The love we created

By jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

15. Ээж гэсэн үү?

45 7 0
By jelly_6566

Чанёол зургаан сар хүрэхэд:

"Ёол~а унтаарай. Бүүвэй~ бүүвэй~
Бяцхан Чанёол унтаарай~" гэсээр түүнийг бүүвэйлэн зогсоно.
" Чиний нойрыг үнэг хулгайлчихаа юу? Яагаад ингэж унтахгүй байгаа юм бэ? Чамайг унтахгүй байвал шид хэрэглэчихнэ шүү!" гэж түүнд хэлэх ч яаж намайг ойлгохов дээ. 

Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр бодсоноос ч хүнд ажил юм. Нэг үеэ бодвол бид хоёр бие биедээ их дассан ч заримдаа энэ бяцхан чөтгөр намайг зовоох аргаа олчихоод байх юм.

Чанёол нэг ой хүрэхэд:

Тэр үнэхээр өхөөрдөм одоо бор хоолонд ч орчихсон. Бас хамгийн гайхалтай тэр ганцаараа зогсож чадаж байгаа. Үе үе яг л том хүн шиг ганганаж шулганадаг.

Талбай дээр ирээд ногоонуудаа усалж байхад талбайн захад унтуулаад үлдээсэн бяцхан чөтгөр маань аль хэдийнээ сэрчихсэн бүр болоогүй босоод зогсчихсон байв. Тэр одоо ой гарантай болсон тул өмнөхөө бодвол биеэ дааж эхэлсэн гэхэд болно.
Чанёолын босож зогссон газрын урдхан ус асгарч шалбааг тогтчихсон байсан тул би түүн рүү яаран гүйв.

Би аль болох хүчээ ашиглалгүйгээр энгийн амьдралд дасах гэж хичээж байгаа Чанёол цаашдаа том болж юм ойлгодог болох үед энэ чигээрээ байгаад байж болохгүй шүү дээ.
Намайг харсан тэр баярлаад урагш нэг алхан анхны алхмаа хийсэн ч удаан тогтолгүй шавар руу уначихав.

Би түүнийг тэврэн аваад " Вуаа, манай Ёол ч мундаг хүүхэд шүү алхаж сураад л гэхдээ одоо хоёулаа цэвэрлэх юм зөндөөтэй болчихлоо. Бурхан минь чи бяцхан чөтгөр шиг биш яг л бяцхан халтар тоорой шиг харагдаж байна." гэсээр шавар болсон түүнийг цэвэрлэхээр аваад оров. 

Чанёол хоёр нас хүрэхэд:

Өөртөө болон түүнд хоол бэлдэхээр зогсож байсан миний ард бяцхан чөтгөр маань энд тэндэхийн юм буулган өөрийгөө зугаацуулан тоглож сууна. Гэтэл ардаас минь түүний их тод хэлсэн үг нь сонсогдов.

" Ээж" тэр яах аргагүй ээж гэж хэлсэн....
Би ч хийж байсан хоолоо түр орхиод түүний дэргэд очиж суугаад " Ёол-а дахиад хэлдээ. Дахиад хэлээрэй" гэхэд бяцхан чөтгөр Чанёол "Ээж-ээ, ээжээ" гээд их зөв бас тод хэлээд хацарт минь бяцхан гараа наав.

Ээж. Энэ яг юу гэсэн үг юм бол? Хэн нэгэн бяцхан ертөнцийн гэрэл гэгээ нь болно гэсэн үг хэрэг үү?

Ээж минь намайг өсгөхдөө юу мэдэрсэн бол юуг үзэж туулсан бол? Би түүний ээж байж чадах болов уу? гэх түм буман бодол толгойд минь эргэлдэнэ. Гэвч хариулт нь тодорхой тэр аль хэдийн миний гэр бүл болчихсон, бид нэг нэгэнгүйгээрээ дахиж байж чадахгүйг мэдэж байна.

Чанёол таван нас хүрсэн жил:

"Тус-туслаарай ээжээ" гэх намуухан хоолой чихэнд минь бүдэг бадаг сонсогдов. Би ч хийж байсан бүхнээ орхиод Чанёолыг хайсан ч тэр гэрийн ойр хавьд бүр ногоо тарьсан талбай дээр ч байсангүй.

