❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.6K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1

Төгсгөлийн хэсэг pt2 - end-

582 29 1
By Umin_eul

Хамтдаа өглөөг ингэж жаргалтай угтаагүй их уджээ. Намайг нойрмоглосоор тэвэрт нь шигдэхэд түүний хөнгөн инээх нь сонстоно.

Бэкхён үсийг минь илсээр
- "Сэрэхгүй юм уу? Унтаахай минь." гэхэд би түүнийг тэврэх тэврэлтэй улам л чангаруулсаар байлаа. Бэкхёны гар нүцгэн арьсаар минь гүйн зөөлөн илж, амьсгал нь надад ойртон чийглэг үнсэлт мөрөн дээр минь буух аж. Би түүний үйлдэлд нүдээ нээн харахад тэр инээмсэглээд духан дээр, дараа нь уруулыг минь удаанаар үнсэнэ. Тэр дээр минь гаран үнсэлтээ лавшруулах гэхэд би түүний цээж рүү хөнгөн түлхэн үнсэлтээс нь салаад

Би: "Яаа... Бэк... Дахиад хийх гээд байгаа юм уу? Би ядарж байна." гэхэд тэр хүзүүг минь үнсэн зогсох янзгүй байлаа. Түүний тэврэлтээс арай хийн салаад газар хэвтэх түүний подволкыг өмсөн зах руу нь орсон үсээ гаргалаа.

Бэкхён орны толгой налан над руу ширтэхэд нь би ойртон хацар дээр үнсээд түүнийг барьж авахаас өмнө зугтан ариун цэврийн өрөө рүү гүйгээд орчихов.

***

Аримыг уснаас гарч ирэхэд Бэкхён өглөөний цай бэлдэж байлаа. Уг нь захиалчихаж болох байсан ч Бэкхён тэгсэнгүй. Арим ширээнд суун түүний хийж буйг ажиглангаа

Арим: "Бюн Бэкхён ч царайлаг юм аа." гээд өөрийг нь харах ч үгүй байгаа хайртыгаа магтана. Харин Бэкхён өглөө түүнийг орхин ариун цэврийн өрөө рүү зугтсан сахилгагүй эмэгтэйд бага зэрэг тунисан байлаа. Тэгээд сая л нэг хараад

Бэкхён: Ийм царайлаг залууг оронд нь ганцаардалд үлдээх сайхан байв уу хадагтай?

Арим: Яаа. Чи надад гомдоод байгаа юм уу?

Бэкхён хариулсангүйд Арим босон удаанаар түүний дэргэд ирээд араас нь тэврэхэд тэр бэлхүүсээр нь ороох гарыг нь тавиулчихав.

Арим хөмсгөө зангидан, түүнийг үл тоосоор байсанд гараас нь татан хүчээр өөр лүүгээ харуулаад ширээнд шахах гэсэн боловч бие нь Бэкхёныг бодвол хамаагүй жижиг тул үнэхээр инээдтэй харагдана. Түүний энэ байдал Бэкхёны эгдүүг хангалттай хүргэж байсан ч тэр худлаа хөмсгөө зангидан уурлаж байгаа мэт жүжиглэлээ.

Арим: За яахав өнөө орой бид дахиад нэг шөнийг жаргалтай өнгөрүүлж болох юм. гээд түүний хүзүүгээр гараа ороон чихэнд нь ойртоод "Яг өчигдөр шиг..." гэж шивнэхэд Бэкхён жуумалзан түүний бэлхүүсээр тэврээд уруулыг хүчтэй үнслээ.

***

Үдээс хойш Бэкхён компаниар орох далимаараа Бэкхиг ажлаа хэр хийж байгааг шалгахаар явж харин Арим Наёонтой уулзаж Бэкхёнтой эвлэрсэн гэдгээ дуулгахаар явав. Үнэндээ утсаар хэлсэн ч Наёон итгэлгүй заавал өөрөө уулзаж байж болсон бүгдийг яриулхыг хүссэн юм.

