"Хоёр дахь эмэгтэй дүр"

Galing kay VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... Higit pa

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

16. Сүүлчийн даалгавар

3.4K 428 67
Galing kay VanTe_CAFE


Өөрийн үнэн сэтгэлээ ойлгохыг хичээнэ. Үнэндээ тэр одоо ч түүнд хайртай хэвээр байгаа гэдгээ үгүйсгэж чадахгүй. Мөн биелүүлсэн даалгаврын ертөнц бүр нь зүгээр ч нэг тохиолдол байгаагүйг тэр хэдийн мэдсэн. Түүнийг үргэлж хайж ирсэн Юнхо руу очих нь хувь тавилан мэт. Зүүдний талаар ярьсан бүхэн үнэхээр түүнийг дагаж байсныг батална.

Зүүлтний хүчээр тэд холбогдож, хэчнээн холдож, зугтах гэж тэмцсэн ч татагдан нэг цэгт огтлолцох нь жам гэлтэй.

Нөгөө талаар Хэри өөрт нь тохиолдсон зовлон шаналлын тухай, ээдрээтэй нүсэр мэдрэмжийн хэлтэрхий болсон даалгавар бүрийн талаар бодов. Тэр түүнийг үргэлж ардаа орхиж байсан. Ихэнх даалгавруудад систем түүнийг татан авсны улмаас түүнийг орхин явсан. Хэри Юнхогийн даалгаврын талаар ч бас бодож байлаа. Юнхо түүнийг олохын тулд хэр хол зам туулж, хэдэн үхлийг үзсэн бол? Түүний толгойд олон асуулт урган гарч ирж байлаа.

"Би оролдоод үзэх хэрэгтэй байх, энэ удаад алхам алхмаар." хэмээн Хэри бодно. Магадгүй эргэн нөхөгдөж буй сэмэрсэн зүрх сэтгэл нь энэ эрэгтэйг уучлахаар шийдсэн биз. Гэсэн хэдий ч түүний энэ ертөнцөд өөр эмэгтэйг түүгээр орлуулж, хайрлаж байсныг бодох төдийд бухимдах аж.

____

Хүний хөлөөс алс түнэр харанхуйд бүрхэгдсэн газар. Тэнд Жина дөрвөн мөчөө хүнд дөнгөөр гинжлүүлэн хоригдож байлаа. Үзэсгэлэнтэй гэнэн цайлган төрх нь нүд халтирам болон сүйрчээ. Хувцас нь урагдаж, хархны хоол болсон мэт өөдөс нь энд тэнд тарсан байв.

Өдөр шөнөө алдан хагас ухаантай байх тэр хаалганы хяхтнан онгойх чимээг сонсоод толгойгоо дээш өргөн Юнхогийн эмээг харлаа. 

Тэр ам хамраа алчуураар даран хөмсөг зангидах хатагтайг хараад хэн болохыг мэдэх учир өрөвдөлтэйн арга үгүй уйлсаар, "Эмээ намайг авраач дээ." гэхэд,

Настай эмгэн түүний зүг алхаж, хүчтэй гэгч нь алгадаж орхив.

"Жигшүүрт эм." Настан гараа арчаад түүнийг эрүүдэж байсан эрчүүдэд хандан, "Түүнийг цэвэрлэж, сайн хоолло. Гол нь амьд байлгаарай. Намайг амьд сэрүүн байх хугацаанд тэр энд амьдын тамд байх болно... Бас энэ хүүхэн эрчүүдтэй сээтгэнэх дуртай болохоор секунд, минут тутам түүнд бэлгийн жаргал эдлүүл. Хөвгүүдээ сайхан зугаацаарай." хэмээн хэлээд гарч явах аж. Жина сонссон зүйлээсээ болоод чичирч байлаа. Түүний сүүлийн найдлага эелдэг настай хатагтай байсан ч одоо ямар ч авралгүй гэдгээ ойлгов. Настан хэчнээн хэрцгий болохыг тэр сая л ойлгож авав.

