"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

1. Сүүлчийн даалгавар

3.7K 461 51
By VanTe_CAFE


Хосууд цаг алдалгүй машинаа асаан тэр газраас түргэн хөдлөхөд Хэри тайвшрах аядан биеэ суллалаа.

"Баярлалаа." Тэр хосуудад чин сэтгэлээсээ талархаж байв.

"Юу болсон юм бэ? Та биднийг цагдаа руу явуулмаар байна уу?" хэмээн жолоо барих залуу толиндоо түүний тусгалыг харан асуулаа.

"Үгүй ээ, цагдаа л биш шүү." Хэри огло хийн галзуурах аятай сандчин хариулахад.

"Та хууль бус зүйл хийж байгаа гэж битгий л хэлээрэй, яагаад тэд чамайг хулгайлсан юм бэ? Бас цагдаад хандахыг хүсэхгүй байгаа шалтгаан чинь юу юм?" Эмэгтэй хойш харсаар сэжиглэнгүй лавлах аж.

"Үгүй ээ! Мэдээж үгүй. Намайг хулгайлсан хүн маш нөлөө бүхий хүн. Гуйя, намайг 13-р өргөн чөлөө гудамжны хаа нэг газар буулгаад өгөөч." Тэр гараа үрсээр хосуудаас гуйх бөгөөд тэдэнд илүү зүйл хэлэхийг хүсэхгүй байлаа.

"Та итгэлтэй байна уу?" Залуу санаа зовон асууна.

"Тийм ээ." Хэри намуухнаар ийн хэлээд замын турш хулгайлагдаж байсан эмгэнэлт өнгөрснөө эргэн дурсав.

Хамгийн адгийн үхлээр хорвоог орхин гэр бүлийнхээ төлөө, дахин шинээр амьдрахын төлөө урт хугацааг хамрах хүндхэн аяллыг эхлэхээс өмнө үхэх шалтгаан болсон Чанминд хулгайлагдсан тэр хар бараан дурсамжийг санавал гэр бүлийнхээ хоолны ширээг үл тоон тансаг ресторанд ганцаар оройн зоог барихаар явж байхдаа хоёр эрийн халдлагад өртөн хулгайлагдсан юм. Жижиг ресторанаас хоол идэхээр буусан хоёр эрийн үзэгдэл урьд нь ийнхүү өрнөж байжээ. Тэр үед дэндүү арчаагүй бас уйлахыг л хийж чадаж байв. Харшид ирээд харанхуй өрөөнд сандал дээр хүлүүлэв. Өрөө маш муухай үнэртэнэ. Яг л тэнд олон ялзарсан зүйлс байгаа мэт. Гэвч тэр эргэн тойрноо харж чадаагүй. Хэсэг хугацааны дараа ойртож буй гутлын чимээ сонсогдож эхэлсэн. Бүдэг сүүмгэр гэрэл тусахад түүний хараа бүрэлзсээр эцэст нь тогтоход түүн рүү хөмсөг зангидан хог шаар адил зэвүүцмээр ширтэх залууг олж харав.

"Чанмин..." Зүрхний цохилт нь түргэсэж, чичгэнэх хоолойгоор түүний нэрийг дуудав. Чанмин түүнийг хэзээд алахад бэлэн байгаа нь тод харагдана.

"Би түүнийг түлхэх гэсэн юм биш ээ. Гуйя надад итгээч дээ. Энэ осол байсан. Тэр намайг эхлээд түлхэхийг оролдсон. Гуйя, гуйя, гуйя надад итгээч." Харцаараа хэнийг ч алэ мэдэх цэвдэг сэтгэлтэй хүйтэн залуугаас тэр цөхрөлтгүй уйлан гуйна.

Харамсалтай залуу түүнд итгээгүй бөгөөд тэр үед түүний эмгэнэлт төгсгөл эхэлсэн юм.

Эмэгтэй түүнээс асуулт асуухад тэр бодлоосоо сэрлээ.

"Энэ олс... чамд тусламж хэрэгтэй юу?" Урд суух бүсгүй түүний хүлээстэй гар луу харан асуужээ.

