The villain really wants to l...

Von jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... Mehr

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Нүцгэн....

372 31 0
Von jelly_6566

Юнги " ХОЛД!"

Түүнийг гэнэт орилоод намайг түлхэж унагасанд гайхахтай зэрэгцэн бидний хажууд байх том модонд сум ирж зоогдох нь тэр..

Юнги " Алив зугатацгаая!" гэсээр гарнаас минь чирэн гүйсээр морин дээр авч ирэв. Гэтэл дахин хэдэн сум биднийг чиглэн ирэхэд тэр сэлмээрээ хаан зогсоолоо.

Биднийг мориндоо мордон зугатацгаахад ардаас минь нүүрээ далдалсан цэргүүд хөөнө. 

Тэр намайг сундлан хамаг хурдаараа давхиж байлаа. Дэргэдүүр минь сумнууд нисэж өнгөрсөөр би түүний ард суусан болохоор чөлөөтэй эргэж харж болохоор байгаа тул арагш эргэн нилээд хэдэн цэргүүдийг харваж унагааж чадсан юм.

Би "Сум дуусчихлаа Юнги. Тэд барагдахгүй их олуулаа юм."

Цэргүүд бидний ардаас хөөсөөр мөн харавсаар байлаа. Бид давхисаар хавцалд тулж ирэхэд цэргүүд биднийг бүслэв.

Мориноос буухад өнөөх цэргүүд биднийг бүсэлж зогсоод "Бууж өгвөл зовоохгүй алж өгье"

Юнги "Явуулсан хүндээ дахиад бүтэлгүйтлээ гэдгээ бахархалтайгаар хэлээрэй. Учир нь миний төлөвлөгөөнд энд үхэх багтаагүй" хэмээн ёжилсон өнгөөр хэлээд жуумалзав.

Би " Хөөе бид бүслэгдчихлээ шдээ. Одоо яах юм бэ?" гэж шивнэхэд
Юнги " сэлж чадах уу? Сэлж сурсан биздээ?"

Би " Юугаа яриад байгаа юм бээ? Сэлж чадах байсан ч эндээс үсрэнэ гэдэг чинь бас арай шдээ. Тэрний оронд өөрийнхөө хэн гэдгийг хэлээд явуул гэж шаардсан дээр"

Юнги " Тэд чамайг явуулна гэж бодоо юу?"

Цэрэг " Хөөе яасан айгаа юу? Наанаа юу шивнэлдээд байгаа юм ?"

Би " Би бол Чин улсын гүнж та нар надад муу юм хийвэл өөрсдийнхөө амийг хорлосонтой адил шүү. Тиймээс зүгээр явуулчих."

Цэргүүд намайг шоолон чанга инээгээд " Өө тэгэлгүй яахав эрхэм дээдсээ та хаашаа явмаар байна? Диваажин руу юу эсвэл там руу юу?"

Би " Энэ муу чинь хөөе чи хүрээд ир муу гахай яаж надтай ингэж харьцаж чадаж байнаа. " гэсээр тэд нар руу алхсанд  Юнги намайг барьж аваад " Тайвшир Мэй."

Юнги " Бид эндээс үсрэнэ."

Би " Юу чи чинь солиорчихоо юу? Үсрэх мөрөөрөө ганцаараа үсэр! Би яагаад чамайг дагаж үхэх ёстой юм бээ? Яагаад?"

Юнги " Би ганцаараа байсан бол эд нартай халз тулаад ялах магадлал байгаа харин чамтай цуг байгаа болохоор би чамайг хамгаалангаа тулалдаж чадахгүй."

Би "Би өөрийгөө хамгаалаад тулалдчихаж чадна. Чи намайг сул дорой гэж бодоо юу би зэвсгийн эрдэм гарамгай эзэмшсэн хүн!"

Юнги "Тэд дэндүү олуулаа хоёулхнаа тэднийг дийлж чадахгүй."

Цэрэг " Наанаа юугаа шивнэлдээд байгаа юм? Та хоёр угаасаа бид нарыг ялахгүй чимээгүй үхэх дээ бэлд." гэсээр бүгд бидэн рүү харвахаар бэлдэв.