Настанг гарсны дараа эрчүүд Жина руу харан инээлдэцгээж, тэр цагаас хойш түүнийг өдөр бүр эдэлж, тоглоом шиг хандаж байлаа. Жинаг хоолоо идэж байх үед тэд болиулаад хөгжилдөж эхэлнэ, эсвэл тэр идэхийг хүсэхгүй бол хүчилж, ам руу хоол гудардаг байв. Мөн түүнийг усанд орохыг хүсэхгүй байхад дараагийн эр биеийг нь ашиглахын тулд цэвэрхэн байлгахаар халуун усанд биеийг нь зүлгэнэ. Үүнээс гадна өдөр бүр өөр өөр эрчүүд ирж түүгээр хэрэгцээгээ хангана. Тэдний тамлал нь эрүүдэн шүүх эсвэл с*кс аргаар үргэлжилнэ. Эхний хэдэн сар тэр уйлж, эсэргүүцэн өршөөл эрж, бурхнаас туслахыг залбирдаг байв. Гэвч түүнд хийдэг зүйлсээс хамааран орчноо мөн сэтгэл хөдлөл үл мэдэрдэг болсон юм. Амьд үхдэл мэт түүний нүд нь гунигт шигдэн, хоосорсон.

Гэхдээ галзуугийн шинж тэмдэг илэрч эхлэхэд тэд түүнийг тарчлаахаа больж, хамгийн сайн эмээр асарч тойглон эрүүл ухааныг дахин авчирна. Сэтгэл хямралын эсрэг эм уулгах боловч бие нь тэнхрээд ирэхээр үргэлжлүүлэн тамлаж эхэлнэ. Энэ нь Жинагийн хувьд тасралтгүй эргэлт байлаа. Тэр амиа егүүтгэхийг хүссэн ч олон эрчүүдийн хараа хяналт дор удаа дараа бүтэлгүйтжээ. Хэдий үхэхийг хүсэвч 24 цагийн хяналт дор түүнд боломж байсангүй. Энэ дэлхийгээс түүнд өгч буй там байлаа. Тэр бүх зүйлд харамсаж байлаа. Бас бүгдийг үзэн ядаж байв. Зүгээр л өөрийг нь алаад өгөхийг олон удаа гуйсан ч тэд түүнийг төгсгөлгүй ихээр доромжлон, шоглоцгооно. Түүний хүртдэг тэдгээр эрүү шүүлт нэг бус удаа алагдахаас илүү зовлонтой аж.

____

Харин хотын нөгөө талд эдгээр хугацаанд Хэри Юнхотой 3 сар олигтой ярьсангүй. Тэр толгойгоо цэвэрлэхийг хүсэж байлаа. Саяхныг хүртэл тэр хариултыг нь мэдэж байсан ч түүний чин сэтгэлийг хэр их болохыг мэдэхийг хүсжээ. Тэд хоёул заяа төөрөг, хувь тавилангийн золиос болсон. Тэр өөр юу хийж чадна гэж?

Хэриг зовоож буй нэг зүйл нь Юнхо яаж түүнийг Хао Ни болохыг мэдсэн явдал. Тийм ээ, хэдий тэр зүүлтийн талаар дурдсан ч Хэри нарийн ширийнийг нэг бүрчлэн мэдэхийг хүссэн юм. 

"Намайг Хао Ни гэдгийг яаж мэдсэн юм?"

"Намайг хүүхэд байхаас эхэлсэн байх. Шөнө болгон би зүүлт зүүдэлдэг байсан. Өдөр бүр тэр зүүдийг тогтмол зүүдэлдэг байлаа. Энэ л би чамайг хайж эхэлсэн шалтгаан. Чиний төрөлхийн тэмдэг зэргээр. Саяхныг хүртэл би хүзүүний зүүлт бас намайг үргэлж орхиж явдаг эмэгтэйн түүхийг зүүдэлж ирсэн. Чиний үйл хөдлөл, арга барил нь түүнийхтэй яг адилхан. Тийм болохоор би яагаад нэг зүүдээ байнга зүүдлээд байгаагаа мэдэхийн тулд чамайг хулгайлсан юм. Харин Жэжүүн оффис дээр минь ирээд чиний дасгал хийж байгаа бичлэгийг үзүүлэх үед би чиний хүзүүний зүүлтийг харсан, яг тэр мөчид бүх зүйл над дээр бууж ирэх шиг л болсон. Эцэст нь би бүгдийг санаж чадсан юм."

"Юу? Жэжүүн намайг дасгал хийж байхыг харсан гэнэ ээ? Хаана? Хэзээ?" Хэри гайхаж орхилоо.

Харин Юнхо юуг ч нуулгүй үнэнээр хэлэх аж. "Тэр онцгой төрлийн залуу. Тэр ямар ч цэргийн бааз руу нэвтэрч бас хэн рүү ч, хаашаа ч байсан хамаагүй холбогдож, халдаж чаддаг. Түүний мэргэжил нь нэг ёсондоо тагнуулч. Чамайг юу ч анзаараагүй байхад ганцхан хормын дотор нууц камер холбож, эсвэл чагнах төхөөрөмж ажиллуулж чадна."

