The love we created

By jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан

23. Зөвхөн чамд...

72 8 2
By jelly_6566

"Ямар их удав аа? Хичнээн санасан гэж бодож байна!!" гэсээр хошуугаа унжуулан над руу харах энэ залуу...

Зүрх минь булиглана... Ядаргаа хийгээд өвчин зовлон тэнгэрийн орон руу очоод буцаж ирэх хооронд болсон хүнд хэцүү зүйлс, тархийг минь дүүргэсэн байсан сөрөг бодлыг бүгдийг нь надаас үлдэн хөөх нь гайхамшиг гэлтэй... Тэр ид шид, хайр, миний энерги, эрч хүч мөн айдас минь...

Саяхан л савлаж байсан зүрхийг минь айдас хучив...
Түүнийг алдах вий, тэр минь явчих вий, би яг л саяхан уулзсан нэгэн шиг ганцаардал гэх харанхуйд живж орхих вий гэх айдас зүрхийг минь хучин байснаа бүхэл биеэр минь тархаж намайг чичрэхэд хүргэнэ.

Айдас хурсан биеийг минь халуун дулаан бүчих үед л би харанхуйгаас эргэн ирэх мэт түүндээ чадахаараа наалдан нуруугаар нь гараа оруулаад хуруунуудаа салаавчлан чанга атгав. Үүрд ингээд байхсан...
"Би ч гэсэн маш их санасан. Тэгээд өвдсөн бас айсан. Би чамд хэтэрхий их хайртай юм байна."

Чанёол "Юу болсон юм бэ? Ммм?"

Би "Зүгээр л ойр ойрхон хайртайгаа хэлж байхгүй бол чамайг алдчих юм шиг санагдаад байна." гэж хэлэн инээмсэглэвэл тэр хацраас минь шахан уруул дээр минь үнсээд "Юу яриад байгаа юм?? Би л чамайг алдах вий гэж айж байхад.. Чамайг нэг л өдөр нисээд явчихвал би үүрдийн ганцаардалд унах байх. Зүрх минь чамаас өөр нэгнийг хайрлаж чадахгүй болохоор.." хэмээв.

Би "Би ч бас.." гэж хэлэн инээмсэглээд түүнийхээ энгэрт дахин нэгэнтээ наалдана.

Уртаар амьсгаа авч гаргасаар хэсэг түүний цээжинд уусан зогсоход түүний минь зүрхний цохилт бүр миний зүрхтэй хэм нэгдэн цохилох аж..

Чанёол "Чи их удсан.. ямар нэг зүйл болсон байх вий гэж айж байлаа.." гэхэд нь би толгой сэгсрээд "Юу ч болоогүй ээ... Чи байгаа цагт би үргэлж буцаж ирэх болно."

Чанёол санаа амарсан аятай инээмсэглээд "Тиймээ.. миний байгаа газарт чи ч бас заавал байх ёстой шүү."

=======================

Буцаж ирээд хэд хоноход бодлоос минь салахгүй дагах өнөөх аймшигт бодлууд улам гүнзгийрсээр байлаа.

Арай тохиолдоогүй байгаа ч нэг л өдөр болох болно. Хагацалын гашууныг мэдрэн амьд байгаа даа халаглах үе эрт орой.. ирж л таарна.

Гэвч үлдэх нэгэн нь би байна гэх л дэндүү аймшигтай санагдах аж...

Би "Ёол-а... Би дахиад явах хэрэгтэй юм шиг байна." гэж удаан бодсоны эцэст сая нэг шийдвэр гарган хэлэх үед түүний нүд орой дээрээ гарах дөхөн томроод "Саяхан явчихаад ирсэн биз дээ?" гэж асуув.

Би "Энэ удаа.. орой доо л буцаад ирэх болноо.." гэж аргадангуй хэлвэл түүний хөмсөг зангиран хошуу нь унжсаар "Үнэн юм уу?"

Хэтэрхий хөөрхөн байсан болохоор түүнийг шов хийтэл нь үнсэж орхиод "Мхн... оройн хоолоо хамт иднэ шүү. Хүлээж байгаарай!" гэж хэлээд гарч явлаа.

Би гэрээс гарсан даруйдаа шууд л газар доорх ертөнц рүү шилжиж очив.

Тамын чулуун хаалганы урд очсон даруй даа гараа урдаа аван нууц шившлэг үйлдэхэд чулуун хаалга хоёр тийш онгойн газар доорх ертөнцийн үүд нээгдэв.

Би ч далавчаа гарган өндөрт ниссээр Кёнсүүгийн ордоны өмнө газардахад ордны зарц нар намайг угтаж авлаа.

"Та ирэлгүй их удсан байна" хэмээн хөгшин чөтгөр хэлэхэд би инээмсэглээд "Харин тиймээ... Кёнсүү байгаа юу?" гэж асуухад тэр "Эзэн байхгүй хаачих билээ дээ... Тэр ямар доод ертөнцөөс явах биш.." гэж хэлэв.

