The love we created

Від jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... Більше

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

20. Хайртай

45 7 0
Від jelly_6566

"Санасан" гэж шивнэв.
Би энэ үнэрийг, энэ дулааныг хэзээд таних тул зөрүүлэн чанга тэвэрсээр "Би уг нь тийм ч их удаагүй юмсан. Ганцхан шөнө л байхгүй байх тийм их санасан хэрэг үү?" гэхэд
Чанёол " Ганц цаг байхгүй байсан ч санана. Тиймээс удаан битгий орхиж явж байгаарай."

Түүний үгэнд сэтгэл дотор минь галт наадам болж буй аятай санагдана. Уг нь би ч бас санасан юмсан. Ганц өдөр л хол байхад мянган жилтэй тэнцэх хэмжээнд их санасан.

Би "Би ч гэсэн санасан." гэж зөөлөн хэлэхэд тэр тэврэлтээ салган нүд рүү минь үнэнийг эрэх мэт ширтсээр баяртай нь аргагүй инээмсэглэв.

Би ч мөн түүний өөдөөс инээмсэглэхэд тэр "Өлсөөд байна." гээд хамраа үрчийлгэн хэлэх нь тэр...

Би " Би чамд зөндөө хоол үлдээсэн шдээ. Чанёол тийм ихийг бүгдийн идчихсэн хэрэг үү?" гээд нүдээ томруулан асуухад " Өчигдөр орой гэхэд дуусчихсан шд. Таныг надаас холдвол би лав өлсөж үхэх байх." гэж чухал царайлан хэлэв.

Би түүнд хоол бэлдэж өгчихөөд өөдөөс нь харан суухад тэр үе үе над руу харан инээмсэглэчихээд урд нь байх хоолоо амтархан иднэ.
Би " Өөртөө хоол хийж сурах хэрэгтэй юм байна даа." гэхэд түүний царай хувьс хийсэн ч хүчээр инээгээд "Таныг байхад би хоол хийж яах юм?" гэв.

Бид тусдаа байж сурах хэрэгтэй юмсан. Цааш даа юу болохыг мэдэхгүй байхад хэтэрхий их дасчих юм бол ганц ганцаараа хорвоог туулж чадахгүй шүү дээ..

Би " Би ямар тогооч юм уу? Дандаа хоол хиймээргүй байна. Тэгээд ч хоол хийж сураад надад өдөр бүр хоол хийж өгч бай би хорин жил чиний хоолыг хийсэн одоо хоол хийлгүүлж идэх цаг минь болсон." гэхэд тэр сая нэг санаа нь амрав бололтой.

"За за ойлголоо эрхэм дээдсээ. Би хоол хийж байя. Тэгээд ч би чадахгүй дээ биш зүгээр л таны хоолонд илүү дуртай." гэв.
_____________________________

Чанёол өглөөнөөс хойш ямар нэг зүйл хэлэх гэж байгаа янзтай хэд хэдэн удаа ам нээсэн ч хэлэлгүй явсаар өдөр хувцас оён гадаа сууж байсан над дээр хүрч ирээд " Маргааш тосгонд галын наадам болно гэсэн. Надтай цуг явж үзэх үү?" гэж сандран байж асуув.

Би " Сайхан сонсогдож байна. Тэгье цугтаа явж үзнээ." гээд их л дуртай хариулах үед одоо л сандрахаа больсон мэт инээмсэглэв.
=========================

"Хурдлаарай. Одоо бараг баяр эхлэх болчихлоо." гэсээр намайг яаруулан урдуур хойгуур минь гүйнэ. Сэтгэл нь их хөдөлж байгаа бололтой.

Миний ч мөн адил сэтгэл хөдөлж байна. Бид жил бүр болдог зуны галын наадамд анх удаа л арай өөр байр суурьтайгаар оролцох гэж байна. Нэг нэгнийхээ сэтгэлийг улам таньж мэдэхээр оролдож байгаа эрэгтэй бас эмэгтэй хүний хувиар...