Хэри таамаглаж байгаагүй илчлэлтийг сонсоод цочирдох нь тэр. 

Юнхо түүний гайхсан төрх рүү нухацтай харсаар, "Тийм болохоор би түүнээс чамайг олж өгөхийг гуйсан. Харин тэр чамайг олоод байшинд чинь нууц төхөөрөмжүүд байрлуулсан. Чамайг эмнэлэгт очиход тэр чамайг аль хэдийн олчихсон байсан. Тэгсэн ч тэр энэ талаар огт дурдаагүй. Тэр чамайг хаана байгааг надад хэлэхээсээ өмнө чамайг ажиглаж байсан юм."

"Би түүнд..." Юнхо ямар нэг зүйл хэлэх гэж байсан ч тэдний ярианы сэдвийн гол эзэн Жэжүүн уриалгагүйгээр гэнэт ороод ирэх нь тэр. 

"Хээе андаа, Хөөх! Би түүнийг чамтай цуг байгааг мэдээд байсан юм аа. Итгэж чадахгүй нь ээ." Тэр гэнэт бараг хаанаас ч юм гарч ирчхээд Юнхо Хэри хоёрыг харан зогсож байв. 

Түүнийг харсан Хэри эхлээд цочирдсон ч тэр даруй түүнд адын нэг санаа төрөв.

"Өө, Жэжүүн сайн уу! Удаан уулзсангүй шүү, би чамайг санасан." ийн хэлсээр тэр шууд л түүний зүг үсрэн тэврэх нь тэр. Хэдий тэнэг бас ичмээр алхам байсан ч түүнийг өөрийн ертөнцдөө мэддэг шүү дээ.

Ард нь үл тоогдсон Юнхогийн царайны илэрхийллийг тайлбарлахад төвөгтэй харагдах бол бүрэн утгаараа гайхаж орхисон Жэжүүн сая ухаан орох шиг болж баяртай нь аргагүй түүнийг зөрүүлэн тэврэв.

"Чи сайхан үнэртэж байна." хэмээн Жэжүүн бувтнана. Хэри бага зэрэг дургүйцсэн боловч түүнийг түлхсэнгүй, аажмаар зайгаа барин түүн рүү инээмсэглэлээ. Тэр өөрийн мэдрэмжийг нууж чадах хэмжээнд мастер болсон шүү дээ.

"Чи ч бас, тэгээд хэр байна даа? Хоолоо хараахан идээгүй байгаа биз дээ? Юнхо хоол хийх гэж байгаа болохоор хүлээж байгаарай."

Жэжүүн Юнхо руу хартал түүний таамагласаар тэр аймшигтай харагдаж байсан тул Жэжүүн шууд өөрийн эрхгүй хойш гишгэв. Харин Юнхогийн хувьд дотроо түүнийг яаж хийж хийгээд өлсгөлөн акулуудаар хооллох, эсвэл түүнийг далайн голд хаях талаар төлөвлөгөө боловсруулж байв. Хэри түүнд яаж хандаж байгаа нь дургүйг нь хүргэж байлаа.

Жэжүүн тэр дороо Хэригийн саналаас татгалзах нь тэр. Тэр амьдралаа амар тайван үргэлжлүүлэхийг хүснэ. Тэр Юнхогийн адил эд баялаг, эрх мэдэлтэй боловч хүмүүсийг тамлаж, шүүн залхаадаг Юнхогийн хажууд юу ч биш юм. Хэри Юнхо руу харахад Юнхо түүн рүү чөтгөрөөс тэнгэр элч болж хувирсан харцаар харж байлаа. Тэр Жэжүүнтэй ойр зуурын ажил амьдралын талаар жаахан ярилцаж байгаад ядарч байна гэх шалтгаар өрөө рүүгээ буцав. Жэжүүн түүний хаалга хаагдахаас эхлэн сандарч байлаа. Мөн тэр Юнхогийн гарын судас илт тодрохыг харна.

Юнхо түүнд уурлаж тэр даруй түүнийг харшнаас хөөж, дахин өөрийгөө харуулахгүй байхыг тушаах нь тэр. Сүүл нь хоёр хөлийнх нь завсар хавчуулагдсан нохой шиг Жэжүүн хөөгдсөн юм. Эрх дураараа, заримдаа бодлогогүй мэт хүүхэд шиг зан гаргадаг түүнийг айдаст автуулдаг ганц хүн нь саяхан түүнийг хөөсөн хүн билээ.

