"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

3. Сүүлчийн даалгавар

3.3K 443 36
By VanTe_CAFE


Өглөө нь Хэри эртлэн босож, өдрийн эрч хүчийн эхлэлийг тавин шүршүүрт ороод урьд шөнө угааж тавьсан ахынхаа бэлтгэлийн өмд, цамцыг хослуулан өмсчхөөд зурагтаа асаав. Мэдээний гарчгууд хүлээж байсан шиг нэрлэгджээ. Мэдээж түүний гэр бүлийн тухай байсан хэрэг. Тэр зурагтын урд буйдан дээр лагхийн суугаад мэдээнд анхаарлаа хандууллаа.

"Ян аж ахуйн нэгж нэг өдрийн дотор дампуурлаа. Тэд энэ өглөө дампуурлаа зарлаад байна. Бид тэднээс сурвалжилга авахаар хичээж байгаа боловч одоогоор тэдний харшаас хэн ч гарч ирээгүй байна. Тэдний төлөөлөгч болох өмгөөлөгч нь тэдний биет бүх өв хөрөнгө зарагдаж, компанийн ажилчдад нөхөн олговор олгоно хэмээн нэмэгдэв."

Мэдээгээр урсах үгс нь түүнийг баяртайгаар инээмсэглүүлж орхив. Хэри зурагтаа унтраан бушуухан эд зүйлсээ аван дэн буудлаас гарлаа. Дараа нь тэр зайлшгүй хэрэгцээт хувийн нөүтбүүктэй болохын тулд цахилгаан барааны дэлгүүрээс боломжийн үнэтэй нэгийг хайж эхлэв. Бусдын анхаарлыг таталгүй аль болох хяналтын камераас зайлсхийсээр нөүтбүүкээ авсны дараа ирээдүйн төлөвлөгөөнд хэрэг бүхий мөнгө олохын тулд хэд хэдэн алхам хийх аж. Дансаа өндөр нууцлалтай интернет банкны аль нэгэнд холбосон бөгөөд зөвхөн дансны эзэнд л хамаарагдах хаяг байв. Мөнгийг бэлнээр тодорхой дэлгүүрээс эсвэл гадаадад бүртгэлтэй банкнаас авах боломжтой. Банкны гарал үүсэл тодорхой бус, оноогдсон олонд танигдсан нэр хаяггүй бөгөөд зөвхөн нэрээ нууцлахыг хүссэн цөөн тооны хүмүүс нэвтрэх боломжтой билээ.

Ямар нэгэн тохиолдолд хууль бус гүйлгээний мөнгө хаанаас гарсныг олж мэдэх боломжтой боловч гарал үүсэл буюу эзнийг нь олж чадахгүй эсвэл нэлээдгүй хугацаа зарцуулдаг байна. Тэрээр нэг жилийн хугацаанд хангалттай хүрэлцэхүйц мөнгөө сайтар нууцлах нь тэр. Хүн бүр энэ аргын талаар мэддэггүй, мэддэг нь мэдлэг дутмаг байдаг. Зөвхөн хилийн чанадад хууль бус данстай цөөхөн нөлөө өндөр баячууд үүнийг мэднэ. Нууцлалын дор шилжүүлгийн төлбөр нь олон мянган долларын үнэтэй. Хэригийн хувьд амьсгалаа ч хянах шаардлагатай энэ үед ул мөр үлдээж байхаас илүү төлбөрийг цэвэр төлөх нь харьцангуй аюулгүй.

Түргэхэн шиг интернет дансны холболт хийсэн түүний дараагийн үйлдэл нь хамгийн ойр байрлах нууцлал бүхий Канадын жуучлалын төвөөр халхалсан банкнаас их хэмжээний бэлэн мөнгө авах явдал байлаа.

Түүний жүжиглэлт ямар ч өө сэвгүй байх агаад мөнгөө аюулгүй хүлээж авсны дараа салон орж, хайш яайш тайрсан богино үсээ тэгшлүүлэн саарал өнгөөр будаж өгөхийг хүсжээ.

Энэ хооронд хотын нэгэн өндөр барилгад царайны хувирлыг нь дүрслэх боломжгүй боловч гүрээний судас нь тодхон харагдах эр доод албан тушаалтныхаа хүзүүг багалзуурдаж байх ажээ.

