"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (28)

3.7K 428 32
By VanTe_CAFE


"Тавтай морил, хөтчөө! Танд муу мэдээ дуулгах гэж буйдаа хүлцэл өчье. Энэ удаад та шийтгэлийн ертөнцөд очих хэрэгтэй. Мөн энэ нь таны эцсийн даалгавар байх болно. Шийтгэлийн ертөнцөд нухацтай хандахыг хүсье! Хэрэв та амьд гарч чадахгүй бол сүнс чинь үүрд үгүй болно. Ямар нэгэн муу зүйл тохиолдвол дарга бид хоёрт хийж чадах зүйл байхгүй болохыг давхар анхааруулж байна. Эцэст нь, хөтчөө... хамгийн сайнаараа хий!" Хүн роботын хоолой ийнхүү эцсийн даалгаврын мэдэгдлээ зарлах нь тэр.

"Ххн? Хүлээгээрэй! Би яагаад шийтгэлийн ертөнцөд очих ёстой юм бэ? Би даалгавраа дуусгасан шүү дээ, бас алга болно гэдэг чинь юу гэсэн үг вэ?" Хэри ийн асуух ба будлихын зэрэгцээ айж эмээж байв.

"Харамсалтай нь, та даалгавраа биелүүлж чадаагүй, хөтчөө. А Мигийн нэг хүсэлд эмэгтэй гол дүртэй холбогдсон хүмүүстэй холбоо тогтоохгүй байх ёстой гэж зарласан боловч та хүслийг нь зөрчин түүнтэй шууд утгаараа холбоотой хүнтэй гэрлэсэн. Би танд мэдэгдэхийг хүссэн, гэвч дүрэм журам намайг хязгаарласан. Хэрэв би оролцвол таны даалгаврын ертөнцөд хор хөнөөл учруулж болзошгүй аюулд байсан." Хүн роботын систем маш нарийн болгоомжтой тайлбарлана.

"Ямар зэвүүцмээр юм бэ!" Хэри хуучин системтэй ярьсан зүйлээ эргэн санахыг хичээлээ. Тэр үед ямар ч шийтгэл дурдаагүй. Системээс сануулсан ганц зүйл нь хэрэв тэр эрхэм зорилгоо биелүүлж чадахгүй бол түүний ертөнцөд байх өдрүүд багасах болно гэж заасан шүү дээ.

"Би өмнөх системээс ямар ч шийтгэлийн талаар сонсоогүй."

"Хөтчөө! Таны хамаарагдаж байсан хуучин систем бол хамгийн их вируст идэгдэж, гэмтсэн системүүдийн нэг байсан юм. Тийм учраас манай дарга таныг аль болох хурдан булаахыг хүссэн. Магадгүй тэд хаагдах аюултай үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахын тулд тохиролцоондоо шийтгэлийн талаар нууцалсан байх. Хэдий тэд мэдэгдээгүй байж болох ч тэдэнд та хэрэгтэй бол тэд таныг хэвээр нь үлдээх болно, харин би үгүй бол таны сүнсийг алга болгож чадна. Таныг барьцаалагдсан цаг хугацаа, тэд үүнийг өөрсдийн хөтөлбөртөө оруулахыг эртнээс бататгасан. Би ч гэсэн, тэдний хийсэн зүйлийг өөрчилж чадахгүй. Би ямар нэгэн зүйлийг өөрчлөх алхмыг хиймэгц та болон танай ертөнцөд сөргөөр нөлөөлнө. Тиймээс таныг юу ч хийсэн тэд удахгүй тохиолдох зүйлийг программдаа суулгасан болохоор өөрчлөх боломжгүй." Хүн роботын хоолой дахин оновчтой тайлбар өгч дуусахад,

"Системийн программын төрөл хувиа хичээгч санагдаад байсныг гайхах юм алга. Тэгвэл ийм тохиолдолд намайг шийтгэлийн ертөнцөд юу хүлээж байгаа вэ?" Хэри ядарч, цөхрөх авч түүнд хийж чадах юу байх билээ. Зөвхөн ганц л сонголт бий. Системээс зааварчилсан дүрмийг сахиж, даалгавраа шүд зуугаад ч болов амжилттай биелүүлэн ажлаа дуусгах, түүнд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам гэж үгүй!

"Та удахгүй мэдэх болно. Энэ дэлхийд бүү үх. Цөхөрч, туйлдаж, бууж өгөхийг хүссэн ч амьд үлдэхийг хичээ!"

