The villain really wants to l...

By jelly_6566

18.8K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Битгий яваач ааваа...

396 35 0
By jelly_6566

"Уучлал" гэдэг зүйл яг л эм мэт...

Уучилж байгаа нэг нь шархандаа шаналахаа болин эдгэрдэг.
Уучлагдаж байгаа нэг нь сэтгэлийн тамаасаа хагацаж эмчлэгддэг.

"Уур хорсол" мөнхийн орших боломжгүй зүйл...

Хэвийнээс хэвийн өдрүүд минь үргэлжилсээр...

Нэг сайн зүйл болсон нь тэр өдрөөс хойш Ким овогт залуус ирж шаналгахаа больсон явдал юм.

Цэцэрлэгт ном уншиж сууж байхад Юүн дэргэд тэнгэр ширтэн хэвтэнэ.

Би "Чи уйдсаар л байна уу?"

Юүн "Тиймээ би уйдаад дотроосоо үхэж байна." гээд санаа алдлаа.

Би "Хоёулаа савлуур хийх үү? Тэнд яг тохиромжтой" гээд цэцэрлэгийн захад ургасан том мод руу заахад тэр "Яахав болно л доо."

Би "Бид эндхийн хэв маягаар хийнээ! Суудаг биш зогсдог савлуур." гэхэд саяхан л тоохгүй байсан Юүн босож ирээд "Тийм үү? Одоо харин сонирхолтой сонсогдож байна." гэхэд нь инээгээд толгой дохилоо.

Би "Бидэнд мод бас бөх олс хэрэгтэй. Аан шат шат шат..."

Хоёулхнаа байсан ч хангалттай сайн савлуур бүтээж чадсан юм. Гэхдээ модны том мөчрөөс савлуураа уях бол бидний хүч хүрэх ажил биш гэдгийг мэдээд яахаа бодоод зогсоно.

Гэтэл ардаас "Би уяад өгөх үү?" гэхэд Юүн бид хоёр хоёулаа орилтлоо цочоод эргэж харахад гартаа сагс барьсан Тэхён нүдээ бүлтийлгэсээр зогсож байв.

Би тэднийг ирэхээ болино гэж найдсан даанч энд бүлтийгээд зогсож байх юм.

Би "Энд юу хийж байгаа юм бэ?" гэхэд тэр гарт байх сагсаа сунгаад "Жүрж идэх дуртай гэсэн биз дээ. Т-тэгээд а-аваад ирсэн юмаа."

Эсэргүүцэж чадаагүй болохоор жүржийг нь аваад "Баярлалаа."

Тэхён "Би энийг тогтоогоод өгье." гээд мод руу явахад Юүн "Хэрэггүй ээ. Би өөрөө чадна."

Би "Тэр эрэгтэй хүн болохоор хоёулангаас нь дээр байна байх зүгээр туслуулъя." гэхэд Юүн дургүй ч гэсэн үгнээс минь зөрсөнгүй.

Савлуур маань бэлэн болсон ч Тэхён явсангүй хараад л зогсоод байлаа.

Би ч тоолгүй савлуур дээр зогсоход Юүн намайг түлхэж өгөв.

Би "Сайн түлхээрэй. Энд ёстой гоё байна."

Удалгүй савлуур бүр хүчтэй савлахад ард Юүн биш Тэхён зогсож байсан юм.

Түүнийг ямар нэг юм хэлэхийг хүсэж байгааг нь мэдсэн болохоор савлуур зогсоход буугаад "Ярилцах уу?" гэж асуув. Харин тэр зүгээр л толгой дохилоо.

Би "Юүн ганцаараа тоглож байгаарай. Би удахгүй буцаад ирнээ."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би "Хэлэх зүйл байгаа юм шиг харагдсан юм..." гэхэд тэр над руу харалгүйгээр урагш ширтээд "Чиний өмнө буруутай юм шиг санагдаад байсан юм."

Би "Яагаад? Бид нэг эцэгтэй л болохоос бараг танихгүй хүмүүс шүү дээ. Тэгээд ч би энэ талаар дахиж дурсмааргүй байна. Би нэгэнт уучлахаар шийдсэн."

Тэхён "Тэгсэн ч... уучлаарай гэж хэлмээр байсан юм. Чи жоохон байх даа тоор идээд хүнд өвдсөн гэж хэлж байсан шдээ. Тэр үед би өвдсөн гэж худал хэлээд аавыг хажуудаа байлгасан юм."

