"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

10. Сүүлчийн даалгавар

3K 433 44
By VanTe_CAFE


Хүү охины бэлгийг чанга атгаж байлаа. Юнхо хүү рүү ойртох олон шивэгчин дагуулсан эмэгтэйг хараад, хүүгийн нүдэнд торох айдсыг анзаарав.

Эмэгтэй өмнө нь ирэхэд нэг шивэгчин хүүгийн гарт байх охины бэлгийг булаан аваад галт шувууны үсний хавчаар зүүсэн эмэгтэйд өглөө.

Нөхцөл байдлаас болж Юнхогийн хөмсөг хоорондоо сүлжигдэнэ. Тэр саяхан ирсэн эмэгтэйг ажиглавал тэрбээр алтан утсаар хээ угалзсан гоёмсог торгон өмсгөлтэй, галт шувуун сүржин үсний хавчаар зүүсэн байв. Энэ удаад Юнхо тэдний яриаг сонсож чадна.

"Түүний зарц нар хаана байна? Тэднийг 30 удаа жанчиж шийтгэ!" Эмэгтэй ийн тушаагаад уур хилэн дүүрэн ширүүн төрхөөр жаал хүү рүү хараад дараа нь гартаа байх цэцгийг харлаа.

"Жанжны охин чиний дайсан гэдгийг би түм бум удаа дурдсан." гэж хэлээд тэр охины өөрт нь өгсөн цэцгийг шидэж, гишгэлэн сүйтгэв.

"Ээж ээ... би..." Юнхо түүний харлаж хөхөрсөн зовхитой хонхор нүднээс асар их үймээн самуун, сандралыг харна.

"Түүнийг чирээд 10 удаа саваад. Чи шийтгэлээсээ суралцах ёстой." гэхэд эмэгтэйн шивэгчид хүүг түргэхэн хоёр талаас нь дамнан чирэх аж.

Юнхо тэр эмэгтэй залуу хөвгүүнийг хэрхэн хатуу шийтгэж буйг харж байлаа. Жаал хүү дөлгөөн бас балчирхан, нэмээд бүр хэтэрхий эцэнхий гэмээр тураалтай. Шинэ хуучин гээд шархны олон сорви биеэр нь дүүрэн. Урт ширүүн саваагаар хөөрхий хүүг шилбүүрдэж байхад бүх зарц, шивэгчид нүдэн балай зогсоно. Тэдний урд байгаа эмэгтэйгээс бүгд айж байгаа хэрэг. Юнхогийн уур хилэн нүүрэн дээр нь овоорчээ. Тэр бяцхан хүүхдийг аврахыг хэчнээн хүсэж байв ч юу ч хийж чадахгүй нь харамсалтай.

Асар их зовууртай шөнө. Залуу хөвгүүн хурц бэртэлтэй байсан ч өрөөнөөсөө гарч гүйх нь тэр. Тэр хөл дээрээ тэнцвэрээ олон алхах гэж чадахаараа хичээнэ. Хэдийгээр хүн харахаас сэтгэл хорсом түүний алаг эрээн жижиг нуруунаас цус урсах ч хүү ямар нэгэн зүйлийн төлөө яарч байсан юм. Бага насандаа ээжийнхээ түүнд өгдөг харгис хэрцгий шийтгэлийг тийм туяхан биеэрээ тэвчиж байгаа нь гайхмаар.

Тэр охины бэлгийг сүйтгэж хаясан газар луу буцаж явав. Хашааны хойно очоод зөвхөн сарны гэрэл дор хайж олоод авахдаа дэлбээнүүдийг гэмтээхгүйн тулд маш болгоомжтой хүрч байв. Тэрээр цэцгээ авчхаад ордондоо яаралгүй буцаж очоод зэвэрсэн жижиг төмөр хайрцагт цэцгээ хийлээ. Юнхо хайрцаг доторх олон төрлийн жижиг зүйлсийг харна. Хүү унтлагын өрөөндөө тохилог хивсний доорх шалны хэдэн чулууг татаж гаргаж аваад хайрцгийг булдаг байлаа.