"Хөөх тэр дэнлүүнүүдийг хардаа ёстой гоё харагдаж байна. Хоёулаа бас хөөргөх үү?" намайг ингэж асуухад тэр ч бас инээмсэглэн толгой дохино.

Бид дэндлүү худалдаж аваад цааш явж байхад баярт зориулж баг зүүсэн хүмүүс дуулж бүжиглэн бидний дэргэдүүр зөрөв. Цаанаасаа л сэтгэл хөөрөх нь сайхан, өнөөдөр үнэхээр жаргалтай байна.

Би " Ёол~а хоёулаа ч гэсэн баг авч зүүцгээе" гээд түүний гарнаас хөтлөн цааш гүйхэд тэр ч бас миний гарнаас зөрүүлж атгаад намайг даган гүйв.

Биднийг гүйж байхад түүний харц бидний хөтлөлцсөн гар руу чиглэн нүүрэнд нь инээмсэглэл тодорч байгаа нь мэдэгдэнэ.

"Энэ ямар байна?" гээд үнэгний хэлбэртэй цагаан өнгийн баг нүүрний минь өмнө барив.

Би " Үгүй ээ. Би үнэг биш хардаа би бол арслан" гээд арслангийн баг авч зүүхэд тэр "Хмм за хүчит арслан гуай. Тэгвэл би галт шувуу" гэсээр бид тэндээ хэсэг хөгжилдөж байгаад цааш яван голын дээр байх модон гүүрэн дээр гарч зогсоод дэнлүүн дээрээ үг бичихээр болов.

"Уг нь дэнлүүнд хүслээ бичээд хөөргөхөд бурхад хүслийг нь биелүүлдэг биз дээ? Гэхдээ жинхэнэ бурхан нь миний дэргэд байхад бичих хэрэгтэй юу? Үгүй юу? Мэдэхгүй байна." хэмээн над руу хайр татам ширтэх үед нь би түүний харцанд бараг л хайлж урсах дөхөв.

Би " Ммм... Тэгвэл чи дэнлүүгээ зүгээр хөөргөөд харин надад хүслээ хэлэхэд болох юм байна." гээд инээмсэглэхэд тэр над руу ширтсээр л байв.

Чанёолын талаас:

"Тэгвэл би хүслээ хэлнэ. Харин сайн сонсоод биелүүлж өгөөрэй" гэхэд тэр үзэсгэлэнтэй инээмсэглэн толгой дохив.
Тэр хэзээд миний сэтгэлийг догдлуулах юм.

"Харин та өөрийнхөө хүслийг яах болж байна?" гэж асуухад минь тэр " Би энгийн хүн шиг хүслээ дэнлүүндээ бичих болноо." гэв.
Намайг инээмсэглэн толгой дохиход тэр " Тэгээд чиний хүсэл чинь юу юм?"

Би " Миний дэргэд урт удаан үлдэж өгөөрэй гэж л хүсмээр байна. Чин сэтгэлийн, цор ганц хүсэл шүү!" гэхэд тэр " Болж байна. Биелүүлж өгөх болноо. Гэхдээ чи жоохон шуналтай байх хэрэгтэй байсан юм. Эд хөрөнгө, нэр хүнд хүссэн ч би биелүүлж өгч чадна. Би их өгөөмөр бурхан ш дээ" гэв.

Би " Би уг нь их шуналтай л байгаа юмсан. Энэ их өгөөмөр бурханыг өөрийнхөө дэргэд удаан байлгахыг хүсэж байхад шуналгүй байна гээд байх юм." хэмээн инээхэд
"Нээрээ тийм ч юм уу?" гээд намайг дагаж инээснээ "За тэгвэл би хүслээ бичлээ."

Одоо л боломж нь гэж бодсоор түүний нуруунд тулж очоод дээрээс хойш өгөхийг хүссэн ч өгч чадахгүй хадгалсаар байсан өнөөх үсний хатгуураа түүний үсэнд хатгаж өгөхөд тэр үнэхээр гайхаж хэсэг хөдөлгөөнгүй зогсов.

