The villain really wants to l...

Von jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... Mehr

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Ишин ах ирлээ...

393 34 2
Von jelly_6566

Би хэдэн өдрийн турш өргөөнөөсөө гарах нь бүү хэл орноосоо ч босолгүй хэвтсэн юм.

Нэгт. Ханиад хүрч халуурсан болохоор...

Хоёрт. Зөвшөөрөлгүй гарч тэнэсэн хэмээн шийтгүүлж байгаа болохоор...

Гуравт. Ичээд үхчихгээд байсан тул...

Би хажууд минь жүрж хальслан суух Юүн рүү хараад "Юүн хэрвээ байна шүү.. Хүн үнсүүлчихээд бишээ үнсэлцчихээд юу ч дуугарахгүй байж байгаад яваад өгвөл тэр нь юу гэсэн үг болох уу?"

Юүн над руу яг галзуу хүн харж байгаа юм шиг хараад "Чи дахиад сонин номнууд уншаад байгаа юм уу?"

Ээээээ... за за би үнсэлцэж, үерхэж  үзэх нь бүү хэл эрэгтэй хүмүүсийг үүрч шиддэг хүнээс юу олж сонсох гэсэн юм бол доо?

Би "Үгүй ээ. Үгүй юу ч биш март2" гээд хөнжлөө толгой дээрээ нөмрөөд эргэж харж хэвтлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дахин хэд хоног өнгөрөхөд би шийтгэлээ дуусгаад бас ханиадаа ч эдгээгээд авсан юм.

Бас болсон явдлыг мартахаар бат шийдсэн...

Би "Цэвэр агаар гэж ийм сайхан зүйл байлуу? Орондоо хэвтсээр байгаад мартах дөхжээ." гээд гараа өргөн цэцэрлэгт алхаж яваад байж боломгүй, дахиж харахаас ч санаа зовмоор тийм хүнтэй таарсан билээ.

Болдог бол газар ухаад орчихмоор, буцаж эргээд зугатаамаар байсан ч юу ч болоогүй мэт аашлан инээмсэглээд түүн рүү даллав. Хэдий гаднаа ийм ч дотроо бол үхэж байсан юм шүү!

Би "Сайн уу? Юнги"

Юнги над руу гайхан хараад "Сайн сайн уу? Мэй"

Би "Сайн..."

Юнги "Чамайг өвдөөд эдгэсэн гэж сонссон."

Би "Харин тиймээ. Одоо бол зүгээр болчихсоон." гээд тэнэг хүн шиг инээгээд хэлэх үг олдохгүй зогсож байхад тэр ам нээлээ "Юу... нөгөө... Чин улсын хунтайж ирж байгаа гэсэн тиймээ?"

Арай өөр зүйл хэлэх байх гэтэл ингэж хэлсэнд нь би гайхан хараад "Юу? Надад юу ч хэлээгүй шдээ. Чи яаж мэдсэн юм?"

Юнги "Удахгүй Гүрёогын их ёслол болно. Чин улс найрамдлын харилцаагаа харуулах гээд хунтайжаа явуулсан гэсэн шдээ."

Би хөмсөг зангидаад "Яаж надад хэлэхгүй байж чадаж байнаа? Ирэхээр нь ёстой болгож өгнө дөө." гэснээ түүн рүү хараад "Чи энд юу хийж байгаа юм бэ?"

Юнги над руу харж байгаад "Чин улсын хунтайжыг тосож авах гээд л..."

Би том хараад "ЮУ ЯГ ОДОО ИРЖ БАЙГАА ЮМ УУ?"

Юнги "Ммхн" гэхтэй зэрэгцэн хүмүүс бужигналдах нь сонсогдлоо.

Юнги "Ирсэн юм шиг байна."

Бид үүд рүү яаравчлан явсаар очиход ах нар бүгд Ишин ахыг хүлээн авч байх бөгөөд тэр над руу инээмсэглээд "Зулзага минь гэнэтийн бэлэг!!!! Ах нь хүрээд ирлээ" гээд гараа дэлгэлээ.