Өдөр хоног өнгөрсөөр, Юнхо хүүг дагаж байх зарим үедээ түүнийг багагүй хол зайд залуу охидтой тоглож байгаа бяцхан охиныг ажиглаж байгааг анзаарч байлаа. Хүү жижиг бут, мод, байшингийн булангаас түүнийг нууцаар хардаг бөгөөд охин түүний зүг толгой эргүүлэх үед залуу хөвгүүн тэр даруй нуугддаг байв. Ном сургаал, зэвсгийн эрдэм гээд олон хичээл, бэлтгэлийнхээ үеэр боломж олдвол тэр түүнийг хэсэгхэн хугацаанд ганц удаа л харах боломжтой аж. Гэхдээ үргэлж бүгдээс нуугдах шаардлагатай. Хэрэв түүний шивэгчид жанжны охин руу харж байгааг нь олоод мэдчихвэл түүнийг заавал шийтгэж сургамж өгнө.

Залуу хүү зориглон бяцхан охинтой уулзахыг хүссэн нэгэн явдал тохиолдов. Тэрээр ах дүү нарынхаа нэгээс тусламж хүссэн боловч харамсалтай нь магтаал сайшаал сонсохыг чухалчилдаг дүү нь түүний ээжид мэдэгдэж, хүйтэн ширүүн бороонд зогсох аргаар шийтгүүлжээ. Татвар эмс болоод бусад ханхүү нар түүнийг элэглэн шоолж байв. Чанга хатуу сургаалтай эхийнхээ сүүдэр дор мөн дүрэм журам, алдар нэр, атаа хорсол, өшөө авалтаар дүүрэн шуналд хөтлөгддөг ордонд тэр юу ч хийж чадахгүй. Ханхүү зөвхөн тэр газарт л харьяалагдаж, тэнд л байх ёстой хувь тавиланд захирагдана.

Мөн зодуулж буй хүүхдийг харан зовуурыг нь мэдрэх Юнхо ч хөмсгөө зангидахаас өөр юуг нь хийж эс чадна.

Орой болгон хүү шивэгчдийг зүйрмэглэсэн хойгуур орноосоо сэм гэтэн босоод булсан төмөр хайрцгаа гаргаж ирэн дотор нь болгоомжлон байрлуулсан олон жижиг эдлэлийг хардаг. Тэднийг харах бүрд хүүгийн сэтгэл хөнгөрч, хөнгөн мишээл тодруулна. Охин түүнийг харах болгондоо түүнд зориулж хийсэн жижиг бэлгээ өгдөг боловч хүү өөрийг нь хямдхан зүйлээр доромжилж байна гэж дүр эсгэн эсхүл охиныг өөрөөсөө түлхэх гэж хичээнэ. Түүний жинхэнэ зан араншингаас өөр ч гэсэн. Харин охин түүнд эелдэг хандаж, өхөөрдөм үйлдэл хийдэг нь хэвээр. Энэ л түүний охинд дурласан шалтгаан. Гэвч хүүгийн хувьд охинд чухалчлан хандах нь бэрхшээл, тиймээс хэрэв ингэж эсрэг зүг рүү аашилсаар байвал охин утга учиргүй болж хувирах байх. Учир нь түүний ээж жанжны охинтой зууралдвал түүний амь насанд хор хөнөөл учруулах болно гэж анхааруулж байлаа.

Юнхо гэнэт сэрэх хүртлээ залуу хүүгийн амьдралыг ердөө нэг цаг ажиглажээ. Магадгүй цааш үргэлжлүүлэн зүүдэлж болох ч хэн нэгэн түүнийг бага зэрэг сэгсрэн сэрээж байсан юм.

Тэр нүдээ нээхэд тормогор хар нүд, цагаан даашинзтай Жина угтав.

"Чи яагаад гэртээ ирээгүй юм бэ?" гээд тэр юу ч бололгүй шууд нулимс дуслуулах нь тэр.

