The love we created

By jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

19. Их чуулган.

45 8 0
By jelly_6566

Энэ өдөр их онцгой эхэлж байв. Учир нь хүний ертөнцөд бууж ирснээс хорин жилийн дараа анх удаа тэнгэрийн орноос зочин ирж намайг "Бурхадын их чуулган"-д дуудуулсныг мэдэгдэв.

"Эрхэм дээдсээ таныг дээд бурхан тэнгэрийн оронд ирж их чуулганд оролц хэмээн дуудсан." хэмээн язгууртан авхайн гоёл өмссөн их үзэсгэлэнтэй бүсгүй ёсорхуу маягаар хэлээд үл ялиг бөхийв.

Би "Том хэрэг гараа юу? Намайг хүртэл дуудахаар?"
"Тиймээ эрхэм дээдсээ. Саяхан бидний дунд үл мэдэгдэх зүйл үзэгдэх болсон талаар чононуудын овгоос мэдээ ирсэн."

Би " Мм. Сонссон Юнги надтай ирж уулзаад хэлсэн. Буг, чөтгөр ч биш гэсэн."

"Тэр зүйл саяхан манай шуламнуудын нутгаар үзэгдээд зогсохгүй. Тэнгэрийн орноор бас дайрсан байна. Мөн түүнийг гарч ирснээс хойш зөнчийн бие их тавгүйрхсэн. Тиймээс их чуулган зарласан."

Би "Тэгээд Жимин зүгээр үү?"
"Би сайн мэдэхгүй байна. Намайг бас саяхан дуудуулсан."
Би " Чи түрүүлээд тэнгэрийн орон руу явж бай. Би араас чинь очно."

Хэр удахаа мэдэхгүй байгаа тул Чанёолд идэх зүйлс бэлдэж тавьчихаад явахдаа бэлдэн зогсож байхад тосгон руу явахаар гарсан Чанёол гэртээ ирэв.

Хаа нэг тийш явахаар бэлдэх намайг харж гайхсаар "Та хаачих гэж байгаа юм?"
Би " Тэнгэрийн оронд асуудал гарсан байна. Их чуулган зарласан болохоор яаралтай явах хэрэгтэй болчихлоо. Хоол бэлдчихсэн болохоор идээрэй за юу!" гээд түүн рүү харахад тэр над руу нэг л итгэл муутай харсаар " Удах уу?" гэж асуув.

Би " Хэр удахаа мэдэхгүй байна. Ямартай ч аль чадахаараа хурдан ирэхийг бодно." 
Чанёол " Буцаж ирнэ биз дээ заавал?"
Би чамайг орхиод хэр удав гэж дээ..

Би " Санаа битгий зов. Би хурдан ирнээ." гээд инээмсэглэн харахад тэр сая л нэг санаа нь амрав бололтой сэтгэл догдлуулсан өнөөх хөөрхөн инээмсэглэлээ харуулав.

Тэгээд намайг гарч явахаас өмнө түүний зөөлөн шивнэсэн үгэнд зүрх минь байгаа гэдгээ батлах мэт хурдтай цохилов.

Чанёол " Таныг санах болохоор..." түүнийг хэлэхэд би нүүр дүүрэн инээмсэглэсээр " Би ч гэсэн санах болохоор хурдан ирнээ."

Намайг гадагш гарах үед нар бараг жаргаж байв. Би ч гадаа гармагцаа далавчаа дэлгэн тэдэнд эрх чөлөөг нь өгөв. Тэгээд хүчтэй дэвэн дээш хөөрөхөд эргэн тойронд минь багагүй салхи үүсгэнэ.

Намайг далавчаа дэвсээр тэнгэрийн уудам руу нисэн одоход Чанёол гэрээсээ гарч ирэн харж зогссоор үлдэн хоцров. Намайг нисэхийг анх удаа харж байгаа болохоор би ч багагүй сандран догдолсон.
____________________________

Тэнгэрийн оройд саран авхай өөрийн суудлыг эзлэн залрах үед би тэнгэрийн оронд, бурхадын ордонд хүрэлцэн ирэв.