Бүх мэдрэмжээ ашиглаад түүнийг хаана байгаа олохоор анхаарлаа төвлөрүүлэх үед өлсгөлөнгийн ойд бугнуудаар хүрээлүүлчихсэн чихээ таглаад газарт суух Чанёолын төрх үзэгдэв.

Би ч түүний байгаа газар руу хурдлан очиход тэр нүдээ аньсаар газарт сууна. Намайг ирснийг ч үл мэдэн нүдээ тас аниж чихээ бөглөн суух хормыг нь ашиглаад гараасаа цэнхэр өнгийн гал гарган эргэн тойронд байсан бүх бугнуудыг үнс болтол нь шатааж орхив. Түүн рүү дөхөж очоод бяцхан гарыг нь атгах үед л манай өөдөсхөн залуу нүдээ нээн над руу харав.

Би түүний дэргэдээс босоод "Хөөе жоохноо би чамайг битгий энэ ойгоор тэнээрэй гэж хэлээ биздээ. Дараа асуудалд орвол би ирэхгүй ч байж магадгүй тиймээс миний үгэнд сайн ор энэ ойд өлсгөлөн бугнууд олон байдаг юм. За юу?" гэхэд бяцхан Чанёол нусаа татсаар "заа ээжээ".
"За алив явцгаая хоолоо идэх хэрэгтэй! Нааш ир Ёол-аа ээж нь хөтлөе."

Биднийг хөтлөлцсөөр гэртээ харих замд "ээжээ та гэхдээ яаж намайг олоод хүрээд ирсэн юм бэ?"
Би:" Зүгээр л Чанёолыг аюулд орох бүрт ээжид нь мэдрэгддэг байхгүй юу. Тэгээд л их хурдан олоод очдог юм" гэхэд "тэгвэл та яаж тэд нарыг бүгдийг нь хөөчихсөн юм бэ?"

Би:" Тэд нар намайг чамд зөндөө хайртайг мэдээд тэгээд л бүгдээрээ айгаад яваад өгсөн. Гэхдээ цаашдаа болгоомжтой байх хэрэгтэй. Надад амла" гэж хэлэхэд " Би цаашдаа дандаа болгоомжтой байна. Амлая" гэхэд нь түүнтэй чацуу өндөрт очин доош суугаад "мундаг шүү манай Чанёол" гээд хамар дээр нь үнсээд "үүрд ийм жоохноороо байвал хичнээн сайхан бэ?" хэмээн өөртөө аяар шивнэсэн үгийг минь тэр сонсчихов.

Чанёол:" Үгүй ээ. Би том болно. Том эр хүн болчихоод ээжийгээ хамгаална."
Түүнийг хамраа үрчийлгэн инээх үед нь би ч бас даган инээмсэглэв.

Чанёол арван нас хүрэхэд:

Тосгон орж хүүхдүүдтэй хамт тоглоно гээд гараад явсан бяцхан чөтгөр маань их л ууртай буцаж ирэв.

Би санаа зовоод түүнээс " Чанёол~а яасан бэ миний хүү? Ямар нэг зүйл болоо юу?" гэхэд тэр их л гомдолтойгоор " Дахиж тосгоны тэнэг хүүхдүүдтэй тоглохгүй." гээд цаашаа хараад суучихав.
Би:" Яагаад?"
Чанёол:" Тэд таныг миний ээж биш , эгч гэж хэлсэн. Тосгоны ах нар таныг ганцаараа дүүгээ өсгөдөг үзэсгэлэнтэй эмэгтэй гээд яриад байсан." гэж хэлэхэд нь би үнэхээр цочирдлоо.

Үнэхээр л би наснаасаа залуу харагдаж эхэлсэн. Чанёол ч арван нас хүрчихсэн гадарлаад эхэлсэн байх вий гэхээс айж байна. Энэ чигээрээ цааш даа яах бол гэхээс үнэхээр зүрх минь үхэж байна.

" Тийм зүйлд санаа зовох хэрэггүй дээ. Надад Чанёол  хамгийн эрхэм, бас би ч Чанёолын хамгийн эрхэм хүн байхад бусад нь хамаагүй. Тийм биз дээ?" гээд түүнийг аргадах хэдий ч зориг минь мохож байлаа.