Юнхо мэдээллийн тухай болон өглөө юу болсныг санаж байв. Тэр юу ч хэлсэнгүй, харин оронд нь дээш босон ширээн дээрх өчигдөр хувилан хэвлэсэн цаасыг түүн рүү сунгалаа. Жина түүний хандлага хөндий санагдсанд гайхан эргэлзэнгүй цаасан дээрхийг уншиж эхэллээ. Мөр тутмыг уншсаар түүний нүд томорч орхин ээрч сандарсаар,

"Юнхо энэ хуурамч. Тэд үүнийг санаатай хийсэн." гэж хэлэхэд,

Юнхо шилэн цонхны зүг алхан өглөөний нар луу харсаар, "Намайг муу зүйл хийхээс өмнө гарсан чинь дээр." гэж тайвнаар хэллээ.

"Үгүй ээ, Юнхо энэ үнэн биш. Хуурамч шүү дээ." Жина түүн рүү хурдлан алхаад хойноос нь тэврэн, "Хуурамч. Гуйя надад итгээрэй. Би үнэхээр бидний хүүхдийг тээж байсан бас энэ зулбасан өдөр шалтгаан нь ч бүгд үнэн. Энэ шинжилгээний хариунд итгэхгүй байна гэж үү. Хэн нэгэн намайг гүтгэх гэж оролдож байна. Магадгүй Ян Хэри, тийм ээ тэр л миний нэрийг ашиглаж дахин доромжлох гэж ямар нэг зүйл хийж байна."

Юнхо хөмсөг зангидаж, түүний гарыг бэлхүүснээсээ хүчээр суллан эргэж хараад түүний нарийн хүзүүгээ багалзуурдаж аван амьсгалыг нь боож эхлэх нь тэр. Ян Хэри гэх нэрийг дурдахад түүний цус буцалж, уур хилэн оргилон урсаж эхэлснийг тэр ойлгохгүй байв.

Жина сандарч тэвдэн тэмцэлдэж эхлэв. Юнхо хүзүүг нь хүчтэй багалзуурдсанаас болж тэр амьсгалж чадахгүй байлаа.

"МУУ ХОРТ МОГОЙ." Юнхо орилж, түүнийг шал руу түлхэн унав. Тэр гүнзгий амьсгаа аваад уураа хянан аядуухан хэлэхийг хичээн, "Гар." гэхэд,

Хөлс нь цуван нүүр нь улайж, арай гэж амьсгалаа тогтворжуулах гэж байсан Жина босож ирэн түүнийг дахин тэврээд, "Юнхо... битгий л дээ. Би чамд хайртай. Надад битгий ингэж хандаач. Цаасан дээрх үнэхээр үнэн биш шүү дээ." гээд гомдолтой нь аргагүй мэгшин уйлав.

Тэр анх удаа айдастай нүүр тулж буй. Энэ залууг өөрийн болгон авахын тулд ямар шаргуу хичээлээ. Бараг л түүнийх болж байсан. Хатагтай Жон гэх гайхалтай хүслэнт цолонд бараг л хүрч байсан шүү дээ. Тэр зүгээр л ингээд алдахыг зөвшөөрч чадсангүй.

"ЗАЙЛ ГЭСЭН ШҮҮ!" гэж Юнхо ууртайгаар хашхирлаа.

"Юнхо..." Анх удаа тэр Юнхогийн догшин занг харан арай ядан түүний нэрийг нулимстай цуг гаргалаа.

Юнхо утас руугаа алхан дуудлага хийгээд, "Аюулгүй байдлыг дуудаж энэ эмэгтэйг хөөж гарга! Дахиж хэзээ ч миний барилга руу нэг алхам ч нэвтрүүлэхгүй шүү." хэмээн бухимдалтай хэлээд Жинаг дотогш орохыг зөвшөөрсөн хүнийг ажлаас нь халахыг тушаав.

