The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Гол дүрүүд уулзсан нь...

379 32 0
By jelly_6566

Лухан "Чи анзаарсан уу?" гэсээр надад ойртон шивнэхэд би "юуг?"

Лухан дахин шивнэсээр "Гүрёогын хунтайж намайг яг алах гэж байгаа юм шиг хараад байна. Одоо хүртэл бид хоёрын араас нөгөө аймар харцаараа төөнөөд байгаа нь мэдрэгдэж байна."

Түүнийг хэлэхэд нь би харахаар эргэх гэхэд Лухан намайг болиулаад "Битгий хараа! Би айгаад байна."

Би "Би ч гэсэн мэдсээн. Чи ямар нэг буруу юм хийсэн юм уу?" гэхэд тэр толгойгоо хурдан сэгсрээд "Үгүй ээ. Би түүнтэй үг ч сольж үзээгүй шдээ."

Би "Шалтгаангүй муухай хараад байдаг хүн ч биш л дээ. Яасан юм болоо?"

Лухан надаас сугадаад "Мэдэхгүй ээ. Мэдэхгүй намайг өөрөөс нь царайлаг болохоор тэгж байгаа юм байх даа."

Би түүн рүү сонин хараад "Юу яриад байгаа юм бэ? Галзуурчихсан юм уу? Ой санамжаа алдчихлаа юу? Эрмэгтэй юм байж.."

Лухан "Чи тэр аймар залууг өмөөрөөд байгаа юм уу?"

Би "Х-хэн би юу? Үгүй чиг..."

Бид Юүний байгаа цэрэг бэлтгэлийн талбай руу явж байгаа юм л даа. Харин Юнги яг ард маань жоохон зайтай бидэн рүү муухай харан алхаж байна.

Биднийг зорьсон газраа ирэхэд Юүн гараа даллаад "Наашаа хүрээд ир. Ойрд бэлтгэл хийгээгүй биеийн чилээ гараад сайхан байна."

Лухан "Охин хүүхэд шиг байгаад өгөөч дээ! Байж байгааг нь яг бух шиг байх юмаа."

Би тэднийг шоолоод "Та хоёрын хүйс солигдчихсон шд мэдэх үү?"

Юүн бас инээгээд "Би биш та л эмэгтэйлэг байвал болох нь тэр.. бусдыг нь би зохицуулна."

Лухан "Засарч хүмүүжээч та нар!"

Биднийг ийн зогстол ард Юнги ирж зогсоод "Бэлтгэж хийх гэж байгаа юм уу? Надтай нэг тулалдаад үзэх үү?" гэж Лухан руу харан хэллээ...

Хүний урманд модон сэлэм ч барьж үзээгүй хүүхдийг минь Юнги зажилахгүй залгина шдээ. Аллагын машин, дайны бурхан гэгддэг зохиолын гол дүр байж..

Лухан гайхан зогсох бол Юүн бид хоёр зэрэг "БОЛОХГҮЙ ЭЭ" гэж ориллоо.

Юнги ёжлон инээгээд "Айгаад байгаа юм уу?" гэж асуухад нөгөө Луханы чинь хамар нь сарталзаад сэлэм бариад авдаг юм даа.

Би "Хөөе чи яах гээд байгаа юм бэ?"

Лухан бидэн рүү харсанаа "Эр хүн гэдгээ батлана." гэж хэлээд Юнгиг даган талбай руу гарлаа.

Юүн "Хэдэн ясыг чинь түүж авч чадахгүй шүү! Мангар минь"

Юүн бид хоёр юу болохыг бараг л мэдэж байсан болохоор Луханд санаа зовон зогсоно.

Харин тэр Лухан бүр өөртөө итгэчихсэн зогсож байгааг нь....

Тулаан дөнгөж эхлэхэд л Лухан ялагдаж байв. Сэлэмээ ч олигтой барьж чадахгүй хэд хэд цохиулаад авав.

