The love we created

By jelly_6566

1.5K 151 7

"Намайг ганцхан удаа тэвэрч өгч болох уу?" Дахиад төрсөнд баярлалаа Пак Чанёол Дараа, тэрний дараа ч гэсэн д... More

1. Эхлэл
2. Татвар эм болгоно.
3. Оргодол боолуудыг барь!
5. Үхээд диваажинд ирчихлээ.
6. Гэртээ тавтай морил.
7. Гэр бүл гэдэг нь
8. Буцаад хүүхэд насан даа.
9. Цагаан арслан.
10. Доод ертөнцийн хаан
11. Баригдав уу?
12. Араатан
13. Хүний ертөнцөд амьдарна.
14. Хүүхдэд хүрээд үзээрэй!
15. Ээж гэсэн үү?
16. Үнэн...
17. Хачин мэдрэмж
18. Таньж мэднэ...
19. Их чуулган.
20. Хайртай
21. Үхлийн хөндий
22. Тулаан
23. Зөвхөн чамд...

4. Улаан тэргэл сар

62 6 0
By jelly_6566

Цаг хугацаа яг л царцаж орхих шиг юу хийхээ хаашаа явахаа үл ойлгоно. Тэр адгийн газраас оргохдоо харамсахыг хүсээгүй юмсан. Ингэж хурдан дуусах эрх чөлөө байсан бол ханатлаа мэдэрч авах байсан юм.

Бүгд л тал тал тийшээ зугатацгааж байв. Гэвч морьтой, явган бас зэвсэгтэй цэргүүдэд гүйцэгдэх нь цаг хугацааны л асуудал байлаа. Гэхдээ бид аль чадахаараа зугатааж аюулаас бас үхлээс өрсөн гүйлдэцгээв.

Бидний хуучин эзэн "АРЧААГҮЙ ЮМНУУД. НААД БООЛУУДАА ХУРДАН БАРЬЖ ЧАДАХГҮЙ НЬ УУ?" гэсээр хоолой мэдэн орилж байв.
Тэгээд "БАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨНӨӨ! ТИЙМЭЭ ХӨНӨӨ! ГАЛ ТАВЬ! ШАТАА! БҮГДИЙГ НЬ ШАТАА!"

Галзуурсан аятай чарлах тэр хүн яахын аргагүй Да Хэ пүүсийн эзэн мөн! Тэр энгийн үедээ тайван дөлгөөн хүн шиг л харагддаг. Гэхдээ одоо байгаа тэр бол жинхэнэ өөрөө. Уурлаж хилгэнэх үедээ галзуу мэт л биднийг шийтгэдэг. Сүүлд энэ төрхийг нь ээжийг хоол хулгайлсан гэж шийтгэхэд л харсан шиг санана. Тэр үед дэлбэртлээ уурлаж ээжийг занчсан. Ээжийн хөл гэмтэж одоог хүртэл сайн явж чадахгүй хэвээр байгаа.

Цэргүүд биднийг бүсэлж гал өрдөв. Намрын эхэн сар болж байгаа тул өвс ногоо хатаж бяцхан оч үсэрхэд л түймэр аятай гал өөдөөс дүрэлзэнэ. Гал дундуур сумнууд шунгинан зарим хүмүүсийг онож шархдуулж байлаа.

Энэ үдэш тэнгэрт онцгой улаан тэргэл саран заларсан байх агаад дүрэлзэн асах галтай хоршин эргэн тойрныг минь улаан өнгөөр гэрэлтүүлнэ. Шархдаж гэмтсэн боолууд галаас зайлан зугтаана.
Энэ бүхэн миний л буруу, би буруутай анхнаасаа хэн ч зугатах хэрэггүй байсан юм. Тэд бүгд Да Хэ пүүс дээ байсан бол ядахдаа л ингэж гэмтэж, айж, зовохгүй байсан. Би юу хийчих нь энэ вэ зүгээр л хатуу хорвоогын өнгөнд уусан амьдрах байсан юм. Хувь тавилантайгаа эвлэрэх байсан юм....

Би үхсэн мэт л орших хэрэгтэй байж....

Зохиолчийн талаас:

Хэёныг юу ч хийж чадалгүй ийн самгардан зогсох зуур гал дундуур сум харвах цэргүүдийн нэг нь түүн рүү нум эвшээхийг үзсэн ээж нь "Хэён-а " гэсээр өөр рүү нь хөл мэдэн тэмүүлэн гүйсээр очиж тэврэн авав.

