The love we created

Por jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... Más

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

8. Буцаад хүүхэд насан даа.

63 8 0
Por jelly_6566

Зохиолчийн талаас:

Өглөөний цайны цаг болсон ч Хэён ер харагдсангүй. Гэрийнхэн нь түүнд санаа зовж эхлэв. Эхлээд түүнийг төөрсөн байх гэж бодоод хэсэг хүлээсэн ч ирсэнгүй тул тэд өрөө рүү нь яаран явав. Гэтэл Хэён сэрээгүй байх ба орон дотроо халууран хэвтэнэ.

Жүнмён:" Лэе-ийг дууд!" гэхэд туслах нь яарсаар гарч явав. Удалгүй Лэе хурдан алхсаар орж ирэв. Тэр Хэёны биеийн байдлыг шалгасан ч өвдсөн зүйл байгаагүй тул " Жүнмён тэр зүгээр байна. Өвдсөн зүйл огт алга. Яагаад ингээд байгааг нь мэдэхгүй юм. Самшин эмээг дуудсан дээр байх." гэхэд Сэүн " Би яваад ирье". Тэрнийг ийн хэлэхтэй зэрэгцэн цасан цагаан өнгийн эрвээхэй ниссээр Хэёны дэргэд ирээд хүн болон хувирав.

Самшин эмээ:" Бие нь өвдөөгүй. Гэхдээ дотоод энергид нь өөрчлөлт орж байна. Хэёны бие хүчээ сэргээхээр яарч байна. Асар их хүч оргилон гарч ирэх гэж байгаа тул биеийг нь ингэж зовоож байгаа хэрэг."

Жүнмён:" Тэгвэл одоо цаг нь ирчихжээ?"
Самшин эмээ: "хүний ертөнцөд хүч нь хаалттай өссөн болохоор тэндээс нь хүчийг нь хаахаар хийсэн хаалтаа суллах хэрэгтэй."
Жүнмён:" Хэрвээ тийм бол түүнийг буцаагаад хүүхэд насанд нь аваачих хэрэгтэй гэсэн үг биз дээ? Үүнийг хийж чадах хүн?" гэснээ " Кай... тиймээ Жунин-ыг дууд!" гэв.

Кай буюу Ким Жунин тэр бол Жүнмёны дүү бас Зүүдний бурхан мөн тэр шилжигч бөгөөд их хүчтэй дээд төрөлтнүүдийн нэг юм.
Кайг дуудуулснаас цагын дараа их л яарсаар орж ирэв.

Кай:" Таныг хүний ертөнцөөс охиноо авч ирсэн гэж сонссон. Ямар хэрэг гарсан бэ? Жүнмён ахаа?"
Жүнмён:" Чи Хэёны зүүд рүү нэвтрэх хэрэгтэй байна. Тэндээс хүчийг нь хааж байгаа хаалгыг олж нээх хэрэгтэй. Хэёны хүчийг сэргээх арга зөвхөн энэ. Надад туслаач Жунин-а"

Жунин:" Мэдээж туслана ах минь." гэсээр Хэён рүү дөхөж очиж хараад алмайрав. " Жүхёнтой үнэхээр адилхан юм. Ахаа охин чинь ээжийгээ дуурайгаад үзэсгэлэнтэй болсон байна." гэхэд нь Жүнмён инээмсэглээд толгой дохив.

Жунин:" Сэүн, Жонгүг хоёр одоо дүүтэй болсон юм чинь жоохон том болно биздээ эрх царайлчаад" хэмээн шоолоод амжив.

Сэүн: " Наад үгээ Жонгүгт л хэл том болоогүй хүн нь тэр ганцаараа шдээ. Өчигдөр Хэёнтой хичнээн маргасан гэж санана. Энэ хоёрыг ах дүү биш гээд хэлчих вий гэсэн шиг хэлж ярьж байгаа нь хүртэл адилхан байна лээ."
Жонгүг:" Ахаа та ямар аймар ховч юм бэ?"
Сэүн:" Үнэн л биздээ"
Жүнмён:" Та гурав өчигдөр хамт байсан юмуу?"

Жогүг:"Агаар амьсгалах гээд гарч яваад Сэүн ах бид хоёртой таарсан тэгээд бид хоёрыг ах гэж дуудсан" гээд их л баясгалантай хэлэх үед
Сэүн:" намайг ах гэсэн чамайг Жон туулай гэсэн л дээ ер нь бол."

