The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Гэр бүл...

393 35 0
By jelly_6566

"Битгий яваач ааваа"

Тэр шөнө дуусаж өглөө болох хүртэл өргөөнд байсан бүгд нулимсан далайд живсэн юм.

Үүр цайх үеэр хүмүүст Ким овогтын тэргүүн нас нөгчсөн талаар зарлахад л залуус арай гэж сэхээ орон охин дүүгийнхээ байдлыг олж харав..

Унтлагын нимгэн цагаан ханбуганд нь аавынх нь цус шингэж, хөөрхөн нүд нь байдгаараа улайж хавдан үс нь бага зэрэг арзайжээ.  

Гутлаа ч өмсөж амжилгүй яаран ирснээс болж хөл нь шалбаран цус гарсан байх ч тэрийг ч тоолгүй одоо хүртэл аавынхаа дэргэд уйлан сууна.

Намжүүн түүний дэргэд очин аргадан тэврэх бөгөөд Сокжин гадуур хувцасаа түүнд нөмрүүлэн дүү нарынхаа ард гаран мөрөн дээр нь гараа тавин зогсоно. Тэхён ч мөн адил дүүгийнхээ хажууд очин суулаа.

Ингэж л гэр бүл бүтэн болж нэгдсэн юм. Саяхан мэдэрсэн шаналалаа эдгээхээр нэг нэгнээ бараадах мэт суусаар нэг л мэдэхэд Хэсон унтаад өгсөн байв.

Тэхён түүнийг тэврэн өргөөнд нь хүргэж өгөөд өөрөө гашуудлын хувцасаа өмсөж ах нартайгаа оршуулах ёслолд бэлдэж эхэллээ.   

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Намайг сэрэх үед аль хэдий нь өдөр болсон байсан юм харин Юүн дэргэд минь баргар царайтай сууж байлаа.

Юүн "Би тайтгаруулах сайхан үгс мэдэхгүй ээ. Гэхдээ чамайг хэр зөөлөн сэтгэлтэй мөн чамд хэр хэцүү санагдаж байгааг мэдэрч байна. Чи бол миний амьдрал даа харж байсан хамгийн зоригтой чанга хүмүүсийн нэг би чамайг үргэлж биширдэг байсан. Одоо ч гэсэн чи давж гарч чадна. Би итгэж байна." гэж хэлээд намайг тэврэв.

Би "Баярлалаа Юүн" гэж хэлээд гашуудлын хувцасаа өмсөн ёслолд нэгдсэн юм.

Охины ёсоор түүнийг үдэж өгөхийг хүссэн минь энэ билээ.

Сокжин ах "Чи жаахан амрахгүй яасан юм." гэхэд нь би толгой сэгсрээд "Зүгээрээ том ахаа. Би зүгээр..."

Сокжин ах анх удаа амнаас минь гарч байгаа үгэнд минь зурвасхан баярлан харагдлаа.

Ким ноёныг аав гэж дуудсан тэр мөчөөс эхлэн би жинхэнэ Ким Хэсоны мэдрэмжийг эсэргүүцэхгүй гэж шийдсэн юм. Гэвч зарим үед зохиолын агуулгыг мэдэх өөрийнхөө тархиар зөв шийдвэр гаргах болно хэмээн дотроо амлав.

Тэхён ах "Хааны гэр бүлийн зүгээс эмгэнэл илэрхийлэхээр угсаа залгах хунтайж ирсэн байна." гэхэд бид бүгд түүнийг тосож авахаар явлаа.

Юнги сүйхнээс буун бидний зүг ирэх дээ миний царайг харан байрандаа царцсан мэт болов.

Юнги "Хаан удмын зүгээс гүнээ эмгэнэл илэрхийлье." гэж хэлэн бөхийгөөд "Чин улсын гүнж энд?"

Сокжин ах "Тэр бол манай отгон дүү... бага ээж минь Чин улсын гүнж байсан. Харин дүү маань Чин улсад өссөн юм." хэмээн тайлбар өглөө.