Бүтэн хорин жил ганц ч удаа ирээгүй гэр орон минь яг л хуучнаараа байгаа нь сэтгэлийг минь баясгана.

Ордны өмнө газар дах үед намайг тосохоор гэрийнхэн минь үзэгдэв. Тэднийгээ ч маш ихээр санасан байна.

"Ямар их удав аа!" гэсээр Жонгүг ах гараа дэлгэн гүйж ирээд намайг тэврээд бүтэн эргүүлээд буцаад буулгав.

"Санасан шүү Хэён-а" гээд Сэүн ах ч бас намайг чанга тэврэв.
Авга ах нар ч бас намайг санасан тухайгаа хэлцгээн тэврэлт бэлэглэн холдоно.

Нүдээрээ эргэн тойрноо бүртгэн харсан ч аав харагдсангүй. Намайг хүний ертөнцөд амьдарна гэхэд ихэд сэтгэл гутарсан харагдсан.

Магадгүй одоо ч уурласаар байх вий хэмээн эмзэглэн зогсоход Минсок ах " Аав чинь дотор их танхимд чамайг хүлээж байгаа" гэв. Би ч түүн рүү харж инээмсэглээд хамтдаа дотогш орцгоов.     

Би " Жимин зүгээр байгаа юу? Бие нь өвдсөн гэж сонссон." гэхэд
"Хэсэг тавгүйрхсэн гэхдээ одоо бол зүгээр байгаа. Аюултай зүйл болж  болзошгүй гэж сануулсан ч хэзээ гэдгийг нь харахгүй байгаа. Бие нь зүгээр болсон ч түүний хүч бага зэрэг саармагжсан." хэмээн Минсок ах хэлэв.

Бурхадын ордны их танхим:

Биднийг хаалга дэлгэн орж ирэхэд бусад овгын эзэд босож хүндэтгэл үзүүлээд буцаад сууцгаав.
Аав ч их танхимын хойморт байх алтан сэнтий дээ сууж харагдав.

Гэвч над руу нэг ч харсангүй. Энэ нь түүнийг одоо ч надад уурлаж, гомдсон, хүний ертөнцөд байлгахыг хүсэхгүй байгаагын илрэл байх. Түүний надад өгсөн гучин жилээс хорин жил нь аль хэдий нь өнгөрсөн.

Аав " Та бүхэн бүгд их чуулган зарласан учрыг мэдэж байгаа гэж бодож байна. Бидэнд аюул учирч болзошгүй хэмээн зөнчийн зөгнөсөн ёсоор хэд хэдэн газарт үл мэдэгдэх зүйл үзэгдсэн. Түүний дараагаар буг болон албин чөтгөрүүд олширч хүмүүс рүү болон бидэн рүү аюул заналхийлэх болсон. Үүсэл гарал нь тодорхойгүй доод ертөнцөд хамааралгүй чөтгөрүүд үзэгдэх болсон нь бидэнд төвөг болж байгаа."

Би нөхцөл байдал ийм муу байгаа гэж бодоогүй ч тэр зүйл үнэхээр л аюул учруулж эхэлсэн бололтой.
Минсок ах " Бид тус тусдаа өөрсдийн болон хүмүүсийн ертөнцийг хамгаалж байгаа ч тэр зүйлийг барьж чадахгүй хэвээр байна. Тиймээс тэр зүйлийн үзэгдсэн газруудыг тэмдэглэн дараа дараагын очих газрыг нь тооцоолох гэж оролдсон ч амжилт олоогүй." 

Бэкхён ах " Чөтгөрүүдийн тоо ч улам нэмэгдсэн тиймээс бид бүрэн хамгаалалтын байдалд шилжих хэрэгтэйг анхааруулж байна."