"Түүнийг олоод над дээр авчирсан чинь дээр шүү, эс тэгвэл чиний толгой түүний амиар орлуулагдана гэж мэд!" Залуу өнөөх эрийн хүзүүг базах гараа чангалсаар аймшигтайгаар хашхирах нь тэр. Нөгөө эрийн царай цайн цэнхэртэж эхлэх бөгөөд амьсгаа нь боогдсоор ухаан алдахын сүүлийн мөчид багалзуурдаж байсан гар суларлаа.

"Далд ор! Түүнийг ол! Гэр бүлийнх нь талаар бүгдийг шалга." хэмээн залуу архирах аж.

Ян Компани нэг хоногийн дотор дампуурчихна гэж хэний санаанд багтах билээ?

Туслах ажилчин ханиалгасаар хоолойгоо барин өрөөнөөс бүдчин гарахад түүнтэй зэрэгцэн зарлал мэдүүлэлгүйгээр нэгэн эрхэм орж ирэх нь тэр. Тэр өмдний халаасандаа гараа хийсэн байх бөгөөд түрүүхэн дүрсхийн галзуурах шахаад намдаж буй гараа хээнцэр алчуурт шижиглэнгүй арчих эр лүү ойртон өрөөний голд очин зогсов. Хэн орж ирснийг мэдэж байгаа гэлтэй саяхан орж ирсэн хүн рүү эргэж харалгүй ам нээлээ.

"Чамайг түүнийг зохицуулсан гэж бодсон юмсан."

Түүний адил хүйтэн төрхтэй эрхэмсэг эр асуултанд нь царай нь тавгүйрхэх мэт хувьс хийснээ үүнийгээ нуун юу ч болоогүй мэт мөрөө хавчин "Манай эрчүүд түүнийг зугтчих чадалтай гэдгийг мэдэлгүй хайнга хандсан байна лээ." гэж хэлж дуусахтай залгуулан эсвэл яриаг нь таслан нөгөө эр,

"Ноён Чанмин, тусалсанд баярлалаа, гэхдээ одоо оролцох хэрэггүй. Тэр миний төрөөгүй хүүхдийг алсан. Би түүнтэй биечлэн харьцана."

"Ноён Жон, санаа зовох хэрэггүй. Таны сүйт бүсгүйн найзын хувьд би түүнд туслах ёстой гэж бодож байна." Өрөөнд саяхан орж ирсэн Чанмин түүнд мөчөөгөө өгөлгүй шийдэмгий хэлэв.

Юнхогийн царайнд шуурга дэгдсэн үү гэмээр барааж, харгис сүрдэм төрхөөр түүн рүү харлаа. Хэрэв Жинагийн төлөө биш байсан бол түүний урд байгаа хүнийг дор нь устгах байсан юм. Тэр үргэлж сүйт бүсгүйд санаархаад байдаг энэ өлөн залууд дургүй.

Салон дээр. Хэри саарал халимаг үстэй болсон нь цоо шинэ төрхийг үзүүлнэ. Тэр салоноос гараад шинэ утас, хэдэн хувцас, төрөл бүрийн сим карт худалдаж авчээ. Өөртөө бүрэн өөрчлөлт хийчхээд тэр дэн буудлаа сольж, дараа нь хотын төвд сүндэрлэх өндөр барилгыг зүглэн очлоо.

Хүний анхааралд өртхөөргүй барилгын буланд очиж зогсоод Жон корпорацын шугам руу дуудлага хийх нь тэр.

Дохио дуугарсаар удалгүй "Жон корпорацтай холбогдлоо. Танд юугаар туслах уу?" гэсээр хүлээн авагч эмэгтэйн хоолой найрсгаар угтав.

"Намайг захирлынхаа нарийн бичигтэй холбож болох уу?"

"Хатагтай, та уулзах тов авсан уу?"

"Тэдэнд намайг Ян гэр бүлийн гишүүн гэж хэл. Ян Хэри."

"Ганц хором, хатагтай." Хүлээн авагч дуудлагын эзний нэрийг сонсоод тэр даруй удирдлагатайгаа холбогдов. Ян аж ахуйн нэгжийг дампуурлаа зарласныг энэ салбарын чихтэй бүхэн мэднэ. Дуудлагад хариу өгөх, цаг товлоогүй хүнийг хүлээн авах талаар дээрээс ямар ч тушаал гараагүй тул хөндлөнгөөс оролцож, чухал байх магадлалтай харилцагчийг зогсоох нь түүний дур мэдэн шийдэх асуудал биш байв.