"Хэрэв танд ямар нэгэн хурц зүйл байгаа бол гуйя."

"Надад нэг байгаа гэж бодож байна." Тэр цүнхээ уудалсаар хумсны хутга гаргаж ирэх нь тэр. Тэдэнд байгаа ганц хурц зүйл үүнээс хойш Хэригийн гарыг суллахын тулд хэдэн минутын ноцолдсоны эцэст олсыг огтолж чадсан юм.

"Баярлалаа!" Хэри нүдээ гараараа даран тэвчиж ирсэн нулимсаа унаган чимээгүйхэн уйлах бөгөөд хосууд түүнийг үнэхээр их айсан гэж бодох боловч тэр зүгээр л маш их санаа зовж байлаа. Шийтгэлийн ертөнцөд түүнийг юу хүлээж байгааг хэн мэдэх билээ. Тэр тусмаа Чанминд хулгайлуулсан аюултай мөчид эргэж ирнэ гэж огт таамаглаагүй. Хамгийн муу зүйл нь магадгүй түүний олж авсан мэдлэгүүдийн ихэнх нь устгагдсан явдал байх.

"Толгой гашлах нь." Ирээдүйд түүнийг ямар аймшиг хүлээж байгааг тааж ядсаар Хэри ийн бодох аж.

"Чи үнэхээр зүгээр үү?" Эрэгтэй дахин асуух нь тэр. Машинд нь суусан эмэгтэй айсан, хүчгүй байгааг харлаа. Тэр ямар нэгэн зүйлээс зугтаж буй баян хүн шиг харагдана.

"Тийм ээ, бас амийг минь аварсанд баярлалаа. Насан туршдаа та хоёрын тусламжид талархаж явах болно оо."

Үүний дараа машин 13-р өргөн чөлөөн дээр ирж зогсжээ. Хэри бугуйн цаг болон бөгжөө тайлав. Түүний зүүсэн цаг Montblanc Boheme брэндийн автомат огноо 30мм бөгөөд 10,000-аас 12,000-н долларын үнэтэй, харин бөгж нь 15,000 долларын үнэтэй аж.

"Баярлалаа. Үүнийг аваач. Энэ миний та хоёрт өгч чадах цорын ганц зүйл. Эднийг үнэлсэн хэнд ч битгий итгээрэй. Зарахаасаа өмнө үнэ цэнийг нь судалж үзээрэй." Хосууд цаг, бөгжийг хүлээж авахдаа гайхширсаар үлдсэн юм.

Машинаас буусны дараа тэр алхахаас гүйхийг илүүд үзэн хүйтэн цементэн дээгүүр хөл нүцгэн гүйсээр 5-р өргөн чөлөөний эсрэг талын гудамж руу очив. Орон сууц руу орохын өмнө тэр аюулгүй байдлаа шалган эргэн тойрноо харна. Азаар энэ үед хүлээн авагч байсангүй. Мэдрэгч карт шаардлагагүйгээр цөөн хүн мэдэх боломжтой нэвтрэх кодыг хийгээд дотогш яаран орж, түүнийг дээш гарахыг хэн ч харахгүй гэж найдан лифт рүү гүйв. Дээд давхарт ирэн тэр хонх дарсан ч хонгилоор гарах дуу чимээ түүнийг зогсоон яаралтай гарах гарц руу нуугдлаа. Тэр хаалганы жижиг нүхээр том ахыгаа Чанминтай ирснийг харах нь тэр.

"Чөтгөр алгад!" Тэр хараал бувтнахгүй байж чадсангүй.

Чанмин түүний гэр бүлийн компанийг устгах төлөвлөгөөгөө хэдийн хэрэгжүүлээд эхэлчихсэн бололтой. Тэд байр луу ороод 5 минутын дараа дахин гарч ирэв. Тэян түүнийг цахилгаан шат руу үдэх бол Чанмин бичиг баримтаа барин алхана.

Хэри нуугдаж буй газраасаа тэдний яриаг чих тавин чагнах аж.