Жонгүг:" Үгүй намайг Жон туулай АХАА гэсэн. Дүлий юмуу?" гэхэд нь
Сэүн:" За яахав болог."
Жунин: " засрахгүй золигнууд шүү" гэсээр толгой сэгсэрнэ. Харин Жүнмён тэдний яриаг сонсоод бага зэрэг сэтгэл хөнгөрөн инээмсэглэнэ.

Жунин:" Гэхдээ 18 жилийн зүүдээр аялаж тэр хаалгыг олно гэхээр их урт хугацаа хэрэгтэй болно. Яах ёстой вэ?"
Жүнмён:" Тэгэх хэрэггүй дээ зөвхөн дөрвөн настай үеийнх нь зүүдэн дундаас олж авах хэрэгтэй. Тэрнийг бага байхад хүч нь ил гарч ирдэг байсан. Тиймээс би хүчний урсгалыг нь түр хаах хаалт үүсгэсэн юм. Гэхдээ өнгөрсөн удаагын хоригыг суллах үед хүч нь эргээд гарч ирэхээр тэмцэж байгаа байх."

Жунин:" Тиймээ сонссон дээд төрөлтнүүдийн цөөн хэд нь л хийж чаддаг хүчний хориг өөртөө хийсэн. Тэгэхээр тэрний хүч ч тоглоом биш бололтой. Зүүд рүү нэвтрэх үед тэр буцаад дөрвөн настай үеийн хүүхэд болно байх."
Жүнмён:" Тиймээ тэрийг мэдэж байгаа."

Жунин:" хэр удахыг мэдэхгүй юм. Тэгвэл одоо эхлэе." гэж хэлээд Хэёны өрөөнд тусдаа ор бэлдүүлэн хэвтэв. Жунин өөрөө унтах буюу астрал биед орсноор Хэёны оюун руу нэвтрэн орох хэрэгтэй билээ. Жунин-ыг унтсанаас цагын дараа Хэёны бие эргэж хүүхэд байх үедээ очив. Тэгээд удалгүй бяцхан Хэён сэрээд босож ирэн хамгийн түрүүнд аавыгаа олж хараад баярлан тэврүүлсээр "Ааваа" гэж дуудав.

Тэднийг харж зогссон Жонгүг , Сэүн гэлтгүй бүгд гайхашрах бол Жүнмён л ганцаараа гайхсан зүйлгүй охиноо тэврэн эрхлүүлнэ.

Арван дөрвөн жилийн өмнө:

Худалдааны гудамжинд гурав юмуу дөрвөн настай байрын нэг бяцхан охин дураараа алхан явна. Нилээд муудсан хувцас өмссөн бяцхан хүүхдийг хэн ч наана уу, цаана уу гэсэн үгүй угаас энэ улсад өнгөтэй өөдтэй хувцаслаагүй жоохон хүүхдүүд өлсөж ядран гудмаар гүйлдэх нь олон бөгөөд зарим нь хоол хулгайлаад хөөгдөж зодуулах нь элбэг.

Бусдаас ялгарах хөөрхөн нүд эгдүүтэй царайтай ч бага зэрэг ядарсан харагдах энэ охиныг анзаарч харсан муу хүмүүс боолын худалдаачдад түүнийг зарах гэсэн атгаг санаа өвөрлөөд ардаас нь дагаж явсаар мухар газар хүргэв.
"Миний дүү ахыгаа дагаад явах юм бол ах нь амттай хоол өгнө шүү" гэсээр тэдний нэг болох хүйтэн царайтай эр түүн рүү дөхөж мөрөнд нь хүрнэ.

Бяцхан охин гэнэт аюул мэдрэн нүд нь цэнхэр өнгөөр гялалзахад охины мөрөн дээр байх залуугын гар гэнэт шатаж эхлэв. Тэд "Шулам, шулам" гэж орилолдсоор охиноос холдон зугатах үед тэдэнтэй зөрөн нэг залуу охин дээр хүрч ирэв.
Залуу: " Сайн уу Хэён-а?"
Бяцхан Хэён гайхан харсаар " Та хэн бэ?"
Залуу: " Би юу? Би Хэёны аав байна. Одоо л ирж байгаад уучлаарай" гээд түүнийг тэврэн авав. Залуу Хэёныг дээш өргөн тэвэрсээр " Хэён-а дахиж хүмүүсийг гэмтээж болохгүй шүү за юу? Аавдаа амлаарай" гэхэд охин аавдаа гараа өгөн амлав.

