The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.6K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Ээжийн үлдээсэн бэлзэг..

400 36 0
By jelly_6566

Өргөөндөө унжуу царайлан хүрч ирэхэд Юүн өөдөөс гүйж ирээд "Чиний наад нүд ам чинь яачихсан юм бэ?" гэсээр барьж аваад эргүүлж тойруулан харна.

Би "Ким ноёнтой уулзчихаад ирсэн юм. Тэр хүн....... уучлаарай гэж байна лээ.." гэж хэлэн санаа алдаад орон дээр суухад "Тэгээд чи яасан юм?"

Тэр хажууд минь суухад би мөрийг нь дэрлээд "Уучлахгүй гэж хэлчихээд хаяад гараад ирсэн... Гэхдээ бие нь их өвдсөн байна лээ. Дандаа ээж бид хоёроос хол харц дээгүүр байдаг хүн нурмайгаад царай алдчихсан байсан." гэхэд хоолой царгина.

Жинхэнэ Ким Хэсон хорон санаатан гэхэд дэндүү зөөлөн сэтгэлтэй байжээ...

Юүн толгойг минь илээд "Өвчтэй аавдаа хатуу үг хэлсэн дээ гэмшиж санаа чинь зовоод байгаа чинь мэдрэгдээд байна."

Би "Миний аав бишээ. Би тэр хүнийг ганц ч удаа тэгж дуудаж үзээгүй." гээд толгой сэгсрэв.

Юүн "Миний бодлоор хэн хэн нь дотроо шаналахаа болих хэрэгтэй. Гаднаа хатуу ч дотороо өөрсдийгөө зүхээд байх шиг л....."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юүний хэлсэн үг зөв гэдгийг мэдэж байгаа гэвч нэг л болж өгөхгүй зүйлийг яалтай билээ...

Бүтэн сар өнгөрөхөд Ким ноёнтны бие улам дордсон юм. Дахиж очиж уулзаагүй л дээ. Гэхдээ яагаад ч юм тэр хүнийг ямар байгаа бол гэж үе үе санаа зовдог.

Өргөөн дотор ганцаараа салхилангаа яах талаараа юу хийх ёстойгоо тунгаан удаанаар алхана.

Гэтэл алхаа сонсогдох шиг болон дэргэд хэн нэгэн хүрч ирлээ.

Сокжин "Салхилж байгаа юм уу? Хэсон-а" гэхэд нь үг хэлмээргүй байсан болохоор чимээгүй л алхаж явав.

Сокжин шантралгүй хажууд минь алхсаар "Аавийн бие муудчихсан. Тэр..."

Би "Сонсмооргүй байна."

Сокжин "Хэсон?"

Би "Би нэг зүйл хэлчихье. Та нарын хөсөр хаясан Хэсон одоо энд байхгүй! Тиймээс намайг тэгж дуудах хэрэггүй бас дотно юм шиг битгий аашил! Тэр хүний талаар ч дурсах хэрэггүй одоо хоёрхон сарын дараа би эндээс явна тэгээд дахиж ирэхгүй тэр хүртэл надаас хол байж үз. Мөн Чин улсын угсаа залгах гүнж гэдгийг минь анхаарч хандвал байвал сайн байна. Ким залуу эзэнтээн!"

Хэсоны ардаас харж зогсох залуу санаа алдсаар номын өргөө рүү чиглэв.

Нэг насаараа төлөөд барахгүй тийм алдаа гаргаснаа энэ гэрийн эрчүүд ойлгож байгаа ч хэрхэн уучлалт гуйхаа олоогүй л явна.
Харин нэг насандаа мартахгүй том шарх авсан залуу охин тэднийг жигшсэн хэвээр...

Тэхён "Та тэрэнтэй ярилцаж чадсан уу?" гээд том ах руугаа харахад тэр толгой сэгсрээд "Үгүй ээ."

Тэхён "Намжүүн ах чадаад л байсан шд аавтай уулзуулж ч дөнгөсөн. Амттай юм өгөөд үзэх үү?"

