2. Өнгөрсөн...

13 0 0
                                    


Тэнгэрийн өнгө дэндүү бараан байсан тэр нэг өдөр. Үүлс нарны гэрлийг юу ч үгүй халхалж, түм түмэн бороон дуслууд газрийн хэвэлд зүү мэт...

"Ээж ээ! Би одоо яавал дээр вэ? Би...Би...Би жирэмсэн болчихож."

"Би тэгээд яана гэж, яах ёстой гэж. Хурдхан эмнэлэг рүү яв."

"Гэхдээ... Та эцгийнх нь талаар ямар бодолтой байна."

"Тэр ямар хамаатай юм. Хурдан эмнэлэг яв гэж байна."

"Та миний ээж мөн гэж үү? Яагаад? Яагаад бид ингэж амьдрах ёстой гэж? Тэр хүн бидэнд юу өгнө гэж ингээд тэвчээд байгаа юм. Аан, эсвэл танд тийм сайхан байгаа юм уу? Тэр хүний надад яаж хандаж байгааг нь мэдсээр байж, яагаад?"

"Тэр чамд яаж хандсан гэж? Бидэнд идэх хоол, унтах газар өгсөн байхад тэр зэргийн юмыг хийж чадахгүй байгаа юм уу?"

"Тэр зэргийн юм аа? Танд ердөө "тэр зэргийн" байгаа тэр зүйл чинь миний амьдралыг там болгож байгааг үнэхээр ойлгохгүй байна гэж үү?"

"Там аа? Там гэж юу байдгийг мэдмээр байна уу?... Одоо хурдан яв. Хурдан эмнэлэг рүү яв. Тэгээд наад хүүхдийнхээ учрыг ол гэж байна. ХУРДЛААЧ. Зүгээр л эмнэлэг яваад авхуулчихаад ир. Ээж нь гуйж байна. Тэгэх үү?"

"Ээж ээ, хэн миний ээж гэж, та үнэхээр миний ээж мөн юм уу?"

"Миний охин үнэхээр юуг ч мэдээгүй бололтой. Өрөвдөлтэй миний үр.(уйлах) Зүгээр л ээжийнхээ хэлснээр хийж болохгүй гэж үү? Тэр хүн энэ талаар яасан ч мэдэж болохгүй. Чамайг өөрийнх нь хүүхдийг тээж байгааг яасан ч мэдэж болохгүй."

"Яагаад? Хүүхдийг нь тээж байгааг мэдвэл сайн биш гэж үү? Та бид хоёрыг дахиж зовоохгүй харин ч хайрлана биз дээ? Эсвэл үгүй юм уу?"

"Тэр хүн хэзээ ч хэнийг ч хайрлахгүй."

                              ----------

Би үнэхээр тэнэг байсан. Ээжид итгээгүй болохоороо тэр хүнд хүүхдийх нь талаар хэлчихсэн.

Би ээжид итгэх үнэхээр хэцүү байсан болохоор л тэр. Ухаан орсон цагаасаа аав гэж дуудаж өссөн хүн маань миний эцэг биш болж таарсанаар ч үл барам 16 насны төрсөн өдрөөр минь тэр хүн намайг... Тэр хүн охин насыг минь дуусгачихсан. Үнэхээр гайхширмаар төрсөн өдрийн бэлэг байгаа биз. Гэхдээ хамгийн өрөвдөлтэй нь ээж бид хоёр энэ үйлдлийг нь хүлээн зөвшөөрсөн явдал байв.

Нэг орой түүнийг гэртээ ирэхэд нь ээжээс нууцаар өөрийгөө жирэмсэн гэдгийг хэлэхэд миний духан дээр зөөлөн үнсээд "Баярлалаа" гэж чихэнд минь шивнээд өрөө лүү минь аваачиж билээ. Тэр хүний үйлдэл ээжийн хэлснээс огт өөр байсан. Маргааш нь намайг улсын хамгийн үнэтэй эмнэлэгт аваачиж үзүүлээд л, бидний амьдарч байсан байшингаас ч үнэтэй үнэт эдлэл бэлэглэж, 5 одтой зочид буудал руу нүүсэн. Ёстой л мөрөөдлийн минь, үгүй ээ мөрөөдлөөс ч минь илүү амьдрал байсан. Харин энэ бүхэн эхлэхэд би ээжийгээ аль хэдийн алдчихсан гэдгээ хожуу мэдсэндээ одоо ч хүртэл өөрийгөө зүхдэг. Тэр хүнээс ээж хаана байгааг асуухад "Амралтанд явуулсан. Одоо амрах цаг нь болсон шүү дээ. Өнгөрсөн хугацаанд их зүдэрсэн хүн." хэмээн хариу хэлэхэд нь үнэхээр их баярлаж, хэвлийд минь байгаа хүүхдийг яагаад биологийн эцгээс нь нууцлахыг тэгж их хүссэний учрыг ойлгохгүй л байлаа.

So HeWhere stories live. Discover now