Саяхан ирэхээр нь болгож өгнө дөө гэж бодож байсан ч бодол минь замхарч би хамгаас хайртай Ишин ах руугаа хурдлан гүйлээ.

Тэр намайг чанга тэврэн духан дээр минь үнсээд "Бүр саначихсан байна шдээ" хэмээн нялх хүүхэд эрхлүүлэх мэт дуугаар ярив.

Би түүнээс холдоод "Та надад хэлэхгүй яасан өөдгүй юм бэ?" 

Ишин ах "Гэнэтийн бэлэг барих гээд л хэлэлгүй ирсэн байхгүй юу даа." гэсээр зогсоход ард Юнги хүрч ирээд "Хунтайжаа Гүрёод тавтай морил" гэхэд нь би сая л эрхэлж байснаасаа бага зэрэг ичих шиг болов.

Ишин ах "Баярлалаа." гэж хэлчихээд "Өө нээрээ Лухан бас хамт ирсэн шүү" гэлээ.

Түүнийг ингэж хэлсний дараахан үүдний хаалгаар цасан цагаан Лулу маань орж ирэв.

Би түүнийг ч бас их санасан тул "ЛУЛУ!!" гэж орилон гүйж очлоо. Тэр намайг дээш өргөн эргүүлээд буцаагаад буулган "Чи бүр турчихсан байна шдээ. Хөөе юм хум идэж ууж байгаа юм уу?" гэсээр үглэж эхэллээ.

Тэдний дотно уулзалтыг харж зогссон Юнгигын нүдэнд гал дүрэлзэн шатаж байгааг хэн ч анзаараагүй билээ. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бид бүгд дотор өргөөнд орж ирцгээсэн ч их хүйтэн уур амьсгал бий болсонг дурдах хэрэгтэй байх...

Ишин ах намайг хажуудаа суулгасан байх ба ах нар руу харан "Ким тэргүүн өөд болсонд эмгэнэл илэрхийлж байна" гэж ямар ч эмгэнэсэн шинжгүй хэлэн дээгүүр харна.

Мэдээж төрсөн эгчийг нь үхэлд хүргэсэн хүний ардаас эмгэнэл илэрхийлэх тиймхэн байгааг мэдэж байгаа ч тэр их л ёжилсон өнгө аясаар хэлсэн нь ах нарыг уурлуулж орхисон юм.

Тэд нэг нэгэндээ таатай хандахгүй байгаа нь анзаарагдсан Юнги ч бас юунд ч юм бухимдсан аятай зогсоно.

Энэ бас яачихсан юм бол? гэж бодоод тэдний нөхцөл байдлыг зөөлрүүлэхээр "Гүрёогын их ёслол болно гэсэн тэр хүртэл та энд байх юм уу?" гэж асуух даа би нөхцөл байдлыг зөөлрүүлэх бус бүр ч хурцадмал болгоод хувиргачихна гэж санаа ч үгүй..

Ишин ах "Үгүй ээ. Бид хааны ордонд байрлах болно!" гэхэд нь би гайхан хараад "Бид гэж? Лулутай хамт уу?"

Ишин ах "Чамтай хамт! Мэдээж Лухан, Юүн хоёр бас хамт явах болно."

Намжүүн ах хөмсөг зангидан "Хунтайжаа Хэсон энд гэртээ үлдэх болно!"

Сокжин ах "Тийм шүү! Түүнийг энд нь байлгасан нь илүү аюулгүй бас тухтай" гэхэд Тэхён ах ч толгой дохилоо.

Ишин ах "Мэй бол Чин улсын гүнж мөн зүй ёсны угсаа залгамжлагчийн нэг тиймээс надтай цуг байх болно!! Бас энэ яахаараа түүний гэр болчихдог юм?"

Тэдний хэрүүл ч гэх үү? Хэлэлцээр ч гэх үү? зүйлийг зогсоохоор би ширээ цохин босож ирээд "Сонс! Тэгэхээр би өөрөө яахаа шийдчихье. Надаас болж маргалдахаа боль! Ишин ахаа та жоохон тайван бай. Сокжин, Намжүүн, Тэхён ах ч гэсэн! Тэгээд та нар Ишин ахтай жоохон хүндлэлтэй, хүлцэнгүй ханд тэр бол юунаас илүүтэй намайг өсгөсөн хүн бас Чин улсын угсаа залгах хунтайж! " гэхэд Тэхён, Намжүүн, Сокжин ах нар толгой дохино.