Би "бага ээж.." гэж аман даа бувтнаад тэднийг ээжийг минь хүндэтгэн дуудаж байгаад жоохон ч гэсэн сэтгэл дэвтэх шиг санагдав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юнги "Чамайг Гүрёо гэр бүлтэй гэж мэдээгүй юм байна Мэй?" гэж хэлэхдээ тэр хажууд минь ирэн зогссон байлаа.

Би "Тиймээ гэр бүл.... Би энэ гэр бүлийн нэг гишүүн.. өөд болсон Ким ноёны бага охин.. Ким Хэсон. Эцгийнхээ гараас атгаж ч үзэлгүй Чин улс руу явсан охин нь.."

Нулимс урсаж эхлэх үед санаа алдаад "Энд ирэх дээ үзэн ядалт тээн байж ирж байсан. Надад аавын үхэх амьдрах огт хамаа байгаагүй гэхдээ одоо яваад өгсөн болохоор нь санаад байна."

Юнги над руу ойртон тэврээд "Энэ л гэр бүлийн холбоо шүү дээ. Би ч мөн адил гэр бүл гэх нэрэн доор өдий хүртэл тэсэж амьдарсан."

Түүний дулаан тэврэлтэд тайтгарсаар нулимсаа урсган зогсоход Тэхён ах ардаас татаад авчихсанд балмагдсан даа бүлтийн эргэж харлаа. Намайг тэвэрч байсан Юнги хүртэл тэр байрлалаараа гайхан гацсан байв.

Тэхён ах "Угсаа залгах ханхүү та юу хийгээд байгаа чинь энэ вэ? Хүний дүүг яагаад байгаа юм??"

Би "Тийм биш ээ. Хөөе"

Тэхён ах "Юу тийм биш гэж."

Би "Тэхён ахаа!! Тэр миний багын найз байгаа юм. Бид Чин улсад уулзаж байсан. Тэгээд л..."

Тэхён ах "сая юу гэсэн бэ?"

Би "Багын найз гээд үү?"

Тэхён ах "Тэрнээс өмнө?"

Би "Тэхён ах гээд үү?" гэхэд дэнхийсэн том юм байж дарж алах шахам тэвэрч аваад "Дахиад хэлээд өг"

Би "Хөөе дарж алах нь!!! Болиоч ээ Тэхён ахаа!!!"

Би "Юнги? Салгаад өг үхлээ." гэхэд тэр Тэхён ахыг татаж аваад "Чи өөрөө наад жоохон юмаа алах нь."

Тэхён ах "Анх удаа дуудсан ах гэж... би хэзээ ч тэгж дуудуулахгүй гэж бодож байсан юм. Гэтэл намайг ах гэсэн!!"

Сокжин ах бас хүрч ирсэн байх ба "Намайг ч гэсэн том ах гэж дуудсан." гээд инээмсэглэхэд Намжүүн ах "Би ганцаараа үлдчихлээ."

Би түүн рүү хараад "Намжүүн ахаа." гэхэд бүгд намайг тэвэрч аваад "Миний дүү. Бяцхан дүү минь" гэж ам амандаа хэлнэ.

Юнги, Юүн хоёр тэдэн рүү харан инээмсэглэн зогсож байв.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гашуудлын хугацаа дуусч Ким овгийн дараагийн тэргүүнээр Сокжин ах сонгогдсон юм.

Би "Тэгэхээр би гарчих уу?"

Намжүүн ах "Хаашаа?"

Би "Г-гадагшаа.."

Тэхён ах "Яах гэж?"

Би "Галын наадамтай гэсэн шд..." гээд доошоо ширтэв.

Ах нарын сүр хүчнээс хол байх арга чарга байна уу даа? Энчодоо... Чин улсад Лухан, Ишин ах хоёр.. Гүрёод Намжүүн ах, Сокжин ах, Тэхён ах гурав...

Сокжин ах "Дагуулж явах цэргүүд бэлдчихээд хэлье. За юу?"

