❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.6K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

32-р хэсэг

356 25 2
By Umin_eul

Орон дээр хэсэг өвдгөө тэврэн сууж байгаад орны хажуудах шүүгээн дээрх утсаа авахдаа түүний үлдээсэн бичгийг хараад уурандаа уншилгүй шууд базаж орхив.

Хүнийг тоох ч үгүй орхиод явсан байж.

Утсаа асаан цаг харахад арван цаг болж байлаа. Өлсөөд байсан болохоор залхуутай гэгч нь орноосоо босон доош бууж гал тогоо руу зүглэв. Ширээн дээрх уснаас нэг аяганд хийж аваад ууж байтал хаалга онгойн гаднаас тэр ууттай зүйлс барьсаар орж ирлээ. Түүнийг гэнэт орж ирсэнд золтой л усандаа цацчихсангүй. Аягаа ширээн дээр тавихтай зэрэгцэн тэр ууттай зүйлсээ эмхлэн хөргөгчинд хийнэ.

Би: Яваагүй байсан юм уу?

Намайг гайхан асуусанд Бэкхён над руу харалгүй
-

   Удахгүй явнаа. Хөргөгч хоосон байсан  болохоор ойр зуурын юм авчихлаа. Одоохондоо ажил олоогүй байгаа биздээ?


Би: "Чамаас гуйсан гуйгаагүй надад мөнгө байгаа. Яах гэж ийм хэрэггүй зүйл хийж байдаг байнаа." гээд хөмсгөө зангидахад тэр санаа алдсаар авчирсан зүйлсээрээ өглөөний цай бэлдэж эхэллээ.

Би: Явлаа гэсэн биздээ. Тэгээд яваач!!

Бэкхён өндөг шаран зогсохдоо "Чамтай ярилцах зүйл байна." гэлээ.

Түүний үе үе хөмсгөө зангидах нь өчигдөр хэр их уусантай нь холбоотой болов уу. Хөдөлж ядаад байсан нь ядаргаатай санагдан түүний дэргэд очин түлхээд
"Алив би хийе." гэхэд тэр

Бэкхён: Хэрэггүй ээ би чадна.

Би: Өчигдөр их уусан биздээ. Царай чинь сайнгүй байна. Шарталтандаа ухаан алдаж унаад надаар асруулж төвөг удмааргүй байвал тэр ширээн дээр очоод зүгээр сууж бай.

Тэр хэсэг хажууд зогсож байгаад үнэхээр л хэцүү байсан бололтой миний үгэнд орж  ширээний ард суугаад хийж буй үйлдлийг минь ажиглана. Би түүн рүү хааяа хааяахан харж бэлэн болсон өглөөний цайгаа өмнө нь тавилаа. Тэгээд эргэж буцалж буй цутангаа хутгачихаад түүний өөдөөс харан суухад тэр ярьж эхлэв.

Бэкхён: Хадам аавтай уулзсан.

Аавын талаар дурдсанд болсон явдал санаанд орон уур хүрч хөмсөг зангирах аж.

Намайг ятгаад дийлэхгүй болохоор түүнтэй уулзаж л дээ.

Би: Тэгээд??

Бэкхён: Би салах талаараа тайлбарлаад хэлчихсэн. Яах гэж ганцаараа тийшээ очсон юм бэ? Очих байсан юм бол хамт очих ёстой байсан юм.

Би: Чамайг хармааргүй байсан юм.

Ааваас ч болсон уу түүнээс ч болсон уу мэдэхгүй уур минь хүрч дотор бачуурсандаа  босож буцалж байсан цутанг мартаад гараараа аван арьсаа түлж орхилоо. Өвдөлтөндөө дуу алдахад Бэкхён над дээр сандран ирээд цочирч улайсан гарыг минь  хараад хүйтэн усан доор барина.

Бэкхён: Өөрийн ухаантай бай л даа. Юугаа бодож байдаг юм. Болгоомжгүй гэдэг нь.

Би гараа татаж аваад уур савсах цутан руу харан
- "Идчихээд хурдан яв." гээд доош харахад тэр гарнаас хөтөлсөөр өрөөнд орж ирэн эмийн хайрцагаас ямар нэг юм хайж эхэллээ. Тэгээд намайг орон дээр суулгаад нэг цагаан савтай тосноос гарны улайсан хэсэгт түрхэж өгөв.

Бэкхён: Хадам аав та хоёрыг муу харилцаатай гэдгийг мэднээ. Гэхдээ чиний аав шүү дээ.  Цусан холбоогоо тасална гэсэн гэл үү?

Би түүн рүү харалгүй
- Тэрнийг хүртэл хэлсэн юм уу? Ёстой нэг.