"Ноён Ян тантай ажиллах таатай байна. Дараагийн удаа бид магадгүй үдэшлэг хийж болох юм." хэмээн Чанмин хэлэхэд,

"Дуртайяа, ноён Шим. Бидний түншлэлийн үр дүнг хүлээж байя." Тэян нөхөрсгөөр түүнд хандав.

Цахилгаан шат онгойсонгүй. Тэян хөмсөг зангидаад хүлээн авагч руу залган, "Цахилгаан шат яагаад удаад байгаа юм?" хэмээн гомдлов.

"Ойлголоо." Тэян дуудлагаа таслан Чанмин руу эргэн, "4-р давхарт цөөн хэдэн саатал гарсан байна." гэж тайлбарлаад залгуулан "Төвөг болохгүй бол би танд кофе санал болгож болох уу?"

"Найрсаг занд тань талархаж байна, ноён Ян, гэхдээ би цаг товлосон. Намайг хүлээж байгаа хүн бий." Чанмины төрхөнд нууцлаг инээмсэглэл тодрох аж.

Түүнийг сонссон Хэригийн нуруугаар хүйт даан хамаг бие арзайх нь мэдрэгдэв.

"Өөх, таныг найз охинтой гэж огт мэдээгүй юм байна." Тэян хошигнон хэлэх бол Чанмин зүгээр л инээмсэглэсээр байв.

"Тэнэг!" Хэри ахыгаа зэмлэнэ.

Хэдэн минут өнгөрсөн ч цахилгаан шат 4-р давхраас дээш гарах ямар ч шинжгүй байв.

Чимээгүй байдлыг эвдэн Чанмины утас дуугарах нь тэр. Тэр Тэянаас уучлал гуйн цонх руу очин утсаар ярилаа.

"Арчаагүй амьтад!" Утасны цаанаас хүмүүсийн юу хэлснийг сонсоод Чанмин уураа тэвчилгүй хашхираад нүдээ анин "Түүнийг яг одоо хурдан олоодох!" гэж шүдээ хавиран тушаалаа. Тэр үсээ гараараа самнан галзуурах аятай харагдана. Дараа нь тэр Тэян руу эргэж харав.

"Диваажинд бэрхшээл тулгараа юу?" Гэнэн Тэян түүнийг бухимдуулах шалтгаан хэр ноцтой, ямар аймшигтайг төсөөлөх ч үгүй биз.

"Тиймээ, би явах хэрэгтэй болчихлоо. Шатаар явчихна гэж бодож байна." Чанмин хариулаад эргэхээр зэхэхэд азаар цахилгаан шат тэдний давхарт ирснийг илтгэх дохио дуугарлаа.

"Өө, ашгүй!" Тэянд гэрэл цэлмэх шиг болж, зочноо үдэхээр цахилгаан шат руу түүний хамт оров.

Гарах гарц буюу шатны яг хаалганы цаана нуугдсан Хэри бүхэлдээ айдаст автан сандарч чичгэнэж байсан юм.

"Өршөөгөөрэй хөтчөө, миний хийж чадах ганц зүйл энэ байлаа." Хүн роботын хоолой түүний бодолд хэлэх аж.

"Хаа~, систем! Энэ чинь ямар том туслалцаа болсныг чи мэдэхгүй дээ." хэмээн санаа алдан хариулна. Тэян, Чанмин хоёр давхраас буусан эсэхийг шалгасны дараа тэр шуудхан ахынхаа хаалганы урд очив.

"Систем, надад түүний пин код хэрэгтэй байна, чамд туслах арга байна уу?" Орж чадахгүй байгаа нь томоохон асуудал болж байв.

"Уучлаарай, хөтчөө. Би харахыг хичээж байна, гэхдээ намайг датаг харах бүрд өгөгдөл бүдгэрч эхлээд байна. Би юу болж байгааг харахаараа эргэж ирье." Хүн роботын хоолой хариулна.