Аав " Хэён ч бас энэ дайнд оролцох хэрэгтэй. Тусгай цэргийн армийг ах нартайгаа цуг ахлах хэрэгтэй болохоор дуудуулсан юм." гэв.

Надад эсэргүүцэх бодол байсангүй тул толгой дохин зөвшөөрөв.
Би " Би хүний ертөнцөд байх болохоор армийг хөдөлгөх хэрэгтэй болоход дуудаарай." гэхэд аав ч зөвшөөрөв.
" Хурал дууссан тул тарцгааж болно. Хэён үлдээд бусад нь гар."

Аавыг ийн хэлэхэд их танхимд байсан хүмүүс бүгд гарч яван аав бид хоёр л үлдэв.
"Сайн сууж байсан биз дээ?" намайг ийн асуухад аав над руу харсаар толгой дохиод "чамайг сайн сууж байсан гэж бодож байна. Бас чамд өгсөн хугацаа одоо арван жил л үлдсэн." гэхэд нь дотор минь харанхуйлах шиг л болсон ч би юу хийж чадна гэж...

" За" итгэлгүйхэн хэлсэн болоод их танхимаас гарч өрөө рүүгээ биш Жимин рүү явав.

"Орж болох уу?" гээд хаалга тогшин түүний өрөө рүү ороход тэр намайг хараад баярлан тэврэн авав.
"Сайн сууж байсан уу Хэён-а" гэхэд нь би түүн рүү инээмсэглээд "Тиймээ сайн байсан. Харин чи зүгээр үү? Өвдсөн гэж сонссон." гэхэд тэр " Би зүгээр ээ."

Би " Жимин-а миний ирээдүй одоо ч харагдахгүй чигээр байна уу?"
Жимин " Чи мэдчихсэн байжээ." гэхэд нь толгойгоо удаанаар дохив.
Жимин " Тийм ээ. Одоо ч харагдахгүй байна." түүний хэлсэн үгэнд урамгүйхэн инээсэн болчихоод түүнтэй бага зэрэг ярилцаад гарч ирэв.

Гэрийхэнтэйгээ оройн хоолоо идчихээд өнөөдөртөө тэнгэрийн оронд амраад маргааш нь буцахаар болов.
Тэд намайг санасан шиг би ч мөн тэднийг маш их санасан. 

Маргааш нь би мөн л тэдэнтэйгээ цуг өглөөний зоог барьчихаад хүний ертөнц рүү буцахаар болоход намайг гаргаж өгөнгөө " хэзээ буцаж ирэх юм, ямар их уддаг юм, зөндөө санасан байхад ийм жоохон байж байгаад явах гээд байгаа юм уу" гэх мэтээр гомдол мэдүүлэн үлдсэн юм. Тэднийг хэн ч мянга хол давж насалсан бурхад гэж харахгүй шүү яг л жоохон хүүхдүүд шиг хүмүүс...

Хүний ертөнц, Гуулин улс:

Намайг гэрийнхээ хаалгаар орохтой зэрэгцэн хэн нэгэн бэлхүүсээр минь ороон өөртөө татаад том дулаан цээжиндээ наагаад нүүрээ хүзүүнд минь шигтгэн " Санасан" хэмээн шивнэв. 

Continue Reading

You'll Also Like

38.5K 1.1K 59
"mom, dad, Im married!" lahat ng relatives namin ay nagulat sa announcment ko. Sino ba naman kasi ang mag aakala na ang unica ija ng pamilyang Letpr...
190K 9.1K 52
My name is Alex Cruz, I'm a omega, so I'm just a punching bag to my pack. But Emma, Queen of werewolves Sam, queen of dragons Winter, queen of vampi...
1.1M 38.9K 58
Princess Nymeria is well aware that her kingdom is in decline. It has been for hundreds of years after all. Unlike her ancestors, she's willing to re...
4.6M 350K 91
Betrayed by the people she once loved, cared for, and protected, Queen Gatria is determined to make everyone suffer and feel her wrath. With the inte...