Бэкхён компаний үүдэнд машинаа зогсооход туслах жолооч түүнд бөхийн машиныг зогсоолд тавихаар явав. Тэр лифтэнд суун өмнө нь өөрийнх нь байсан ч одоо бол дүүгийнх нь болсон захирлын өрөө рүү явлаа.

Хаалга тогшилгүй шууд ортол ширээн дээр ажлаа нарийвчлан хийх дүү нь

Бэкхи: Хайраа уг нь чи 5 минутын дотор- гээд толгойгоо өргөн Бэкхёныг харснаа нүд нь томрох аж.

Бэкхи сандран: А. АХАА! Та чинь явчихаагүй юм уу?

Бэкхён дөнгөж сая хачин байдалтай угтсан дүү рүүгээ хэсэг харж байгаад

Бэкхён: Дараа долоо хоногт явахаар болсон. Ингэхэд чи сая намайг 'хайраа' гэсэн үү?

Бэкхи сандарсандаа гартаа барих цаасаа базчихгүйг хичээн худлаа инээгээд
Бэкхи: Аан хаха юу гэж дээ. Х. Хан нарийн бичиг гэх гээд л.... Тийн....

Дүүгийнхээ сандран харц нь тогтохгүй байгаа байдлыг Бэкхён ажиглаад амаа жимийн: ммм Хан нарийн бичиг юм биздээ. Гэхдээ чиний нарийн бичиг Хан биш И овогтой санагдах юм.

Бэкхи Бэкхён дэргэд ирээд буйдан дээр суулган: Одоо бол Хан болсон.

Бэкхи ахынхаа гараас сугадан эргэлзэн харах харцыг өөрчлөх гэж худлаа инээж байтал хаалга хүчтэй онгойн нэг залуу

: ХАЙРАА!!! УУЧЛААРАЙ Зам- гээд найз бүсгүйнхээ хажууд суух ахыг нь харан хэлэх гэсэн үгээ тасалж орхих нь тэр. Бэкхён сая л бүхнийг ойлгон дүү болон сая орж ирсэн залуу руу ээлжлэн харна.

Бэкхён буйдан налаад: Өнөөдөр ч их хачин өдөр байх чинь хүн болгон хайраа гэж угтаад л...

Залуу гэм хийсэн мэт түүн рүү хараад: Х. Хён....

Бэкхён Бэкхид хандан "Тэгээд яриад байсан Хан нарийн бичиг чинь үү?" гээд нэг хөмсгөө өргөхөд

Бэкхи: Н. Нөгөө таньд хэлэх гэж байсан ч.... гээд тайлбарлаж чадалгүй дуу нь цаашаа орох нь ахаасаа үнэхээр айсаных биз.

: Х. Хён би-

Бэкхён: Би чамтай биш Бэкхитэй ярьж байна!!! гээд хөмсгөө зангидахад залуу юу ч хэлж чадсангүй.

Бэкхён: Тэгээд та хоёр хэзээнээс уулздаг болсон юм?

Бэкхи уулзаад гурван сар болж байгаагаа хэлэхэд

Бэкхён: Сал!!!

Бэкхи: Юу?!!

Бэкхён тэр хоёр луу ээлжлэн хараад: Яаж ч бодсон Бэкхи чи манай Сэүнд тохирохгүй. Бурхан минь та хоёрыг яаж бие биедээ сайн болсонд чинь бүр гайхчихлаа. Нэг нь бараг завгүй шахуу компаний ажилтай зууралддаг, нөгөөх нь цагдаа шүү. Байж боломгүй юм.

Бэкхи уруулаа унжуулан: Ахаа та миний биш Сэүний талд ороод байгаа юм уу?

Бэкхён: Чам шиг хүн манай даруу төлөв макниег яаж уургалсанг чинь бараг гадарлаж байна.

