The love we created

By jelly_6566

1.4K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
4. Улаан тэргэл сар
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

7. Гэр бүл гэдэг нь

65 5 0
By jelly_6566

" Одоогоос хорин жилийн өмнө. Тэнгэрийн орноос дээд бурханы хөвгүүд хүний ертөнцийг харах гэж газарт бууж ирсэн юм. Хүмүүний ертөнцийн сонин хачинтай танилцаж явсан тэдний нэг нь бусдаасаа жоохон төөрч яваад интоорын модны доор зогсох үзэсгэлэнт бүсгүйг олж харахдаа бүх зүрх сэтгэлээ алдаж орхиод хүн болоод түүнийхээ дэргэд үхэн үхтэлээ үлдэхийг хүссэн. Тэр мөчөөс хойш цаг хугацаа аз жаргалтайгаар урсан өнгөрч бүсгүй ч бас түүнд ухаангүй хайртай болчихож. Гэхдээ хувь тавилан үргэлж биднээр тоглож байдгын жишгээр тэд хэзээ ч хамт байж чадахгүйг хэн хэн нь мэдэж байв. Бүсгүй залууг Сухо гэж дууддаг байсан ба залуугын хайртай бүсгүйг Жүхён гэдэг байв. Тэдэнд хэр их хугацаа байгааг мэдэхгүй ч хамтдаа байх мөч бүрээ нандигнан өнгөрүүлсээр , нэг өдөр тэдний хэмжээгүй их хайран дундаас бяцхан үзэсгэлэнтэй цэцэг дэлгэрэх болсон баярт мэдээг сонсож гэнэ. Жүхёны хэвлий бага багаар томорч бяцхан охин нь эрүүл саруул өсөн бойжиж байв. Гэтэл нэг өдөр бүх ертөнцийн эзэн дээд бурханы бие муудаж хүүгээ тэнгэрийн оронд дуудуулсан ба өөрийг нь залгамжлах хэрэгтэйг дуулгажээ. Залуу зөвшөөрсөнгүйн дээр ааваасаа хүн болохыг хүсэж гэнэ. Гэхдээ залгамж нь тодорсон л бол хувь заяанаасаа зугатах арга байгаагүй юм. Тэр хайртай эмэгтэйгээ, бяцхан охиноо дахиж хараагүй." гээд хоолой нь суларсаар хэсэг чимээгүй байгаад үргэлжлүүлэн "Тэрнийг явсаны дараа Жүхён төрж бяцхан охиноо эсэн мэнд төрүүлсэн. Гэхдээ өөрөө давж гарч чадаагүй хорвоог орхисон юм. Бяцхан охин нь хагас цуст бурхан ба хүний ертөнцөд ганцаараа арван найм хүртлээ амьдрах хэрэгтэй болсон. Энэ нь бурхадын ертөнцийн хууль. Гэхдээ дөнгөж төрсөн түүнд үүрэг оноогдсон."

Тэр над руу харсаар " Энэ бидний түүх. Би бол Сухо чиний аав харин Жүхён бол чиний ээж тэдний дундаас төрсөн охин нь чи байгаа юм." 

Би:" Итгэхэд үнэхээр бэрх юм. Миний ээж Сун Жэхён шдээ. Нэгхэн өдрийн өмнө өвөр дээр минь хорвоог орхисон намайг бүхнээс илүү хайрладаг байсан миний ээж."
" Тэр чамайг Да Хэ пүүсийн өмнө олсон юм. Тэрнээс хойш сайн өсгөсөн."

Би: "Та тэр хүүхдэд үүрэг байгаа гэсэн тэр нь юу юм?"
"Шиллаг аврах ёстой хүмүүсийг чөлөөлөх. Чиний Да Хэ пүүсээс дагуулж гарсан Дүри, Жону хоёр хэдэн жилийн дараа Шиллагын ялзарсан үндсийг тасдаж хаяна. Чиний үүрэг тэднийг аварч чөлөөлөх байсан юм. Тэд аврагдсан, чи үүргээ сайн биелүүлж бас насанд хүрсэн болохоороо тэнгэрийн оронд ирсэн хэрэг."

Өөдөөс минь итгэлтэйгээр миний аав гэж хэлэх энэ хүн худал хэлээгүй нь мэдэгдэж байгаа ч хүлээж авах хэцүү юм. Боол байж байгаад зугатаж, бүхнээ алдсан миний амьдрал гэнэт л бүтэн эргэчихээд тэнгэрийн орон, бурхад, аав бас ах нартай болчих гэж.

