"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

17. А Ми

2.8K 351 35
By VanTe_CAFE


Бүлгийн гадна хэдэн цагийн дараа Ван Ян луугийн арми дагуулан хүрэлцэн иржээ. Дайчид удирдагчийнхаа тушаалыг хүлээн эгнэн жагсаж байв.

Настнууд болон И Фаны эцэг бусад бүлгийн хамт тэдний эсрэг талд зогсоно. Олон жилийн турш бүх бүлэг, овог аймгууд луугийн бүлэгт заналхийлгүүлж байв. Тэдний зарим нь Ван Яны хүссэн бүхэнд хүлцэнгүй хандан өвдөг сөгддөг байж. Харин одоо тэд луугийн жинхэнэ өв залгамжлагч алдагдсан хүүхдийг олсноос хойш зөв зүйлийн төлөө тэмцэхээр шийдэн эр зоригоо нэгтгэж буй.

Янз бүрийн бүлгүүд цугларсан боловч хүчирхэг луугийн армийн эсрэг зогсож чадах хүн нь А Ми. Учир нь тэр луугийн овгийн цэвэр цустай билээ. Зөвхөн тэр ганцаараа луугийн бүлэгт тушаал өгч чадах нэгэн. Гэхдээ тэр тэдэнд тушаал өгөх эрх мэдэлтэй болохоосоо өмнө эхлээд тэдэнд захирагч нь гэдгээ батлан харуулах ёстой.

"Түүнийг надад өг! Тэгвэл бүгдийг чинь өршөөе!" Ван Ян захирангуй омголон дуугаар тушаалаа.

"Бид түүнийг яагаад чамд өгнө гэж? Чи түүний эцэг эхийг алсан нь хангалттай биш байна уу?" Настан хэлэхэд

"Хахаха, хөгшин зөнөгийн оролцох асуудал биш. Нэгэнт чи түүнийг өгөхгүй бол юу болохыг харж л дээ." Тэрээр цэргүүддээ довтлоход бэлдэх дохиог өгөх бол түүний эсрэг зогссон бүлгүүд бэлэн байдалд орж эхэлжээ.

Ариун сүм дотор тэднийг довтлохоос нэг цагийн өмнө улаан өмсгөлт эр Хэригийн байрны дээвэр дээр зогсож байлаа. Түүнд бүх зүйл хэцүү санагдана. Сонирхсон эмэгтэй нь И Фантай байхыг илүүд үзсэнийг мэдээд сэтгэлээр унасан юм. Луугийн бүлгийн нөлөөллийн улмаас бүх төрлийн бүлгүүд дуудагдсан. Эхлээд тэр элсэх сонирхолгүй байсан ч А Мигийн нэрийг сонсоод түүнийг луу овгийн хааны урт хугацаанд алдагдсан удам залгах хүүхэд болохыг мэдэв. Түүнд нэгдэхээс өөр сонголт байсангүй. Хэдий түүнийг харахыг хүсэхгүй байгаа ч юугаар ч туслахад бэлэн байв.

Хэри гартаа хоёр ихрээ бүүвэйлэн сууж байх үед домогт үнэг орж ирэх нь тэр. Хэри түүн рүү харан инээмсэглэн "Сонин юу байна даа? Удаан уулзсангүй шүү, бяцхан аа." хэмээн найрсгаар мэндчиллээ. Хэриг үнэгтэй ярьж эхлэхэд И Фан гайхан зогсох бөгөөд луугийн хааны удмын цустай нэгэн ямар ч домогт амьтантай ярилцаж чаддаг гэдгийг санав.

Улаан өмсгөлт эр дээвэр дээр зогсож байгааг Хэри мэдэж байлаа. Түүний хүч идэвхэжсэнээр бүхнийг мэдэрч чаддаг болсон шүү дээ.

"Намайг байхгүйд хүүхдүүдийг минь асарч байж болох уу?" Хэри ихрүүдийг орон дээр тавин үнэгнээс гуйнгүй асуухад үнэг тэдэн рүү дөхөж, нялх хүүхдүүдийг ажив. Ихрүүд унтаж байсан бөгөөд эцэст нь үнэг зөвшөөрсөн бололтой тэдний хажууд суулаа. Хэри авга эгч Пэй рүү зүглэнэ.