Юнхо Хэригийн өрөөний хаалгыг тогшиход хариу өгөх сонсогдсонгүй. Тэр дотогш орон ширээн дээр тавиураа тавив. Хэри шүршүүрт ороод гарч ирэх бөгөөд үсээ хатаах ба халаад нь бүрэн хаагдаагүй байх нь тэр. Мөн нимгэн халааднаас өөр нүцгэн биеэ халхлах дотуур хувцас өмсөөгүй байв. Юнхо хандалсан цай, өдрийн зуушаа ширээн дээр тавьчхаад эргэж хартал хөшиж орхив. Түүнийг анзаараагүй мэт Хэри үсээ хатаан завгүй хэвээр. Юнхо ухаан орсон даруйдаа нүдээ анин эргэж хараад эв хавгүй гэгч нь хоолойгоо засаад,

"Дараа ирсэн нь дээр бололтой." гэж хэлээд гарахаар яарлаа.

Түргэхэн гарах гэж яарахдаа тэрээр хөлдөө тээглэн шалан дээр унахыг хараад Хэри баясан хөхрөх аж. Үнэндээ тэр түүнийг зовоохын тулд үүнийг зориуд хийсэн. Хэри түүний тэвчээрийг барагдуулан шийтгэх олон аргыг бодож байлаа. Хоёр амьдралынх турш тэр түүнийг өвтгөж байсан шүү дээ. Хэри шийтгэхгүй орхиж чадсангүй. 

Маргааш нь тэр унтаж буй мэт дүр эсгэн хөлөө ил гаргах бөгөөд Юнхо орж ирэн түүнийг хараад шууд л хаалгаа хаав.

Дараа өдөр Хэри түүнээс Жэжүүнийг дуудаж авчрахыг хүслээ. Яах ч аргагүй Юнхо түүний хүслээр Жэжүүнийг дуудсан боловч бүтэн өдрийн турш түүний өмнө Хэри Жэжүүнд сээтгэнэн өнгөрөөв. Нөгөөтээгүүр хүчээр чирэгдэж ирсэн Жэжүүн мангасын нөмөр дор өдөржингөө хөлрөн жижигхэн чимээнд ухасхийн цочиж байлаа. Юнхогийн сүрдэм харцтай харц тулгарсаар байсан болохоор тэр кофегоо олигтой балгаж чадахгүй сууна.

Хэри хоёр залууг хоёуланг нь шийтгэхийг хүссэн ч Жэжүүний байгаа байдлаас болж түүнийг өрөвдөн утгагүй хошигнолоо зогсоов. 

Дахин хэд хоног өнгөрөхөд түүний бүх заль мэх уйтгартай санагдаж, үүнээс илүүтэйгээр тэр гэр бүлээ санаж үгүйлэх нь ихсэв. Хэр удаан ийм байдалтай байхаа мэдэхгүй учир Юнхогоос эцэг эх рүү нь залгахыг гуйхад залуу эргэлзэлгүй тэдэнтэй холбогдох нь тэр.

Хэри тэдний орогнож буй байшинд очив. Гадаадаас ирээд авсан Ян гэр бүлийн шинэ байшинд ирэхэд Чанмин түүний гэр бүлтэй цуг зогсож байлаа.

Урт аяллын турш эцэг эхээ хараагүй Хэри баярлаж, догдолсоор тэдэн рүү гүйн тэврэх аж. Тэр бие бие рүүгээ хорсолтой харах Юнхо, Чанмин хоёрыг анхаарсангүй.

Харин Тэян, Сынри хоёр тэдний сүржин харцнаас зодолдож магадгүй гэж бодон гэр бүлийн ярилцлага гэх журмаар тэднийг хөөх шахам гэрээсээ гаргав.

"Чи яагаад Юнхотой хамт байгаа юм?" хэмээн Ян эцэг асуулаа. Хэри оновчтойгоор юу гэж хариулахаа бодон зогсоход эцэг нь үргэлжлүүлэн,

"Чамайг Чанминтай хамт байгаа гэж бодсон юм сан. Юу болоод байгаа юм бэ? Яагаад бидэн дээр шууд ирж уулзаагүй юм бэ? Бас биднийг ирснээс хойш энэ хэдэн сар хаана байсан юм?" гэсээр олон асуулт угсруулан тавилаа.