"Үгүй ээ, намайг сонсооч. Тэр эмнэлгийн дүгнэлт хуурамч. Гуйя надад итгээч." Жина хяналтгүй цурхиран уйлж гуйн гувшина.

"Миний хивсийг цусаараа бузарлахаас өмнө зайлж үз!" Юнхо түүнийг бараг л алах гэж байв.

Азаар Жинаг бурхан ивээж. Хоёр хамгаалалтын ажилтан ирээд түүнийг гаргах гэсэн боловч Жина бодлогогүйгээр Юнхогийн хөл рүү наалдан зүүгдэх нь тэр. Хамгаалалтын ажилчид юу хийхээ мэдэхгүй сандралдахад,

"ЮУГАА ХИЙЦГЭЭГЭЭД БАЙГАА ЮМ!? ТҮҮНИЙГ ЗАЙЛУУЛААЧ!" Түүний уур хилэн галт уул шиг оргилно.

Хоёр хамгаалалтын ажилтан сандран тэмцэлдсээр Жинаг захирлынхаа албан өрөөнөөс хүчээр чирэн гаргав. Юнхо хөлд нь зүүгдэхэд түүнийг өшиглөхийг хүссэн ч түүн шиг бохир хүнийг өшиглөж хөлөө бузарлан нэр хүндээ доромжлохыг хүсээгүй.

Жина барилга дүүрэн Юнхогийн нэрийг дуудаж, хашхирч байлаа. Харин тэр үл ойшоож, зөвхөн жигшүүрт зураглалыг нүднээс нь далд орохыг хүлээнэ.

Хэдэн цаг цонхоор ширтэж зогссоны эцэст тэр өрөөнөөсөө гарав. Том барилгын өнцөг булан бүр нэг цуурхлаар шуурч байлаа.

Юнхо гэртээ иржээ. Тэр Жинаг буйдан дээр уйлж байхыг хараад тэр дороо утсаа аван туслах руугаа залгав.

"Энэ эмэгтэйг миний гэрт орохыг зөвшөөрсөн бүх хүнийг халмаар байна. Бас байшинг хурдан зар. Би удахгүй чам руу шинэ хаягаа илгээнэ, шинэ хувцас авч ирээрэй."

Тэр Жинаг байртай нь үлдээн ойролцоох зочид буудлын зүг явлаа. Дэндүү их ядарсан тул түлхүүрээ авсны дараа шууд ор луугаа ойчив.

Дуг нойронд автаад тэр дахин залуу хүү болон охины тухай зүүдэлж эхэллээ. Хоёул өсвөр насанд хүржээ.

Нэгэн өдөр ханхүүгийн ах дүү нар төлөвлөгөө найруулж түүнийг нийслэлийн үүдний гадаа орхив. Хаалганы гадна тэр нэгэн эрийн амийг аварч, түүнээс хойш өнөөх эр талархсанаа илэрхийлэн түүнд янз бүрийн тулааны урлаг зааж эхлэв.

Залуу охины эцэг нь хэцүү нөхцөлд боловсорч буй хунтайжийн байдлыг сайн ойлгодог нэгэн. Үнэндээ тэр эзэн хааны хүү боловч ордонд хэн ч хэзээ ч түүнтэй хүн шиг харьцдаггүй. Хүүг үргэлж гадуурхан доромжилдог бөгөөд харин түүний байдлыг мэддэг цөөхөн хэдэн язгууртнууд өрөвдөж эхэлсэн юм. Түүн шиг тэнгэр заяат боловч гологдсон хүүхдэд хялбар алхах амаргүй байдаг билээ.

Нэг удаа ордны баяр ёслолын үеэр залуу хүү гэр бүлтэйгээ баярт оролцож буй охиныг сэм харсаар байлаа. Тэр жинхэнэ чин сэтгэлээ түүнд харуулаагүй ч бодолдоо нэг л зүйлийг шивнэж байв.

"Хао Ни, намайг хүлээж байгаарай..."