"Авга эгч Пэй, тэднийг сайн гарт байгааг би мэднэ. Эрүүл, аюулгүй бас баярын мэдээтэй би эргээд ирнэ. Энэ удаад тэдэнд анхаарал халамж тавиач." Хэри эхээс нь өөрцгүй түүний өмнө өвдөглөхөд авга эгч Пэй шуудхан доош суун түүнийг тэврээд уйлах нь тэр.

"Мэдээж шүү дээ, тэгэлгүй яах вэ. Хамгийн гол нь чи минь хүүхдүүдийнхээ төлөө аюулгүй эргэж ирээрэй." Авга эгч Пэй хэдий түүнийг харгис дайны талбар луу явуулахыг хүсээгүй ч хорон санаат Ван Яны түрэмгийллийг зогсоож чадах цор ганц нэгэн гэдгийг мэдэж байлаа.

И Фан эхнэр лүүгээ ойртон мөрнөөс үл ялиг чангахан базан "Бидний хүүхдүүдэд чи хэрэгтэй. Тэдэнд ээж нь хэрэгтэй. Би чамайг нууж чадна. Гуйя, энд үлд." хэмээн айдсаа далдалж чадалгүй чичирхийлсэн хоолойгоор гуйх нь тэр. Тэр Хэригийн зан араншинг сайн мэднэ. Нэгэнт шийдсэн л бол эргэлт буцалтгүй хийхийг зорьдог эмэгтэй. Гэсэн ч найдвар тээн хүлцэнгүй гуйхаас өөр сонголт байсангүй.

Хэри түүн рүү харан зөөлөн инээмсэглэл тодруулав. "Чи мэднэ шүү дээ, би зугтаж чадахгүй, гэм зэмгүй хүмүүсийн ​​амь эрстэхийг хараад сууж чадахгүй. Зөвхөн бидний хүүхдүүд биш бусад олон хүний төлөө, олон үрсийн төлөө түүнийг зогсоох хэрэгтэй."

Хэри нөхрийнхөө хацрыг хөнгөн илбэнэ. Тэдний хамтдаа өнгөрөөсөн нэг жил хүрэхүйц хугацаанд тэр урдаа зогсох хүнийг эрхэмлэн хайрлах болсон. Хариуцлагатай нөхөр нь чин үнэнчээр түүний хэлсэн бүхнийг хийж ирсэн шүү дээ. Удаан алгуурхнаар зогсоож барамгүйгээр түүнд дурласан. Түүнийг хүүхдүүдийнх нь эцэг байгаад талархаж байв.

"Би чамд хайртай, гэхдээ дайнд олон хүмүүс өртөхөөс өмнө зогсоох ёстой." Хэри түүний уруулыг зөөлөн үнсээд духаа нийлүүлэн зогсов. Тэд хоёул үүнийг сайн сайхан ирээдүйнхээ төлөө хийх гэдгээ мэднэ.

Хэри бяцхан ихрүүдээ үнсээд И Фантай хөтлөлцөн гадагш гарлаа.

"Чи ирж байна уу, улаан эр ээ?" Хэри гарч явахдаа аяархан хэлэв. Улаан өмсгөлт эр нуугдаж байсан ч гайхсангүй. Тэр дээвэр дээрээс үсэрч Хэригийн хажууд буун хамт алхаж эхлэв.

И Фан сүмийн эргэн тойронд хамгаалалтын хаалт хийх бол авга эгч Пэй ихрүүдийг аван сүмийн нууц аюулгүй хонгил руу орлоо. Ариун сүм дотор нуугдах газар хүнд хэрэгтэй бүхэн бий. Хүүхдүүд болон бусад хөгшин эмэгтэйчүүд тэнд цугларчээ. Хэриг дайны талбарт очиход луугийн овгийн хүчирхэг арми сүр хүчтэйгээр тэдэн рүү довтолж эхэллээ.

Хэри дээш харан хялбархан гэгч нь энергиэр атганд багтах мөнгөлөг чулуун хэлтэрхий аваад луугийн армид тушаал буулгах хүн рүү шидэв. Чулуу Ван Яны духан дээр буух нь тэр. Түүний духнаас цус гарч эхлэхэд тэр хэн аймшиггүйгээр чулуу шидсэнийг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

"Аа Ли Жиний хүүхэд, чи үнэхээр түүн шиг харагдаж байна гээч. Чиний хүч сэргэсэн бололтой. Хаха, үнэхээр гайхалтай." Ван Ян чангаар инээн баясах аж.