Залуу охины гарыг нь атгах үед зөөлөн дулаан мэдрэгдэн бага зэрэг цагаан гэрэл цацрав. Тэд өдрийг хамтдаа өнгөрөөж нар шингэх дөхөх үед залуу Хэёныг Да Хэ пүүсийн ойр хүргээд " Хэён-а аав нь одоо явахгүй бол болохгүй. Дараа нь Хэён аавтайгаа цуг амьдрахаар ирээрэй. Аав нь Хэёныг зөндөө хүлээнэ шүү. Охиндоо хайртай шүү, одоо ээж дээрээ оч доо" гээд бумбагар хацар дээр нь үнсээд түүнийг явуулав. Хэён гэрлүүгээ гүйж байгаад эргэж харах үед аав нь аль хэдийн алга болсон байв.

Одоо цаг. Бурхадын ордон:

" Би тэр үед очиж уулзсан бас хүчийг нь хаасан. Тэр үед Хэён жоохон байсан болохоор тэр дурсамж нь тэгээд л мартагдсан."
гээд охиноо тэвэрсээр ярьна.
Жонгүг:"Тэр үедээ бид хоёрыг дагуулж явахгүй яасан юм бэ? Та бүр бидэнд ч хэлээгүй шдээ дүүтэй болсон гэж. Бид Хэёныг 18 хүрэх гэж байхад л Бэкхён ахаас сонссон арай ч дээ" гэсээр үглэнэ.

Жүнмён:" Хэрвээ тэр үед хэлчихсэн бол та нар байнга хүний ертөнц рүү Хэёныг харахаар явна шд аягүй бол тэгж байгаад баригдчихна. Бас тэнгэрийн оронтой холбоотой байвал хүч нь сэргэх гэж яарах байсан." гэхэд тэдний хажуунаас бяцхан Хэён " Ааваа энэ ах нар хэн бэ?" гэв. Жонгүг, Сэүн хоёр өхөөрдөм дүүгийнхээ ах гэсэн үгэнд хайлж урссаар.

Сэүн: " Үнэхээр хөөрхөн юм аа."
Жонгүг:" Авв~ хазаад базаад идчих юмсан. Яасан хөөрхөн юм бэ?"
Жүнмён: " Энэ ах нар нь бяцхан Хэёны ах нар байхгүй юу." гэхэд Хэён толгойгоо зөөлөн дохив.
Сэүн: " Ахыг нь Сэүн гэдэг. Хэёны том агаа нь байхгүй юу."
Жонгүг: " Ах нь Жонгүг " гэхэд Хэён өхөөрдөм инээгээд " Туулай ах, туулай ах".

Сэүн:" Жонгүг-а чи том жижиг аль ч Хэёнд туулай л юмдаа" гэсээр түүнийг шоолно. Жонгүг Хэёныг өхөөрдөж байгаад Сэүн рүү үхлийн харц шиднэ. Энэ үед Хэён аавынхаа чих рүү ойртоод гараа аман дээрээ барьж байгаад "Ааваа Хэёны гэдэш нь өлсөөдээн" гэж шивнэхэд "Аав нь Хэён доо гоё амттай хоол авч ирүүлье" гэв.

Тэд хооллож дуусаад, Хэён ах нартайгаа нилээд удаан тоглож наадаж байхад өдөр Хэёны талаарх мэдээг дуулаад яаран хөдөлсөн ах болон дүү нар гэр бүлийнхэн нь тэнгэрийн оронд хүрэлцэн ирцгээв. Жүнмёны том ах Минсок, удаах дүү Жундэ, дараачийн дүү нар болох Тэхён, Бэкхён нар ч ах нараа дагасаар ирэв. Тэнгэрийн орны хамгийн хүчирхэг гэр бүл бүгд цугларчээ. Тэд бүгд 20н жилийн өмнө Жүнмёнтой хамт газарт зочилсон бөгөөд Жүхёныг тэр үед харж байсан тул Хэёныг ээжтэйгээ хэр адилхан байгааг шагшицгаана. Гэтэл ах нартайгаа тоглож наадаж байсан Хэён гэнэт л толгойгоо барин уйлж эхлэв. Тэрээр тэсэхүйеэ бэрх өвдөлтийг мэдэрнэ.

Seguir leyendo

También te gustarán

54K 4.1K 52
In their previous life, taehyung had been overweight. His face was covered in acne. Yet jungkook still forcefully ate him up. Exactly how much did h...
48.1K 5.4K 10
Dragonwall's queen no longer remembers who she is. Her magic is locked away at the hands of an evil sorcerer. Kane hoped to deal the drengr monarchy...
37.9K 1.1K 59
"mom, dad, Im married!" lahat ng relatives namin ay nagulat sa announcment ko. Sino ba naman kasi ang mag aakala na ang unica ija ng pamilyang Letpr...
69.5K 148 11
Adult content 🔞⚠️ , smut...😍 read ur own rick ❌‼️