Юнхо, Чанмин хоёр хоорондоо маргалдаж байх хооронд хүлээн авагч Юнхогийн шинэ нарийн бичигт дамжуулав. Нарийн бичиг захиралдаа саад болж байгаадаа өршөөл эрэн хэн дуудаж байгааг тэдэнд мэдэгдлээ.

Хоёр эр шууд зогсож, Юнхо хүлээн авах товчлуурыг хурдан дарахад өрөөнд Хэригийн дуу хадлаа.

"Өдрийн мэнд! Ноён Жон." Түүний хоолойг сонсоход Юнход хоёр зүйл тохиолдох нь тэр. Уур хилэн хийгээд гуниглах мэдрэмж.

"Яагаад залгасан юм?" Тэрээр дуудлагыг тэмдэглэж авахын тулд нарийн бичигтээ дохио өглөө.

"Тлл! Эхлээд ноён Шимд сайн уу гээд хэлчихье, би түүний уурыг хүргэсэн. Тэр намайг зугтааж чадна гэж бодоогүй байлгүй. Юутай ч ноён Жон, тан руу залгасан маань гэр бүлийнхнийг минь битгий оролцуул. Чадвал намайг барь л даа, мэдээж чадвал шүү дээ. Би чиний дайсан, тэгэхээр алив нааш ир!" Хэри ийн хэлээд утсаа таслав.

Дуудлагын дараа тэр утаснаасаа сим картыг аван хугалж орхих нь тэр. Тэгээд нуугдаж буй газраасаа гарч, өндөр барилгын зүг харав. Чанмины үнэтэй тансаг машин барилгын үүдэнд гялалзан зогсож байсан тул түүнийг тэнд байгааг мэдэж байлаа. Маш чухал хүнээс бусад хэнийг ч машинаа гудамжны зогсоолд тавихыг зөвшөөрдөггүй юм.

Дуудлага тасарсан дохио дуугарахад Юнхо утсаа цонх руу чулуудаж орхилоо.

"Би чамайг өөрийн гараар барих хүртэл хүлээ!" гэж тэр ууртайгаар бувтнах бол Чанмин бүх л хугацаанд чимээгүй байсаар.

Тэр түүний мэдэх Хэри биш гэдгийг Чанмины зөн совин хэлж өгнө. Нэгэн цагт түүнийг хамхуул шиг дагаж байсан эмэгтэй залхмаар, бас жигшмээр тэнэг байсан боловч одоо түүнээс гарч байгаа төсөөлөмгүй үйлдлийг харахад ямар нэг буруу зүйл байх шиг. Түүнийг чухам юу ингэж их өөрчилж орхив?

Юнхо цонх руу чиглэн алхаад доор холхих хүмүүсийн давлагааг харав. Тэр бачимдсандаа үсээ гараараа самнах аж.

Тухайн үед давхцал тохиож, Хэри барилгын дээд давхар луу харахдаа дунд хуруугаа гаргасан бол Юнхо түүний сүүмийн бүрэлзэх жижиг дүрсийг олж харжээ.

Хэри сүүлийн удаа мушилзан барилга руу хараад такси барин тэндээс хөдлөв.

Юнхо толгойгоо гашилган бачимдаж байв. Тэр буланд хөлрөн хөл нь чичирснээс болж хариугүй сөгдөхөө шахаж буй нарийн бичиг бүсгүй рүү эргэж харан тушаал өгөх нь тэр.

"Барилгын урд талын бүх камерын бичлэгийг над дээр авчир." Нарийн бичиг бага зэрэг зэвүүцсэн боловч тэр даруй аюулгүй байдлын алба руу залгалаа. Хэдэн хормын дараа аюулгүй байдлын албаныхан зөөврийн компьютероо барьсаар орж ирэв.

"10 минутын өмнөх гадаа талбайн бичлэгийг үзүүлээ дэх!" хэмээн Юнхо яаравчлан тушаав.

Хамгаалалтын ажилтан ирэхэд Чанмин хажуугаар нь сониучирхана. Тэр юу Юнхог дахин уурлуулсныг харахыг хүссэн юм. Хамгаалалтын ажилтан түргэн толгой дохин барилгын гадаах талбайн бичлэгийг тоглуулж эхэллээ.

"Зогс! Энд! Тэр эмэгтэйг томруул."

Хэри түүнд дунд хуруу өгөхдөө нүүрээ халхлах маск зүүжээ.

Чанмин түүний нүүрээ халхалсан төрхийг харсаар чимээгүй зогсоно.

