5. Шийтгэл

Start from the beginning
                                    

"Уйлаа юу?" тэр гайхширсан өнгөөр ийн асуулаа.

"Огтхон ч үгүй" би түүнд ширүүн гэгч нь хариулаад зөрүү харахад түүний инээж байгааг би мэдэрлээ.

"Яасан. Ээжид чинь хов зөөгөөд дахиж ирэхгүй нь гэж бодоод уйлсан юм уу? Ий Хэ-Сон" тэр надаар тоглоом хийн ийн хэлээ.

"Тийм. Тэгээд юу гэж. Таныг ээж бид хоёрын дунд хэрүүлийн алим шидчхээд өөрөө арилаад өгсөн гэж бодсон юм болов уу? Хорин минут хоцорсон болохоор миний нэг хүслийг биелүүл"

Би түүний хариуг ч сонсолгүй гал тогооны зүг алхаллаа. Харин тэр араас минь орж ирэн ширээний ард суун өнөөх л эрхэмсэг дүрээ үзүүлэн "За хурдан хэл. Өнөөдөр хичээл орохгүй гэсэн хүсэл хүлээж авахгүй. Бусад нь яахав зүгээр байх. Зайрмаг, мөнгө гээд хамаагүй хэл" тэр намайг бяцхан охин гэж боддог бололтой. Зайрмаг бүр мөнгө гэнэ шүү.

"Намайг үнс." би түүнд ийн хэлэхэд түүний нүд аяганаасаа гарах нь уу гэлтэй томрон дээш босч ирэн "галзуурчихсан юм уу? Ий Хэ Сон" гэж зөөлөн хэрнээ хүн бүхэн сүрдмээр тийм өнгө аясаар хэллээ.

"Миний уруул дээр үнс. Ду багшаа... Надтай үнсэлц. Та өөрөө биелүүлнэ гэсэн" түүнд ийн хэлэн түүний зүг нэг алхахад тэр яг л байж боломгүй зүйл сонссон аятай амаа ангалзуулна.

Түүний зүг алхсаар урд нь тулж ирэхэд тэр нүд рүү минь цоо ширтэн хамаг үйлдлийг минь хорих шиг боллоо. Түүний уруул дээр үнсэх гэсэн ч миний бие яг л бусдын бие мэт надад захирагдсангүй. Ду Кёнсү гэх эрхмийн нүд рүү харсан хэн гуай ч над шиг ингэж хөлдөх байх.

"Чи ч үнэхээр муу охин юм даа. Би чам шиг юу ч мэдэхгүй бяцхан охидыг сонирхдоггүй" Ду Кёнсү энэ үгээрээ миний дотор унтаж буй барыг сэрээж орхисон юм.

Түүний хүзүүгээр гараа оруулан өлмийгөө өргөсөөр нүүрэнд нь туллаа. Тэр намайг сонжих мэт ёжилсон харцаар харан намайг улам өдөөнө. "Хэн намайг юу ч мэдэхгүй бяцхан охин гэж байна. Та юу Ду Кёнсү багшаа. Би ингэж хэлүүлэхийг зөвшөөрөхгүй" би түүний улааран харагдах уруулыг нь хүчтэй гэгч нь үнслээ.

Халуун галд шатах мэт тийм халуухан үнсэлт.

Гэхдээ түүний үйлдэл яг л мөсөөр хайрах шиг хүйтэн байсан юм. Миний уруул түүний уруулыг эд эс бүхнээрээ мэдрэн халуун аманд нь хэлээ оруулан могой шиг эргэлдэн бүжиж байхад тэр ямар ч хариу үйлдэл хийгээгүй нь яг л миний дээр мөстэй ус асгах шиг болгосон юм.

Тэр эцсээ хүртэл мөс шиг хүйтэн зан чанараа гээхгүй бололтой.

Бид үнсэлцсэн. Энэ үг намайг хязгааргүй их жаргалд аваачиж байсан юм. "Цаашдаа та нэг минут л хоцрох юм бол надаас шийтгэл авах болно шүү" би биедээ баймгүй зан ааш гаргаж байгаагаа өөрөө ч мэдэж байсан юм. Өөөрөөсөө ах хүнд сээтэн хаях. Энэ бол миний хамгийн аймшигтай нүгэл. Гэхдээ миний сонгосон нүгэл миний диваажин гэдэгт би итгэлтэй байна.

"Чи харин хичээлдээ сайжрахгүй бол надаас аймшигтай шийтгэл авна гэж мэд" түүний зангирсан хөмсөг л аймшигтай шийтгэл гэж хэрэггүй зүйл гэдгийг тодорхойлж байсан юм. Гэхдээ би шийтгүүлэхийг хүсч байна гэвэл тэр дургүйцэх болов уу?

__________

АААА үнсэлцчихлээ штээ. Ямар санагдсан бэ? Заавал мэдрэмжээ хуваалцаарай. Жаахан ч гэсэн догдолсон бол хэлээрэй. Бичээчийнх нь гол зорилго л тэр шүү дээ.

Войт$Сэтгэгдэл$Фоллов

i love bigloffees <3

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now