Түүнээс л болж Тэян байрны нууц кодоо гарцаагүй өөрчилсөн. Ахынхаа гэрээс зөвшөөрөлгүй хүссэнээ авч хулгай хийх зоргоороо нэгэн билээ. Систем туслах боломжгүй учраас тэр ахынхаа төрсөн өдөр болон бусад холбогдох өдрийг оруулсан боловч түгжээг тайлж чадсангүй. Дахин боломжит хувилбарын санаа ер байхгүй байсан бөгөөд зөвхөн хоёр удаа код хийх боломж үлдсэн байв. Гэвч цахилгаан шат дахин дуугарч Тэян түлхүүрээ хуруугаараа эргэлдүүлсээр гарч ирэх нь тэр.

"Чи! Чи энд юу хийж байгаа юм?!" Тэян гайхах авч Хэриг хаалга онгойлгох гэж байгааг нь мэдээд нүүр нь уурласаар төрхөөр илт хувирав.

"Өө, Бурхандаа талархъя, хурдан хаалгаа онгойлгоорой!" Хэри түүний асуултыг үл тоомсорлон түүнийг яаравчлахыг хүсэв.

"Ээж чиний нэхсэн зүйлийг дахиж өгөөгүй болохоор гэрээсээ зугтсан л гэж битгий хэлээрэй дээ!" Тэян дууны өнгө уурласан заналхийлсэн сонсогдоно.

Өмнө нь гэр бүлдээ хандах хандлагаа маш муу байсныг Хэри мэдэх учир ахыгаа яагаад түргэн уурласныг ойлгож байв.

"Эхлээд хурдан хаалгаа онгойлгочих!" Тэр цонхны зүг алхах зуураа цөхрөнгөө баран гуйлаа. Тэгээд доош харвал гадаа замын наад талд Чанминыг хэдэн эрчүүд рүү хашхирч байгааг харав. Гэтэл гэнэтхэн Чанмин түүний зогсож буй газар луу толгойгоо эргүүлэн харахад Хэри шууд доош суун Тэян руу мөлхлөө.

"Дараа нь би тайлбарлаж өгнө өө. Одоо хаалгаа онгойлго л доо." Тэр сандран хашхирна.

Тэяны царай дүрслэх боломжгүй болжээ. Хэригийн түүнийг яаравчлуулаад түгшсэн дээрээс нь хэчнээн ноцтой, байдаг шигээ хуурамч ихэрхүү, бялдууч хандлагатай биш байгаа нь таагүй муу мэдрэмж төрүүлэх аж. Эцэст нь тэр олон асуултаар шалгаалгүй хаалгаа онгойлгоход Хэри дахин гайхшруулж, дотогш гүйх аядан ороод түүнийг хүчтэй татан дотогш оруулаад хаалгыг тасхийн хаах нь тэр. Дараа нь гэрэл асаан шууд л гал тогоо руу яван нэг шил ус өөртөө аягалав.

"Чи яагаа вэ? Яагаад гутал өмсөөгүй байгаа юм? Энэ удаа бас дахиад юу хийснээ надад хэлээдэх." Тэян уурлаж байсан бөгөөд давхар санаа зовсон хэвээр байв.

Хэри ах руугаа нухацтай харан "Тэян, намайг сонсооч. Та одоо надад итгэхгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ та дөнгөж сая хонины арьс нөмөрсөн чонотой харьцахдаа том алдаа гаргасан." гэж анхааруулав.

"Чи юу яриад байгаа юм? Бизнесийн талаар юу мэддэг гэж? Чи зөвхөн мөнгө яаж зарцуулахыг мэддэг биз дээ." Тэяан түүний хэлсэн утгагүй зүйлд бухимдах аж.

"Амаа хамхиад эхлээд миний үгийг сонсоодхооч дээ, тэгээд миний буруу эсэхийг дүгнэ."

Хэри ахдаа өөрийнх нь бүх төлөвлөгөө, санааг нухацтай тайлбарлаж, тэр ч байтугай Чанминтай хийсэн гэрээний талаар дэлгэрэнгүй өгүүлэх нь тэр. Энэ бүх мэдээллийг сонссон Тэяны царай улайж, уурандаа дүрэлзэх мэт болов.

"Чи энэ бүгдийг яаж мэдсэн юм? Намайг тандаа юу?!"

