The love we created

By jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

16. Үнэн...

53 6 0
By jelly_6566

"Чи энд юугаа хийж яваа юм?"
Хэмээн хамгаалалт руу минь нэвтрэхээр оролдсон хүн бус төрөлтөн рүү харна. Чанёол таван настай байхдаа аюулд орсноос хойш би энэ ууланд хамгаалалт хийсэн энгийн хүнээс өөр төрөлтөн наашаа нэвтэрч чадахгүй.

"Дээд бурханы хайртай ганц охин газарт бууж ирээд хүний хүүхэд өсгөж байх гэж... энэ чинь том сул тал биш гэж үү?" гэсээр цэвэрхэн цагаан царайтай, давхраагүй нүдтэй ч их царайлаг залуу над руу дөхнө.

Би:"Юнги чамд юу хэрэгтэй юм?"
Юнги:"Юу ч хэрэггүй зүгээр л"
Би:"Яршигтай амьтан битгий хүний хэрэгт оролцоод бай, ах нарт хов хэлвэл дэмий шүү!" Муу хэрэгт дуртай чоно...
Тэр бол хүний ертөнцөд амьдардаг дээд төрөлтнүүдийн нэг болох хүн-чонын овгийн эзэн.

Юнги:"Чи намайг ховч гэж бодоо юу би угаасаа хэлэхгүй. Харин оронд нь нэг тус хүргээч"
Би:"Юу юм?"
Юнги:"Саяхан чононуудын нутаг руу халдсан нэг юмыг алдчихсан магадгүй чамд мэдрэгдэж эсвэл энэ хавиар эргэлдсэн бол хэлээрэй"
Би:"Энүүгээр тийм юм үзэгдээгүй, тэгээд ч хүн бус төрөлтөн наашаа ойртсон бол би мэдэх байсан. Тэгээд тэр чинь чөтгөр юмуу эсвэл буг болчихсон сүнс юмуу?"
Юнги:"Тиймээ чи их сайн хамгаалалт хийсэн байна. Бас тэр зүйл үнэндээ аль нь ч биш, бид юу гэдгийг нь мэдэхгүй ."
Би:"Сонин л юм хэрвээ би мэдэрвэл заавал хэлнээ амлая"
______________________________

Юнгитэй уулзчихаад буцаад гэртээ ирэхэд Чанёол намайг хүлээж байсан мэт гадаа зогсож байв. Бид эргээд хэвийн харилцаатай болсон энэ мэдээж тэр намайг ээж гэж дууддаг байсан үеэс тэс өөр..

Би түүн рүү инээмсэглэсээр " Намайг хүлээж байсан юм уу Ёол~а" гэхэд тэр яг л ямар нэг зүйл асуух үгүй дээ эргэлзэж байх шиг над руу харав.
Тэгээд "Би сая таныг харсан."
Би:" Хаана?"
Чанёол:" уулнаас буудаг замд нэг залуутай уулзаж байхыг чинь харсан."

Би гайхсангүй. Учир нь би түүнийг ард минь байсныг мэдэрчихсэн байсан юм.
Би:" Чи бас бидний яриаг сонссон уу?" гэж тайвнаар асуухад тэр над руу харсаар зөөлнөөр толгой дохино.
Тэгээд царайгаа төв болгосоор сүүлийн жилүүдэд асуух гэсэн боловч ардаас нь чангааж байсан тэр асуултаа тавив.

Чанёол:" Би үнэнийг мэдэж болох уу?"

Үнэн. Тэрний асуугаад байгаа үнэн гэж яг юу юм бэ? Миний хүн биш гэдэг үү? Түүний жинхэнэ гэр бүл биш гэдэг минь үү?
Үнэн бол ердөө л би түүнийг эрхэмлэдэг. Хамт байхыг хүсдэг. Ердөө л энэ...

"Би бүх үнэнийг хэлнэ. Чи хүссэн бүхнээ асуу." намайг ийн хэлэхэд тэр над руу харсаар " Та намайг өсгөсөн. Би таныг ээж гэж боддог байсан, миний жинхэнэ ээж. Гэхдээ бидэнд ямар ч цусан төрлийн холбоо байхгүй. Тийм бол миний жинхэнэ гэр бүр хаана байгаа юм?"