Би "Ц-цэрэггүй... гарчиж болохгүй юм уу?"

Тэр гурав зэрэг "Болохгүй аюултай!" 

Би "Хана тааз гөлөрсөөр байгаад галзуурлаа шдээ. Зүгээр гаргачих л даа. Юүнтэй хамт явчихнаа." гээд Юүн рүү харсан чинь байдаггүй.

Би "Юүн хаашаа алга болчихсон..???"

Тэхён ах "Чиний зэрлэг шивэгчин цэргүүдтэй бэлтгэл хийнэ гээд яваад өгсөн. Эм юм байж!"

Би "Өө муу ханилгаагүй дурак" гэж аман даа үглээд "Тэхён ахаа Юүнээр хамаагүй битгий оролдоорой тэр хүүхэн нэг уурлавал хэдэн ясыг чинь Гүрёогоор нэг тарааж магадгүй шүү." гэж хэлээд өмнө нь Тао Юүнийг уурлуулаад эргэлттэй өшиглүүлж байсныг санаад толгой сэгсэрлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гарах зөвшөөрөл авч чадаагүйн дээр Юүн гэж хүүхэн сэлэм эргүүлээд алга болсон болохоор хөлөө чирэн өргөөндөө хүрч ирээд хэсэг сууж байгаад галзуу гэмээр зүйл толгойд орж ирсэн нь өргөөнөөс ганцаараа нууцаар гарах байлаа...

Өвөө, Ишин ах хоёрт хэрэг тарихгүй гэж амласан ч гэсэн мэдэгдэхгүй гараад, мэдэгдэхгүй ороод ирвэл хэрэг тарьсан болохгүй шд.

Хорон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр босоод гаднаас шивэгчин дуудаад "Надад өөрийнхөө хувцаснаас нэгийг өгчих." гэхэд тэр гайхан харна.

Би "Би гадагшаа мэдэгдэлгүй гарах хэрэгтэй байгаа юмаа. Бас чи хүнд хэлвэл чи ч, би ч өнгөрнө за юу!! Тэгэхээр чшшшш!!!"

Хувцасаа сольж өмсөөд үсээ ч гэсэн шивэгчин шиг янзлаад гадагш гарахад хэн ч намайг анзаарсангүй.

Би ч зах руу явж юм сонирхож байгаад нуурын дэргэдүүр хүмүүсийг ажиглангаа алхаж байхад тэр холоос морины давхих чимээ гарч хүмүүс шуугилдан зам тавьж өгцгөөнө.

Морь унасан хүмүүс улам наашаа ойртож эхлэхэд би холдох гэсэн ч хөл хөдөлж өгсөнгүй. Айгаад нүдээ анихтай цуг нэг том гар бэлхүүсээр орж ирэн өргөөд намайг морин дээр суулгачихав.

Үйл явдал маш хурдан болж өнгөрсөний дээр айсан даа одоо ч нүдээ нээж чадахгүй байхад танил хоолой чихэнд сонсогдлоо.

Юнги "Нүдээ нээ! Одоо зүгээр... Бас чи ийм хувцастай ганцаараа гадуур юу хийж байгаа юм бэ?"

Би нүдээ хурдан нээгээд түүн рүү хараад удалгүй уруул ам өмөлзөөд уйлав.

Би "Чи тэнэг юм уу? Хүний явдаг зам дээр ингэж морьтой давхиад байхдаа яадаг юм!!! Айгаад үхэх дөхлөө ий.." гээд мөр рүү хэд хэд цохиод нусаа татна.

Юнги намайг аргадах мэт толгойг минь илээд "Уучлаарай.. одоо битгий уйлаа, миний буруу..."

Би "Чи муу мангар за юу!!"  

Continue Reading

You'll Also Like

18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
3.7K 170 6
Уншигч та бүхний хүсэлтээр "Багш бид хоёр" Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болно. 🔞+18 агуулсан🔞
47.1K 5.1K 30
[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.
44.3K 8.1K 20
KINGS цувралын 7-р бүлэг эхэллээ❣️