"Би юу? Тагнах аа? Байж боломгүй юм, яагаад би тэгнэ гэж? Миний хэлж байгаа зүйлийг анхааралтай сонс. Цаг алдах хэрэггүй. Энэ банканд их хэмжээний мөнгө шилжүүлж, бүх ул мөрөө цэгцлэх хэрэгтэй байна. Таныг үүнд сайн гэдгийг мэднэ."Хэри жижиг шар цаасан дээр банкны нэрийг бичихэд Тэян түүний бугуйг улайсан болохыг анзаарав.

"Чамд юу болсон юм? Яагаад хөл чинь хөхөрч, гаран дээр чинь олсны мөр үлдчихээв?"

Тэян муугүй бизнесмен учир бизнес ертөнцийн хар, цагаан хэрэг явдлыг мэдэх ажээ.

Хэри хийж байгаа зүйлээ зогсоон түүний уурлаж байсан төрхөөс санаа зовсон руу шилжсэн царайг харлаа.

"Би энэ улсын хоёр нөлөө бүхий хүний хамгийн чухал хүнийг гэмтээчихсэн... миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Одоо би амьд биш, тэд хэдийн намайг үхсэнд тооцож байгаа. Тэднийг гомдоосон хүний ​​хувьд юу тохиолдохыг чи бид хоёулаа мэднэ." Дараа нь тэр Тэяны өмнө өвдөг сөгдөөд доош бөхийлөө.

"Юу..." Хэри шууд хориглосон учир тэр ам нээж чадсангүй.

"Сэрэмжлүүлэг хөтчөө. Системийн тогтоосон дүрмийг та заналхийлж байна. Битгий тийм зүйл хийгээрэй!" Хүн роботын хоолой түгшүүр дуугарган сануулсаар байвч Хэри үл тоомсорлох аж. Шийтгэлийн энэ аймшигт ертөнцөд тэр гэр бүлээ аюулд автуулан зовж тарчлахыг нь харахыг хүссэнгүй. Түүний бие махбод үхэж тарчлан сүнс нь алга болох байсан ч хамаагүй тэр тэднийг хамгаалах болно.

"Гуйя Тэян. Ганцхан удаа намайг сонсооч. Би тоолж баршгүй олон удаа хайхрамжгүй зүйл хийснээ мэднэ. Гэхдээ энэ удаа өөр. Гуйя, өөрсдийн гэр бүлийнхээ төлөө миний хэлсэн зүйлийг хийгээрэй." Эрхэмсэг, дэгжин өөртөө итгэлтэй нэгэн ч тэр ахаасаа өвдөг сөгдөн гуйж байлаа.

Тэян бас өвдөглөх нь тэр. Юу ч болж байсан тэр түүний дүү хэвээр. Үнэхээр тэр үнэн хэлж байгаа бол түүний амьдрал аюулд орсон гэсэн үг.

"Надад хэлээч, чи юу хийчхээ вэ? Чамд яаж тусалбал дээр вэ?" Тэр ийн асуухдаа дүүгээ босоход нь тусална.

"Тэян, эхлээд үүнийг хийнэ гэж надад амла." гэж тэр ах руугаа ширтэнгээ чин сэтгэлээсээ гуйв.

Нөгөө талаас Тэян түүний ноцтой, үнэнийг өгүүлэх нүднээс бүх зүйлийг тодорхой болгов. Хэлсэн зүйл нь худал биш, үнэн болохыг бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрсэн юм. Мөн тэр болсон бүх зүйлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байв.

Continue Reading

You'll Also Like

20K 2.1K 18
"Чи ухаантай л болохгүй бол хэн ч чамайг хайрлахгүй" Эцэг эхийн минь хэлсэн үг олон жилийн турш толгойд цуурайтсаар. Нэг л өдөр надад гайхамшиг тохио...
547K 74.5K 103
Just a fan translation. Eng name- Did the affectionate love interest collapse today. cover pic from pinterest.credit to artist. Author- 即墨遥 စိတ်ကူး...
3M 210K 67
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...