"Энэ шийтгэлийн ертөнц тийм их хүнд хэцүү гэж үү?"

"Тийм, хөтчөө! Үүнийг нухацтай авч үзэхийг хүсье, мэдээж гэртээ харихыг хүсэж байвал. Бас дахин нэг зүйл сануулахад, бусад даалгавруудаас олж авсан бүх мэдлэг тань алга болох болно. Гэхдээ өөрийн ертөнцөд олж авсан хувийн мэдлэг тань хадгалагдсан. Энэ бол сүүлчийн даалгавар, үүний зэрэгцээ мөн таны шийтгэл. Танд өөрийн ертөнцөд олж авсан зарим мэдлэгийг хадгалж үлдээн туслахын тулд би чадах бүхнээ хийсэн юм шүү. Гэхдээ хөтчөө, үүнээс илүү танд дэмжлэг үзүүлж чадахгүй учир найдах хэрэггүй.

Уучлаарай. Энэ бол миний хийж чадах цорын ганц зүйл. Хуучин систем энэ програмыг хэн ч гар хүрч чадахааргүй бат болгосон."

Хэри гайхшрал дунд будлиж байлаа. Тэрээр өөрийн ертөнцөд эргэж очихыг хүсэж, эргэлзээгүйгээр хүнд бартааг даван даалгавар биелүүлэхээр сэтгэл шулуудсан ч хуучин систем нь ийм их төвөгтэй гэдгийг огт мэдээгүй.

"Миний ертөнц дэх биед маань юу тохиолдох вэ?" Тэр санаа зовсоор байв.

"Хөтчөө, санаа зовох хэрэггүй. Таны ертөнцөд цаг хугацаа зогсонги байдалд шилжсэн. Харин таныг энэ шийтгэлийн ертөнцөд амьд үлдэнэ гэж найдаж байна." Хүн роботын хоолой ийн хэлээд түр азнан сүүлчийн мэдэгдлээ зарлав.

"Өөрийгөө бэлдэнэ үү, хөтчөө. Таныг яг одоо шийтгэлийн ертөнц рүү шилжүүлэх болно."

"За!" Хэри нүдээ анихтай зэрэгцэн хэллээ.

Нүдээ нээх мөчид тас харанхуй түүнийг золгон авах аж. Тэр юу ч харж чадахгүй байхаас гадна түүний хоёр гар ар нуруунд нь тас хүлүүлж, амыг нь наадаг туузаар нааж дээрээс нь толгой нь шуудайд углагдсан байх нь тэр. Энэ үзэгдэл түүнд déjà vu юм шиг санагдана. Дэндүү танил байсан юм.

Тэр гарынхаа хүлээсийг тайлахын тулд бугуйгаа эргүүлэн хорсгох боловч чанга уяснаас болж сулрахгүй байв.

"Новш гэж, энэ юу вэ? Намайг хулгайлж байгаа юм уу?"

Тэр одоо машинд сууж байгаагаа мэдэв. Машин удаашрах алдад тэр хоёр эрийн дууг сонслоо.

"Хөөе, чи эхлээд юм идмээр байна уу?" Эршүүд бүдүүн сөөнгө хоолой нэгнээсээ асууж байгаа бололтой.

"Зүгээр хурдан явсан нь дээр. Босс биднийг хүлээж байгаа." Өөр эр хариулах аж.

"Босс хараахан очоогүй байгаа. Юунд санаа зовдог юм. Тэр гэм хоргүй эмэгтэй. Зугтаж чадна гэж байхгүй."

"Ммм!" Хэри амны туузынхаа араас авиа гаргана. Тэр хэт их цочролд орж, цөхрөнгөө баран тийчлэн хашхирахыг оролдоно. Энэ нөхцөл байдлыг тэр сайн мэдэж байв.

"Хараал ид! Чи, систем!" Тэр толгойдоо галзуур мэт хараал урсгасаар.

"Уучлаарай хатагтай, бид зүгээр ажлаа л хийж байна." Нэг эр машины хойд хэсэгт хүлээстэй эмэгтэй рүү харав.

"Чөтгөр, н*вш гэж, энэ ч сайн биш шүү." Хэри эрэгтэй юу гэж хэлснийг сонссон ч, толгойдоо харааж зүхэхээ болж чадсангүй.

"Босс түүнээс юу хүсээд байгааг хоёулаа мэдэхгүй ч сайн зүйл биш гэдэг нь эргэлзээгүй. Тэгэхээр эхлээд түүнийг аваачиж өгөхөөсөө өмнө сайтар гэдсээ цатгаад авъя. Түүнээс гадна харш хоолгүй байгаа." Тэр эр нэгнээ ятгахыг оролдсоор.