Юнги " Гурав тоолоод шууд үсрэе." гээд гараас хөтөлснөө " Нэг.. хоёр.." гэснээ үсэрчихэв.

Энэ хүн чинь гол дүр байж гурвын тоо мэддэггүй юм байна шдээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гадаа нилээд орой болсон байх бөгөөд одоо хүртэл эргэж ирээгүй Хэсонд ах нар нь санаа зовсондоо байж сууж байлаа.

Цэргүүд ангын бүс рүү Юнги тэр хоёрыг хайхаар явсан ч ололгүй эргэж ирэв.

Ишин " Та нар тоглоод байгаа юмуу!? Явж дүүг минь олж ирэхгүй бол танай улсыг газрын зургаас арчиж чадна шүү!" гэж уурсан хэлээд сууж байсан газраасаа бослоо.

Намжүүн " Тайвшир хунтайжтаан бид түүнийг заавал олноо. Бас тэр бидний ч мөн дүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна" гэж хэлэн тайван байгаа мэт суух ч үнэндээ дотроо маш их тэвдэж байсан юм.

Ишин " Дүү? Миний зулзага та нартай хамааралтай гэж би бодохгүй байна. Та нар биднээс авч ханахгүй юмаа. Эгчийг минь одоо бас дүүг минь.."

Тэхён " Амаа мэдэж яриарай."

Сокжин " Тэхён тайвшир! Хунтайжтаан та ч бас тайвшир хичнээн үгүйсгэх гэж оролдсон ч Хэсоны судсаар урсах цус бидэнтэй адилхан гэдгийг өөрчилж чадахгүй."

Ишин " Тийм л сайн ах нар юм бол миний Мэйг түргэн ол!" гэж орилоход гаднаас нэг цэрэг орж ирээд "Бид гүнжийг сүүлд ангын улаан бүс рүү орж байхыг харсан хүнийг оллоо."

Ишин " Аюултай бүс рүү ороод бэртэж гэмтчихсэн юм биш биздээ. Яаралтай тийшээ замчил хүн хүчээ бүгдийн дайчилж Чин улсын угсаа залгах гүнжийг ол!" гэсээр асраас гаран ангын бүс рүү явав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Даарсаар сэрэхэд хамарт чийгний үнэр мөн шороо үнэртэн эргэн тойрноо харвал бид агуйд байх ба Юнги түүдэг гал асаан нүцгэн.. ХҮЛЭЭГЭЭРЭЙ НҮЦГЭН!???

Тэр яагаад нүцгэн байгаа юм бэ? гэж бодон нүдээ бүлтийлгэсээр огцом босон суугаад гараа цээжиндээ наахад би бас нүцгэн байв.

Би " АААА~ БИ ЯАГААД НҮЦГЭН БАЙГАА ЮМ БЭ? БАС ЧИ ЯАГААД НҮЦГЭН БАЙГАА ЮМ?? ХУВЦАС ХААНА БАЙНА????" гээд аль болох биеэ нуухаар гараараа цээжээ даран атиран сууна.
 
Юнги " Чих дөжирлөө. Хувцас норчихсон, нойтон хувцастай байвал ханиад хүрчихнэ." гэж хэлээд над руу хараад харц буруулав.

Би " Гэх-гэхдээ л х-хүний хувцас тайлаад байхдаа яадаг юм."
   
Юнги " Харах юмтай ч юм шиг.." гэж шивнэсэн ч би сонсчихлоо.

Би түүний үгийг сонсоод нүцгэн байгаагаа ч мартаад "Чи сая юу гэсэн бэ? Би энэ зохиол дотор хамгийн үзэсгэлэнтэй сайхан биетэй дүрийн нэгт жагсдаг юм шүү. Билгийн нүдгүй амьтан ийм болохоор л Ёнсүг сонгосон биз." гээд хэрүүл хийж байхад тэр над руу хүрч ирээд духанд минь гараа наагаад " Чи халуунтай байна шдээ. Бүр дэмийрч эхэлж байна. Бас юун Ёнсү? Чи Гүрёод байна зохиол дотор биш!! Наашаа гал руу ойртоод суу" гээд хажуудаа суулгав.