Сэүн инээдээ барих гэж доош харахад Бэкхи түүн рүү муухай харан: Шоолоод байна уу? гэхэд Сэүн хурдан хурдан толгойгоо сэгсрэнэ.

Бэкхён: Тээр харж байна уу? Үерхээд удаагүй юм байж чамайг аль хэдий дээрэлхээд эхэлчихэж. гэсээр Сэүний мөрөн дээр зөөлөн цохино.

Бэкхи: Ахаа та одоо миний ах байж хэний талд ороод байгаа юм бэ?

Бэкхён: Мэдээж би Сэүний л талд орно.

Бэкхи: ЯАА!!

Бэкхён чихээ таглаад Сэүнд ойртон чихэнд нь "Дүүг минь гомдоовол би чамайг яахыг мэдэж байгаа биздээ." гээд түүнээс холдоход Сэүн инээн " Ойлголоо Хён яасан ч тийм юм болохгүй ээ." гэх аж.

Бэкхи ах руугаа муухай харан: Та сая намайг муулсан уу?

Бэкхён: Мэдээж шдээ. гээд Бэкхиг буйдан дээрх дэрийг авж шидэхээс өмнө өрөөнөөс гарлаа.

Ямартай ч дүү нь түүний хамгийн итгэл даах хүнтэй нь уулзаж байгаад тэр баяртай байсан юм. Сэүн Бэкхиг хэзээ ч гомдоохгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Тиймээс л ингээд амархан зөвшөөрсөн хэрэг.

/Гурван жилийн дараа/

"Ээжээ!!" дөнгөж гурав хүрэх гэж байгаа болов уу гэмээр бяцхан охин гүйсээр ээжийнхээ хөлнөөс зүүгдэхэд ээж нь өхөөрдөн түүнийг тэврэн хацар дээр нь үнслээ.

Арим бяцхан охин руу гараа сунгаад: Алив эгч дээрээ нэг ирэх үү? гэхэд охин ээжээсээ салан Аримын тэвэрт очих ажээ.

Наёон Арим руу санаа зовонгуй хараад: Эмч найдваргүй гээгүй биздээ. гээд охиныг нь өхөөрдөн салж чадахгүй байх найз руугаа ширтэнэ.

Арим санаа алдаад: Бүр боломжгүй гээгүй ч гурван жил өнгөрөхөд бид хүүхэдтэй болоогүй л байна.

Наёон: Дөнгөж гурван жил л өнгөрч байна шүү дээ. Удахгүй Бэкхён та хоёр манай Гаун шиг хөөрхөн хүүхэдтэй болно доо.

Арим гунигтай инээмсэглээд: Би ч бас тэгэж хүсэж байна.

Бэкхён Арим хоёр Бэкхигийн хурим удахгүй болох гэж байгаа учраас Хонконгоос түр ирсэн байгаа нь энэ билээ. Хуримын ёслол удахгүй эхлэх гэж байгаа болохоор Бэкхён болон Наёоны нөхөр хамтдаа сүйт залуугийн өрөө рүү явсан бол Наёон Арим хоёр Бэкхиг хувцсаа өмсөж байх хооронд Гаунтай тоглон зарим зүйлсийг ярилцана. Бэкхи хуримын даашинзаа өмсөн гарч ирэхэд Арим Наёон хоёр дуу алдан хэдэн хором үг дуугарсангүй.

Бэкхи санаа зовон: Яасан сонин байна уу? гэхэд нь хоёр найз нь шууд л түүний тэврэн авлаа. Бэкхи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Удаагүй байтал тэдэн дээр Бэкхён ирээд дүүгээ харан золтой л уйлчихсангүй. Бэкхён хэр баргийн зүйл дээр уйлаад байдаггүйг Арим мэдэх тул сэтгэл нь хөдөлсөн нөхрийнхөө гарыг илэн тайвшруулна.