Дараа нь аажуухам гараа явуулсаар хатгууранд гараа хүргэж үзээд намайг догдлуулдаг инээмсэглэлээ харуулав.

Хэёны талаас:

Намайг дэнлүүгээ хөөргөхөд тэр ард минь ирж зогсоод үсэнд минь нэг зүйл хатгаж өгөв. Би гараа аажуухан дээшлүүлээд хүрч үзэхэд нэг л танил санагдана. Түүн рүү харж инээмсэглээд "Энэ хатгуурыг яаж мэдэж авсан юм бэ?" гэхэд Чанёол " Сонирхож байхыг чинь харсан юм." гээд над руу ширтэнэ.

Би " Баярлалаа Ёол~а" гэж хэлчихээд бидний дэнлүү алсран холдох шөнийн тэр рүү харцаа шилжүүлэв.

Төд удалгүй энэ үдшийн гол үйл болох галт наадам эхэлж тэнгэрт олон өнгийн галт цэцэгс дэлбээлнэ.

"Х-Хэён ?" гэж дуудахад нь гайхан эргэж харав.
Чанёолын хацар нь улаа бутарсан харагдах ба үнэхээр догдолж байгаа нь үзэгдэнэ. Учир нь тэр анх удаа намайг нэрээр минь дуудаж байна.

Одоо ээж гэж дууддаг бяцхан хүү биш. Амалсан шигээ намайг хамгаалж чадахаар том эр хүн болсон харагдана.
Хэдий гайхаж байгаа ч түүн рүү инээмсэглэн "За Чанёол-а".
Тэр тайвширан над руу инээмсэглээд "Үзэсгэлэнтэй харагдаж байна. Үнэхээр хөөрхөн харагдаж байна"

Би ч ичингүйрэн түүн рүү инээмсэглээд "Баярлалаа Ёол-а" гэхэд тэр над руу дөхөж урд минь тулан зогсоод гараа явуулан намайг тэврэв.

Би хэсэг самгардсан ч түүнийг зөрүүлэн тэврэх үед зүрх минь яг л тэнгэрт дэлбэрэх галт наадамтай адил дэлбэрэх шахаж байв.

Бэлхүүсэн дээр минь байх түүний гар чангаран намайг өөртөө наан тэвэрсээр "Би чамд хайртай" гэж хэлэхэд нь түүний минь зүрх маш хүчтэйгээр цохилж байв. Яг л түүнд татагдан буй миний зүрх шиг...

Мөн нэг л мэдэхэд бидний уруул соронзон адил нэг нэгэндээ татагдан нийлсэн байв.

Продовжити читання

Вам також сподобається

1.9M 97.3K 38
Presenting the story of ISHIKA MEHRA Whose innocence made the king bow down to her AND ABHIRAJ SINGH RATHORE Whose presence is enough to make the per...
437K 18.2K 123
SYPNOSIS Reading Purifying Love made Rachelle D'magiba feel very insulted. The ending that the author had written didn't go well with her expectation...
494K 16.1K 123
𝗧𝗛𝗜𝗦 𝗜𝗦𝗡'𝗧 𝗠𝗬 𝗡𝗢𝗩𝗘𝗟. 𝗜 𝗢𝗡𝗟𝗬 𝗣𝗢𝗦𝗧𝗘𝗗 𝗜𝗧 𝗙𝗢𝗥 𝗢𝗡𝗟𝗜𝗡𝗘 𝗥𝗘𝗔𝗗𝗜𝗡𝗚 𝗣𝗨𝗥𝗣𝗢𝗦𝗘. 𝗔𝗟𝗦𝗢 𝗡𝗢𝗧 𝗠𝗬 𝗧𝗥𝗔𝗡𝗦�...
551K 17.8K 160
Genre: Space, Doting, Farming, Time travel, Healing Synopsis: Xu Linyue from the 21st century crossing over with the heavenly space soul penetration...