"Энэ таксины жолоочийг олоод тэр эмэгтэйг хаашаа хүргэснийг бушуухан олж мэд!" Юнхо дахин захирсан дуугаар тушаал өгөв.

Гэвч Хэри нэг таксинаас нөгөөд шилжсэнийг тэд мэдэхгүй бөгөөд хамгийн сүүлд ашигласан зүйл нь түүний хуурамч нэрээр худалдаж авсан электрон дугуй гэдгийг ч таамаглахгүй биз.

Хэригийн хувьд яаран хөдлөхөд эрт байж магадгүй ч тэр дараагийн алхмаа хийх хэрэгтэй.

"Систем, чи байна уу?"

"Тийм ээ, хөтчөө! Уучлаарай, би жаахан завгүй байлаа. Өгөгдөл дахин цэвэрлэгдэж эхэлсэн. Ямар нэг хачин зүйл болоод байгаа ч би үүнийг олж чадахгүй байна."

Хэри хөмсгөө зангидан багагүй айдас болон эргэлзэх мэдрэмжид автсан ч хоолойгоо засаад, "Хмм. Ямар ч байсан, надад тус хүргэхгүй биз? Намайг Сюйн эмнэлэгт шинэ сувилагчаар бүртгээд өгөөч? Мэдээж өөр нэрээр."

"Энэ тал дээр би тусалж чадна. Гэхдээ энэ түр зуур үйлчилнэ шүү!"

"Бүртгүүлчихсэн байхад хугацаа нь хамаагүй."

Тэр Жинагийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгт очсон байлаа.

Өдрийн ээлжээ таран хувцас солих өрөөнөөс гарч байгаа сувилагчийн дараа нууцаар өрөө рүү орон өлгүүрт өлгөгдсөн цагаан халааднаас нэгийг авч өмсөөд гадаад төрхөө өөрчлөн сувилагч нарын өрөө рүү оров. Тэр кофе авах гэж буй мэт дүр эсгэн амралтын өрөөний хажууд очив.

"Сайн уу! Чи энд шинээр ирсэн үү?" Нэг сувилагч орж ирэхэд Хэри "Тийм ээ." гэсээр тайван байдлаа хадгалан хэлнэ.

"Хөөх, дажгүй шүү! Чи их хөөрхөн юм аа. Гэхдээ чамайг хэн гэдэг вэ? Чиний үнэмлэх харагдсангүй." гэж сувилагч инээмсэглэсээр асуулаа. Хэригийн жүжиглэлт, энгийнээр хариулж байгаа даруу байдал нь түүнд шижиглэх боломж өгсөнгүй. Тэр хуурамч эсвэл дүр эсгэгч шиг санагдаагүй хэрэг.

"Өө, уучлаарай. Намайг Анна гэдэг л дээ, өнөөдөр үнэхээр сандарч байгаад үнэмлэхээ гээчихсэн. Бас хэдийнээ шинийг захиалчихсан байгаа. Энэ миний эмнэлэгт ирсэн эхний өдөр, шинэ элсэгч болохоор бүх зүйл толгой эргэмээр будлиантай байлаа." Хэри түүний нүд рүү эгц харсаар инээд алдан тайлбарлав.

Түүний хувцаслалт, гадаад төрх нь жинхэнэ сувилагч шиг харагдаж байсанд эмэгтэй түүнд итгэжээ.

"Хэлээд юу гэхэв! Би энэ мэдрэмжийг мэдэрч байсан. Гэхдээ чи удахгүй зүгээр болно оо. Юутай ч тусламж хэрэгтэй бол надаас асууж байгаарай." Эмэгтэй туслалцаа үзүүлэх тал дээр хангалттай эелдэг нэгэн байв.

"Өө баярлалаа! Тэгэлгүй яахав, үнэндээ надад өвчтөний тэмдэглэл дээр тусламж хэрэгтэй байгаа юм л даа. Би тэрэн дээр байгаа бүх мэдээлэлтэй танилцах хэрэгтэй байна." хэмээн няхуур асуулаа.

"Аан, энэ амархан, би чамд харуулъя." Тэр түүнийг дагуулан сувилагч нарын ширээ рүү явч, Хэри инээмсэглэсээр зөрч өрөөнөөс гарах сувилагч нарт өөрийгөө танилцуулав. Дараа нь мэдээллийн комьютерийн урд очоод сувилагч эмэгтэй түүнд цахим хаягаар өвчтний түүх рүү амжилттай нэвтрэн ороход нь шаардлагатай бүх зүйлийг тайлбарлаж өглөө. Жагсаалтыг гүйлгэх явцад Хэри VIP өвчтөн дундаас танил нэрийг олж харав.

