиод "Өнгөрсөн бүх зүйлд уучлаарай."

Continue Reading

You'll Also Like

33.6K 3.5K 25
Тэр залуу өөрөө ч мэдэлгүй миний гэсэн бүхнийг аваад явчихсан. ... Гэвч өөрийн нэгэн зүйлийг үлдээсэн гэдгээ мэдэх болов уу...
11.5K 1.3K 9
- Намайг Ван Жэксон гэдэг. Сая сонссон биздээ, би чамайг сая доллараар худалдаж авсан. Одооноос чи миний өмч.
1M 18.7K 43
What if Aaron Warner's sunshine daughter fell for Kenji Kishimoto's grumpy son? - This fanfic takes place almost 20 years after Believe me. Aaron and...
4.2K 565 13
Час улаан хурим... Өөрийн тань хуриман дээр хамгийн их итгэж явсан хүмүүс чинь тань руу хутга далайвал яах вэ??? Лунагийн хувьд хутгалуулсан шарх нь...