Би:" Надад жоохон хугацаа хэрэгтэй байх. Магадгүй зөвөөр хүлээн авахад минь..."
Сухо:" Тэгэлгүй яахав, за тэгвэл чи амар даа" гээд Сэүн, Жонгүг хоёрыг дагуулан гарахаар алхах үед нь " Таны жинхэнэ нэр Сухо юмуу?" гэхэд тэр инээмсэглэн эргэж хараад " Ээж чинь тэгж дууддаг байсан юм. Миний жинхэнэ нэрийг Жүнмён гэдэг." гэв. Би ч толгой дохиод өөдөөс нь их л эв хавьгүй инээмсэглэмэр аядав.

Дотор минь тодорхойгүй олон асуулт бас түүнд нь тохирсон хариултууд байгаа ч хүлээж авах гэдэг их хэцүү асуудал юм. Намайг амар гэж хэлсэн ч энд ингэж суусаар байгаад бачуурч үхэх юм шиг байна. Ядаж агаар амьсгалах хэрэгтэй санагдаад өрөөнөөс гараад олон танхим бас өрөөнүүдээр бүтсэн асар том ордон дотор нилээд төөрч байгаад арай гэж гарах үед бурхан минь үнэхээр л диваажинд ирсэнээ мэдэрч байх шиг.

Хаа сайгүй өмнө нь үзэж харж байгаагүй амьтад бас амьтантай төстэй хүмүүс үнэхээр гайхалтай гээд ам ангайн ширтсээр зогсоход холоос их л мэддэг юм шиг царайнууд миний зүг чиглээд ирж байна шүү. Юу билээ? Гэж бодоод хартал өнөөх гайхлууд ер нь бол тодорхой хэлвэл ах нар гээд байгаа хүмүүс...

Тэд хүрч ирээд " За бяцхан оргогч минь энд газар мэдэхгүй байж юу хийж байгаа юм?" гээд хөмсгөө өргөн асуув.
Би:" Агаарт гарах санаатай л эндээс гарч ирэх гэж жоохон төөрсөн ч яахав гараад л ирлээ. Бас би оргоогүй тэгээд бяцхан биш " гэхэд тэд намайг шоолоод.

Жонгүг:"Бяцхан шдээ өөрийгөө хардаа бас бид хоёрыг хардаа. Бяцхан байгааз дээ" гэв. Миний шар хөдлөөд " Өндөр нам яахав л дээ би ядаж өөр шиг чинь туулай биш л дээ" гэхэд " Яаа, Хэён гуай чи ахыгаа юу гээд байгаа юм бэ? Хэн туулай юм? Хэрвээ би туулай бол чи бүжин мэдэв үү!" гээд өрвөлзсөөр байхад
Сэүн: "Мэрэгчидээ маргалдахаа боль" гэв.

Жонгүг бид хоёр зэрэг: " Хөөе мэрэгч биш мэдэв үү!" гэхэд тэр биднийг шоолсоор " Ах дүү биш гээд хэлчих вий гэсэн шиг яг адилхан юмаа, за бүжингүүдээ ахыгаа дагаад яваарай."
Сүүлд хэзээ ийм хөгжилтэй байснаа санахгүй байна. Тэдэнтэй байх нь сайхан санагдаж байх шиг.
Сэүнийг дагаж явсаар их үзэсгэлэнтэй цэцэрлэгт ирээд зүлгэн дээр хамтдаа сууцгаав.

Тэгээд тэднээс асуугаагүй үлдсэн нэг асуултаа асуув.
" Тэгэхээр та хоёр ч гэсэн Жүнмён гэх хүний хүүхдүүд юмуу?" гэхэд тэд толгой дохицгоогоод
Сэүн:" Тиймээ бид гурав төрсөн ах дүүс мөн. Гэхдээ бүгд өөр өөр ээжтэй."
Жонгүг: " Бас өөр өөр настай."
Би: "нас?"
Сэүн:" Тиймээ жишээ нь би 390 настай"
Жонгүг:" Би 210 настай чамаас хангалттай ах байгаа биз дээ? Чи дөнгөж 18 настай шд"
Сэүн: "Бид ээж нартайгаа уулзаж байгаагүй яг чам шиг. Гэхдээ тэнгэрийн оронд өссөн. Бурхад ер нь хайр сэтгэлээс холуур байдаг л даа үр хүүхэдтэй болох нь зүгээр амьдралын мөчлөг шиг."
Жонгүг: " Гэхдээ л аав 20 жилийн өмнө хүнд сэтгэлтэй болоод чи төрсөн."
" Тийм байх нь... Тэгвэл Бэкхён бас Тэхён гэдэг хүмүүс?"
Жонгүг:" Аан тэд бол авга ах нар маань байгаа юм. Аав дээрээ нэг ахтай бас олон дүүтэй"
Би:" Ммм