"Энэ VIP үйлчлүүлэгч чинь уран бүтээлч мөн биз дээ?!" Тэр дуу алдан гэнэт хэлэх нь тэр.

"Аан энэ үү? Үгүй ээ. Тэр шатнаас унасан гэсэн бас цуу яриагаар бол хэн нэгэн түүнийг түлхсэн гэж байсан." гэж сувилагч толгой сэгсрэн хэлэхэд Хэри уулга алдсанаа,

"Өөх, ямар харамсалтай юм бэ. Тэд ийм зүйл хийсэн хүнийг олно гэж найдаж байна." гээд өрөвдөж, санаа зовсон илэрхийлэл тодхон гаргах аж.

"Тийм шүү, би ч бас тэгж найдаж байна. Тэр эмнэлэгт өндөр байр суурьтай хүнтэй холбоотой юм шиг байна лээ. Цуу ярианы дагуу тэр залуу нь царайлаг боловч аймшигтай хүн гэсэн." сувилагч цааш дэмий чалчин хов жив хөөж эхлэхэд,

"Өө нээрээ юу, тэгээд тэр эмэгтэй одоо яаж байна даа?" гэсээр Хэри түүний яриаг дагуулан лавшруулан асуулаа.

"Зүгээр дээ. Түүний толгойд хэдэн оёдол тавьсан." Сувилагч ийн хэлээд өөр зүйл хэлэх гэж байгаа бололтой эргэлзэж байгаад эцэст нь "Гэхдээ энэ..." гэсээр ярьж эхлэх гэсэн боловч гэнэт үүднээс өөр нэгэн сувилагч тэднийг дуудсанаар тэр хэлэх гэснээ дуусгасангүй.

"Бид явах хэрэгтэй! Хэн нэгэнд бидний тусламж хэрэг болсон бололтой. Би тэнд юу хийхийг чинь харуулъя." гээд сувилагч хаалга зүглэхэд Хэри хойноос нь,

"Ойлголоо гэхдээ түр хүлээгээрэй. Би эхлээд хэдэн тэмдэглэл хийх ёстой. Түрүүлээд явж бай, би удахгүй дуусгаад яг ардаас чинь очъё."

Сувилагч зөвшөөрөн толгой дохиод яаран өрөөнөөс гарлаа. Хэри түүнийг гарахтай зэрэгцэн тэр даруй Жинагийн өвчтөний түүх дээр дарж, бүх тэмдэглэл болон оношийг нь хэвлэж гаргаад халаасандаа хийн сувилагчийг даган явлаа.

Хэри эмнэлгийн эргэн тойронд хэд хэдэн удаа эргэлдсэний дараа түүнд тусалсан сувилагчтай салах ёс хийв. Тэрээр ээлжит төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн учир одоо зугтах шаардлагатай болжээ. Тэр цүнхээ орхисон өрөөнд буцаж очиход азаар тэнд хэн ч байсангүй.

Хэри эмнэлгээс гаран мотоциклоо унан буудаллаж буй дэн буудал руугаа явлаа.











: Hi~ Шинэ хэсэг өгөөгүй удсан байна шүү. Ямартай ч өгүүллэгтэй холбоотой зарласан тэмцээнд маань хангалттай хариу өгсөн хүмүүс:

1-р байр: @HwangByunghee (pizza🍕)
2-р байр: @mrs_twilight (bubble tea🧋)
3-р байр: @somi_1219 (dogbugi❤️)

Эдгээр хүмүүс маань VanTe cafe-гаас оноогдсон зүйлсээ 1 удаа үнэгүй авах байгаа шүү. Тиймээс үүнийг харсан даруйдаа яг энэ хаягаараа манай ваттпад хаяг руу зурвасаар гар утасны дугаараа илгээгээрэй. Тэгээд үйлчлүүлэх үедээ дугаараа хэлээд авна шүү.🤗

Continue Reading

You'll Also Like

245K 27.6K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
389K 27.3K 43
မိုက်ကယ်အာဒန်မင်လုချက်စ် ညိုမင်းမို 21.7.2023 9:20 PM.
151K 16.1K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...
85.3K 6.3K 13
Xiao Zhan 💕 Wang Yibo