Эцэст нь нөгөөдөх нь хэсэг бодолхийлснээ зөвшөөрч, "За яахав." гэж хариулаад тэд хэрэгтэй зүйлээ авч байгаа бололтой машины урд талыг түжгэнүүлээд Хэриг үлдээн машинаас бууцгаалаа.

Хаалга хаагдаж, түгжигдэх сонсогдоход тэрээр хойно хүлүүлсэн гараа нумруулан толгойгоо давуулан урдаа гаргаад толгойд угласан шуудайгаа хурдхан сугалав.

"Аххх!" Амыг нь тагласан наалтыг хуулах гэтэл хэтэрхий сайн наалдсан байсан тул ихээхэн өвдөж бас үстэй нь зууралдсанаас болж тэрээр уйлагнасаар арай ядан авахад уруул орчим нь цус шүүрэн шархалж өөгүй толигор байдаг нүүр нь бага зэрэг хавдаж хөхөрсөн байв. Тэр даруй машин дотроос хурц объект хайж эхэллээ. Үзэг хараад гарыг нь хүлсэн олсыг суллах гэж оролдоход жижиг хошуутай хэврэгхэн үзэг өчүүхэн ч ач тусаа өгсөнгүй. Тэд түүний гарыг хэтэрхий чанга уячхаж. Хурдан өөр арга бодож байгаад цаг байхгүйг санан урд суудал руу шилжин машины түгжээг тайллаа.

Тэр эргэн тойрноо ажиглаад анхааралтай үсэрч буун хаалгыг чимээ гаргалгүй хаагаад хажуу дахь машин руу явав. Тэдний байгаа газар хотын төвөөс зайдуу замын дэргэдэх жижиг рестораны зогсоолын хэсэг юм. Азаар сайн тал нь олон машинтай аялагчид хооллож, уухаар зогсоолыг дүүргэжээ. Тэр болгоомжтойхон хажуугийн машин руу мөлхөж хаалгыг нь онгойлгох гэхэд харамсалтай нь түгжээтэй байв. Нэг машинаас нөгөө машины хаалгыг нээх гэж оролдон бүтэлгүйтсээр байлаа.

"Новш!" Хэри түүнийг хулгайлсан эрчүүдийг машин руугаа ойртохыг хараад хараал урсгав. Тэр яаж мэдэв? Хулгайчид яг бие хамгаалагчид шиг цэвэрхэн хар костюм өмсөж, чихэндээ харилцуурын бичил чихэвч зүүжээ. Хэри байгаль хамгаалагчийн машин руу гүйж, доор нь нуугдлаа. Мөн бариу жинсэн өмд өмссөндөө баяртай байв. Түүнийг хулгайлсан хүмүүсийн машинд өндөр өсгийдөө үлдээсэн болохоор машины доогуур бөхийж явах, өнхрөхөд хялбар байлаа.

"Чөтгөр алгад, тэр зугтчихаж!" Тэдний нэгийн ууртай хоолой сонсогдох нь тэр.

Хэри утсаа асааж, хэн нэгэн рүү залган тусламж хүсэх нь өндөр эрсдэлтэйг мэднэ. Түүнийг хулгайлсан хүмүүсийн цаана байгаа хүн өргөн хүрээнд эрх мэдэлтэй нөлөө бүхий этгээд тул цахим харилцуур түүнд тус болох юу л бол.

"Би сая хэлсэн шдээ! Түүнээс хараагаа салгаж болохгүй байсан юм! Хурдан түүнийг хайж олъё, үгүй бол найдвартай толгойгоо таслуулна!" Нөгөө эрийн уурлаж, бачимдах хоолой гарна.

"Чи тэр тал руу, би нөгөө тал руу нь явъя. Тэр ойрхон байх ёстой, холдож амжаагүй байх." Нэг нь заавар өгч, тэд хоёр тийш салан зугтсан эмэгтэйг хайж эхлэх аж.

"Машин бүрийг шалга!"

Нуугдсан Хэри хэдийн хөлрөөд иржээ. Түүний зүг хурдтай ойртох хөлийн чимээг сонсох бөгөөд мөн ресторанаас гарч буй хүмүүсийн дууг сонсов. Хэри тэдний аль зүг рүү явж байгааг харж байлаа.

