The villain really wants to l...

By jelly_6566

18.8K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Чин улсын гүнж..

411 33 0
By jelly_6566

Би "Чиний наад нүд чинь заримдаа намайг их айлгах юм." гэхэд Юүн инээд алдаад "Би зүгээр л асуусан шүү дээ."

Би "Тэр жил Гүрёогын ханхүү манайд ирсэн ш дээ. Санаж байгаа биз дээ." гээд тэр жил болсон зүйлийг ярьж өглөө.

Би "Тэр Чон Лихуа гэж нэг юм намайг ус руу түлхээгүй бол түүнтэй таарахгүй байсан юм."

Тэр үед намайг ус руу түлхсэн хэрэгтэн Луханы ардаас хөлөө хугалдаг Лихуа байсныг олж мэдсэн юм. Намайг Лухантай хардаад тийм зүйл хийснийг нь санаад инээд хүрэх шиг болов.

Юүн "Тэр Лихуаг дараа нь ёстой болгож өгсөн шүү " гээд хуучин зүйлээ дурсан инээлдэв.

Бид ийн явсаар Гүрёогын нийслэлд Ким ноёны гэрт хүрч ирэн сүйхнээсээ бууцгаалаа.

Юүн "Чамайг тосож авах хүн байхгүй хэрэг үү? Хэн ч гарч ирээгүй байна шдээ." гэж гайхан уулга алдав.

Би " Ваав бүхэл бүтэн 12 жил ирээгүй охин нь ирж байхад тосож авахгүй байна гэдэг бас л аймар шүү. Юм хүлээгээгүй ч гэсэн ядах даа шивэгчин явуулахгүй байсан юм байх даа? "

Биднийг ийн зогсож байхад дотроос нэг шивэгчин гарч ирээд"Авхай тавтай морил."

Юүн " Чи яаж манай гүнжийг авхай гэж дуудаж зүрхэлж байнаа."

Шивэгчин " өршөөгөөрэй."

Би " Юүн битгий! Зүгээр л байрлах өрөөнд минь аваач!"

Шивэгчин " дагаад явна уу"

Биднийг миний байрлах өргөө рүү явж байхад замд минь хэн нэгэн өндөр бас тун царайлаг эр хөндөлсөн гарч ирлээ.

Шивэгчин " Гурав дугаар ноёнтонд мэндчилж байна." гэж хэлэхэд нь л би энэ эрийг хэн болохыг мэдэв.

КИМ ТЭХЁН...

Аргагүй л хоёрдогч гол дүр гэсэндээ царайлаг байна шүү.

Тэхён " Хэн бэ?"

Тэд намайг ирж байгааг мэдээгүй юм байх даа?. Аягүй бол намайг төрснийг ч санахгүй байгаа юм байна даа.

Шивэгчин " бага авх-"

Юүн " Чин улсын угсаа залгах гүнж морилсон байна"

Тэхён "????"

Гэтэл ууган хүү болох Сокжин  "Удаан уулзсангүй. Хэсон-а сайн явж ирсэн үү?" гэсээр цаанаас хүрч ирэв. Энэ гэрийнхэн царайнаас цаашгүй хүмүүс юмаа...

Тэхёны нүд томроод " Энэ Хэсон гэж үү?"

Би " Одоо бол Чин улсын гүнж Жан И Мэй" гэж өөрийгөө танилцуулаад " Сайн явж ирсэн одоо байрлах өргөө рүү минь хүргэж байна. Залуу эздийн амрыг айлтгая. Ким ноён сайн байгаа гэж найдаж байна." гэж хэлээд дахиж үг солих хүсэл байхгүй гэдгээ илтгэн чимээгүй боллоо.

Сокжин " Бид сая гарч тосох гэж байсан юм. Харин чи түрүүлээд ороод ирлээ. Аав-"

Би толгой дохисон болоод " болсон бол би явж амаръя даа." гээд цааш эргэн явав.

Сэрж үз Жан И Мэй чи одоо энэ гэрийн гологдмол охин биш Чин улсын угсаа залгах гүнж!! Тэднээс юу горьдсон юм? Энэ хүмүүс чамайг гэхгүй. Тэдний хувьд чи юу ч биш!! Энэ хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй.

Тэхён " Та сая Хэсон гэсэн биз дээ? Нөгөө нэг хүүхэд үү?" гэхэд Сокжин толгой руу нь цохиод "Тэнэг золиг шүү. Нөгөө нэг хүүхэд биш төрсөн дүү чинь!! Арван хоёр жил уулзаагүй хүүхэдтэй уулзаж байхад та нарын байж байгааг ганц нь ч ядахдаа тосож авахгүй."

Тэхён " Тэр чинь одоо Чин улсын угсаа залгах гүнж болсон. Бид нарыг хол орхисон." гэхэд Намжүүн бас тэдний зүг хүрч ирлээ.

Намжүүн " Бид анхнаасаа түүнд анхаарч сайн хандаагүй болохоор л тэр!!"

Сокжин " Жоохон хүүхэд хүртэл өөрт нь хайхрамжгүй ханддаг хүмүүсийг мэддэг юм шд!"

Намжүүн " Амжиж гарч тосож чадсангүй. Аавын талаар хэлсэн үү?"

Сокжин " Сайн муу байгаа эсэхийг нь сонсох ч хүсэлгүй байх шиг байна лээ. Арга ч үгүй байлгүй. Бид түүнд яаж хандлаа даа."

Тэхён " Аав, ах ч гэж дуудахгүй байна лээ. Ноёнтон, залуу эзэн гэж хэлж байсан."

