The villain really wants to l...

Od jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... Více

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Хордсон..

327 29 1
Od jelly_6566

"Хаан ширээ рүү өгсөх гишгүүр..."

Тэр явдлаас хойш хэдэн хоног өнгөрөв. Хатаны баярт ёслолын өдөр хоёр хоногын дараа тохионо.

Би хэлсэн амандаа хүрч өдөр бүр ордонд айлчилсан. Юүсон хунтайж намайг өдөр алгасахгүй ирж авсан юм. Хачирхалтай нь тэр надад найз шиг.., ах шиг тийм мэдрэмж төрүүлэх болов.

Бодолд дарагдсан гунигт харц мөн түүний амнаас хаа нэг унах элдэв чимэггүй үнэн үгс Юнгигээс болж бутрах сэтгэлийг минь өчүүхэн ч болов тайтгаруулахыг би мэдрэнэ.

Харин хайр гэж итгэсэн нэгэн минь миний эзгүй хуудаснуудад өөр нэгэнтэй түүх бичилцэх аж...

Өдөр бүр ордонд ирэхдээ.. тэдний хамт байгааг алсаас харан хагарч бутарсаар..

Энэ өдөр мөн л адил тэднийг бичгийн өргөөнд хамтдаа орохыг ажсаар эргэх дээ хэн нэгэн бүсгүйг мөргөж золтой л унагаачихсангүй.

Би түүнийг унахаас нь өмнө татаж аваад "Чи зүгээр үү?" гэвэл тэр хэвлийгээ тэврэн толгой дохилоо.

Бие давхар...

Би "Бурхан минь... чи үнэхээр зүгээр үү? Энд тэнд чинь өвдөөгүй биз? Хамаг анхаарал минь өөр газарт байсан болохоор чамайг анзаарсангүй. Би оточ дуудах уу?" гэсээр сандран самгардахад тэр бүсгүй харин дөлгөөн инээмсэглээд "Би үнэхээр зүгээр дээ.. та оточ дуудах шаардлагагүй. Би ч бас өөр зүйл бодож явж байгаад таныг сандаргаад хаячих шиг боллоо."

Би урт амьсгаа аваад "Ашгүй дээ. Айлаа шүү" гээд инээмсэглээд "Чи ордонд амьдардаг уу? Эсвэл зочилж ирээ юу?"

Тэр доош харсаар "Би ордонд амьдардаг.." гэхэд нь би түүнийг татвар эм гэдгийг ухаж ойлгоод "Би чамайг өргөөнд чинь хүргэе" гээд гараас нь хөтлөхөд бүсгүй "Та.. тэгж өөртөө төвөг удах хэрэггүй дээ." гэсээр татгалзав.

Би "Зүгээр дээ.. надад төвөг болохгүй. Нээрээ чамайг хэн гэдэг юм?"

"Хан Илён гэдэг.. харин та.. Чин улсын гүнж биз дээ." гэхэд нь би түүний нэрийг давтаж хэлээд "Гоё нэр байна Илён... намайг Мэй гэдэг Жан И Мэй.. харин Гүрёо нэрийг минь Хэсон гэдэг. Танилцахад таатай байна. "

Илён хэлсэн үгэнд минь инээмсэглээд "Надад ч бас..."

Бид хамт алхсаар татвар эмсийн ордонд ирэн түүний өргөө рүү явна. Замдаа түүнтэй сайн ч танилцаад амжив. Тэр жирийн нэг бичгийн түшмэлийн охин байсан ч ордонд татвар эм болж ирсэн гэж хэлэв.

Түүний хүүхэд яг хэнийхийг нь сайн хэлж мэдэхгүй юм. Энэ ордонд татвар эмсийн эзэн гэх хоёр хүн л байдаг. Нэг нь хаан эзэн харин нөгөө нь...

Бид түүний өргөөнд тулж ирэхэд танил хоолой "Илён.." гэж дуудав.

Би төрж амжаагүй жаалын аав хэн болохыг бараг л мэдчих шиг боллоо...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өнгөрсөнд:

Хусог "Чи тэгээд тэр Ёнсү гэдэг охиныг хэр удаан дэргэдээ байлгах гэсэн юм?" гэсээр Юнги рүү харахад "Түүний хэрэг байгаа болохоор хаан ширээнд хүрэх замынхаа гишгүүр болгохоор оролдож байгаа юм. Түүнээс биш би яах гэж түүнтэй тэгж удаан зууралдаж шөнө орой хүртэл түүнтэй хамт байна гэж?"