Намжүүн "Намайг ятгасан болохоор биш юу хэлэхийг нь сонсох гэж л аав руу очсон байхаа"

Сокжин "Тэр ямар жоохон хүүхэд үү? Амттай юм хараад бид нарыг дагаад явах юм шиг байна уу?" гээд Тэхён руу урдаа байх номоо шидлээ.

Тэхён номноос бултаад "Би ядаж л санаа гаргаж байна."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Энэ удаа Юүн бид хоёр дээр Тэхён хүрч ирсэн юм.

Яах гэж ирснийг нь бараг л гадарлаж байгаа ч улаан цайм зайл гээд хэлчихэж болохгүй л байх...

Тэхён "Чи тооронд дуртай юу? Одоо хамгийн амттай байдаг үе нь болохоор дуртай байж магадгүй гээд аваад ирлээ." гэж тэс өөр зүйл хэлэв.

Гэхдээ...

Юүн миний урд орж зогсоод "Гүнж наадахыг чинь идэхгүй" гэхэд Тэхён түүн рүү муухай хараад "Чи юу вэ? Би Хэсонтой ярьж байна." Тэр хоёр харцаараа тулалдаж байхад би тоорыг нь аваад "Намайг идээсэй гэж хүсэж байна уу?" гэхэд тэр толгой дохилоо.

Юүн гараас минь авч газар шидээд "Чи үхнэ! Тэнэг юм уу?" гэж уурлан хэлэв.

Тэхён "Юу гэсэн үг юм? Намайг хор хийсэн гэж бодоо юу?" гэж асуугаад хөмсөг зангидлаа.

Би "Би тоорын харшилтай. Энэ талаар мэдэх үед хоёр настай л байсан байх. Ээж минь миний төлөө өдөр шөнөгүй залбирч хоносон хэдий өөрөө өвчтэй байсан ч... харин та нар байгаагүй."

Ийн хэлээд түүн рүү дахиж хараад "Намайг алмаар байна уу?" гэж чин сэтгэлээсээ асуулаа.

Тэр толгой сэгсрэнэ.

Би "Тийм бол явдаа."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Намжүүн "Тэгээд амжилттай болж чадав уу?"

Тэхён толгой сэгсрээд "Буруугаар ойлгогдчихсон.. тэр тоорын харшилтай идвэл үхнэ гэсэн. Тэгээд над руу шоо ширтээд "Намайг алмаар байна уу?" гэж асуусан." гээд толгойгоо барьна.

Тэхён "Хоёр настай байхдаа тоор идээд үхэх шахсан гэсэн." гэж хэлэхэд Сокжин юм санасан бололтой орилж босч ирээд "Тийм ш дээ. Хэсоны ээж түүнийг өвдсөн гэж дамжуулсан харин энэ" гээд Тэхён руу заагаад "Аавыг явуулахгүй гээд ханиад хүрсэн гэж худлаа хэлээд хажуу даа байлгаагүй юу!" гэж хэлэв.

Сокжин "Бид нарт аврал алга. Энэ янзаараа Хэсоны дургүйг нь улам хүргэхээс зайлахгүй нь..."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юүн "Хоолоо ид л дээ! Энэ янзаараа бие чинь өвдөх нь.."

Би "Идэх хүсэл алгаа." гэж хэлээд цонхоор ширтэнэ.

Юүн "Зүгээр л очоод уучиллаа гээд хэлчих л дээ. Чи өөрөө ч энэ янзаараа тэр хөгшин шиг болох нь.." гэж хэлэв.

Би "Өвөө мэдэж байсан болохоор л намайг нааш нь явуулсан байх тиймээ? Насан хүрэх өдрийн ёслол, ачлал энэ тэр гэж зүгээр л шалтаг байх.."

Юүн "Тийм байхаа. Чамайг уулзаж чадахгүй үхүүлчихвэл яахыг мэдсэн байх."

Би "Тийм юм байна л даа."