"Чиний хүсэж байгаа зүйл зөвхөн би, тийм биз? Бид хоёулаа луугийн цустайгаас хойш би чамайг халз тулаанд дуудаж байна!"

"Хахаха, Чи одоо ч балчир байна, намайг ялж чадна гэж бодоо юу?"

Хэри түүний бардамнахыг сонсоод хөхрөв.

"Харж л болъё." Тэр инээгээд анзаарагдалгүй огцом түүн рүү дайрч эхэлжээ. И Фанаас эхлэн бүгд цочирдож орхив. Улаан өмсгөлт эр ч ялгаагүй.

Яг энэ цаг мөчид Хэри чадвартаа бүрэн итгэлтэй байлаа. Тэр эргэн тойрноо мэдэрч чаддагаас гадна түүний энергийн төвшин өндөрт хальж байх шиг. Түүний хүч чадал нь ямар ч бүлгийн агуу мастертай тэнцэхүйц эсвэл түүнээс ч илүү мэт санагдана.

Тэр нүд цавчихын хооронд эхний алхмыг хийж, Ван Яны нүүрэнд хүчтэй цохилт илгээлээ. Ван Ян хойш савж унан гэнэтийн довтолгооны хүчинд балмагдсан байв. Юу болсныг харсан бүхэн уулга алдацгаан амьсгаа хураан анхааралтай ажна.

"Яасан зоригтой алхам хийв ээ." Ван Ян бассан аязтай атлаа хөөрсөн мэт хэлэв. Энэ бүх хугацаанд энэ бяцхан охиноос өөр түүн рүү дайрч зүрхлэх омголон зоримог нэгэнтэй тааралдаж байгаагүй билээ.

Түүний хүмүүс Хэри рүү дайрах гэж байсан ч тэрээр зогсоох дохио өгсөн юм.

"Тэгвэл болж байна." Ван Ян түүн рүү дайрч, түүнийг цохих гэвч Хэри илүү шаламгай хөдөлж амжив.

"Ээж баавгайгаар оролдох аюултай гэдгийг мартсан бололтой." Хэри Ван Яны урд гарч ирэн нүүрэнд нь дахин цохилт бэлэглэх нь тэр.

Одоо тэр ямар ч бүлгийн агуу мастертай харьцуулшгүй хэн бүхнээс илүү хүчтэй, чадвартай болж. Гайхах хэрэггүй биз, учир нь зодооны техникийн талаарх Жаслины чадварыг орчин үеийн тулааны урлагийн мэдлэгтэй хослуулж төгс дайчинг бүрдүүлсэн юм. Дотоод хүч чадал, луугийн цусны тулалдах арга барил маргах аргагүй сайн байсан ч үүнийг Жаслины техникээр илүү төгс төгөлдөр болгожээ. Төгс дайчин болоод хийж буй зүйлдээ гарамгай нэгэн, түүнийг хэн ч дэлсэж чадамгүй. Хэрид одоо хүч чадал, дотоод оргилох энерги хоёулаа байна.

Хэри түүний дараагийн нүүдлийг харахыг хичээж байв. Ван Ян цохих, өшиглөх довтолгоог удаа дараа гүйцэтгэсэн боловч Хэри тэр бүхнээс хурдтай зайлсхийнэ. Залуугийн дайралт улам түрэмгийлж эхлэх бөгөөд Хэригийн овсгоотой бултах аргад галзууртлаа дүрэлзэн зэвүүцэх аж. Түүний цохилтын нэг Хэригийн мөрөн дээр жинтэй бууж түүнийг арагш ухрахад хүргэлээ.

Аюулын эгзэгт И Фан, улаан өмсгөлт эр хоёр огло цочин цовхорч, тэд нэгэн зэрэг Ван Ян руу дайрч эхлэхэд Ван Ян өөрийн хөнөөлт араатан луугаа дуудлаа. Нүүрсэн хар үлэмж зэрлэг луу гарч ирэхэд Хэригийн бугуйвчаас хурц шаргал гэрэл цацарч, алтан луу тэнгэрт сүрлэг далавчаа хөглөн сүндэрлэх нь тэр.

Энэ үед эмэгтэй гол дүр дөнгөж ирээд байлаа. Өөр өөр бүлгүүдээс бүрдсэн дайчид болоод тэнгэрт ниргэх хар луу болон алтан лууг хараад гайхшралд автав. Хоёр луу хилэгнэн цахилах бараан тэнгэрт тулалдаж байхад доор дайны харанга дэгдэж цэргүүд уухайлан хоорондоо дайтаж эхлэв.