Хусог "Чи ч хатуу сэтгэлтэй хүн юмаа.. хөөрхий бүсгүй чамд их л итгэж байгаа байхдаа. Өчигдөр шөнө тэгээд цаадах чинь юу гэж байх юм?"

Юнги "Уйлж л байсан.. намайг явахад дэлбэртлээ уурлаа биз.. Тэрний шуналтай харц нь хэтэрхий сайн жүжиглэсэн ч далдлагдахгүй байна билээ." гэж хэлээд ардаас нь гүн санаа алдсанаа "Уг нь Мэйд мэдэгдүүлэхийг хүсээгүй юмсан.."

Хусог элгээ тэврэн түүнийг сонсож байгаад "Эртхэн буруу ойлголтоо залруулж чадахгүй бол гүнжийн насны баяр ойртсон гэж сонссон. Чин улсын хаан түүнийг нүдний цөцгий мэт хайрладаг болохоор баяр дуусахаар шууд буцааж залах байхдаа.."

Юнги толгойгоо барин суусаар "мэдэж байна.. гэхдээ хатаны төлөвлөгөөг мэдээгүй байгаа болохоор одоохондоо Ёнсү надад хэрэгтэй."

Түүн рүү харан байсан Хусог зүгээр л толгойгоо сэгсрэн доош ширтэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Одоо цаг, Татваруудын ордон:

"Илён?" гэх дуугаар бид хоёул эргэж харахдаа наашлан алхах Юүсон хунтайжийг олж харлаа.

Энэ удаа түүний нүүрэнд чин сэтгэлийн инээмсэглэл тодрон цаанаа л түүний нэрийг хайрлангуй дуудсаар яаран алхана.

Өмнө нь байсан өнөөх хөнгөмсөг хунтайж энд огтоос үзэгдэхгүй болсон нь их хачин зүйл шүү.

Тэр наашлан алхаж байгаад намайг харан байрандаа зогслоо. Гайхаж байгаа нь мэдээж.. Би ч ялгаагүй гайхаж байна.

Юүсон хунтайжийн нүд нь томрон над руу харахад сандарсан төрх нүүрэнд нь зурвасхан үзэгдэв. Харин Илёны царай нилээд барайн арагш ухрана.

Юүсон хунтайж "Би таныг ёслолын яам руу явсан гэж бодсон.. юмсан.." гэхэд нь би "Замдаа түүнтэй мөргөлдөөд золтой л унагаачихсангүй. Тэгээд өргөөнд нь өөрийн биеэр хүргэж өгч байна." гэхэд түүний царайнд санаа зовинол тодрон Илён руу яаран дөхлөө.

Юүсон хунтайж "Чи зүгээр үү?" гэсээр гараа сунган түүн рүү ойртоход Илён арагш нэг алхам ухраад "Мөхөс би зүгээр дээ. Надаас болж бүү түүрт!" гэж ширүүхэн хэлээд бидэнд бөхийн надтай салах ёс гүйцэтгээд өргөө рүүгээ дайжсан мэт хурдан алхлаа.

Юүсон хунтайж түүний ардаас ширтэн мэдэгдэхгүй шахам санаа алдахад цээж нь түнхэлзэнэ.

"Би сул талыг чинь олчихлоо.."

Би түүнтэй хамт ёслолын өргөө рүү алхаж байхдаа "Тэгэхээр та удахгүй аав болох нь ээ?" гэвэл тэр бүдэгхэн хэрнээ чин сэтгэлээсээ инээмсэглээд "Тиймээ.. тун удахгүй.." гэж шивнэх шахуу айлдлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хатан "Юүсон дахиад л нөгөө эм рүүгээ гүйчихсэн үү? Уг нь ойрд гүнжтэй уулзаад сайн л байгаа юмсан" хэмээгээд урдаа тавьсан гашуун улаан танг хүртэнэ.

Яг хор шиг харагдах өнөөх тангаа залгилж орхиод "Яах аргагүй нас гүйцээгүй согоо /эмэгтэй буга/-ны цусан тан гайхалтай байна. Цаанаасаа л залуужсан мэт санагдаж байна шүү" хэмээгээд урдаа байх толинд нүүрээ харав.