Чанёол арван таван нас хүрэхэд:

<Ээж> энэ нэрээр дуудуулалгүй чамгүй хугацаа өнгөрчээ.
Одоо бол тэр намайг "Хөөе, нөгөө" эсвэл зүгээр л "та" гэж дууддаг болсон. Намайг яагаад огт хөгшрөхгүй байгааг эсвэл түүний ээж эсвэл эгч нь мөн эсэхийг надаас ганц ч асуугаагүй. Гэхдээ түүнийг дотроос нь хариулт шаардсан асуултууд зовоож байгааг мэдэж байна. Бид хөндий байх болсон. Яг л гадны хүмүүс нэг гэрт байгаа мэт л ...

Би:" Чанёол~а миний хүү хоолоо идээрэй." гээд түүнийг дуудахад тэр над руу сонин харсаар " Тэгж дуудах хэрэггүй. Бас би хоол идэхгүй." гээд гарч явах гэхэд нь " Орой болчихсон байна. Хаашаа явах гэж байгаа юм бэ? Хоолоо үнэхээр идэхгүй юмуу? " гэсээр хойноос нь алхахад " Битгий анхаарал тавиад бай!" гээд дуу нь өндөрсөн над руу орилчихов.

Би ч байрандаа зогтусан зогсох үед тэр ч гаргасан үйлдэлдээ гайхсан байв. Тэр үргэлж л инээмсэглэж явдаг зөөлөн дулаан хүүхэд, хичнээн уурлаж гомдсон ч хэзээ ч над руу ингэж орилж үзээгүй. Балмагдан зогсох хооронд минь тэр хаалга саваад гарч явав.

Хичнээн удаан хүлээсэн ч тэр ирэхгүй удсаар л байв. Гэхдээ түүнийг аюулгүй байгааг би сайн мэдэж байна.
Түүнийг хүлээсэн чигтээ унтчихсан байхад чимээ гаран шөнө дунд өнгөрч байхад тэр орж ирээд намайг харсаар хучлага авчиран намайг хучаад зөөлнөөр " тань руу орилсонд уучлаарай, хөндий байх гэж хичээж байгаад бас уучлаарай би үнэндээ яах ёстойгоо мэдэхгүй байна." гэж хэлээд цааш явав.

Би ч гэсэн яах ёстойгоо мэдэхгүй байна Ёол~а би бас энэ хөндий байдлаас айж байна. Өмнө нь хэзээ ч ийм сул дорой байж үзсэнгүй.

Чанёол арван найм хүрэхэд:

Бүгдийг түүнд тайлбарлаж өгөөгүй ч бид цусан төрлийн холбоотой хүмүүс биш гэдгийг мөн би хүн биш гэдгээ зах зухаас нь түүнд хэлсэн. Түүнийг бүх зүйлийг хүлээж авч чадахгүй намайг орхиод үүрд явна гэж айж байсан ч тийм зүйл болоогүй.

Зүв зүгээр байсан гэвэл худлаа болно. Гэвч бидний тодорхойгүй харилцаа ээж, хүү хоёроос эхэлж цаашдаа эгч дүүс, найзууд болж үргэлжилж эхэлсэн. Юу ч тохиолдсон бид нэг гэр бүл байхаа болихгүй. Өмнөх хөндий байдал ч засарсан хэдий ч надад одоо өөр айдас мэдрэгдэж байна.

" Чи энд юугаа хийж яваа юм?"

Continue Reading

You'll Also Like

55.1K 4.2K 53
In their previous life, taehyung had been overweight. His face was covered in acne. Yet jungkook still forcefully ate him up. Exactly how much did h...
4.6M 350K 91
Betrayed by the people she once loved, cared for, and protected, Queen Gatria is determined to make everyone suffer and feel her wrath. With the inte...
495K 16.1K 123
𝗧𝗛𝗜𝗦 𝗜𝗦𝗡'𝗧 𝗠𝗬 𝗡𝗢𝗩𝗘𝗟. 𝗜 𝗢𝗡𝗟𝗬 𝗣𝗢𝗦𝗧𝗘𝗗 𝗜𝗧 𝗙𝗢𝗥 𝗢𝗡𝗟𝗜𝗡𝗘 𝗥𝗘𝗔𝗗𝗜𝗡𝗚 𝗣𝗨𝗥𝗣𝗢𝗦𝗘. 𝗔𝗟𝗦𝗢 𝗡𝗢𝗧 𝗠𝗬 𝗧𝗥𝗔𝗡𝗦�...
173K 4.1K 93
As the Maid of Evil, Y/n sacrifices her life for her twin brother. As the Mist Hashira, Y/n sacrifices her life for humanity. But not anymore will Y...