Seven "My Adversary"

313 43 0
                                    

Хичээлийн завсарлагааны цагаар Хэыний анги руу очих гээд шатаар доош бууж байтал доод давхарт хэдэн охид миний талаар ярьж байгаа нь сонстов.

"манай сургуулийг гурван жилийн өмнө төгссөн Жон Вонүг мэднэ биз дээ."

"түүнийг мэдэхгүй хүүхэд манай сургуульд байгаа гэж үү? Эрэгтэй эмэгтэйгүй л алдартай байсан биз дээ."

"төгсөх хүртэл нь харж явдаг байсан юм сан. Одоо хаана юу хийж байдаг юм бол."

"тэрнийг Жон Соүгийн ах гэж сонссон юм байна."

"Юу! Юу вэ? Тэгвэл гэр бүлээрээ тийм муухай ааштай байх нь ээ. Яадаж царай муутай төрчихгүй. Царайлаг болохоор ямар ч арга байхгүй."

"үгүй ээ, би тэднийг гэрлэсэн гэж сонссон юм байна. Орчинд үед чинь их болсон шүү дээ. Бизнес гэрлэлт. "

"хүүхдүүдээ бүр бага байхад нь гэрлүүлдэг үү? Тийм зүйл кинон дээр л гардаггүй гэж үү?"

"гэхдээ Вонүг төгсөж явахаас ч өмнө тэр хоёр ямар ч харилцаагүй байсан биз дээ."

"тэгээд ямар тэнэг нь тийм бага байхдаа. Би хүнтэй гэрлэсэн гэж зарлаад явах юм бэ?"

Би шуудхан бууж очоод урдхан талд нь зогслоо.

-бизнес гэрлэлт гэнээ? Инээдтэй юм. Кинон дээр л ийм зүйл гардаг гэж үү? Амьдрал гэдэг чинь чиний үздэг драманаас огт өөр зүйл байдаг юм.

Намайг тэднийг орхин доош буухад тэд дээш гарч байгаа нь сонсогдов.

Хэыний ангид ороход хөвгүүд нь "Соү, Соү, Жон Соү байна." гэсээр сандал дээрээ тогтож ядан харагдана.

Хэынийг дагуулаад ангиас нь гарах гэтэл дахиад л хоёр охин Хэын болон миний тухай ярьж эхлэв. Магадгүй биднийг ангиас нь гарсан гэж бодсон байлгүй.

"Жон Соүг яагаад Ким Хэын шиг охинтой найзалдаг талаар мэдэх юм алга."

"би тэрнийг өөр шигээ хүчирхэг охинтой найзлах байх гэж боддог байсан. Гэвч Ким Хэын. Эсвэл тэр ашигладаг юм болов уу? "

-Хэынаа гарч бай!

Хэын-хэрэггүй дээ. Тэд дандаа л тэгж байдаг юм. Битгий тоо.

-гарч бай гээд байна!

Хэынийг ангиасаа гарахад нь би халааснаасаа бохь гаргаж зажлаад хоёр охины өдөөс харсан суудал дээр суулаа.

"Ж.Жон Соү? "

-яасан? Үргэлжлүүлээд ярихгүй юм уу?

" үгүй ээ, уучлаарай!"

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now