Хүүхэд шиг ярианд нь инээд хүрээд "Тийм бишээ... Зүгээр л тэр хэрвээ ээж бид хоёр дээр ирсэн бол та нарыг шархлах байх гэхээс айсан хэрэг."

Тэхён "Үгүй ээ-"

Би "Та яг том биетэй жоохон хүүхэд шиг хүн юмаа. Худлаа өвдсөн дүр эсгэж байгаа хүүхдээ аав нь мэдэхгүй юм шиг байна уу? Би гэмшиж байгааг чинь ойлгож байгаа."

Би "Бас Ким ноён миний хувьд хүйтэн мөс шиг хүн хэдий ч та нарын хувьд дулаан тэвэр, халуун сэтгэлтэй, өмөг түшиг чинь болсон сайн аав байсан гэж бодож байна. Та нар ч бас аавдаа их хайртай, сайн хүүхдүүд нь байх гэж бодогдсон ..."

Яриагаа дуусгаад Юүн рүү явж байгаад эргэж хараад "Илүү юм бодож санаа чилээх хэрэггүй дээ. Жүрж өгсөнд баярлалаа. Баяртай" гэж хэлэн цааш явлаа.

Юүн над руу хараад "Юу гэж байна?"

Би "Уучлалт гуйж байна."

Юүн "Эд нар одоо нохойн баас шиг нэг нэгээрээ цуваад ядаргаатай юм бэ!! Бөөнөөрөө ир гэж хэлээч дээ."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дахин хэд хоноход би ядах даа л Ким ноёнтой ойр ойрхон уулздаг болсон юм.

Би түүний өргөө руу ороод "Та өнөөдөр гайгүй сайн харагдаж байна. Оточ ирээд явсан уу?"

Ким ноён "Тиймээ тэр намайг арай дээрдсэн гэж хэлсэн." гээд инээмсэглэв.

Царай минь ээжийгээ өвчсөн мэт дуурайсан хэдий ч зарим талаар түүнтэй төстэй харагддаг зүйлс байгааг анзаарсан юм. Инээх үед гарч ирдэг нэг хацрын хонхорхой минь Намжүүн болон түүнтэй адил байв.

Би "Та хоолоо идэж амжсан уу?" гэхэд тэр толгой сэгсрээд "арай амжаагүй л байна"

Би "Ммн тэгвэл би гал тогооноос хоол авч ир гэж дамжуулъя." гээд босоход тэр бас ухас хийсэнд нь би цочив.

Ким ноён "Чи хоолоо идээгүй бол-"

Би "Тэгьеээ би бас хоолоо идээгүй болохоор таньтай цуг идье." гэхэд түүний нүүрэнд баярласан төрх үзэгдэнэ.

Би өргөөний гадна гаран шивэгчинд хоол бэлдүүлэх талаар хэлчихээд эргэхэд Сокжин зогсож байв.

Би хальт бөхийгөөд "Сайн байна уу?" гэхэд тэр инээмсэглээд "Аавтай хамт хооллох гэж байгаа юм уу?"

Би "Тиймээ та нар хоолоо идээгүй байгаа юу? Хэрвээ тийм бол бүгд хамт хооллож болох юм." гэхэд тэр яг Ким ноёнтой адил баярласан төрх гаргаад "За" гэж хэлчихээд гүйх шахам яваад өгөв.

Би түүн рүү харж зогсож байгаад өргөө рүү буцан орлоо..

Сайхан мэдээ сонссон Сокжин дүү нар дээрээ гүйж ирээд "Явж хоол идэцгээе." гэхэд Тэхён ах руугаа хараад "Ахаа өлсөж үхсэн өлмөн сүнс шиг хоол гэхээр хөл чинь газар хүрэхгүй юмаа."

Сокжин дүүгийнхээ толгой руу цохиод "Тэнэг минь тийм биш! Хэсон аавын өргөөнд хамт хоол идье гэсэн юм."

Хэмээн хэлэхэд нь нөгөө хоёрын нүд орой дээрээ гаран босож ирээд үнэн эсэхийг нь дахин дахин шалгаасаар яаран явлаа.

Хөөрөөд л яваад өгсөн Сокжин Намжүүн Тэхён хоёрыг дагуулж ирэн хамтдаа хоолон сууна.
Тэднийг бүгд хамт байгааг харсан Ким ноён сэтгэл ханасан мэт инээмсэглээд урдах хоолоо дуустал нь идсэн юм.