Би сая л өөрийгөө даараад чичирч байгааг анзаарлаа. Харин Юнги даарсан шинжгүй сууна.

Би цээжээ дарсаар " даараад байна" гэж хэлэн бөгтийлөө.

Даарсандаа чичрэн суусан над руу Юнги дөхөн суугаад өөрийтөө наан тэвэрлээ. Бид хоёул нүцгэн байсан болохоор биес минь хоорондоо шүргэлцэх нь мэдрэгдэн хамаг цус хацарлуу цугларах шиг санагдан хоёр хацар алим шиг улайв.

Түүнээс хөндийрөхөөр хичээн "Чи чинь юу хийгээд байгаа юм бэ?" гээд түлхэхэд тэр намайг улам лавшруулан тэврээд " Чи чичрээд бас халуурч байна. Зүгээр л наалдаад суу! Би чамайг бариад идчихгүй."

Бид хэсэг чимээгүй бас ичмээр байдалтай суугаад би ярианы сэдэв гаргахаар шийдэв.

Би " Тэд яагаад чамайг хороох гээд байгаа юм бэ?" гэж асуугаад хэт ойлгомжтой зүйл асуусандаа бантаж суухад Юнги " Ойлгомжтой биш гэж үү? Их хатан дүүг минь хаан болгохыг хүсдэг. Харин өмнөх хатны хүү болох би угсаа залгамжлах хунтайжаар өргөмжлөгдөөд замд нь гай болж байгаа."

Би " Мэдээжийн шахуу юм асуучихлаа. Тэд хэр удаан чамайг ингэж зовоож байгаа юм?"
Юнги " Ээжийг нас барснаас хойш. Бараг арван таван жил..."

Би " Их хатан их аймар хүн юмаа." гээд нүүрээ үрчийлгэн хэлэхэд Юнги инээд алдаад " Тэр ч тийм шүү тэр бол эмгэн шулам л гэсэн үг" 

Юнги " Анх удаа надад муу зүйл хийхэд би юу ч хийж чадахгүй хүүхэд байсан. Гэхдээ л амь гарч чадсан. Гэтэл удалгүй намайг Чин гүрэн рүү барьцааны хунтайж болгож явуулсан. Энэ бүхэн их хатны явуулга."

Би " Хэцүүхэн хүүхэд насыг туулжээ."

Юнги " Үнэн дээ. Чин улсад байхад л сайхан байсан.. Хэн ч намайг алах гэж оролдохгүй, дорд үзэхгүй. Хэдий барьцааны хүн гэсэн нэртэй ч сайхан байсан."

Би " Тиймээ. Манай улс хамгийн сайхан нь... Гүрёогоос тэс өөр, хэн ч өвтгөхгүй, үл тоохгүй бас ганцаардуулахгүй.." гэж хэлээд хэсэг чимээгүй болов.

Би " Ким Хэсон байхад надад ч бас хэсэг хэцүү байсан тоотой хэдэн удаа л царайг нь холоос харж байсан эцэг минь, намайг байдгыг ч мартсан ах нар.. дорд үзэж дарамталдаг шивэгчид гээд дэргэд минь ээжээс өөр хүн байгаагүй."

Юнги " Гайхсан шүү. Би чамайг хааны бага охин юм байх л гэж боддог байсан чинь Ким ноёны гэрт байхад.."

Би "Одоо бол өвөөгийн охин шдээ Жан И Мэй.."

Бид тэврэлдэж суугаагаа ч мартаад ярилцаж байгаад нэг мэдэхэд би нам унтаж орхисон байв.

Weiterlesen

Das wird dir gefallen

2K 91 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
227K 24K 32
Гол дүр: Chanyeol Төрөл: адал явдал
196K 3.4K 40
y/n a faceless youtuber who gets raided by dream cover credits to owner, idk it was on google.. LMFAOOO please this is a joke!
18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.