Бэкхён санаа алдан гарнаас минь атгасан хэвээр байх агаад
- Эцэг эх чинь ядаж л амьд байна. Аримаа надаас салвал чамд гэр бүлээс чинь өөр дотно хүн үлдэхгүй.

Би: Надад Наёон Бэкхи хоёр байгаа.

Бэкхён: Тиймээ тэр хоёр чиний сайн найзууд. Гэхдээ тэд ч бас ирээдүйд гэр бүлтэй болно. Одоогийнх шигээ байнга уулзалдана гэж бодож байна уу?

Өрөөнд хэсэг чимээгүй ноёрхож байтал
Бэкхён: Компаний зар сурчилгааны албанд ажилла. Хадам аав манай компани дахь хувьцааны арван хувийг  эзэмшдэг. Ядаж чамайг компанид ажиллавал чам руу дайрч давших нь багасах байх.

***

Би багаасаа зураг дарах дуртай байлаа. Төрсөн өдрөөр найзууд минь надад анхны зургийн аппаратыг минь авч өгөхөд үнэхээр их баярлаж байснаа санаж байна. Тэгээд л зурагчин болно гэж мөрөөддөг болсон. Бэкхёныг тэр өдөр ирээд явсаны дараа би хэд хоногийн турш  бодсоны эцэст хүссэн зүйлээ хийж үзэхээр шийдсэн. Ядаж л завгүй байвал одоогийн байдал мартагдах байх гэсэндээ би бүх зүйлээ шинэ ажилдаа зориулж байлаа.

Зургийн студи компаний төв салбараас тийм ч холгүй байдаг ч удирдлагуудтай өдөр бүр таараад байхгүй. Тиймээс би Бэкхёнтой таарна гэдгээсээ санаа зовоогүй юм. Шинэ ажилдаа ороод гурав хонож байна. Зураг авалтын баг, зар сурчилгааны албаныхан гээд бүгд л найрсаг хүмүүс байсанд талархах шиг. Хэрвээ тийм байгаагүй бол над шиг зантай хүн хэд ч хонолгүй ажлаасаа гарах байсан биз.


Өнөөдрийн сурчилгааны зургуудаа харан компьютерын ард сууж байтал ширээн дээр минь ямар нэг зүйл тавих чимээ сонстов. Гайхан хартал хэлтсийн даргын орлогч залуу аягатай кофе тавьсан нь энэ байлаа.

Би: "Яваагүй байсан юм уу? Ажлын цаг дууссан биздээ." гэсээр намайг бугуйн цагаа харахад тэр

-  Ажил ихтэй нойр хүрээд байхаар нь кофе авах гэж байхдаа чамайг илүү цагаар ажиллаж байгааг хараад хүрээд ирлээ.

Би: Шөнөжин ажиллах юм уу?

Тэр толгойгоо сэгсрэн
-   Үгүй л дээ. Ингэсгээд дуусах байх. Чи хэзээ явах юм? Хүргээд өгөх үү?

Би зурагнууд ангилж байгаад түүн рүү харцаа шилжүүлэн "Ажилтай байхад чинь төвөг болмооргүй байнаа. Хэрэггүй байх." гэхэд тэр  надад ойртон мөрөн дээр минь гараа тавиад компьютер луу харсаар

-   Өнөөдрийн зургууд ч их сайн болжээ. Чи их чадварлаг юм аа. гээд мөрөн дээр тависан гараараа тэр хэсэгтээ илж эхлэв. Надад энэ байдал нь нэг л  таалагдаагүй тул түүний гарыг өөрөөсөө эвтэйхэн холдуулаад худал инээмсэглэн

Би: Та хийх ажил ихтэй байна гэсэн биздээ. Өрөө рүүгээ явахгүй юм уу? гэхэд тэр толгой дохин

-   Тэгвэл дараа уулзъя даа.
гээд нүдээ ирмээд яваад өгөв.

Саяны байдал намайг бага зэрэг тавгүйтүүлсэн тул би зурагнууд аа эмхэлж тавьчихаад харихаар шийдлээ.


***

\Бэкхёны талаас\

Хурлын танхимын гадаа хэсэг зогсож байгаад ороход индэр дээр зогсож байсан Бэкхи бага зэрэг гайхан над руу хараад ярьж байснаа түр азнав. Тэгээд намайг суудалдаа суухад тэр үргэлжлүүлэн энэ жилийн тайлангаа бусад захирлуудад тайлбарлах аж.

Хэсэг хугацааны дараа хурал дуусч танхимд дүү бид хоёроос өөр хүн үлдсэнгүй. Би сүүлд түүнтэй ямар байдалтай уулзсанаа бодон санаа зовж бас гэмшиж байлаа.