Зүүн талаас түүнийг хулгайлсан эрэгтэйн гутал ойртохыг анзаарах бол баруун зүг буюу хоосон талаас эмэгтэй, эрэгтэй хоёр хос машин руугаа нэлээн дөхөөд ирснийг харна. Тэр үзэгдэх магадлалын эрстлээ тооцов. Тэдэнд анзаарагдана гэдэгт 90 хувь итгэлтэй байна.

Сүүлчийн даалгаврын төлөө тэрээр одоо хуучин биендээ орсон бололтой. Өнгөрсөн дэх хулгайлагдсан аймшигт цаг хугацаандаа эргэж ирсэн юм шиг санагдана. Түүний бусад ертөнцийн даалгавраас олж авсан мэдлэг чадвар нь байхгүй ч цөөн хэдэн арга техникийг санаж байв. Ядаж л тэр баярлах хэрэгтэй биз. Хоосон байснаас дээр шүү дээ.

"Яг одоо надад тусалсан чинь дээр шүү, систем ээ!!" Тэр системийг заналтайгаар дуудахад, "Би хамгийн сайнаараа хичээж байна, хөтчөө." хэмээн хүн роботын хоолой хариулах аж.

Түүнийг хулгайлсан хоёр эр машин болгоныг нэг бүрчлэн хэрхэн шалгахыг хараад тэр тэвдэж, сандарч байв. Машины дотор болон доор нь шалгасаар улам дөхсөөр нэг нь түүний нуугдах машиныхаа хажуугийн машиныг шалгаж байх нь тэр. Залуу яг машины доор талыг шалгахаар зэхэх мөчид үл таних эрийн хоолой дуулдлаа.

"Чи юу хийгээд юм?"

"Би зүгээр л нэг зүйлийг шалгаж байсан юм." Хэриг хулгайлсан эр юу ч болоогүй аятай тайван хариулав.

"Машинаас минь холдчихгүй юу?!" Эрэгтэй машинаа онгойлгон орж суугаад хөдлөхөд бэлдэхдээ Хэриг хажуу талын машины доор нуугдаж байхыг анзаарлаа. Тэр ямар нэг юм хэлэх гэсэн ч Хэри хурдхан түүнд хүлээстэй гараа үзүүлэн тусламж хүсэж буйг илтгэх дохио өгчээ.

Машиныг нь нэгжиж, ойр орчмыг шиншлээд одоо түүнийг машинаа хөдлөхийг хүлээж буй хар хослолтой залуу руу харлаа. Цэвэр хувцасласан бие хамгаалагч шиг чихэвч зүүсэн бол Хэри баян хүүхэд шиг хувцасласан байв.

Баян гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцохын оронд залуу хөдөлгүүрээ асаан машинаа тэр газраас холдуулахыг шийджээ. Хэри цочирдож орхилоо. Гарцаагүй баригдах нь. Гэсэн ч тэр шаламгай хөдлөн дороо өнхрөөд нуугдсан газраасаа гарч, машины дугуйг ашиглан туранхай биеэ нууж амжлаа. Азаар машин байгаль хамгааллын том машин учир дугуй нь түүнийг халхлах хангалттай том байж. Машины нөгөө талд түүнийг хулгайлсан хоёр эрийн бухимдсан хоолой хадав.

"Түүнийг олсон уу?"

"Үгүй ээ!"

"Новш! Бид ч өнгөрлөө. Хэрэв босс олж мэдвэл бид үхсэн л гэсэн үг. Тэр бутнууд руу явж хайцгаая, тэр тийшээ гүйсэн байж болох уу?"

Хэри боломж олдсон дээр тэдэнд анзаарагдахгүй машиныг тойронгоо хэрхэн анзаарагдахгүй зугтах талаар бодно. Дуу чимээ гаргалгүй тэр холгүй байх хосууд суун хөдлөхөөр зэхэж буй машин руу гүйлээ. Хэри ямар ч эргэлзээгүйгээр хаалга онгойлгон дотогш ороод "Туслаач! Тэд намайг хулгайлахыг хүсэж байгаа!"

Тэр гэмгүй өрөвдмөөр царайг гарган гуйх аж. Хосууд зөвшөөрөлгүй машин руу нь орж ирсэн эмэгтэйг харан цочирдсон ч түүний хэлсэн үг болоод хүлээстэй гарыг нь хараад шууд ойлгов.

Continue Reading

You'll Also Like

3M 193K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
7.4K 852 19
Ганц шөнийн тоглоом арван өдрийн тарчлал болж, хэсэгхэн зуурын тачаадал мянган шөнийн таашаал болж хувирна.
135K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚
2.7M 92.5K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...