___

Чанмины байшинд:

Хэри үүрээр унтсан тул сэрдэг цагаасаа нэлээн оройтож сэрлээ. Тэр эргэн тойрноо хараад Чанмины гэрт унтаж байгаагаа санан санаа алдан орноосоо бослоо. Тэр угаалгын өрөө рүү алхаж байхдаа ямар нэг зүйлийг мартаж орхисноо санав. Хэри бараг л толгой руугоо цохин хэнийг ч юм зэмлэнэ. Одоо түүнд өмсчих хувцас алга. Түүний байшин шатсан шүү дээ.

Дэлгүүр хэсэн шинэ эсвэл эвтэйхэн хямдхан хувцас авах талаар бодож байтал өрөөний хаалгыг тогшигдов. Тэр өчигдрийн тоос тортогтой, зарим хэсэг нь зодооноос болж элэгдэж урагдах шахсан хуучин хувцсаа тайлаагүй билээ.

Хэри очиж хаалгаа онгойлгоход дотогш цагаан цамц, хар банзалтай дарван эмэгтэй орж ирэх нь тэр.

"Аан... залуусаа би яаж туслах уу?" Тэд зөвшөөрөлгүйгээр шууд ороод ирсэн тул Хэри бага зэрэг цочирдлоо.

"Хатагтай, хэрэв та зөвшөөрвөл бид таны хэмжээг хэмжихээр ирсэн юм." гэж эмэгтэйчүүдийн нэг нь хэлэв.

"Ахх... хүлээ." Хэрид эсэргүүцэх боломж олголгүй дөрвөн эмэгтэй түүний биеийг тойруулан хэмжиж, тэмдэглэж эхлэв.

"Гуйя, хатагтай." Нэг үйлчлэгч Хэриг угаалгын өрөө рүү даган орохыг заах нь тэр.

Хэри багагүй ичиж байлаа. Түүнд усанд орсны дараа өмсөх нэмэлт дотуур өмд байхгүй шүү дээ. Тиймээс тэр эхлээд гадагш гарч худалдаж аваад дараа нь шүршүүрт орох нь зүйтэй гэж бодож байсан юм. Гэвч үйлчлэгчид түүнийг усанд орохыг шаардана. Хэри тэднийг дуулгавартай дагахаас өөр сонголт алга. Тэр ч байтугай тэд түүнийг усанд ороход нь туслах гэсэн боловч Хэри тэднийг зогсоон ганцааранг нь орхиж, өөр зүйл хийхийг хүсжээ.

Нэг цагийн дараа тэр уснаасаа гарч ирлээ. Шүршүүрт ороод хөөстэй ванд хэвтэх далимаар угаалгын өрөөнд хоргодоод цагийг үдсэн юм. Тэр магадгүй үйлчлэгчдийг явсан гэж тэр бодоод гарч ирсэн ч гайхмаар нь тэд угаалгын өрөөний гадаа түүнийг хүлээж байсан юм. Тэд түүнд бөхийгөөд хувцасны шүүгээг харуулах бөгөөд одоог хүртэл Хэри өрөөг бүхэлд нь үзэж танилцаагүй байжээ. Тэр хувцасны өрөөнд ороод алмайрч орхив.

Өлгөөтэй бүх хувцсыг харахад бүгд дээд зэрэглэлийн гэдэг нь ойлгомжтой. Нэг нь ч хямд гэж дуудагдах боломжгүй. Дотуур хувцас ч үнэтэй харагдаж байв. Даашинзууд гоёмсог материалаар гар аргаар хийгдсэн бөгөөд бүгд түүний хэмжээнийх.

Ердөө нэг хувцсанд үрэлгэн хандаж тансаг иж байдал бүрдсэн хувцсыг Хэри гарцаагүй дургүйцэх учир амны булан нь татганаж эхлэв. Магадгүй хуучин ертөнцдөө тэр тэднийг өмсөхдөө таатай байх байсан боловч бодит байдлыг дүгнэх чадварыг суулгасан хоёр амьдралын дараа бол яасан ч тэднийг углаж чадахгүй юм. Төлбөрийг нь төлөх байтугай үнийг нь шагайж харж чадахгүй зүйлийг өмсөхөд эвгүй санагдах нь мэдээж.