Би: "Сайн сууж байгаа бололтой." гээд инээмсэглэх гэж оролдоход минь тэр ч бас надтай ярилцах гэж байсан бололтой байсан байрандаа чимээгүй зогсож байгаад ам нээн


Бэкхи: Тэгэхээр та эргээд ирж байгаа юм уу?

Би мөрөө хавчин: Тийм л бололтой.

Бэкхи инээмсэглээд "Таныг ирсэнд баяртай байна." гээд хурлын танхимаас гарах гэж байхад нь би түүнийг зогсоон

Би: Тэгэж аашилсан уучлаарай. Би хааяа түргэн аашлах гээд байдгийг чи мэднэ биздээ. Чамд тэгэж хэлсэн нь ч тэр би үнэхээр яачихаад байгаагаа ойлгохгүй нь.

Бэкхи: "Ахаа бид ямар анх удаа ингэж байгаа биш дээ. Ингээд эргээд ирсэн чинь сайн хэрэг." гэсээр барьж байсан гарыг минь тавиулан инээмсэглээд танхимаас гарлаа. Хэдий тэр надтай өмнөх шигээ харьцахгүй байгаа ч бид тодорхой хэмжээгээр ойлголцсон гэж бодож байна.


Өрөөндөө эзгүйд минь овоорсон их ажлыг эхнээс харж байтал хаалга тогшин нарийн бичиг хувьцаа эзэмшигчдийн нэг болох Чүэ захирлыг ирсэн гэдгийг дуулгахад нь ажлаасаа хөндийрч үүдээр орж ирэх аавынхаа эртний найзтай мэндлэн буйдан дээр суухыг урив.

Чүэ захирал: "Сүүлийн хэдэн сар чамтай уулзах их л хэцүү болжээ." гэсээр инээхэд нь

Би: "Танд төвөг болсон бол уучлаарай. Асуудал ихтэй өдрүүд байлаа."

Чүэ захирал: "Саяны хэдэн сар дүүг чинь би нилээн ажиглалаа. Ганцаараа компаниа удирдаад явахад асуудалгүй болсон бололтой."

Намайг зүгээр инээмсэглэн толгой дохиход Чүэ захирал үргэлжлүүлэн " Үнэндээ би чамд ажлын санал тавих гэсэн юм."


Намайг гайхан харахад
Чүэ захирал: Хонг Конг дахь салбарт ажиллаад үзвэл ямар вэ? Үнэндээ чамаас өөр тохирох хүн алга. Дүүдээ эндэх ажлаа үлдээгээд тийшээ явбал ямар санагдаж байна?

Гэнэтийн саналаас болж шийдэж чадалгүй чимээгүй суусанд захирал инээх аядаад
Чүэ захирал: Яарч шийдвэр гаргаад яахав. Сайн бодож байгаад надад хариу хэлээрэй. Би нааштай хариу хүлээж байя.
гээд босоход нь би ч даган босоод

Би: Би бодож үзнээ захирлаа. гэхэд Чүэ захирал мөрөн дээр минь зөөлөн цохиод өрөөг орхилоо.

Аав Чүэ захирал хоёр таван жилийн турш компанийн шинэ салбаруудыг гадаадад нээх талаар ярьж эцэст нь хэрэгжүүлэн хэд хэдэн улсад аав болон Чүэ захирлын компани танигдаад амжсан юм. Хонг Конг дахь компани бол бол хамгийн сүүлд нээсэн шинэ салбар. Хэрвээ би тийшээ явчихвал Солонгост дахиж ирэхгүй ч байж магадгүй. Ядаж Аримтай ийм харилцаатай болоогүй байсан бол хамт явахсан. Гэвч бид аль хэдийн салах дээрээ тулчихсан дээрээс нь түүнийг дахиж харахгүй ч байж магадгүй энэ байдал минь шийдвэр гаргахад улам л хэцүү болгож байлаа.











A/n:
Sain medee gewel oguulleg maani duusah dohoj bndaa. Draagiin hesgee hurdan awah eseh ni ta nariin her nairahaas shaltgaalna daa. "⭐" Ene huurhnuuguu daraarai bas comment uldeewl bayrlana shu. 💕💖🌟

Continue Reading

You'll Also Like

91.8K 8K 31
"Чи намайг нэг ч удаа болов хайрлаж байсан уу?" "Тийм ээ" "Тэгвэл боллоо"
129K 9.1K 21
Би-Манай ах луйварчин.. Тэр үүгээрээ бахархдаг. Түүний ганц луйварын эх үүсвэр гол хохирогч нь мэдээж би. Чанёол-Амьдрал сайхан шдэ! Бид ингэж л амь...
2.4M 138K 46
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
94.1K 9.4K 30
"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?