Би түүний үгсэд инээгээд "Тийм шүү... Тэр үнэхээр ганцаараа өвгөрч байгаа.."

Бид ярилцан ордон дотор хамт явж байтал хажууд "Намайг нийлж муулах сайхан байна уу?" гэх дуу гарахад би хажуу тийш эргэн хараад "Бид чамайг муулаагүй ээ.. зүгээр л чиний тухай үнэнг ярилцаж байна." гэж хэлэн нүдээ эргэлдүүлээд "Тэгээд хүний яриа нууцаар сонсоод ардаас гэтэж байхаар энэ олон жилийн дараа гэрт нь зочилж байгаа найзыгаа угтаж авах сэтгэл байсангүй юу?"

Кёнсүү "Чи ямар зүгээр зочилдог биш.." хэмээхэд нь би "Муу амтай чөтгөр дандаа ингэж байна.. Зүгээр ирж ч болохгүй.." гэсээр түүнийг дагаж яван өрөөнд нь орлоо.

Кёнсүү намайг суухыг дохиод туслахдаа цай авч ирэхийг тушаав. Хоёулаа үлдсэн хойно хөлөө ачиж суугаад "За тэгээд яах гэж ирсэн юм?" гэж асуув.

Би "Галт шувууны талаар бас доод ертөнцийн бүх тэмдэглэлийг хармаар байна." гэхэд тэр хөмсөг зангидаад "Юу хэрэг болоод ийм юм хийгээд байгаа юм?" гэж асуухад нь би хэсэг тээнэгэлзээд дараа нь санаа алдсаар түүнд хэлэв.

Би "Надад хүнээс мөнх наст болсон эвсэл мөнх настаас хүн болсон ямар талаар мэдээлэл хэрэгтэй байна."

Намайг учираа хэлэхэд тэр ширээгээ цохин босож ирээд "Надад тэгсэн гэж л битгий хэлээрэй дээ!!! Чи хүний ертөнцөд юу хийгээд яваад байгаа юм?!" хэмээн уурлах, орилох хоёрын дунд асуув.

Би "Энэ чамд хамаагүй!! Зүгээр л надад тусал! Би аргаа бараад л доод ертөнцөд ирлээ.." гэж цөхрөн хэлэхэд тэр миний байдлыг харан нааш цааш алхсаар "Галзуу.. муу галзуу амьтан минь!! Энэ боломжгүй гэдгийг чи ээж аавынхаа туршлагаас мэдэхгүй гэж үү?!"

Би "Мэднээ.. Гэхдээ нэгэнт л болчихсон юмыг би яах юм??" хэмээгээд нүүрээ дарлаа.

Үнэхээр л цөхөрч байна.. Одоохондоо гайгүй байгаа ч дахиад арван жил, хорин жил өнгөрөхөд бүх зүйлс өөрчлөгдөнө. Мөн миний хүний ертөнцөд байх гучин жилээс одоо арав л үлдсэн..

Кёнсүү "Битгий их найдаарай!! Өмнө нь хүн болон бурхан хамт амьдарсан талаар сонсож байгаагүй болохоор энд мэдээлэл байгаа эсэхийг мэдэхгүй юм. Бас галт шувуу..." гэсээр хөмсөг зангидана.

Би толгой дохиод "Галт шувуу бол чөтгөрийн овогт мэндэлсэн дээд төрөл.. Нэгэн цагт доод ертөнцийн мөнхийн галыг өрдөж байсан хамгийн хүчирхэг эзэн гэж дуулсан. Мөн тэр мөнхийн амьдралаа хүний хувь заяагаар сольсон гэж домогт гардаг.."

Кёнсүү "Галт шувуу бол биднээс ч өмнө оршин байсан нэгэн.. Түүний ямар хүчтэй байсныг бид тийм ч сайн мэдэхгүй.. наад арга чинь бүтэхгүй гэж би бодож байна."

Би "Оролдоод үзэх хэрэгтэй.. би ямар ч золиос гаргахад бэлэн.. "

Шийдэмгий хэлсэн үгийг минь сонсох Кёнсүү над руу гунигтай, өрөвдсөн харцаар хараад "Би чадахаараа тусалъя.." гэж хэлэв.

Би "Баярлалаа Кёнсүү.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Үдэш айлчилж тэргэл саран тэнгэрт мандахад доод ертөнцөд байсан би гэр рүүгээ яаран нислээ.

Хүлээж байгаарай гэж хэлсэн атал хоцорч орхивол бяцхан амраг минь хэр гуниглахыг тааж мэдэхгүй юм. Хошуугаа унжуулсаар өөдөөс минь гомдолтой ширтэх түүний төрхийг төсөөлсөөр аль чадахаараа хурдлан нисэх намайг хэр баяр жаргалтай байгааг хэн ч мэдэж чадахгүй биз..