Бэкхи будгаа урсгачихвий гэсэндээ аль болох уйлахгүй хичээж байлаа. Наёон нимгэн алчуураар нулимсыг нь цэвэрхэн арчиж өгөөд

Наёон: Ингээд бид гурав гурвуулаа гэрлэдэг юм байжээ.

Бэкхи: Би л хамгийн сүүлд гэрлэх шив.

Арим: Гэхдээ би Наёоныг бараг насаараа ганцаараа явна гэж бодсон шд.

Бэкхи: Би ч бас..

Наёон: Та хоёр намайг нөхөртэйгөө анх хаана уулзсан гэж бодож байна?

Бэкхи/Арим: Хаана???

Наёон: Оршуулгын газар.

-АЙН???

Наёон: Гайхаж байгааг чинь мэднээ. Гэхдээ үнэн.

Бэкхи: Сэүн бид хоёрын уулзалт Наёон Минсок ах хоёрын уулзалтаас хэд дахин дээр юм байна.

Арим: Чи клубт танхайрсан гээд Сэүнтэй уулзаж байсан биздээ.

Бэкхи: Гэхдээ л Оршуулгын газар танилцсанаас хэд дахин дээр шүү. гэхэд тэр гурав бие биенийгээ шоолон инээх ажээ.

/Аримын талаас/
Хурмын ёслол дуусч дурсгалын зураг авахуулан зогсож байтал яагаад ч юм дотор муухайраад ирэх нь тэр. Би хэсэг байж байгаад гайгүй болох байх гэтэл бүр хий огиулчихлаа. Ядаж бүгд зургаа даруулах гээд чимээгүй болчихсон байсан болохоор намайг дуу алдахад тэдний харц над дээр тогтов.

Бэкхён санаа зовон нурууг минь илээд: Зүгээр үү? Бие нь тавгүй байвал хоёулаа сүүлд нь авхуулчихъя. гэхэд нь би толгойгоо сэгсрэн

Би: Зүгэ- *огих*

Энэ удаад тэсэлгүй амаа даран зогсоход

Наёон: Аримаа чи жирэмсэн болчихсон юм биш үү?? гэв.

Түүний гэнэтийн асуултанд Бэкхён бид хоёр бие бие рүүгээ гайхан харахад

Бэкхи: Хөөх гайхалтай!!!

Бэкхён над руу нээрээ юм уу гэсэн аятай харахад би мөрөө хавчин

Би: Мэдэхгүй ээ. гээд ойрхон сандал дээр суулаа. Тэд бүгд надад санаа зовсон харагдах ч зарим нь баяртай мэдээ дуулахаасаа тэсэж ядаж байх шиг. Гэхдээ нээрээ бодоод байсан миний сарын тэмдэг энэ сард бараг хоёр долоо хоног хоцорч байгаа юм байна. Би үнэхээр...

Наёон гарт минь нэг зүйл атгуулан намайг Бэкхёнтой цуг ариун цэврийн өрөө рүү түлхэх аж. Тэгээд ардаас

Наёон: Баяртай мэдээ хүлээж байя!!гэж орилоход бусад нь мөн дэмжин орлилдох ажээ.

Намайг тестээ дээрх улаан зураасыг харан сууж байхад гаднаас

Бэкхён: Аримаа яагаад ингэж удаад байнаа. Ямар нэг юм болоогүй биздээ. гэхэд нь би хариулсангүй.

Бэкхён: Болоогүй байсан ч яах вэ. Хоёулаа залуу байгаа юм чинь хэзээ нэгэн цагт -

Би: Болчихож....

Би хаалга онгойлгон Бэкхёныг чанга гэгч нь тэврээд
- БЭК ХОЁУЛАА ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ НЬ.