Сэүн: " Цааш даа сурах ёстой мэдэх ёстой олон зүйлс гарч ирэх л байх гэхдээ санаа битгий зовоорой ах нар нь үргэлж чамд туслах болно."
Жонгүг: " Бид охин дүүтэй болсон доо үнэхээр их баярлаж байгаа. Бас чамайг харахаар хүний ертөнц рүү хүртэл очсон." гэхэд нь би гайхаад " тийм гэж үү? Хэзээ?"

Сэүн:" Долоон өдрийн өмнө. Чи хоригдож байсан. Чамайг Хан сайдын татвар болгох гэж байсан байхаа?"
" Тиймээ тэр үед үнэхээр ой гутам санагдсан. Гэхдээ одоо тэрнээс арай дээр байнаа. Тэр үед Хан сайдын хүү ч бас над дээр ирсэн. Өөрийнх нь татвар бол гэсэн өөрийгөө ааваасаа илүү гээд олон юм ярьж байгаад явсан."

Жонгүг:" Пөөх аав хүү хоёр ч үнэхээр цадиггүй хүмүүс юмаа. Нээрээ Да Хэ өргөөний авхай тэр ямар хүн бэ. Бид тэндээс гарч ирж байхад нь харсан."
" Ярих ч юм биш, тэр бол амилсан чөтгөр. Үнэхээр аймар хүн байгаа юм. Хан сайдын бэр болно. Яг л тохирсон хүмүүс ураг барилдахаар болсон байгаа биз."

Сэүн:"Тэнд хэцүү байсан уу?"
"Үгүй ээ, тийм хэцүү байгаагүй их надад эрхэм санагддаг олон хүн надтай хамт байсан. Тиймээс тэсээд болоод л байсан юм."

Их удаан ярилцаж суусан болохоор нар шингэж байгааг ч анзаарсангүй. Үдэш болох дөхжээ.

Сэүн: " Гадаа сэрүүн болж эхэлж байна. Орцгооё доо Хэён даарчихна. Дараа илүү удаан ярилцъя" гэхэд нь зөвшөөрөөд хамтдаа ордон руу орцгоов. Тэд намайг өрөөний минь үүдэнд авч ирээд. " сайхан амраарай, баяртай дүү минь" хэмээн хэлэх үед нь би ч мөн адил " сайхан амраарай баяртай Сэүн ахаа, Жон туулай ахаа" гээд даллав. Анх удаа ахаа гэж дуудуулж байгаа даа баярласаар тэд цаашаа явах нь харагдана.

Төсөөлж барамгүй зүйл тохиолдож амьдрал минь хөл толгойгоо алдсан ч нэг сайхан зүйл нь миний мэдэрч үзээгүй нөмөр нөөлөг, өмөг түшиг болсон аав бас ах нар байлаа. Тэднийг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан хэдий ч цус уснаас өтгөн гэдэг шиг элгээрээ гэр бүл рүүгээ тэмүүлж байв. Гэр бүл гэдэг нь хэн нэгнийг зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгодог халуун дотно санагдах тэр хүмүүсийг хэлдэг байх. Яг л миний уйтай амьдралд гэнэт орж ирсэн эдгээр хүмүүс шиг.

Continue Reading

You'll Also Like

211K 8.5K 50
(Male Yandere Demons x Female Reader) You are just a normal high school girl living a normal life. . . . Until your life is not normal anymore. ____...
79K 6.8K 45
What if Arnav gets a chance to rectify all his mistakes? What if he gets a chance to avoid such situations? What if he gets to know Khushi is his wou...
1.1M 38.9K 58
Princess Nymeria is well aware that her kingdom is in decline. It has been for hundreds of years after all. Unlike her ancestors, she's willing to re...
67.3K 143 11
Adult content 🔞⚠️ , smut...😍 read ur own rick ❌‼️