Би "Мөн би Чин улсын гүнж тэгээд энэ гэрийн бага охин гэдэг нь бүгд үнэн тиймээс Жан И Мэй ч бай Ким Хэсон ч бай хүссэн нэрээ ашиглаж болно. Гэхдээ Чин улсад би Мэй хэвээрээ. ОЙЛГОСОН УУ?" гэж ширүүн хэлэхэд бүгд толгой дохино.

Би "Тэгээд бас бид ордон руу явахгүй энд үлдэнэ!" гэхэд Юнги, Ишин ах хоёр зэрэг "Яагаад?" гэв.

Би " Энд байх тухтай гэдэг нь үнэн.. Тэгээд ч би хуучирсан зүйлсийг таягдан хаяхаар шийдсэн гэж таньд хэлсэн шдээ. Ишин ахаа!" гэхэд тэр хэлэх үггүй тул дуртай дургүй толгойгоо дохино.  

Би Ишин ахаас харцаа салган Юнги руу хараад яагаад ч юм нөгөө үнсэлт бодогдон хэсэг паниктаад доошоо харан "Дасаагүй газар эвгүй болохоор.." гэхэд тэр Лухан руу хөмсөг зангидан харлаа.

Түүний харцыг харсан Лухан гайхан бүлтийгээд нүдээ хурдан хурдан цавчлан над руу харна.

Би тэдний дунд юу болоод байгааг ойлгосонгүй тул бас л тормолзон Юнги рүү харлаа.

Юнги "Тэгвэл хунтайжид тухтай байх үүднээс би энд үлдье." гэв. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юнгигын хачин шийдвэрийн дараа бид бүгд оройн хоолоо идээд унтаж амрахаар болсон юм. Мөн Юнги маргаашнаас энд хэсэг амьдрана.

Ишин ах "Хамт хоноогүй их удсан байна шүү." гээд толгойг минь илж өгөв.

Би "Тийм байна намайг долоо хүрээд төрийн сайд нарын шалгалтыг дээд оноотой өгч гоц ухаантан гэж зарлагдсанаас хойш том болсон гээд тусдаа ордон гаргаж өгсөн. Тэр үеэс хойш гэхээр арван жил.."

Ишин ах "Их том болчихжээ. Миний зулзага. Тэгээд энд ирээд сайн байж чадсан уу?" гэв.

Би "Үгүй ээ. Эхэндээ зүгээр л хаяад Чин улс руу зугтаамаар байсан. Дараа нь тэр хүн уучлалт гуйхад бүр ч муухай байсан. Гэхдээ.... үхэж байхдаа хүртэл ээж бид хоёроос өршөөл эрж байгаа нь намайг их өвтгөсөн."

Би хүзүүндээ зүүсэн ээжийн бэлзгийг гаргаж ирэхэд Ишин ах таньсан бололтой "Ээжийн эгчид өгсөн бэлзэг байна."

Би "Энийг тэр хүн хадгалж байгаад нас барахаасаа өмнө надад өгсөн юм. Би тэр үед ээжийн захиж байсан "Аав ах нартаа сайн хандаарай" гэдэг үгийг санасан. Тэгээд л уучилсан, өрөвдсөн. Бас ах нар ч одоо хүртэл өмнө минь гэмшиж байгаа нь мэдрэгддэг. Тиймээс ахаа та ч бас одоо жоохон зөөлөн байгаарай!" гэхэд тэр толгой дохиод намайг унт гэх шиг хөнжил дээр минь товшиж өгөв.

Weiterlesen

Das wird dir gefallen

18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
2K 91 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
67.9K 7.4K 23
Нөхөр минь намайг түүнд түрээсэлчихсэн юм.
47.6K 2.1K 25
Лара Крис Ву гэх залуутай гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа хүү Шин төрөх хүртэл сайн байсан юм.Тэдний харилцаа замбараагүй болж хачин болж эхлэв. Хэдэ...