Би:" Би мэдэхгүй ээ. Би чамайг өлсгөлөнгийн ойгоос олсон. Намайг чамтай анх уулзах үед чи төрөөд долоо ч хоноогүй нялх хүүхэд байсан." Чанёол багагүй урам хугарсан харагдана.

Тэр дахин нэгэнтээ зоригоо чангалан асуув "Та ердөөсөө хөгширдөггүй. Өмнө нь та цухасхан хэлж байсан өөрийгөө хүн биш талаараа. Та хэн юм? Эсвэл юу юм?" гэсээр битүүхэн айдастай асууна.

Би урт амьсгаа аваад " Би бол Тэнгэрийн орны дээд бурхан, энгийн хүн хоёроос төрсөн хагас цуст бурхан." гэхэд түүний нүд томроод "Үнэхээр үү?" гэв.
Би:" Би зөвхөн үнэнийг хэлнэ гэсэн. Чиний дараагын асуулт чинь миний нас мөн үү?" гэхэд тэр толгойгоо дохино.

Би:" Би Шилла улсын үед төр эргэхээс гучин жилийн өмнө төрсөн. Одоо хоёр зуун жаран найман настай." Тэр үнэхээр л цочирдсон харагдана. Юу ч хэлэлгүй суусаар л...
Би:" Чиний асуулт дууссан уу?" гэхэд тэр арай хийн толгойгоо дохиод над руу харна.

"Магадгүй чи айж бас гайхаж байгаа байх. Гэхдээ би бүх үнэнг биш тодорхой болгох ёстой зарим зүйлсийг л чамд хэллээ. Энэ бүхнийг эл болголоо гээд бидэнд байсан арван найман жил үгүй болчихгүй. Би чамтай учирсан. Гэр бүлээ болгосон. Чамтай цуг инээж, бас уйлаад л хамтдаа байсан. Миний хэн болох юу болохоос хамаараад миний чамайг гэх сэтгэл алга болчихгүй. Энэ бол миний хэлэхийг хүссэн тэр үнэн." гэсээр түүн рүү харах үед тэр ч бас над руу харсан чигтээ байх ба "Би айгаагүй гэхдээ гайхаж байна. Таны хэлдэг үнэн бидний хамт байсан энэ хугацаа ийм зүйлд үгүй болохгүй." гээд энэ удаа над руу урьдийнхаараа инээмсэглэв.

Чанёолын талаас (20 нас):

Түүний талаарх бүхнийг мэддэг болсноос хойш хоёр жил өнгөрч. Цаг хугацаа урагшлан би өсөж том болсон хэдий ч тэр намайг жоохон хүүхэд байх үеийн тэр төрхөөсөө огтхон ч өөрчлөгдсөнгүй.
Би анх түүнийг миний жинхэнэ ээж биш гэдгийг мэдээд урам хугарч уур хүрч байсан. Гэхдээ цаг үргэлж надад анхаарал тавьж бүхнээс илүү намайг гэдэг түүнд удаан уурлаж бас гомдож чадаагүй юм. Бас нэг л мэдэхэд миний түүнийг харах өнцөг, түүнийг гэх сэтгэл минь, түүний миний дотор эзлэх байр суурь гээд бүгд өөрчлөгдөж эхэлсэн байлаа.

Хэён:" Бэлэн болчихлоо явцгаая" гэсээр хүрч ирэв. Тэр торон гивлүүрээр нүүрээ халхалж цэцэгтэй ягаан ханбуг өмссөн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулна. Түүнийг хэн гэдгийг тосгоны хүмүүс таних вий гээд тосгон орох бүртээ ингэж хувцасладаг болсон нь энэ билээ.

Хэён:" Ёол-а зүгээр үү? Яагаад юу ч ярихгүй байгаа юм?" гээд над руу их л чухал харахад нь дотор минь багагүй догдлол үүсэн зүрх минь булиглаж эхлэв.
Түүнээс харц буруулсаар " Би зүгээр болохоор битгий анхаар" гэхэд тэр "Чи ердөөсөө зүгээр харагдахгүй байна. Наад царай чинь улайгаад, зүрхний чинь цохилт их чанга сонсогдож байна. Тосгон орсон дээр оточид үзүүлээд ав." гээд л над руу үнэхээр чухал харан яриж байгаад дөхөж ирээд " Бас үргэлж л надад анхаарахаа боль, анхаарах хэрэггүй гээд энэ үгнүүдээ дахиж хэлээд үзээрэй." гэв.

