The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Жаргалтай төгсгөл...
Special... ❤️

Муухай аашт Мин Юнги..

460 36 0
By jelly_6566

Би гайхсаар "Яагаад манай улсад ирж байгаа юм бэ? Хэн тэрийг дуудсан юм??"

Лухан "Тэр барьцааны хунтайжаар ирж байгаа гэсэн шд. Гүнж байж юу ч сонсоогүй хэрэг үү?"

Би "Үгүй. Тэгээд яагаад тэр гэж?"

Лухан "Гүрёогын их хатан өөрийн хүүгээ явуулж зүрхлэнэ гэж үү? Мэдээж өмнөх хатны хүүхдийг л явуулна шдээ." 

Түүнийг ингэж хэлсний дараа л би зохиолын зарим хэсгийг эргүүлэн саналаа.

Гол дүрийн хунтайж бага насандаа ээжийгээ алдсан түүний хойд ээж нь үргэлж хорлохыг оролддог байсан. Тэгээд тэр арван насан даа Чин улс руу барьцааны хүн болж яваад жилийн дараа буцаж Гүрёод очсон гэж гардаг.

Би "Тэр нэг жил л энд байна байх. За түүний талаар мартаа гарч тоглох уу? Лулу чи энэ янзаараа ганцаараа өтлөнө шүү!!"

Миний ярианд Лухан нүдээ эргэлдүүлж харин Юүн "Ахыг ганцаараа өтлөнө гэж болохгүй байнаа. Нэг л өдөр түүнийг өөрөө ч мэдээгүй байхад Лихуа аваад суучихсан байж мэднэ" гэсээр хөхрөв.

Юүн бол Луханы ганц охин дүү нь мөн миний сайн найз.

Би "Иии чи Чон Лихуаг яриад байна уу? Тэр аймшиг манай Лулуг нөхрөө болгочихвол хоёулаа мянган жилдээ ганц удаа л Лулутай таарах байх"

Лухан муухай хараад "Муу ёрлоод бай! Лихуатай сууснаас чөтгөртэй суусан дээр" гэсээр айсан мэт биеэ үрнэ.

Юүн "Нээрээ Мэй Лихуа чамайг ахтай цуг явахаар аймар цухалддаг шдээ."

Би "Бодвол хардаж байгаа царай нь байлгүй дээ. Би энэ муу хүүхэн шараар яахав дээ"

Юүн тэнд татаж унасаар "Пффф. Гоё хэлсэн хүүхэн шар гэнээ."

Лухан "Би та хоёрыг бодвол ядах даа л томоотой шүү. Муу хоёр ямаа"

Би "Бид хоёр ядах даа л чам шиг хэдэн ноорхой хуудасны ардаас гарахгүй нойтон байшинд илжирч суудаггүй мэдэв үү!!" 

Юүн надтай нэгдэн "Тийшд Мэй бид хоёр залуу халуун насны гал дөлөөр халуунд халж, хүйтэнд хөрч, гадуур дотуур тоглодог юм."

Лухан "Юун залуу халуун нас хавийн хамаг бүтэхгүй зүйлийг хийж хүний чихнээс хонх уяад дэмий тэнэж явдаг гэж хэлээч!!"

Хэдэн өдөр өнгөрөхөд Юнги зүүн ордонд байрлаж хичээл үзэх болсон юм. Харин би аль болох тэрэнтэй таарахгүйг хичээн холуур явсаар л...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хүүхэд байхын ганц давуу тал нь эрч хүчтэй цовоо байдал юм.
Ордон их таалагддаг. Бүх хүмүүс л надад сайн хандана. Гайхалтай биш гэж үү?

Ийм сайхан амьдрах боломж байхад яагаад тэр газарт үлдэхийг сонгосон юм бол? Ким Хэсон тэр эмэгтэй ч үнэхээр нүдгүй байжээ.

"Гүнжтээн гүнжтэн  минь жоохон ч гэсэн томоотой бай л даа." гэсээр хөгшин асрагч эх минь ардаас дуудна.