Олон жилийн айдас, дарлал дор хавчигдаж байсан овог аймгууд эцэст нь ирсэн луу бүлгийн эсрэг өшөө авалтдаа омогшжээ.

"Тэднийг алж болохгүй! Тэд бүгд ховстуулсан." Хэри тэдгээр бүлгийн шавь нар руу хашхирлаа. Гэвч луугийн бүлэг бусад бүлгийн дайчдыг үргэлжлүүлэн хядсаар байв. Харахад тааламжтай дүр зураг биш учир түүний сэтгэл эмзэглэн уур уцаар огших мэт болов.

Тэр даруйхан эх ундаргыг нь зогсоох шаардлагатай!

Ван Яны биеийг анхааралтай ажиглахад түүний баруун гарын дунд хуруунд ямар нэгэн зүйл гэрэлтэж байх нь тэр. Хэри үүнийг эх үүсвэр гэдгийг төвөггүй мэдэв. Тэр шалмаг хөдөлж, улаан хүн болон И Фан нартай нэгдлээ. Ван Ян улаан эрийг өшиглөхөд тэр хол шидэгдэж, И Фан мөрөндөө бэртэл авав.

Хэри даруй Ван Ян руу зогсолтгүй довтолж эхлэх бөгөөд шидийн илдээр түүний гарыг шархдуулах гэж оролдоно. Илдийн харших чимээ сонсогдох бөгөөд хүн бүр хоёр сэлэмний ширүүн мөргөлдөөнийг харах аж. Гэдэс рүүгээ цохиулж, өшиглүүлж байсан ч Хэри ухралгүй түүний бөгжийг салгахыг зорино. Санамсаргүй тохиолдлын улмаас бөгжний хар хатгамал эрдэнэ түүний илдэнд цохигдон цуурснаар луугийн бүлгийн дайчид удаан хугацаанд өртсөн ховсноосоо нэг нэгээрээ сэргэж эхэллээ.

"Чи ялагдлаа, анд минь!" гэж Хэри Ван Яныг дооглоход

"Хахаха, Намайг хэн болохыг мэдэхгүй чи одоо ч мунхаг байна. Эцгийг чинь алсан аргаар чамайг ч бас зүйл дуусгаад өгье!" Тэр байрлалаа эзлэн энерги ялгаруулж эхэллээ.

Хэри үүнийг маш аюултай зүйл гэдгийг харах бөгөөд эргэн тойрон удаашруулсан хэмнэлт шилжив. И Фан түүн рүү гүйж байх бол улаан эр ч араас нь гүйх гэсэн боловч түүний эрчүүд барьж байлаа. Эмэгтэй гол дүр мастертаа санаа зовсон шинжтэй зогсоох гэвч үл таних эр түүний гараас зуурч харагдана. Хэри түүн рүү чиглэх бөөгнөрсөн хар аянгат энергийн нөлөө асар хүчтэй орон зайг хамрах дэлбэрэлт үүсгэнэ гэдгийг таамаглаж байв. Ван Ян энергийн бөмбөгийг түүн рүү чиглүүллээ.

И Фан эхнэрээ тэврэх мөчид Хэри бүхий л хүч чадлаа шавхан зөвхөн гурван хүн дотор дэлбэрэлт үүсгэх энергийн хаалтыг хийж амжив.

Доргилт, чичирхийлэлтийн дараа,

И Фан Хэри рүү харан инээмсэглээд "Би чамд хайртай." гээд түүнийг зөөлөн энхрийхнээр үнсэв.

Хэри ч түүн рүү айдас дүүрэн харц, нулимстай нүдээр харан "Би ч бас чамд хайртай." гэж хэлэхэд хацрыг нь даган нулимс урсана. Ван Ян үүсгэсэн энергиэсээ болж сульдаж сөхөрсөн байв.

Continue Reading

You'll Also Like

17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
9.1K 762 16
Intro အေမွာင္ထုထဲကို က်မေျပးသြားေနတယ္ ဒါေပမယ့္ က်မလြတ္လပ္ပါတယ္ အခ်ဳပ္အေႏွာင္ေတြအတားအဆီးေတြ နာက်င္ခဲ႕ရသမွ်ေတြ က်မဆီမွာမရွိေတာ့ဘူး က်မလြတ္လပ္သြားျပီ က်...
2.7M 92.4K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...