Би:" Үнэхээр зүгээр анхаа-" аан хэлж болохгүй гэсэн юм байна. "Зүгээр тиймээс оточ энэ тэр гэж дэвэргэх хэрэггүй, гэхдээ үнэхээр миний зүрхний цохилтыг хүртэл холоос тод сонсоод байгаа хэрэг үү?" гэж асуухад " Тиймээ би чамайг хаана ч байсан сонсож чадна."

Би:" Надад ямар нэг юм болох үед дандаа олж ирээд байдаг нь тэгвэл сонсголоос чинь болжээ. Аюулд орвол мэдрэгддэг гээд худлаа яриад байсан байна шд" гэхэд " Үгүй ээ, үнэхээр чамайг аюулд орох бүрт надад мэдрэгддэг юм. Чиний уйлах дуу эсвэл аюулд орсон чинь бүдэг бадаг харагддаг. Ээжээ туслаарай гээд надад сонсогдсон нь үнэн лдээ" гэснээ юу хэлснээ ойлгох мэт чимээгүй болсоор надруу гэм хийсэн мэт харав.

Хэёны талаас:

Энэ амыг уу? Оёод хаячих юмсан. Ээж гэдэг үг унагах бүрт ямар их бухимддаг билээ дээ. Одоо яанаа гээд түүн рүү болгоомжлонгуй харах үед тэр " Тэгвэл сонсохоос өөр сайн чадвар байгаа юу?" гэж асуув.

Би ч түүнийг уурлахгүй байгаад нь баярлаад " Хагас цуст бурхантай юу ярина вэ? Надад зөндөө чадвар байдаг юм. Онгирсон юм шиг сонсогдож магадгүй ч би бол онцгой төрөл" гээд хамраа сөхөн ярьж байтал тэр инээд алдсаар " итгэхгүй байна харуулаач" гэв.
Би:"битгий айгаарай за юу!"
Чанёол:" Би айхгүй ээ"

Анхаарлаа төвлөрүүлэн ойр хавьд хүн байгаа эсэхийг шалгачихаад далавчаа дэлгэн түүнд харуулав. Үнэхээр удсан байна далавчаа ил гаргаж мөн нисэлгүй.

Чанёол руу болгоомжтой харахад түүний нүд нь орой дээрээ гарах шахсан байв. Тэгээд " хүрч үзэж болох уу?" гэхэд нь толгой дохив.
Тэр над руу аажуухан ойртоод хос цагаан далавчинд минь зөөлнөөр хүрч үзээд сэтгэл татам инээмсэглэв.

Гэтэл дотор минь нэг л сонин мэдрэмж мэдрэгдэн зүрх минь цээжнээсээ сугарч гарах нь уу гэлтэй хурдан мөн хүчтэйгээр цохилж эхлэв. Төрснөөс минь хойш анх удаа л ийм зүйл болж байгаа тул гайхсаар түүн рүү хараад " Чанёол-а би бас чам шиг өвдчих шиг боллоо. Оточ дээр очих хэрэгтэй энэ халдварт өвчин юм шиг байна."

Continue Reading

You'll Also Like

174K 4.1K 94
As the Maid of Evil, Y/n sacrifices her life for her twin brother. As the Mist Hashira, Y/n sacrifices her life for humanity. But not anymore will Y...
2.7M 129K 49
when a rich spoiled bad boy Jeon Jung-hoon gets into an encounter with a Muslim girl and they become enemies so he bully her humiliates her and insul...
498K 16.2K 123
𝗧𝗛𝗜𝗦 𝗜𝗦𝗡'𝗧 𝗠𝗬 𝗡𝗢𝗩𝗘𝗟. 𝗜 𝗢𝗡𝗟𝗬 𝗣𝗢𝗦𝗧𝗘𝗗 𝗜𝗧 𝗙𝗢𝗥 𝗢𝗡𝗟𝗜𝗡𝗘 𝗥𝗘𝗔𝗗𝗜𝗡𝗚 𝗣𝗨𝗥𝗣𝗢𝗦𝗘. 𝗔𝗟𝗦𝗢 𝗡𝗢𝗧 𝗠𝗬 𝗧𝗥𝗔𝗡𝗦�...
28.9K 1.4K 25
Princess Bella, the first and only daughter of the famous rulers of the United Kingdom of Auradon, Belle and Beast. The twin sister of Prince Ben, yo...