Лухан бүр арван минут ч тэсэлгүй сульдаж байгааг хараад Юүн "Энэ амьтан миний ах гэхээр газар нүх ухаад орчихмоор байна. Муугаа мэдэхгүй ямар далдага юм бэ ядаж байхад.."

Би "Ишш ингэж байгаад дээрийнх шиг унаад өгөх вий дээ."

Юүн над руу хараад "Чи өөрөө болиулаарай. Би лав чадахгүй шүү." гээд нэг алхам ухрахад нь би Лухан руу алах гэж байгаа мэт дайрах Юнгиг олж харлаа.

Би "Энэ яачихаад байгаа юм болоо?"

Тэсэлгүй Юүн рүү харахад тэр толгой сэгсрээд надад сэлэмээ өглөө. Би сэлмийг нь аван тэдэн рүү гүйгээд Луханы урдуур орон Юнгигын дайралтыг хаав.

Би "Энэ хүүхэд амьдрал даа зэвсэг атгаж үзээгүй юмаа. Буруу хүнээ тулаанд дуудаж." гэхэд Юнги над руу хөмсөг зангидан хараад "Сүйт залуу чинь юм уу?"

Лухан бид хоёр зэрэг "Бид хоёр уу?" гэхэд тэр бидэн рүү "хараад өөр хүн байгаа юм уу?"

Лухан "Би одоо энэ гамшигтай юу? За ёстой үгүй шүү! Надад бас өөрийн гэсэн үнэлэмж байдаг юм!" гэхэд би түүн рүү муухай хараад "Надад ч бас өөрийн гэсэн сонирхол байгаа за юу? Энэнтэй сууснаас чөтгөртэй суусан дээр. Арай ч дээ."

Юнги гайхан хараад "Биш байсан юмуу?"

Бид бас л зэрэг "ҮГҮЙ" гэж орилоход Юнги саяхан л уурлаад байсан одоо харин инээж байв.

Лухан "Галзуу юм уу?" гээд биднийг орхин явлаа. Би Юнги рүү гайхан зогсоход тэр "Ашгүй дээ." гэж хэлээд яваад өгөх нь тэр...

Ойлгосонгүй??? Юу болоод байгаа юм бэ? Луханыг миний сүйт залуу биш гээд баярлаад байгаа юм уу?

Бодлыг минь таслан Юүн хүрч ирээд "Юу болоод байгаа юм бэ?"

Би "Мэдэхгүй ээ. Би ойлгосонгүй"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өнөөдөр бол Гүрёогын их ёслолын өдөр мөн гол дүрүүдийн анхны уулзалт тохиох бөгөөд бие биедээ дурлах ёстой.

Гэхдээ сэтгэл санаа цаанаасаа л таагүй байна.

Биднийг ордон руу явахад Ишин ах "Чин улсын гүнжийн хувиар ёслол дээр үзүүлбэр үзүүлэх ёстой."

Би "ЮУ??? Та тэгнэ гэж яриагүй шдээ!!! Эээээээ.."

Ишин ах "Одоо хэлж л байна шдээ. Чамд асуудал биш шдээ. Чи чинь авъяастай. Би хувцас эд хэрэглэл бэлдүүлчихсэн болохоор дүү дээ амжилт." гэв.

Болдог бол цохиод унагаачих юмсан....

Биднийг ордонд ирэхэд ихэд хүндэтгэлтэй хүлээж авлаа. Хаан, хатан мөн хоёр дугаар хунтайж сэнтийд заларсан байх бөгөөд биднийг өөрсдийн дэргэд зассан байх сэнтийд суулгав.

Би эргэн тойрноо хараад Юнгигын суудал руу харахад тэр арай ирээгүй байлаа.

