The love we created

By jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

21. Үхлийн хөндий

55 7 1
By jelly_6566

Бидний чихэрлэг өдрүүд үргэлжилсээр...
Бидний дунд сүндэрлэх өндөр хана үгүй болсон санагдаж байгаа ч цаанаасаа л дотор минь хар сүүдэр өдөр өдрөөр томроно. Одоохон доо бидэнд асуудал болж чадахгүй байгаа ч хэдхэн жилийн дараа энэ их хайрыг минь гүйцэн ирэх цаг хугацааг үзэн ядаж байлаа.

Би "Чанёол зүгээр суу!! Битгий над руу ширтээд бай!!"

Чанёолын ёроолгүй сав шиг ходоодонд хоол бэлдэн зогссон намайг тасралтгүй ширтэх түүнд анхааруулсаар нүдээ нарийсган эргэн харав.

Чанёол " Яасан бэ? Гоё л байна шдээ." гэсээр юу ч болоогүй юм шиг инээхэд нь би нүдээ эргэлдүүлсээр буцаад хоолондоо анхаарлаа.

Би " Чамд гоё байгаа байлгүй. Надаа бол хэцүү байна. Битгий үйлдэл болгоныг минь нүд салгалгүй ширтээд бай!!"

Чанёол " Үгүй дээ. Үхэн үхтэлээ наад хөөрхөн царайг чинь хармаар байна. Ичээд улайхаараа хичнээн хөөрхөн харагдаж байгаагаа мэдэж байна уу?" гээд ардаас минь ирж тэврэв.

Би " Өөрөө бүр хичнээн нялуун, наалдамхай болчихоод байгаагаа мэдэж байна уу?" гэхэд тэр инээд алдсаар нуруунд минь нүүрээ наан бөхийсөөр "Сун Хэён-ши та өөрөө л намайг ийм болгоод байгаа шүү дээ."

Би " Өө за одоо намайг буруутгаж байна уу?" гэсээр эргэж харахад тэр хамараа үрчийлгэн миний хамарт хүргээд уруул дээр минь шоб хийтэл үнсэж орхиод хариу үйлдлийг минь харж шоолсоор "Хоолоо хурдан хийнэ үү! Сун хадагтай наад нүд чинь бүлтэрлээ."

Тайван, тайван бай зүрх минь...

Би " Пак Чанёол! Та ер нь хаанаасаа ийм юм сурсан юм? Нэг л их сурамгай санагдаад байх чинь?" гээд нэг хөмсгөө өргөн асуухад "Юунд сурамгай гэж?" гэсээр байрандаа буцаж суугаад над руу харлаа.

Би "Эмэгтэй хүн эргүүлж сурсан санагдаад..." гэхэд тэр тас тас хөхрөн ширээ алгадав.

Чанёол "Намайг сая хардсан тиймээ?"
Би:" Юу яриад байгаа юм? Би чамайг хардаагүй." гээд хэлсэн үгэндээ бантан зогсож байхад тэр "харамсалтай нь надад эмэгтэйчүүд сайн байдгаас биш би өөрөөс чинь өөр эмэгтэйг онцолж харж байгаагүй юм байна." гэв.

Харамсалтай нь гэнэ шүү "Юунд харамсаад байгаан тэгвэл өөр эмэгтэй харж байхгүй юугаа хийсэн юм тэгж харамсах байсан бол..." гээд өөрөө мэдэлгүй уурлаад хоолоо үргэлжлүүлэн хийж дуусгахад тэр намайг шоолоод л байв.

Биднийг хамтдаа хооллон суухад хамгаалалт руу минь хүн бус төрөлтөн нэвтрэх гэж оролдсон нь надад мэдрэгдэв.

Намайг хөмсгөө зангидан ширээнээс босоход Чанёол их л гайхан хараад "Яасан бэ? Одоо хүртэл уурлаад байгаа хэрэг үү?" гэхэд нь би "Тийм биш ээ. Чи эндээ хоолоо идээд байж бай. Би уулнаас түр буух хэрэгтэй болчихлоо."

Чанёол босож ирэн гарнаас минь атгаад "их орой болчихсон байна шдээ." гэв.

Би түүнийгээ харж инээмсэглээд "Чи мартчихсан хэрэг үү? Би чинь бурхан!" гэхэд минь тэр намайг тэврээд "Гэхдээ чи бол миний хайртай хүн" түүний энэ үг зүрхэнд минь хүрэв үү гэлтэй маш ихээр баярлуулан, догдлуулав.