Тэдний ходоод бус сэтгэл нь цадсан гэсэн шиг бүгд л баяртай жаргалтай үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Хэн хэн нь дутуу үлдээсэн жаргалаа бага ч гэсэн нөхөж авцгаажээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Намайг өргөө рүүгээ буцахад Юүн "Явчихаад ирсэн үү? Хоолоо идэв үү?" гэхэд нь толгой дохиод "Тиймээ бүгд хамт хооллосон"

Юүн "Сайн юм болжээ. Тэгээд аав ах нартайгаа хамт гоё байж чадсан уу?"

Би "Яахав. Муу бол байгаагүй ээ. Ким ноёны хоолны дуршил сайжирсан юм шиг харагдаж байна лээ. Бие нь ч гэсэн өнөөдөр их сайн байх шиг байсан."

Юүн над руу хараад "Аав ах нар гэхэд үгүйсгээд байдаг байсан энэ удаа овоо тэгэхгүй байна."

Тэр үдэш нь би цав цагаан хувцастай Ким ноёнтонг зүүдэлсэн юм. Шөнө дунд нүдэндээ нулимстай зүүднээсээ сэрэх дээ яагаад ч юм маш их өвдөлтийг цээжин тус газраа мэдрэн дөнгөж нойрноосоо сэрсэн тэр чигтээ түүний өргөө рүү гүйлээ.

Юунд ч түүртэлгүй тэр чигтээ түүний өргөө рүү гүйж ороход тэр цусаар бөөлжсөн бололтой цагаан унтлагын ханбугных нь энгэр нь тэр чигтээ цус болсон хэвтэнэ.

Би түүн рүү гүйж очоод түүнийг дээш нь өндийлгөн тэврээд уйлан байж тусламж дуудан чадлаараа ориллоо.

Би "ХҮН БАЙНА УУ? ОТОЧ ДУУДААД ӨГӨӨЧ. ГУЙЖ БАЙНА...."

Миний дууг сонссон бололтой Намжүүн, Сокжин, Тэхён нар орж ирсэн юм.

Би цочролд орсон тэдэн рүү хараад "Гуйя хурдан оточ дууд!" гэхэд Ким ноёнтон гараас минь атгаад толгой сэгсэрлээ.

Ким ноён "Оточ ирээд ч нэмэргүй болсон миний цаг энд хүрээд дуусаж байна. Чамайг уйлуулж байгаад уучлаарай! Эцсээ хүртэл чиний өмнө муу эцэг байгаад өршөөгөөрэй."

Би түүнээс зуураад "Тэрийгээ мэдэж байгаа юм бол амьдар!!! та эцсээ хүртэл намайг түрүүлээд орхих гээд байгаа юм уу?"

Ким ноён "Уучлаарай миний хөөрхөн охин... ийм үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй нандин гэдгийг нь ийм орой олж харж байгаад өршөөгөөрэй. Бас миний хөвгүүд.."

Намжүүн "Ааваа.." гэж царгисан хоолойгоор хэлэн хажууд минь ирэхэд Сокжин, Тэхён хоёр ч нулимсаа шударсаар дэргэд минь ирнэ. 

Ким ноён "Дүүгээ хайрлаж харж хандаж, хамгаалж яваарай өөр хаана ч байхгүй газар дээрх цор ганц эмзэг нандин охин дүү чинь юм шүү." гэж хэлээд амьсгал нь дээрдэн арай хийн сүүлийн үгээ гүйцээсэн юм...

"Х-Хайр-тай шүү м-миний хүүхдүүд" гэж хэлэн амьсгал хураав.

Би "Ааваа?? Ааваа?" гэсээр гараас нь атган өргөхөд гар нь доош сулбайн унана.

Би уйлсаар түүнийг тэврэх тэврэлтээ чангалаад "Битгий яваач ааваа" гэж арай хийн хэлсэн юм.

Continue Reading

You'll Also Like

1M 39.7K 92
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...
196K 3.4K 40
y/n a faceless youtuber who gets raided by dream cover credits to owner, idk it was on google.. LMFAOOO please this is a joke!
44.5K 8.1K 20
KINGS цувралын 7-р бүлэг эхэллээ❣️
486K 7.4K 82
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...