Би "Би зүгээрээ нээрээ шүү. Жоохон тоглож байгаад л ирнэ. Та наанаа байж бай."

Намайг гүйсээр цөөрөмд ирэх үед үнэхээр сайхан байв. 

Энэ тэрүүгээр гүйж тоглож байгаад цөөрмийг тогтож хараад зогсож байтал ард минь хэн нэгний алхаа сонсогдох нь тэр би ч юм бодолгүй асрагч эхийг байх хэмээн таамаглан зогсож байтал. Ардаас минь хүчтэй түлхсэнээс болж би цөөрөм рүү уналаа.

Пүл...

Амьсгалж чадахгүй байна.. Хүйтэн усанд гэнэт унасанаас болж цочирдон дээш гарах гэж тэмцэн тийчлэх ч чадахгүй байв.

Хэн нэгэн.. хэн нэгэн туслаач би дахиж үхмээргүй байна.

Үхмээргүй байна...

"Чи чинь тэнэг юм уу?"

Залгисан усандаа хахаж цацан байтал намайг аварсан жаал намайг ийн загнаж гарав.

Би "Би-" гэсээр тайлбарлахын завдалгүй....

"Сэлж чадахгүй бол яах гэж цөөрөмд ойртдог байнаа."

Би "Би-"

"Хөл гар чинь муу юмуу яахаараа зүгээр зогсож чадахгүй тийшээ уначихдаг юм." гэсээр дахин үгийг минь таслав.

Би "ХӨӨЕ" гэхэд өнөөх жаал чинь цочин наашаа харлаа.

Би "Хүн үг хэлүүлэхгүй яах гээд байгаа юм. Би биш мэдэв үү!!! Хэн нэгэн намайг түлхчихсэн. Бас миний хөл гар зүв зүгээр. Би сэлж чадахгүй дээ биш гэнэт түлхсэнд балмагдсан юм. Тэгээд ч ингэж яршигтай үглэх байсан юм бол яах гэж аварсан юм."

Би үргэлжлүүлэн "Аа бас чи яаж улсынхаа гүнжийг аймшиггүй загинаж чаддаг байнаа. Яасан бөх зүрхтэй юм. Зүгээр нэг муу тайган байж."

"Т-т-тайган гэсэн үү? Тайган?"

"Би тайган биш мэдэв үү! Харин ч нэг муу шивэгчинг аварч байхад. Чин улсын гүнж?? Яаж ичихгүй ингэж худлаа хэлдэг байнаа. Би Гүрёо улсын угсаа залгах ханхүү байна. ХАНХҮҮ!!" гэсээр өөдөөс орилно.

Би "Ххцссс чи ямар юмаараа ханхүү байдаг-" гэснээ сая нэг ухааран "Байж бай даа. Чи сая ханхүү гэсэн үү? Ханхүү? Гүрёо улсын..."

"Тийм"

Би "Муухай ааштай Мин Юнги?"

Юнги "ЮУУУ?"

Юнги "Танай улсынхан зочидоо ингэж дууддаг хэрэг үү? Муухай аашт?"

Ашшш~ Хичнээн уулзахгүй гэж зугтаалаа гэтэл ингэж таарах гэж...

Би "Уучлаарай. Би ёсгүй аашилсан байна. Бас би зүгээр л зан аашийг чинь хараад л тэгж хэлсэн юм. Өө-өөр юм байхгүй ээ."

Би "Намайг аварсанд баярлалаа." гээд бөхийгөөд ум хумгүй зугатаав.

Бурхан минь зүрх амаар гарах гэж байна. Яг балрах дөхлөө. Дахиад жоохон л удсан бол балрах байж л дээ.

Би "Дахиж л таардаггүй юм шүү" гэж залбирсаар гүйж яваад "Гэхдээ сая ямар бөх зүрхтэй амьтан намайг ус рүү түлхсэн бэ? Олдог л юм бол болгож өгнө дөө"

Шалба норсон амьтан гүйсээр одон орон судлалын төвд ирэхэд миний муу хэдэн өрөвгөр найзууд бүгд цуглачихсан байлаа.