Би ч түүнийг зөрүүлж тэврээд "Би ч чамд хайртай Пак Чанёол." гэж хэлээд гарч яваад хамгаалалт хийсэн газартаа хүрэлцэн ирэхэд жижигхэн богширго шиг шувуу нисэж байх ба намайг олж хараад урд минь хүрч ирэв.

Би " Сано мэдээ авч ирээ юу?" гэж асуухад өнөөх шувуу бяцхан хөвгүүн болж хувираад надад бөхийн мэндлэлээ.

Сано " Эрхэм дээдэс минь тэнгэрийн орноос яаралтай таныг дуудуулсан. Тусгай арми үхлийн хөндий рүү хөдөлсөн тул очиж тусал гэж байна."

Би " Өнөөх зүйл тэнд үхлийн хөндийд байгаа хэрэг үү?" гэж хөмсөг зангидан асуухад Сано " Тиймээ эрхэм дээдсээ" хэмээн бөхийв.

Би ч яаралтай хөдлөх ёстойгоо ойлгосон тул Саног дагуулан гэртээ ороод хуяг дуулга өмсөн бэлдэх үед Чанёол " Энэ юун хүүхэд вэ? Бас юун хуяг дуулга өмсөөд байгаа юм?" гэхэд нь "Энэ бол тэнгэрийн орны зараал Сано. Би яаралтай явах хэрэгтэй болчихлоо. Энэ удаад хэр удахаа хэлж мэдэхгүй байна. Их удаж ч магадгүй, хурдан ирж ч магадгүй. Тиймээс хоолоо хийж идээд санаа зоволгүй хүлээж байгаарай" гээд түүний уруул дээр үнсээд холдоход тэр намайг явуулахыг хүсэхгүй байгаа мэт чанга тэврээд үнэрийг минь уушиглаж аваад надаас аажуу холдов.
Чанёол " Болгоомжтой байгаарай."
______________________________

Би энэ удаа их яарч байсан тул нисэлгүйгээр шившлэг хэрэглэн тэнгэрийн оронд байх хамгийн алслагдмал харанхуй газар болох үхлийн хөндий рүү шууд чиглүүлэх хаалга нээлээ.

Харин Сано тулаанд оролцохгүй тул бурхадын ордон руу буцав.

Таагүй агаар...
Хүйтэн мэдрэмж төрүүлэх энэ газарт хүрэлцэн ирээд харцаараа тойруулан ажаад зорьсон зүйлээ олов.

Алсад яралзан харагдах тэнгэрийн орны их арми...
Тэднийг зүглэн нисээд цэргүүдийн өмнө зогсох ах нарынхаа хажууд очив.

Сэүн ах "Ашгүй чи ирлээ."
Би " Мхн би хүрээд ирлээ. Байдал хэр байна?"
Сэүн ах " Бодож байснаас тааруу. Чамайг ирэхээс өмнө бид нэг дайралтанд өртсөн ч хариу цохилт хийж чадсан. Гэхдээ эдгээр чөтгөрүүд юугаар тэжээгдээд байгаа нь мэдэгдэхгүй ч асар хүчтэй байна."  

Би " Сонирхолтой л юм... Бид магадгүй ярилцаж болох юм. Мэдээлэл олж авна. Бас боломж олдвол гарзгүйгээр дайныг дуусгана."

Жонгүг ах " Гэхдээ хэнтэй ярилцана гэж?"
Би " Ахаа мэдээж энэ олон чөтгөрийг удирдаж байгаа тэр зүйлтэй."

Жонгүг ах " Аан.. тийм юм байна." гэсээр духаа маажаад хөөрхөн инээмсэглэв. Ийм жоохон амьтныг дайнд явуулж л байдаг..

Сэүн ах " Болж байна. Би тэдэн рүү цөөн хэдэн цэрэг аваад очих-"
Би " Үгүй ээ. Энийг би хийх болно."
Сэүн ах " Аюултай! Болохгүй!"
Жонгүг ах " Тиймээ аюултай. Бид хоёрын нэг нь явсан дээр"

Би " Тийм биш ээ. Та хоёрт энд хийх ажил байгаа. Би тэдэнтэй аюулгүй уулзалт хийх болно. Эвгүйтвэл та нарт мэдэгдэнэ. Харин та хоёр мэдэгдэлгүйгээр тэднийг бүсэл!"
Жонгүг ах " Яаж энэ их цэргийг мэдэгдэлгүй тэднийг бүслэх юм?"

