3.2 Хиранна

8 0 0
                                    

Үд дундын нар халуунаар төөнөх нь яг л галаар тургих мэт. Гэхдээ ямар ч гал ус хэмээх зүйлийн дэргэд тийм ч бардам байж чадахгүй л болов уу? Хэрвээ ус гал хоёр тэнцүүхэн байвал шүү дээ.

Харин энэ удаад тэр ус нь "Хиранна" байлаа. Аннаг гал мэт төөнөх халуун нарны элчээс хамгаалж буй "Хиранна".

"Тэгэхээр Анна, би нэг зүйл хийхийг хүсэж байна. Юу гэдгийг нь мэдмээр байна уу?"

Хирагийн харц яг л Аннагийх шиг гэрэлтэж байлаа. Хэдхэн минутын өмнөх Хира чухамдаа Хира биш байв уу? Сэтгэл дэх оч нь аль хэдийн унтарчихсан байсан түүнийг Анна дахин босгосон юм болов уу?

"Мэдээж юу гэдгийг нь мэдмээр байна, надад хэлээч." гээд инээмсэглэв.

"Хоёулаа энэ модонд нэр өгөх үү? Одоо бидний мод болсон болохоор."

"Би үнэхээр эгчтэй болчихлоо. Тийм биш гэж үү? Мэдээж надад таны санаа үнэхээр таалагдаж байна. Бүр хайр хүргэм."

"Тэгвэл ямар нэр өгөх үү?"

"Харин, танд ямар нэг санаа байна уу?"

"Энэ бол бидний мод. Тэгэхээр "Хиранна" гэвэл ямар байна? Чи бид хоёрын нэр."

"Эгч ээ, та ч үнэхээр гоц ухаантан юм аа. Надад үнэхээр их таалагдаж байна."

"Тэгвэл "Хиранна" гэж нэрлэцгээе. Бас энэ бол зөвхөн бидний дунд үлдэх зүйл гэдгийг мэдэж байгаа биз дээ."

"Тэгэлгүй яахав. Ингэхэд үд дунд болчихсон байхад хүүхдүүд яагаад харагдахгүй байна аа? Хичээл өглөө эхэлдэг гэж нарийн бичиг ах хэлсэн юм л даа."

"Аан хичээл үү? Гайхах хэрэггүй дээ. Сурагчид өөр өөрсдийн бие даалтаа энэ цагаар хийдэг болохоор их завгүй байгаа байх л даа. Тэгээд л тэр."

"Тэгвэл танд бие даалт байхгүй юм уу?" гээд гайхсан янзтай Анна асуухад "Би чинь энэ сургуулийн "рок стар" нь байхгүй юу. Надад зарим нэг дүрэм үйлчлэхгүй. Гоё байгаа биз." хэмээн хариулав.

"Анна хараач, нарийн бичиг ирж байна. Чамд сургуульд тэнцсэн эсэхийг хэлэхээр ирж байгаа байх."

"Тийм байна. Би тэнцсэн болов уу? Сандраад байх чинь."

"Зүгээр дээ, чи тэнцсэн байна."

"Таны зөв гэж үү?"

"Тийм ээ, хэрвээ чи тэнцээгүй бол нарийн бичиг биш захирал гарж ирэх байсан юм." гээд үргэлжлүүлэн "Тэгэхээр сургуультайгаа сайтар танилцаад аваарай. Нарийн бичиг чамд танилцуулах болно. Би ингээд явлаа." гээд өндийв.

"Заа эгч ээ, ингэхэд таныг би яаж олох уу? Сургууль руу нэвтрэх хаалган дээр утас хурааж авч байхыг харсан юм л даа. Тэгээд энд гар утас хэрэглэхийг хориглодог бололтой гэж бодсон. Миний зөв үү?"

"Тийм ээ, чиний зөв. Энд бид гар утас хэрэглэдэггүй. Намайг яаж олох вэ гэж үү? Чи бид хоёрын аль нэг нь нөгөөгөө олох болно. Удахгүй уулзъя, дүү минь." гээд босоод явахдаа зэрэгцэн нарийн бичиг хүрч ирэв.

"Тэгэхээр би цаашдаа сургуульд суралцах уу?"

"Намайг дагаад яв. Энэ сургуульд чи элсэж чадсан. Гэхдээ энэ газар амьдарч чадах эсэхээ чи л шийднэ."

"Юу гэсэн үг үү?"

"Чи өөрөө л олж мэдсэн нь дээр дээ."

Нарийн бичгийн харц хийгээд дууны өнгө зүгээр л сүрдмээр байлаа. Эсвэл яг л "чи ч дээ" хэмээн тохуурхаж буй мэт Аннад санагдлаа. Нарийн бичиг ч тэр, Хира ч тэр хэн нь ч түүнд тодорхой зүйл хэлсэнгүй. Гэсэн ч Анна иймхэн зүйлээс эмээнэ гэж үү? Тэр бол Анна шүү дээ.

"Одоо бид хаашаа явж байгаа юм, нарийн бичиг ах аа?"

"Нэгдүгээрт би чиний ах биш. Тиймээс зүгээр л нарийн бичиг гэж дуудахад болно. Бас хүндэлж харицах гэсний хэрэггүй. Энд бид тэгдэггүй." гэж хэлэхэд Анна хариу дуугарсангүй.

Нарийн бичиг Аннаг Хиранна тэгээд түүний ойролцоох усан оргилуур өнгөрөөд ойролцоогоор 600м хавьцаа газар дагуулж явахад тэд нэгэн 2 давхар хаусны урд ирлээ. Үнэндээ тэнд нэг бус хэд хэдэн хаус байх бөгөөд бүгд нэг ижил загвартай мөн нэг эгнээнд зэрэгцэн байрласан ба барагцаалбал 20 гаруй хаус байлаа. Магадгүй жилд ердөө 20 сурагчийг л шинээр элсүүлдэгтээ холбоотой байх. Гаднаас нь харахад ямар ч олон ам бүлтэйд тооцогдох айл багтахаар хэмжээтэй бөгөөд байшингийн гаднах тал бага зэргийн шаравтар туяатай цайвар өнгөтэй ба Сөүлд бол дундаж ба түүнээс дээш давхаргийнхны л сууц байхаар мэт харагдана.

Эдгээр хаусны урд талд явган хүний зам байх бөгөөд хоёр талаар нь хана босгосон нь хауснуудыг бүхэлд нь халхалж байв. Чухам эдгээр хананаас болж Анна хауснуудыг дэргэд нь ирэх хүртлээ анзаараагүй аж.

"Тэгэхээр өнөөдрөөс эхлээд чи энд амьдрах болно. Дугаар 7 бол чиний хаус. Дотор чамд хэрэгтэй бүх зүйл байгаа. Түлхүүрний хувьд гэвэл чиний хурууны хээгээр хаалга онгойно. Өөр асуух зүйл байна уу?"

"Хичээлийн хуваарийг хаанаас мэдэх үү?"

"Чамайг дотогш ороход нийт 6 өрөө байгаа. Бүгд 1-6 хүртэлх дугаартай. 4 дугаартай өрөөнөөс чи бүх асуултынхаа хариуг олж авна." гээд нарийн бичиг Аннаг үлдээгээд явав.

So HeWhere stories live. Discover now