Гэтэл түүний урд сууж байсан Ёнсү "Хатантан үнэхээр залуухан үзэсгэлэнтэй хүн билээ. Та хүсвэл би алс холын дорнод улсаас залуу насыг хадгалах шидтэй ингэсэг авч ирүүлмээр байна." хэмээхэд хатан таатай нь аргагүй инээмсэглээд толгой дохино.

Хатан "Юнги та хоёр юу болж байна? Тэр чамтай дотно харагдах болсон гүнж ч түүнтэй уулзахгүй байгаа." гэхэд Ёнсүгын царай хувьсхийгээд "Хунтайж надтай сайн харьцаж байгаа.. бид удахгүй сүй тавина гэж бодож байна."

Хатан их баярлан инээмсэглээд "Сайн зүйл байна. Тэгж чадвал та хоёр хамт амьдарч харин Юүсон гүнжтэй гэрлэж хаан ширээг өвлөх болно."

Ёнсү харин хатан руу хялам хийгээд багахан ёжилсон инээмсэглэл гаргав. Гэвч үүнийг хатан олж харсангүй.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсоны талаас:

Ёслол өнөөдөр тохионо. Гэвч нойр хулжин шөнөжин сэрүүн байсан би тийм ч таатай биш байна. Бие нэг л сульдуухан..

Өглөө эртлэн өөрийгөө бэлдээд ордон руу сүйх хөлөглөн явлаа. Өнөөдрийг л давж чадвал дахиж тэднийг харахгүй гэхээр сэтгэл дээрдэх мэт санагдах ч улам дордоод ч байх шиг...

Намайг ордонд ирэхэд хатаны шадар тайган замчилж эзэн хаан болон хатаны хажууханд байх суудалд суулгалаа.

Урдаас харан байрлах хоёр суудлын нэгэнд Юүсон хунтайж суусан бол нөгөөх нь хоосон хэвээр...

Би харцаараа Юнгиг хайж байгаад танил нэгэнтэй харц тулав. Тэр надад бөхийн инээмсэглээд өөрийн суудалдаа суухад би Илёнд зориулж инээмсэглэн гараа үл ялиг даллав.

Гэтэл удалгүй Юнги болон Ёнсү нар дагаралдан ёслолын танхимд орж ирлээ. Ёнсү хаан хатад болон ханхүү гүнж нарт зориулж зассан ширээнээс хол зайд очиж суухад Юнги над руу нүд салгалгүй ширтэн өөдөөс минь харах сандалд суув.

Түүний нүд рүү харахын төдийд зүрх өвдөж би түүнээс харцаа бултуулан надад дарс хундагалах шивэгчин рүү харлаа.

Тэр сандарсан бололтой гар нь чичирч нүд нь над руу гүйнэ. Би шивэгчинг улам сандаргахыг хүсээгүй болохоор найрын үг хэлэхээр хундагаа өргөн босож зогссон хатан эх рүү харав.

Хатан эх "Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүгдэд талархлаа. Надад зориулж бүгд хундагаа өргөөч" гэхэд бүгд урд байх дарстай хундагаа дээш өргөн "Хатан эх урт наслаг" хэмээгээд ууж орхив.

Би ч бас дарсыг ууж орхиод хэсэг суухад толгой эргэж, дотор муухай оргин нүд харанхуйлах нь тэр..

Согтсон гэхээс илүү бие их өвдөж байсан тул арай гэж босох гэтэл хоолойнд тулж ирсэн зүйл амаар гарчих нь тэр.. хүмүүс шуугилдаж над руу гүйлдэх ч тэдний чимээ чихнээс ихэд хол дуулдана.

Би гараа дээш өргөн уруулаа арчаад харахад гар минь цусанд будагджээ..

Юу болж байгааг сая нэг ойлгоход хэтэрхий оройтож би газарт унав.

Хор байсан байх нь...

Унахаасаа өмнө харж амжсан сүүлийн зүйл минь над руу инээмсэглэн ширтэх Ёнсү байлаа.

Pokračovat ve čtení

Mohlo by se ti líbit

44.3K 8.1K 20
KINGS цувралын 7-р бүлэг эхэллээ❣️
Mission: Princes Love Od Raeun🌙

Historická literatura

47.1K 5.1K 30
[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.
130K 9.4K 28
Түүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чад...
3.7K 170 6
Уншигч та бүхний хүсэлтээр "Багш бид хоёр" Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болно. 🔞+18 агуулсан🔞