1. Ээж

57 5 1
                                    

Хэн ч харахад жирийн л нэг ахлах сургууль. Гэхдээ... Магадгүй энэ газар "жирийн" гэдэг үг тийм ч зохистой биш байх.

Сэки ахлах сургууль нь байгуулагдаад удаагүй боловч ихээхэн алдар хүндтэй билээ. Судалгаагаар нийт ахлах сургуулийн сурагчдын 67% нь энэхүү сургуульд элсэн орохыг хүсдэг болох нь тогтоогдсон байна. Сар бүр сурагчдадаа сурлагын дүн зэргээс үл хамааран 1000$ тэтгэмж өгдөг бөгөөд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, хоол зэргийг мөн сургуулиас хангадаг. Нэг үгээр энэ сургуулийн сурагчдыг жинхэнэ "азтай" гэж хэлж болмоор.

Сургуулийн удирдлага нь цөөн хэдэн хүнээс бүрдэх ба захирал эрх мэдлээр илүү. Одоо 26 настай залуухан эмэгтэй. Харин захирлын туслахаар ( нарийн бичиг ) 32 настай нэгэн залуу ажилладаг бөгөөд сургуульд явагдах үйл ажиллагаа болон сургалтыг хариуцдаг. Гэхдээ энэ 2 хүн ердөө л хэн нэгний утсан хүүхэлдэй төдий...

Нарийн бичиг: -"Захирал аа, орж болох уу? "

Захирал: -"Чи хүрээд ирэв үү, ор ор."

Нарийн бичиг залуу нарийн туяхан биетэй, өндөр хамар, жижиг нүүр, тийм ч том биш атлаа өөртөө таарсан хөөрхөн нүдтэй хаанаас нь ч харсан бие галбир сайхан нэгэн охиныг гаднаас дагуулан орж ирэв.

Сэки ахлах сургууль шинэ элсэлтээ авж байгаа бөгөөд "үндсэн шалгуур"-т тэнцсэн хүүхдүүдээс нарийн бичгийн анхаарлыг ихэд татсан тул Анна гэгч охин ийнхүү захиралтай уулзах гэж байгаа нь энэ билээ. Одоо 16 настай бөгөөд өмнө нь ямар нэгэн сургуульд суралцаж байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд нийт хүүхдүүдээс хамгийн түрүүнд Сэки ахлах сургуульд элсэн орох хүсэлтээ өгсөн, бас эцэг эх, төрсөн газрых нь талаар мэдээлэл хомс, тэр ч бүү хэл биеийн байцаалт ч байхгүй бөгөөд өөрөө өөртөө Анна гэх нэрийг өгсөн зэрэг нь чухамдаа нарийн бичгийн анхаарлыг татахад хүргэжээ. Хэрвээ суралцагч нарт асран хамгаалагч байхгүй бол тэднийг улам сайн ашиглаж болохыг тэр сайн мэднэ. Зарим тохиолдолд өөрийнхөө хүслийг ч хангаж болох байлаа...

Нарийн бичиг:- "Захирал аа, дагуулаад ирлээ, нөгөө охиныг." гээд тэр хоёр хамт өрөө рүү орлоо.

Захирал:- "Чи тэгэхээр Анна юм биздээ." гээд их л нууцлаг инээх нь тэр. Хэн ч харсан ялдам энэ охин тэдэнд хүссэн бүхнийг нь авчраад өгч мэдэхээр байлаа.

Анна:- "Тийм ээ, намайг Анна гэдэг. Та сайн сууж байв уу?" гээд бөхийн мэндэллээ.

Захирал:- "Сайн сууж байв уу гэнээ, бид нэгнийгээ мэдэхгүй биздээ?"

Анна:- "Та намайг санахгүй байна уу, үнэхээр гэж үү. Эсвэл би таныг "ээжээ" гэж дуудах уу?" гэлээ.

Захирлын царайнд айсан бас балмагдсан төрх тодроод ирэх нь тэр. Хоромхон зуурт, "ээж" хэмээн хэлэх ганцхан секунд магадгүй энэ захирал гээч хүнд амьдын там байв уу?...Энэ охиныг ашиглаж хүссэн бүгдээ авах бодол нь хоромхон зуур бүхнээ алдсан мэт мэдрэмж болон хувирав ...

Үндсэн шалгуур гэж юу вэ?

Сэки ахлах сургуульд элсэгчдийг нийт 5 шалгуурын хүрээнд сонгон авдаг ба үүнд:
1. Эцэг эх нь ажилгүй, санхүүгийн боломж байхгүй эсвэл асран хамгаалагч байхгүй.
2. Биедээ ямар нэгэн шарх сорви болон шивээсгүй байх.
3. Биеийн галбир болоод царай төрх сайтай байх.
4. Ямар нэгэн өвчин эмгэггүй байх.
5. Нийгмийн эмзэг давхаргад харьяалагддаг байх. Нэг үгээр бол үхсэн байсан ч хэн ч амийг нь нэхэж ирэхээргүй байх.

Эдгээр 5 шалгуурт тэнцсэн тохиолдолд та Сэки ахлах сургуульд элсэн орж чадах юм. Гэхдээ шалгууруудын талаар зөвхөн нарийн бичиг хийгээд захирал л мэдэх ба энэ нь суралцахыг хүссэн хүүхдүүд үүний талаар юу ч мэдэхгүй гэсэн үг юм.

So HeWhere stories live. Discover now