Хэёны талаас:

"Ээж?" бодлыг минь таслан намайг гэнэт л тэвэрч авсан ээж минь өвөр дээр минь хэвтэнэ. Ээжийг дуудсаар түүний нуруунд хүрэх үед гарт минь нойтон зүйл мэдрэгдэн гайхан гараа харвал улаан хүрэн өнгө. "ЦУСНЫ ӨНГӨ"...

Дахин нэг сэхээ аван ээж рүү харахад түүний нуруунд сум гүн зоогдсон байв.
"ЭЭЖ? ЭЭЖЭЭ? ЭЭЖ НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ? ЭЭЖЭЭ?" гэсээр дэргэд минь хадах дуу чимээнээс даван орилоход галын гашуун утаанд хоолой арган , нүднээс минь зогсоо зайгүй нулимс урсан үзэгдэх орчинг сарниулна.

Ээжээс зууран уйлж орилж байхад хацранд минь бүлээн мэдрэгдэн нүдээ нээхэд
Ээж: " Хэён-а миний үр зүгээр дээ. Ээж нь зүгээр. Чи минь л зүгээр байвал ээж нь үргэлж зүгээр байх болно. Битгий уйл! Миний үр битгий уйл! Чамайг өвдөхгүй бол ээж нь өвдөхгүй. Ээжид нь чи эрхэм тиймээс миний охин уйлж болохгүй хүчтэй бай! Эндээс холын хол өөрийн аз жаргалыг олж сайхан амьдрах хэрэгтэй" гэсээр олон жилийн нугачаанд эвэршиж хуурайшсан гараараа хацрыг минь илнэ.

Гэвч нулимс минь гол аятай урсан гарсаар "Таныг байхгүй газарт би хэрхэн жаргах юм? Ээжээ намайг битгий айлгаач дээ! Босож ирээд надтай цуг яваач. Холын хол Шиллагаас өөр газарт хамтдаа амар тайван амьдрана гэсэн биз дээ? Та зүгээр болно хоёулаа хамт явна ээжээ" гээд түүнийг түшин босгох гэж оролдтол гарнаас минь зуураад " Хэён-а ээж нь чадахгүй, чи эндээс зугт! Ээж нь хэзээд чамд х-хайртай байсан үүнийг л бит- битгий март-аарай. Чамтай учирсан цагаас л хойш ээжийнх нь бүүдгэр амьдрал гэ-гэрэл гэгээтэй болж э-хэлсэн. Юу ч бол-сон чи Су- Сун Жэхён миний охин Сун Хэён шүү!" гэсээр гар нь сулран газарт унав.

Би:"Ээж, ээжээ босоод ирээч дээ. Бүгд миний буруу тиймээс гуйя бос л доо намайг битгий ганцааранг минь үлдээ. Гуйж байна. ЭЭЖЭЭ~"

Зохиолчийн талаас:

Тэнгэрийн оройд залран суух саран авхай энэ аймшигт үйлдлийг гэрчлэх мэт цусан улаан өнгөөр будагдан. Түймэртэй хамт үймэлдэн байх олон хүмүүсийн дээрээс улааран гэрэлтэнэ. Гэвч тэр сарны доохон талд цасан цагаан өнгийн нэгэн эрвээхэй тэднийг ажин эргэлдэхийг үймсэн олны нэг нь ч ажигласангүй.

Шархдаж гэмтсэн боолууд түймэрт шахагдан цэргүүд тэднийг давхар бүсэлжээ. Хорвоогын мөнх бусыг үзүүлсэн ээжийгээ тас тэврэн эргэж ирэхийг гуйн суух Хэёны хажууд түүнтэй хамт өссөн Жону гэх дүү нь ирэн мөрнөөс нь барьсаар " Хэён эгчээ босооч дээ, бид бүслэгдчихлээ гарах гарцгүй болчихлоо. Эргэн тойрноо хараач, эгчээ арга бод л доо гуйя" гээд сэгсэрнэ.

Гомдол, харуусал, уур хилэн тээсэн харцаар дүрэлзэх галын цаана зогсох морьтон руу заналтай ширтсээр ээжийгээ зөөлнөөр газарт хэвтүүлэн өндийх Хэён үнэхээр хүчирхэг хийгээд аймшигтай харагдана. Дэргэдээ зогсох Жонугын гарнаас атган эргэж харсаар гал багатай хэсэг рүү гүйн галын цаана гараад бүслэгдэн зогсох боолууд руу очив.

Хэёныг хүмүүс рүү очих үед тэрний урдхан талд дөхөж ирсэн цэргийг ганц гараараа багалзуурдан өргөөд цааш шидэхэд түүний ард зогсох хүмүүс хүүхдүүд бүгд гайхаж мөн айн дуу алдацгаав. Мэдээж ямар ч охин хүүхдээс бүхэл бүтэн том эрийг ганцхан гараараа өргөн шидэх хүч гаргахгүй шүү дээ.

