Instagram /인스 타 그램/

371 66 2
                                    


Хичээл таран цүнхээ үүрсээр кафе руугаа явлаа. Өглөөний цагаар Ёнүг эгч ажиллаж оройн цагаар би ажилладаг. Мөнгө хэрэгтэйдээ биш дуртай кофегоо өөрийн гараараа чанаж бариста болохыг хүссэндээ цагийн ажил хийж байгаа.

Анхны ажлын өдөр минь бороо орж байсан тул нэхх их хүн байгаагүй. Хүмүүс гадуур гүйлдэж борооноос цугтаж байтал нэг л хүн тайвнаар алхалж тэнгэр рүү инээмсэглэн зогсож байсан.

Тэр хүн Ёнүг эгчийг асуун мэндэлсээр орж ирэхэд зүрх минь хагарах гэж байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан.

Түүний чихнийхээ ардуур хийх нойтон үс, бороонд норсондоо баярлан инээх түүний харц, Ёнүг эгчийг байхгүй байгааг гайхах харцны өөрчлөлт гээд л...

Сүён бол миний анхны үйлчлүүлэгч. Миний чанасан кофег уусан анхны хүн. Таалж уух нь бүр сайхан санагдсан.

Хичнээн бороонд дуртай байсан ч хамааагүй нойтон хувцастай даарч явбал хатгай авах учраас түүнд санаа зовон хүргэж өгмөөр санагдан зориг гарган асууж гэрт нь хүргэж өгсөн.

Сүён манай кафегаар байнга үйлчлүүлдэг болохоор өдөр бүр таарах болсон. Надтай адилхан капучино уух дуртай болохоор би түүнд байнга сэтгэлээ гарган чанаж өгдөг болсон.

Тэр бодлоос минь гарахаа байчихсан...

****

Сүёнийг ирэхийг хүлээн байн байн орж ирэх хүмүүс дундаас хайж байлаа. Ирдэг цагаасаа хоцорч түүнийг оройтоход ирнэ гэсэн хамаг итгэл минь замхарлаа.

Гэтэл төд удалгүй тэр өнөөх гэрэл цацруулсан инээдээ тодруулсаар орж ирлээ.

Түүний захиалгагүйгээр тавцантай капучино аваачиж өгөхөд тэр гайхан надруу харлаа.
-"Байнга захиалдаг болохоор чинь" гээд урд нь тавьхад

Сүён "Баярлалаа" гээд инээлээ.

Хаах болон кафегаа цэвэрлэн бэлэн болоход Сүён суудаг суудалдаа суусаар л байлаа.
Сүён хаах гэж байгааг мэдэн гараа даллан гарах гэхэд нь араас нь гүйн очоод

-"Өнөөдөр гадаа сайхан байна. Хамтдаа жаахан алхах уу? Би чамайг хүргээд өгье"

Сүён "Би ганцаараа явж чадна шдээ. Тэгтээ цаг агаарыг үнэлээд хамтдаа явцгаая" хэмээн инээхэд нь цаг агаарт чин сэтгэлээсээ баярлалаа.

Бид хоорондооо бүр ойрхон биш бүр хол биш зайтай гэрэлтүүлэг ихтэй , өндөр өндөр мододтой гудамжаар хамтдаа алхална.

Сүён "Жүнмён гэж танай найз уу?"

-"Чи яаж мэдсэн юм "гэж санаа зовон асуухад

Сүён "Намайг инстаграмаар дагасан байсан юм" гэхэд нь би зүгээр л толгой дохьлоо. Жүнмён аль хэдийнээ эхэлчихжээ...

Жүнмён муу золиг надаас түрүүлж ажиллаж байна. Сайн охиноо алдмааргүй байгаа ч бас найзаа ч бас алдмааргүй байна. 8н настайгаасаа хойш хамт байсан найз минь шүүдээ
Хүлээгээрэй би сая сайн охин гэсэн үү???????

•••Flashback•••
Kimjuncotton started following you...
Энэ хэн юм бол? гэсээр Сүён инстаграм руу нь орж үзэн постуудыг нь гүйлгэн үзэхэд дунд нь эгдүүтэй бариста залуу минь байв.

Пост руу нь орон Минсокын инстаграм хаягийг нь олж аван түүнийг судлана.

Жүнмёныг өөрт нь тал засаж байгааг ойлголгүй зүгээр л Минсокын хаягийг олсондоо Сүён жаргалтай байв.

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now