Хэри эргэж харан эмэгтэйчүүдээс дахин ганцааранг нь орхихыг гуйгаад тэднийг явуулав. Эцэст нь тэр өөрийнхөөрөө энгийн хувцаслалт сонголоо. Бариу жинсэн өмд, богино цамц болон савхин хүрэм. Үс нь богино болохоор арчилгаа шаардлагагүй амар.

Тэр өрөөнөөсөө гараад Чанминыг олон төрлийн хоол өрсөн урт цагаан ширээний эсрэг талд сууж байхыг харав. Мөн хоолонд ганц ч хүрээгүйг нь анзаарлаа. Түүнийг хүлээж байсан бололтой.

Хэриг хоолны танхимд орж ирэхэд Чанмин толгой өргөн түүн рүү харлаа. Хөлдчихсөн юм шиг тэр нэг минутын турш чимээгүй байсанд Хэри тухгүй уур амьсгалыг эвдэх гэж ханиалгахад Чанмин ухаан орох шиг болов.

"Сэрсэнд чинь баяртай байна." Чанмин утсаа тавиад дээш босон хажуу дахь сандлаа татан түүнд суудал гаргаж өгөхөд Хэри толгой сэгсрээд,

"Би тантай нүүр тулж суусан нь илүү тохиромжтой байх." хэмээн тайвнаар хэлээд түүний урд суулаа.

"Надаас тэгж их болгоомжлох хэрэггүй. Эхлээд үүнийг уншаарай." гээд тэр бор цаасан хавтастай материалыг түүнд дамжуулав.

Хэри хавтсыг онгойлгон том үсгээр бичигдсэн гарчгийг уншлаа.

"Ян Хэри нь гэмгүй."

Хэри хөмсөг зангидав.

"Систем юу болоод байна аа?" Тэр дотроо санд мэнд шуудхан асуухад хүн-роботын хоолой,

"Хөтчөө, энэ ертөнцөд ямар нэг алдаа гарсан. Би саяхан өдөр бүр гаднын нөлөөлөл өгөгдөлд өөрчлөлт оруулж байгааг илрүүллээ. Төлөвлөгдөөгүй шинэ зүйл нэмж оруулсаар байна. Гэвч үүнийг лавшруулан судлах боломжгүй бас цаашид юу болохыг таашгүй."

"Юу?"

Continue Reading

You'll Also Like

20K 2.1K 18
"Чи ухаантай л болохгүй бол хэн ч чамайг хайрлахгүй" Эцэг эхийн минь хэлсэн үг олон жилийн турш толгойд цуурайтсаар. Нэг л өдөр надад гайхамшиг тохио...
2.1M 203K 69
BL ဝတ္ထုရေးတဲ့ စာရေးဆရာတစ်ယောက်က သူဘယ်လောက်ဘဲ ကြိုးစားရေးနေပါစေ စာဖတ်သူတွေက အကြိုက်မတွေ့ဘူး။ယုတ္တိမရှိဘူးဆိုပြီး ဆိုးဝါးတဲ့ မှတ်ချက်တွေပေးတယ်။ တစ်နေ့...
176K 517 17
​ကျောင်းသားတစ်​ယောက်ရဲ့ဆရာမ​များကိုကြမ်းခဲ့​သောဇာတ်လမ်းဖြစ်ပါသည်။စိတ်ကူးယဥ်ဇာတ်လမ်းပါ။ဇာတ်ညွန်း​ရေးသူမှာ WBIဖြစ်ပါတယ်။ဖတ်ရှူ​ပေးတဲအတွက် ​ကျေးဇူးတင်ပါ...
24K 1.7K 7
Утга зохиолын ангийн оюутан Лили хамгийн сайн найз болох Сэмтэй нэгэн үдэшлэгээс харих замдаа 3 залуутай учирна. Өнөөх залуус Лилид сайн найзаа аврах...