Бэкхён сонссон зүйлдээ итгээгүй бололтой намайг зөрүүлж тэврэлгүй хэсэг байж байгаад гэнэт ухаан орсон мэт гараа бэлхүүсээр ороон чангаас чанга тэвэрлээ. Тэгээд духан дээр минь үнсэн
Бэкхён: Нээрээ гэж үү? Б.би үнэхээр аав болох юм уу?

Би түүний өмнө хоёр улаан зураас харагдах тестийг бариад: Тийм бололтой. гээд инээмсэглэхэд тэр гараас минь тестийг аваад гэнэтхэн уйлаад эхлэх нь тэр.

Би санаа зовон: Хайрт минь.... Яагаад гэнэтхэн уйлаад...

Бэкхён намайг дахин чанга гэгч нь тэврээд : Баярлалаа. Аримаа би үнэхээр... үнэхээр их баяртай байна. Би чамд хайртай.

Нулимсаа нуун энгэрт минь наалдах энэ том залуу аав болчихоод ингээд жаахан хүүхэд шиг уйлж л байдаг. Түүнийгээ өхөөрдөн гараас нь хөтлөөд нулимсыг нь арчихад тэр уруул дээр минь зөөлөн үнслээ. Тэгээд бид тэндээ хэсэг духаа нийлүүлэн зогсож байтал гаднаас

" ХӨӨЕ БИД УГ НЬ ЭНД ХҮЛЭЭГЭЭД Л БАЙГАА ЮМСАН." гэх нь сонсогдож Бэкхён бид хоёр тэднийг шоолон инээгээд ариун цэврийн өрөөнөөс гарахад тэд бөөнөөрөө байж ядан зогсох аж.

Бэкхи: Тэгээд?? Яасан байна??

Бэкхён над руу инээмсэглэн хараад: Бид хүүхэдтэй болох нь
гэхэд бүгд дуу шуу болон орилолдоод зарим нь бооцоогоо авах аж.

Бэкхён: Та нар одоо хүүхдээр маань бооцоо тависан юм уу?

Бэкхи: Залуусаа одоо хүү охин дээр бооцоо тавья!!! Би лав хүү гэдэг дээр нөхрөө тавилаа.

Сэүн: Хөөе гэрлэчихээд шууд ингэх байсан юм уу?

Бид тэднийг шоолон инээхэд бусад нь мөн инээлдээд Бэкхиг даган хүү охин дээр бооцоо тавицгаана.










A/n: Анхны зохиолоо ингэж нэг дуусгадаг юм байжээ. Ямартай ч над шиг ингэж удаан бичдэг хүн бараг л байхгүй байх. Алдаа дутагдах ихтэй өгүүллэгийг минь уншдаг байсан бүх хүмүүс дээ баярлалаа💖💖💖 Цөөхөн ч гэсэн сэтгэгдэл уншихад үнэхээр сайхан байдаг байсан шүү. Мөн бүх хэсгүүд дээр минь алгасалгүй "vote" дардаг байсан уншигчиддаа үнэхээр их баярладаг🥰🥰. Та нартай бүр зөндөө их хайртай шүү. Уг нь би бодит амьдрал дээр ийм нялуун хүн биш л дээ. Гэхдээ яах аргагүй бичгийн хэл дээр би шал өөр хүн болчихдог болохоор ингээд л хайраа илчлээд байхаас яахав.

Миний хаяг руу орж шинээр эхэлж байгаа өгүүллэгүүдийг минь сонирхоорой🥰🥰








Continue Reading

You'll Also Like

1M 78.1K 39
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
18.6K 1K 9
Хэн ч санаандгүйгээр хэн нэгнийг хуурдаггүй юм.❤️‍🩹 2021 он
1M 56.5K 58
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
197K 11.2K 25
Өмнөд Солонгос улсын ханхүү Ким Жунины өмнө нэгэн охин санаандгүй байдлаар орон өөрийгөө хэрэгт оруулах болно.Угсаа залгамжлах ханхүүгийн өмнө орсон...