Хатан "Чин улсын гүнж маш үзэсгэлэнтэй юм. Тийм биш гэж үү? Хүү минь." гээд хоёр дугаар хунтайж руу хандан хэлэхэд тэр "Тиймээ хатан ээж минь гүнж нүд булаам хүн юм." гэж хэллээ.

Би гаднаа инээн талархал илэрхийлэх хэдий ч дотроо тэр хоёрын жүжгийг бишрэн сууна.

Хатан намайг өөрийн мулгуу хүүтэйгээ суулгаж эрх мэдэл олж авах санаатай. Харин тэр хоёр дугаар хунтайж аль хэдийнээ мангар олон татвартай шд.. ичдэггүй юмнууд чинь!

Удалгүй Юнги ирэн сэнтийдээ залрахад хатан 2р хунтайж хоёрын царай хувирав.

Хатан худал инээмсэглэсээр "Гүнжийг үзүүлбэр үзүүлнэ гэсэн" гэхэд нь инээмсэглээд "Тиймээ"

Хоёр дугаар хунтайж "Энд ингээд сууж байгаа нь харц булаам үзүүлбэр байхад тайзан дээр байхыг нь харвал зүрх тэсэхгүй байх. Өнөөдөр хичнээн гайхалтай үдэш вэ?"

Ээ бурхан минь би яг бөөлжлөө. 

Юнги "Оточ дууд! Хоёр дугаар хунтайжын бие өвдөх юм шиг байна. Бэлтгэлтэй байх хэрэгтэй." гэхэд нь тэсэлгүй инээх шахан уруулаа жимийлээ.

Тэгээд Юнги рүү амны хайрцгаар баярлалаа гэхэд тэр толгой дохив.

Удалгүй эхний үзүүлбэр зарлагдан "Ин сайдын бага охин Ёнсү авхай бүжгийн үзүүлбэр үзүүлнэ." гэхэд Юнги тайз руу харлаа.

Би харин сэтгэл тавгүйрэхийг мэдрэн санаа алдана.

Тайзан дээрх хөгжимчид ая тоглож эхлэхэд усан цэнхэр өнгийн ханбуг өмсөн үсээ шуусан дүрэлгэр алаг нүд өөгүй цагаан царайтай бүсгүй гарч ирэн бүжиглэж эхлэв.

Би Ёнсү рүү ширтэх Юнги рүү харан "Эцэст нь тэд уулзчихлаа." гэж өөртөө аяархан шивнээд тэдний зүг ээлжлэн ширтэнэ.

Энэ миний уншиж байсан хамгийн үзэсгэлэнтэй үзэгдэл байсан.
"Ханхүү өндөр дээр байрлах сэнтийд залран суухад сайдын хууль бус охин өөрийн үзүүлбэрээ үзүүлэн гайхалтай бүжиглэнэ. Ханхүү түүнийг нь шуналтайяа ширтэн суух нь залуу бүсгүйн нүдэнд тусаж тэдний харц огтлолцлоо. Тэрхэн агшинд юу болж өнгөрснийг үгээр илэрхийлж чадахгүй ч тэд энэ агшинд бие биедээ анхны харцаар эргэлт буцалтгүй дурлацгаав."

Жинхэнэ Ким Хэсонд бас ингэж мэдрэгдсэн байх нь.. сэтгэл нь эмтрэх шиг, хайртай хүнээ булаалгаж байгаа мэт санагдсан байх нь... 

Continue Reading

You'll Also Like

47.7K 2.1K 25
Лара Крис Ву гэх залуутай гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа хүү Шин төрөх хүртэл сайн байсан юм.Тэдний харилцаа замбараагүй болж хачин болж эхлэв. Хэдэ...
2K 91 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
598 113 11
Би багасаа л Тинкэрбэллд хайртай байсан. Бяцхан үзэсгэлэнтэй ер бусын ид шидийн. Тэр ертөнц үнэхээр байдаг гэдэгт би одоо хүртэл итгэдэг. Хаана ч ү...
888K 54.6K 119
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...