Уучлах гэдэг их хэцүү зүйл юм шиг байна. Сэтгэлээс минь дүүжлээтэй тэр их гомдол замд минь саад болоод юу ч хийлгэхгүй юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би "Залхахгүй байна уу?" гэсээр ээлжит шаналгагч руу харахад тэр "Аав чамд юм өгмөөр байна гэсэн"

Би "Намжүүн залуу эзэн худлаа ярьж байгаа үгүйг би яаж мэдэх юм?"

Намжүүн "Ээжийн чинь зүйл гэсэн. Чи авах хэрэгтэй."

Очих уу? Байх уу? гэж олон удаа бодсоны эцэст... Одоо түүний өргөөний гадна зогсож байна.

Дотогш ороод "Та яах санаатай над руу хүүхдүүдээ явуулж зовоогоод байгаа юм?"

Ким ноён "Би явуулаагүй ээ."

Би гүнзгий амьсгаа аваад "Өгөх юм байгаа гэсэн биз дээ тэрийгээ өгөөд намайг тайван орхи" гэхэд тэр "Наашаа ойртоод ирээч" гэв.

Түүн рүү очиход тэр гарт минь цагаан хаш бэлзэг атгуулаад "Ээж нь надтай гэрлэх үедээ гартаа зүүж байсан юм. Хэдий улс төрийн гэрлэлт байсан ч тэр надад сайн хандаж хүүхдүүдэд ч дуртай байсан. Гэхдээ бид түүнийг өөрсдөөсөө тусгаарласан чамайг төрсөн ч би очиж чадаагүй ээ. Чам руу явбал хүүхдүүд минь шархлах вий гэхээс айсан юм. Бэлзгийг ээж чинь нас барахаасаа өмнө надад өгсөн юм. Чамайг насанд хүрэх үед өгөхийг хүссэн. Одоо чинийх болохоор ав даа. "

Би уйлахгүйг хичээгээд "Миний шархлах таньд хамаа байгаагүй юм байна тийм үү?"

Ким ноён "Уучлаарай. Намайг уучлаарай. Би хэтэрхий тэнэг байсан. Тэр эмэгтэйг дэндүү их өвтгөсөн шангаа тамд очоод төлөх болно. Гэвч чамайг ардаа үлдээх дээ сэтгэлийн зовлонтой байгаасай гэж хүсээгүй юм." гэж хэлэх дээ уйлж байлаа.

Би "Бусад хүмүүсээс өөр болохоор жоохон байх даа ч болсон үйл явдлыг санадаг. Ээж минь намайг хүссэн зүйлээ хийж амьдраарай гэж хэлж байсан юм. Тэгээд л би та нарыг хүссэнээрээ үзэн ядсан. Тэгэх тусам би та нарыг биш өөрийгөө өвтгөдөг. Би уучилнаа- таныг мөн таны хүүхдүүдийг гэвч тийм ч амар байхгүй байх."

Ким ноён "Баярлалаа бас уучлаарай."

Би гарахаасаа өмнө түүнд хандан "Ээжийн минь үлдээсэн зүйлийг ийм удаан хугацаанд хадгалж бас надад дамжуулж өгсөнд баярлалаа."

Намайг гарч ирэх үед Тэхён, Намжүүн, Сокжин нар бүгд зогсож байсан юм.

Би тэдний хажуугаар зөрөн явахаасаа өмнө Тэхён руу хараад "Би тооронд дургүй идвэл үхнэ. Гэхдээ жүрж идэх дуртай." гэж хэлээд өргөө рүүгээ буцлаа.  

Continue Reading

You'll Also Like

23.1K 4.3K 16
KINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️
867K 53.2K 117
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
196K 3.4K 40
y/n a faceless youtuber who gets raided by dream cover credits to owner, idk it was on google.. LMFAOOO please this is a joke!
47.6K 2.1K 25
Лара Крис Ву гэх залуутай гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа хүү Шин төрөх хүртэл сайн байсан юм.Тэдний харилцаа замбараагүй болж хачин болж эхлэв. Хэдэ...