He /그/

316 47 2
                                    

Сүүлийн үе мэдрэгдэж буй сонин зүйлсүүдийг бодсоор сургуулийн хонгилоор алхалж байтал булан эргээд Минсок, Жүнмён хоёр инээлдсээр гараад ирлээ.

Сандарсаар эргэж харан ундааны машины араар орон ханаруу харан нуугдахад архан талд минь хөлийн чимээ дуугарсаар зогсчихлоо.

Минсок "Наанаа юу хийж байгаа юм?" гээд тэр гараа мөрөнд минь хүрэхэд биеэр минь тог гүйх шиг болов.

Сандран түүний гарыг өөрөөсөө түлхчихээд юу ч дуугаралгүй тэдний хажуугаар гаран явж угаалгын өрөөнд орж ирлээ.

Тольнд тусах өөрийн төрхөө харсаар
-"Юу болсон юм? Түүнийг тэгж түлхэх зүйл юу болсон юм? Яагаад ингээд байгаа юм? Ухаантай бай Кан Сүён" гээд хөнгөхөн шиг хацраа алгадан өөртөө ухаан оруулах гэж хичээлээ.

Угаалтуураас ус гойжуулан гараа угаахтай зэрэгцэн утас дуугарлаа. Гараа арчсаар юу ирснийг нь мэдэхээр орон үзтэл

Минсок:
Дараагийн цаг хоёулаа суух хичээл байна.
Цуг сууна шүү.

Би:
Би Аримтай сууна гээд тохирчихсон

гээд худлаа хэлэхдээ зүрхэндээ гараа тавьсаар санаа алдан.
"Яагаад цугтаад байгаа юм?" гэж өөрөөсөө асуулаа. Өөрийгөө яагаад байгааг үнэндээ ойлгох зүйл алга.

****

Аримыг Минсокоос түрүүлж орж ирээсэй гэж залбирсаар дахин дахин хаалга руу өндилзөв. Хэрвэн Арим түрүүлж ирвэл худлаа хэлсэн минь баригдахгүй.

Гэсэн хэдий ч бүх зүйл талаар болсон юм. Минсок түрүүлж орж ирэн явсаар миний хажууд ирэн суулаа.

Түүний араас Арим инээсээр Сэүнтэй орж ирлээ.
-"Арим аа энд . Цуг сууна гэсэн биздээ"

Арим "Би юу? Сэүнтэй суухаар болсон шд" гээд тэр урд талын суудалд Сэүнтэй ирэн суулаа.

Минсок "Одоо тэгвэл энд хүнгүй биздээ" гэсээр тэр цүнхээ ширээн дээр тавьлаа.

Багшийн зааж буй хичээлд анхаарлаа хандуулахыг хичээх ч анхаарал минь хажууд сууж байгаа энэ хүнд бүрэн төвлөрнө.

Нүдний булангаараа байн байн Минсок руу харна.
Харахгүй байя гэхээр яг надруу ширтээд байгаа юм шиг мэдрэмж байнга төрнө.

Зугуухан толгойгоо эргүүлэн түүн рүү харвал тэр яг надруу харж байж таарлаа.

Нэг шүлсээ залгин дэвтэр рүүгээ харахад
Минсок "Тодруулагчаа өгж байгаач" гэчихээд тэр гараа явуулан гарны минь хажууд байх пиналаас тодруулагч авлаа.

Яагаад ч юм түүнийг надад ойртох төдийд л биеэр минь халуу дүүгж эхэлдэг болчихож.

Хонх дуугарахаас ч өмнө урд минь байрлах дэвтэр номоо эмхлэн бэлдчихээд багшийг гарахтай зэрэгцэн цуг гарахдаа бэлдлээ.

Төлөвлөсний дагуу хонх дуугарахад цүнхээ аван шууд л гарлаа. Хурдан хурдан алхлан явсаар булан эргээд өөр нэгэн ангид орж ирэн гараа цээжин дээрээ тавин амьсгаа авлаа.

Гэнэт цонх савчин онгойход зүрх амаар золтой гарчихсагүй. Салхинд хийсэх хөшиг энд тэндгүй сэвэлзэнэ.

Цонхыг хаахаар  урагш алхахад өнөөх салхинд үс минь хойш хийснэ. Цонхны бариулаас барин хаах гэтэл архан талд минь

"Яагаад цугтаад байгаа юм" гэж хэн нэгний хэлэх дуулдлаа.

Энэ мэдрэмжийг нуухын тулд биш
хэнээс авч буй мэдрэмж вэ гэдгийг
мэдэхийн тулд чамаас цугтана.

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now