Хэён шидэгсэн цэргийн гараас мултран унасан сэлмийг гартаа барихад эргэн тойронд тэднийг бүсэлсэн цэргүүд түүн рүү дайрцгаав. Тэднийг толгой дарааллан цавчин хаясан Хэён эргэж хараад балмагдан зогсох Жону болон Дүри-д хандан "Тэднийг аваад уулнаас бууцгаа! Би тэднийг аргалах болно" гэхэд хүүхдүүд "Эгчээ та ганцаараа яах болж байнаа хамтдаа явъя" гэж хэлээд түүн рүү дөхөхөд нь " Гуйя зүгээр л эндээс яв тэгээд амьд үлд! Илүү гэрэлтэй, илүү жаргалтай ертөнцөд амьдрахын төлөө хичээгээрэй" гээд гал дундуур гаран алга болов.
Хүмүүс ч тэндээс тэнхээ мэдэн зугатацгаав.

Хэёны талаас:

Хаанаас минь ийм их хүч гарч ирээд байгааг мэдэх юм алга гэвч үүнээс илүүтэй энэ хүчийг ашиглаад ч болов энэ адгийн араатнуудыг устгаж өшөөгөө авах хүсэл төрнө. Уур минь буцалж байна. Гэмгүй олны урсгасан цусны дусал бүрийг нь, дахиж босож ирэхгүйгээр нойрссон ээжийнхээ эдлэх байсан жаргалын тоогоор энэ адгийн шаарнуудыг шийтгэх болно. Тэгээд өөрөө ч гэсэн эд нартай цуг там руу явна.

Улаан галыг дайран гараад цаана нь зогсох цэргүүд рүү дөхсөөр ээлж дарааллан цааш нь харуулж эхлэв. Бууж өгөхийг, цөхрөхийг үл мэдэх болж, зөвхөн уур хилэн л намайг захирна.

"Арчаагүй хог шаарнууд хэдэн хөгшин боолуудыг, цөөн хэдэн хүүхэдтэй бариад авж чадахгүй бас дээрээс нь энэ муу эмийг алаад хаяж чадахгүй байна уу?" гэсээр уурлан орилох эзнийгээ зүглэн замдаа таарсан болгоныг устгаж явсаар түүнд улам дөхөхөд зүүн мөрөнд минь их өвдөлт мэдрэгдэн намайг түр зогсоов.

Мөрөнд минь туссан сумыг тоолгүй дахин урагшлах үед нуруу минь яг л гал шатах аятай аймшигтай өвдөнө. Ард минь зогсох цэргийг хөнөөж орхиод дахин урагш алхахад дахин нэг хүний сэлэмний ир шилбийг минь зүсэж намайг сөхрүүлэв. Өвдөлтөндөө болоод босож ч чадалгүй сөхрөн суухад шархнуудаас минь гарах цус тогтохгүй урсана. Ийн суутал дахин нэг сум шархтай нуруунд минь тусав. Тэгээд л газарт уначихсан ганцхан алхам үлдсэн байхад ердөө жоохон л урагшилсан бол ээжийнхээ өшөөг авах байсан юмсан. Хэмээн бодохтой минь цуг нулимс минь дуслан газарт шингэв.

Ухаан алдахаас өмнө нүдний минь урдуур цав цагаан өнгийн эрвээхэй нисэн өнгөрөхийг харсан. Тэгээд нүдээ анихтай минь зэрэгцэн намайг цагаан өнгө бүрхсээр чихэнд минь хэн нэгэн настай эмэгтэйн тайвшрам зөөлөн хоолой "Сайн байлаа Хэён-а. Хүний ертөнцөд хийх зүйл чинь энд дууслаа. Хүн байх цаг чинь ч бас энд төгслөө. Үнэхээр сайн байлаа." хэмээн хэлэх дуулдан гүн нойронд автав.

Continue Reading

You'll Also Like

171K 432 105
Erotic shots
65.2K 6.3K 126
A story following a young hunter named Jay. He has grown up in a world where dungeons, monsters, and humans with leveling systems are a cultural norm...
46.9K 2.7K 22
𝐁𝐨𝐨𝐤 # 𝟏 𝐨𝐟 𝐓𝐡𝐞 𝐑𝐚𝐚𝐳 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬. Love or betrayal? Consumption of betrayals. Internal betrayal? Yes! Will they be overcome? Or W...
267K 10.3K 32
""SIT THERE AND TAKE IT LIKE A GOOD GIRL"" YOU,DIRTY,DIRTY GIRL ,I WAS TALKING ABOUT THE BOOK🌝🌚