Тао "Хүүеээ Мэй чи чинь бороонд норсон хулгана шиг яачихсан юм бэ?" гэсээр өөдөөс ирж тосох бөгөөд намайг сандал дээр суулгаж өгөв.

Би даарсан даа чичирсээр "Сая харин цөөрмийн хажууд зогсож байсан чинь нэг юм ус руу түлхчихсэн."

Юүн надад юм нөмрүүлээд "Яадаг овоо амьтан бэ? Олж аваад болгож өгнө дөө"

Би "Би бас тэгж бодсоон аргагүй миний найз надтай адилхан сэтгэж байна шүү." гээд гараа цохилцов.   

Биднийг харсан Лухан толгой сэгсрээд "Энэ хоёрын толгой муу юман дээрээ яг зэрэг ажиллана шүү."

Би "Чи муу дуугай бай! Тао чи ирчихсэн юм чинь И Фан ах бас ирсэн үү?"

Тао "И Фан ах ирээгүй ээ гэснээс Крис гэдэг нэртэй болсон гэж байна лээ."

Би "Ву Крис... Аая нэр мэрээ солиод алаад өгсөн байна шд. Ка-еэ ах бас хамт сурч байгаа биз дээ?"

Тао "Ван сайдын хүү юу?"

Би "Ммхнн"

Тао "Одоо Ван Жэксон болсон. Тэр хоёр ёстой өөрсдийгөө мэдэрчихсэн байна лээ." гэсээр шоолов.

Би "Ка- Бишээ Жэксон ах ч яахав. И Фан- Бишээ Крис ах л ёстой өөрийгөө тултал нь мэдэрч байгаа байх" гэсээр инээгээд "Гэхдээ гоё сонсогдож байна. Жэксон Ван, Крис Ву. Нээрээ хэдүүлээ нэг цугласан юм чинь нөгөөдөр болох дэнлүүний баярыг хамт үзэх үү?" гэж хэлж дуусаад шууд найтаахад тэд нар бүгд над руу сүртэй харлаа.

Намайг "Яасан?" гэхэд Лухан "Чи ханиад хүрчихсэн байна шд. Алив Юүн тэрнийг өргөө рүү нь аваач. Тао оточ дуудчих ханиад нь хүндэрвэл бөөн юм болно"

Би "Битгий сүржиг-" гэж хэлж дуусаагүй дахиад найтаав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ханиаднаас болж хэд хоног өргөөндөө хоригдсон ч өнөөдөр дэнлүүний баяртай болохоор эдгэсэн гэж зүтгэсээр байгаад арай гэж хориогоо цуцлуулсан юм.

Гэтэл өөдгүй юмнууд бүгдээрээ намайг орхиод тал тал тийшээ тараад алга болсон байдаг юм даа.

Лулу, Юүн хоёр нагац эгчийнх руугаа зочлохоор явж Тао аавтайгаа өмнөд рүү явчихсан. Би энд ганцаараа харин Ишин ах намайг гадагшаа гаргаж харагдаач байлгүй...

Тэгсэн ч гэсэн би ганцаараа ч хамаагүй заавал дэнлүүний баяр үзнэ гэж бодоод ордны цэцэрлэгээр дамжиж явтал урдаас Юнги гараад ирдэг юм даа.

Би "Эээ шиит!" гээд яг эргээд явах гэтэл тэр ардаас "Би чамайг харчихлаа."

Би гэмгүй инээмсэглэн эргэж хараад "Сайн уу?" гэхэд тэр над руу нэг хөмсөгөө өргөн харна.

Continue Reading

You'll Also Like

18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
47.1K 5.1K 30
[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.
598 113 11
Би багасаа л Тинкэрбэллд хайртай байсан. Бяцхан үзэсгэлэнтэй ер бусын ид шидийн. Тэр ертөнц үнэхээр байдаг гэдэгт би одоо хүртэл итгэдэг. Хаана ч ү...
227K 24K 32
Гол дүр: Chanyeol Төрөл: адал явдал