Сокжин " Бид тэгж дуудуулах эрхтэй хүмүүс билүү?"

Намжүүн " Тэр ч тийм шүү. Том болж уу?" гээд инээмсэглэн асуухад Сокжин " Үзэсгэлэнтэй гүнж болсон байсан. Өөрийгөө Чин улсын гүнж Жан И Мэй гэж танилцуулж байна лээ."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Миний байрлах өргөө бол хуучин ээж бид хоёрын хамт амьдардаг газар байсан юм.

Хэдий нь олон жил өнгөрч хуучирсан харагдах ч өмнөх амьдрал мөн одоогийн амьдралд минь аль алинд нь тохиогоогүй тийм их халуун дулаан хоёр жил байж билээ.

Бусад хүүхдүүд хоёр, гуравтай байх үеэ санадаггүй гэвч би бол санаж байгаа болохоор энэ газар дотно атал хөндий санагдана.

Гэр бүл гэдэг ийм байдаг байх нь ээжтэй байх ийм сайхан байдаг юм байна гэж бодогдом гайхалтай дурсамжийг бүтээж өгсөн. Өмнөх амьдрал даа өнчин байсан болохоор тийм жаргалыг мэдэрч байгаагүй. Харин тэр эмэгтэй намайг бүхнээс илүү хайрласан.

Одоо ч өргөөний гадна намайг хүлээн инээмсэглээд зогсдог байсан нь нүдэнд харагдах шиг болж нулимсаа нууцхан шударлаа.

Юүн "Мэй? Зүгээр үү?" гээд мөрөн дээр минь гараа тавихад би түүн рүү харж инээмсэглээд толгой дохив.

Би "Энэ ээж бид хоёрын амьдардаг өргөө байсан юм. Түүний халуун дулаан элч бүдэгхэн мэдрэгдэх шиг болоод сэтгэл жаахан үймэрсэн юм шиг байна."

Юүн өмнө нь түүнийг ийм байсныг харж байгаагүй тул багахан гайхсан нь мэдээж...

Мэй үргэлж бусад хүүхдүүдээс өөр байдаг байсан. Хүүхдүүд уйлж эсвэл уурладаг байхад тэр жоохон хэрнээсээ огт тийм авир гаргаж байгаагүй. Гэтэл тэр энд ирсэн цагаасаа эхлээд түүнээс энэ олон жил огт харж байгаагүй олон сэтгэл хөдлөлийг олж харсан юм.

Түүний бардам ууртай төрхийг, бусдыг үл тоож байгааг, мөн уйлж байхыг нь анх удаа л харж буй нь энэ билээ...

Оройн зоог барих цаг болоход би Ким овогтынхонтой нэгдэх хүсэлгүй тул өөрийн өргөөнд авч ирүүлэн Юүнтэй цуг хооллон сууна.

Юүн "Гүрёо хоол амттай юмаа. Хувцас нь ч бас манайхаас тэс өөр юм байна лээ." гэсээр хооллож байгаад "Чи ханбуг өмсөхгүй юм уу?" гэж асуулаа.

Би "Үгүй ээ."

Юүн "Яагаад?"

Би "Би Гүрёо хүн байхаа больсон. Чин улсын гүнж энд ирсэн ч зөвхөн тэр байр суурьнаас л тэдэнтэй харьцах болно. Өвөө намайг зүгээр л энд насанд хүрэх ёслолоо хийчихээд ир гэснээс намайг заавал ингэ тэг гэж ямар нэг зүйл хэлээгүй. Би хүссэнээрээ байна. Хэнд хамаатай юм? Намайг хаясан хүмүүст ч хамаагүй байлгүй."

Юүн санал нийлсэн мэт толгой дохиод "Тийм дээ. Энэ хүмүүс чамайг ирж байгааг ч тоохгүй байсан муухай хүмүүс шиг надад санагдсан. Ялангуяа чамайг хэн бэ гэж асуусан залуу." гээд нүдээ нарийсган хэлэв.

Би инээгээд "Ким Тэхёныг ярьж байна уу? Гэхдээ л тэр царайлаг байгаа биз дээ."

Юүн бүр сонин хараад "Яаж тийм амьтан царайлагтаа орчихдог юм. Хачин харь гаригийн хүн шиг царайтай тэрний хажууд Сан жанжны хүү Юү Шуан илүү эр хүн шиг царайлаг байлгүй!"

Би "ЯМАР??? Нөгөө зөндөө булчинтай, горил шиг том биетэй нүүрэндээ сорвитой залууг хэлээд байгаа юм уу?"

Юүн "Яг зөв тэр чинь шүү дээ"

Би "Чамд ямар ч билгийн мэлмий алга." гээд ногтрон толгой сэгсрэнэ. Ганц найз минь яаж яваад тийм хачин залуучууд сонирхдог болчихдог байнаа? Тулааны бэлтгэлд их явсан болохоор л тэр байх даа.
  

Continue Reading

You'll Also Like

85.7K 1.3K 22
Janet Hickerson moves to Tulsa , Okalahoma after her mom runs away with a another man and develops a romance with greaser Dally Winston .
92.1K 13.4K 27
Хос хоёрын дунд байгаа гуравдагч нэгнийг та хамгийн өрөвдөлтэй хүн гэж бодож байна уу? Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. . . Харин ч би хамгийн азта...
857K 19.5K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
6.7K 561 8
" Намайг дуудаач гүнж минь?! " " Тэхён~аа " " Тиймээ. Миний охины хоолой үнэхээр үзэсгэлэнтэй юм. " Badboy × Goodgirl