Би " Мэдээж. Энийг Сэүн ах хийнэ. Үхлийн хөндий манантай байгаа нь боломж шүү дээ. Сэүн ахаа та зэрэглээ үүсгэх хэрэгтэй энд байрандаа байгаа мэт харагдахаар. Тэгээд манан дундуур мэдэгдэлгүй явж Жонгүг ах баруун талаас, Сэүн ах зүүн талаас бүсэл. Гэхдээ намайг хүлээх хэрэгтэй. Энэ хаш бэлзэг бараан болж эхэлвэл. Тохиролцоо амжилтгүй болж гэж бодоод миний хэлснээр хийгээрэй. Ойлгосон уу?"

Сэүн ах " За яахав. Хамгийн гол нь жоохон л аюултай юм болвол шууд мэдэгд!"
Би " Ойлголоо." гээд тэдэн рүү инээмсэглэн харав.

Санаа зовон над руу харсаар үлдэх ах нараа үлдээгээд тод шар өнгийн туг өргөөд цөөн хэдэн цэргүүдийг дагуулан дайснууд руу дөхлөө.

Шар өнгийн туг бол тохиролцоог илэрхийлдэг бөгөөд дайныг гарзгүй өндөрлөхийн тулд хоёр талын төлөөлөгчид гол доо уулздаг юм.   

Тугыг олж харсан нөгөө талынхан ч мөн бидэн рүү ирж харагдав.
Би " Бид заавал дайн хийж олон хүн эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Тохиролцоцгооё" миний дуу хоолой үхлийн хөндийд цуурайтан сонсогдоно.

" Бурхадын овгийнхон... Хулчгар амьтад биеэ хамгаалахаар зэхэж байна уу? Яасан айгаа юу?" гэсээр биеэрхүү том ч гэсэн жижигхэн толгойтой нэг чөтгөр ахлан хэлэв.

Би " Айж байгаа нь бид биш та нарыг бий болгосон тэр нэгэн биш гэж үү? Ганц муу бүсгүй хүн тохиролцохоор зориг гарган ирсэн байхад хэдэн салбадай явуулчихаад та нарын ард нуугдах нь ичгүүртэй юм. Ийм хүний доор захирагдах та нар ч бас өчүүхэн өт хорхойнууд биш гэж үү?"  Ёжлон байж хэлсэн үгнүүдэд минь тэд хэзээ мөдгүй дэлбэрэх гэж буй аятай харагдана.

Гэтэл тэдний дунд зогссон нэг чөтгөр учир зүггүй инээсээр " Үнэхээр байж боломгүй юм. Гайхалтай." гэж хэлээд ухаан алдаж унахад түүний биеэс нэг том хөх дөл ууршин гарч ирээд надын байх газар руу дөхөн ирэв. 
Энэ чинь......

"Адилхан юм. Чи түүнтэй минь усны дусал шиг адил байна." хэмээн учир нь үл ойлгогдох зүйл ярин миний нүүртэй дөхөж ирнэ.

Би " Тэгэхээр энэ бүх дайныг эхлүүлээд байгаа нэгэн чи байх нь тийм үү?" хөмсөг зангидан түүнээс асуухад тэр уйлж байгаа юм шиг авиа гаргаад дараа нь инээж эхлэв. Нэг тийм өвдөж зовж байгаа юм шиг...

"Би.. Би байсан юм тэд бүгд миний хүүхэлдэйнүүд.. чиний төлөө, чамайгаа санаад л.."

Би " Галзуу юм уу? Би чамайг мэдэхгүй. Юу яриад байгаа юм?"

"Мэдээж мэдэхгүй. Чи дахиад төрчихсөн юм чинь.."

Continue Reading

You'll Also Like

17.3K 32 10
baca ajaa, terserah. ga suka ga usah dibacaa Tapi jangan lupa vote. Boleh request mau yg gimna, komen ajaaaa Siapa tau ada yang pengin request bisa c...
76.5K 163 11
Adult content 🔞⚠️ , smut...😍 read ur own rick ❌‼️
38.6K 1.1K 59
"mom, dad, Im married!" lahat ng relatives namin ay nagulat sa announcment ko. Sino ba naman kasi ang mag aakala na ang unica ija ng pamilyang Letpr...