Хэри яаж энэ түүхийг ярьж эхлэхээ мэдэхгүй чимээгүй зогсож байхад ах нарынх нь хөөж гаргасан эрс нэгнээ түлхэн хаалгаар шахалцан ирж орох ба үүний зэрэгцээ тэд,

"Би таны охины гэрлэлтийн талаар асуумаар байна." хэмээн нэгэн дуугаар асуух нь тэр.

Эцэг эх нь цочирдож, охин дүү нар нь нөгөө талд хөхрөлдөн нэгнээ цохино. Харин ах нарын хувьд тийм ч таатай байсангүй. Бүгд эмх замбараагүй байдалд шилжлээ.

Хэри толгойгоо илж, тарни уншиж эхлэв. Түүний аав охиндоо яншиж эхлэхэд, бусад бүх хүмүүс ч ам нээж, өрөө чимээ шуугианаар дүүрэв. Хэри бултахаар шийдэн сэмээрхэн босох гэхэд ээж нь тэр дороо хашхирах нь тэр.

"Ян Хэри! Өгзгөө буулгаад тайлбарлаад орхи!" Бусдыг бодвол түүний ээж юу болоод байгааг хангалттай мэдэрч байлаа. Тэр охиноороо илүү ойлгомжтой болгохыг хүсжээ.

Хэри цочсондоо хурдхан ээж рүүгээ харан суулаа. Тэгээд түүний ярихыг хүлээх өрөөн дэх бүх хүмүүс рүү ээлжлэн харав.

Тэр эв хавгүй инээмсэглэн, "Би юу тайлбарлах ёстой гэж?" гэхэд бүгд толгой эргэм олон асуулт асуун нэгэнтэйгээ маргаж эхэллээ. 

"Өө тийм шүү дээ, надад одоо ч чи байгаа, систем ээ. Ямар ч аргаар хамаагүй намайг эндээс татаж гаргаж чадах уу? Би шийтгэлээ биелүүлчихсэн гэж бодож байна."

"Таныг сонссондоо таатай байна, хөтчөө. Та намайг мартаагүй баярлаж байна. Гэвч хөтчөө би үүнийг хийж чадахгүй. Та энэ шийтгэлийг дуусгах ёстой."

"Би ямар шийтгэлтэй байгаагаа яаж мэдэх юм бэ? Би дөнгөж сая өнгөрсөн амьдралтайгаа сүлжигдсэн. Бас бүх даалгаврын амьдралаа санаж байна. Өмнөх ертөнцийн даалгаварын нөхөртэйгөө дахин уулзаад түүнийг Рун Хао/ Юнхо гэдгийг олж мэдсэн. Үүнээс өөр юу хүсээд байгаа юм бэ? Миний жинхэнэ шийтгэл тэгээд юу юм бэ?" Тэр системээс ууртайгаар асуулаа. 

"Надад сэжүүр алга, хөтчөө. Харин энэ шийтгэлийн ертөнц таны сайн сайхны төлөөх ертөнц болж хувирсныг мэдэж байна."

Хэри эмх замбараагүй өрөөг дахин харлаа. Юнхо, Чанмин хоёр нэгнээ идэх шахам маргалдаж, ээж нь эцгийг нь тайвшруулах гэж хичээх бол ах нар нь нэгнийхээ энгэрээс зууран зодолдох шинжтэй хоёр эрийг салгах гэж ноцолдоход дүү нар нь хажуугаас шоолж байх аж.

"Хаа! Эрт орой хэзээ нэгэн цагт би одоо болж байгаа зүйлтэй нүүр тулах л байсан. Яагаад одоо нүүр тулж болохгүй гэж?" Тэр санаа алдан ийн бодоод бүгдийн анхаарлыг татан дээш босоод Чанмины гараас татан түүнийг дагуулан гадагш гарлаа.

Юнхо тэднийг гарахад хойноос нь цочирдсондоо босож хоцорсон ч сэтгэлээр унасан шинжтэй буудан руу лагхийн уналаа. Тэр Хэригийн өмнө ямар ч хүчгүй болсон гэлтэй, тиймээс түүний шийдвэрт оролцохгүй байхаар шийджээ.

Ipagpatuloy ang Pagbabasa

Magugustuhan mo rin

17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
3.6M 285K 89
|| Zaw & Uni || မေမ်ွာ္လင့္ထားေသာ အခ်စ္.... ဒါက fantasy အမိ်ဳးအစားေလးပါ။ Title မွာလိုမ်ိဳး ' မာနႀကီးတဲ့ကြၽန္ေတာ့္ ေယာက်ာ္းရဲ႕ကိုယ္ဝန္ရိွေနတယ္တဲ့ ' bl...
802K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....