Нисэн ниссээр гэр минь харагдаж эхлэхэд би доошиллоо. Гэтэл доор минь Чанёол хүлээн зогсож байв.

Хэт хөөрсөндөө түүнийг чангаар дуудахад тэр эргэн тойрноо харан намайг хайгаад эцэст нь дээш өлийн харав.

Намайг олж харан дэндүү гэмээр үзэсгэлэнтэйгээр инээмсэглээд гараа дэлгэхэд нь би далавчаа зөөлөн дэвсээр түүндээ ойртон доошлоод дараа нь далавчаа хумин алга болгосоор түүн рүүгээ унав.

Чанёол намайг доороос минь тосон тэврэхэд би түүний хоёр хацраас нь барин уруул дээр нь үнсээд холдлоо.

Би түүнд өгсөн бяцхан гэх тодотголоо буцаах хэрэгтэй юу? Учир нь түүний тэвэрт би өөрөө л дэндүү жижигдэж байна. Тэр минь намайг тэвэртээ багтаах том эр болсныг би хааяа мартчихаад байх юм..

Би "Удаан хүлээсэн үү?" гэж асуухад тэр уруул руу минь тэмүүлсээр "Үгүй ээ.. тийм ч удаан бишээ.." гэсээр инээмсэглэнэ.

Түүний энэ инээмсэглэлийг харах бүрт хөөрхий зүрх минь цээжиндээ багтаж ядан тийчлэнэ. Магадгүй тэр зүрхийг минь хэд дахин томсгож орхидог байх..

Өөр хэний ч дэргэд хариу үйлдэл үзүүлдэггүй зүрх минь түүнийг харах бүрт л минийх биш түүнийх болчихоод эзэн рүүгээ тэмүүлэх аятай дүүлж орхидог нь хачин..

Би түүн рүү ширтсээр "Би үүрд гэж ярих тийм ч дуртай биш.. Үүрд гэх зүйлд сайхан гэх тодотгол байдаггүй гэж боддог байсан. Гэхдээ чамайгаа харах бүртээ энэ хайр минь үүрд үргэлжилж, мөнхөд оршоосой гэж хүсэх юм.. Би чамд хайртай Чанёол.. бас үүрд зөвхөн чинийх л байх болно.." гэж хэлэхэд түүний нүдэнд баярын нулимс хуран урсгахгүй гэсэн дээ хурдан хурдан анивчина.

Чанёол "Би ч бас хайртай.. Чамайгаа үүрд хайрлана.." хэмээгээд нүдээ анин инээмсэглэхэд өнөөх нулимс нь хацрыг нь даган урслаа.

Би "Намайг тэврээч Чанёол-а.. Намайг хайрлаач.. Намайг үнсээч.. Би зөвхөн чамд л өөрийгөө зориулъя.."

Үүнийг хүсэж байгаадаа ичиж байгаа ч намайг тэврэх хүн Чанёол болохоор баярлаж байна.. Бас би зөвхөн түүнийх болохоор азтай юм..

Тэр ч бас ичсэн бололтой хацар чих нь улайсаар над руу бататгах мэт харлаа.
Намайг инээмсэглэн толгой дохих үед тэр тэвэрсэн чигээр гэр рүүгээ оров.

Хорвоо дээр хайраас илүү гайхамшиг байдаг болов уу?

Хэн нэгнийг хайрлаж, түүнээрээ хайрлуулахаас илүү гайхамшигтай зүйл магадгүй байхгүй байх..

Цонхоор тусах сарны тусгал, дэргэд минь асах лааны өчүүхэн дөлөнд түүнийхээ үзэсгэлэнт дүрийг зүрхэндээ мөнхлөнө.

Намайг айлгаж ичээх вий гэх шиг гар нь чичирсээр нүцгэн бие дээгүүр минь зөөлөн гулсах ч түүний хүрсэн газар бүрт гал дүрэлзэх шиг л болж байлаа.

Хацар нүүр нь улайн шанааг нь даган бүлээн хөлс урсахад түүний өөдөөс өндийсөөр гараараа зөөлөн илбэн арчиж өгөв.

Тэр алхам тутамдаа хайртай шивнэж зөөлөн хэрнээ бал бурам асгарам хайрыг хамт бүтээлцэнэ.

Continue Reading

You'll Also Like

91.7K 206 12
Adult content 🔞⚠️ , smut...😍 read ur own rick ❌‼️
1.9M 97.4K 38
Presenting the story of ISHIKA MEHRA Whose innocence made the king bow down to her AND ABHIRAJ SINGH RATHORE Whose presence is enough to make the per...
1.4M 97.7K 24
#Book-2 in Lost Royalty series ( CAN BE READ STANDALONE ) Ekaksh Singh Ranawat The callous heartless , sole heir of Ranawat empire, which is spread...
58.5K 4.5K 55
In their previous life, taehyung had been overweight. His face was covered in acne. Yet jungkook still forcefully ate him up. Exactly how much did h...