[Миү]

Хичээлдээ анхаарлаа хандуулах бэрх байсан ч тарах цаг аль хэдийнээ болж хонх дуугаран ангиас гарлаа.

Бэкхён өнөөдөр илүү цагийн давтлагатай учир хамт явж чадахгүйгээ зурвасаар хэлсэн.

Шилэн хүзүүнээсээ нэг гараараа барин толгойгоо эргүүлээд сургуулийн үүдээр гарлаа.

Хашааны үүд рүү сайн харвал Жимин ирсэн байв.

Түүнийг харсандаа ихэд баярлан гүйн очоод юу ч хэлэлгүй чанга гэгчинь тэвэрлээ.Жимин ч ялгаагүй нурууг минь илэн тэвэрнэ.

Сэтгэл минь дийлээгүй бололтой.Түүний мөрөнд нулимсаа шингээж орхилоо.

Дуу гарган уйлахгүйг хичээвч чадахгүй байсан учир цээжинд нь нүүрээ наан нулимсаа бүр мөсөн суллана.

-Зүгээр дээ.

Жиминий үгэнд бүр ч ихээр уйлж,надад хэрэгтэй байсан тэврэлт энэ учраас салахыг хүсэхгүй нь.

Арай гэж тайвширч тэрний тэврэлтээс ч салаад Жиминий машинд бид аль хэдийнээ арав,хорин минут юу ч ярилгүй чимээгүй сууна.

-Үнэндээ надад хэлэх үг алга.

Эцэст нь Жимин ам нээж үг дуугарлаа.

-Хэрэггүй дээ.

-Гэхдээ Миү.Тэхёныг...Зүгээр л түүнийг буруутгаад бүхнийг орхи.Би чамайг Герман руу явах оюутнуудын дотор багтсан гэдгийг мэдсэн.Бас хэнээс ч болж татгалзсаныг ч мэдэж байна.Харин одоо чи хүсэлтээ буцааж Герман руу явах нь зүйтэй.Эсвэл би чамайг явахад туслая.

-Яг одоо энэ талаар бодохыг хүсэхгүй байна аа.

-Хамаагүй ээ.Хэзээ ч хамаагүй шийдвэрээ гаргаад надад хэлээрэй.

Түүний үгэнд толгой дохихтой зэрэгцэн бидний яриа дуусч тэр намайг гэрт минь хүргэж өгөхөөр хөдөллөө.

Гэрийн үүдэнд ирэхэд Жиминий гарнаас татан:

-Жиминаа.Ийм зүйл хэлэх гэж байгаа даа итгэхгүй байгаа ч танай гэр рүү явья тэгэх үү.

-Миү.Тэнд Тэхён?

-Гуйя.

Тэрэнд нулимс дуслуулан арай ядан хэлэхэд Жимин яах ч аргагүй надад зөвшөөрч бид OT7-ын гэрийн зүг явлаа.

Удаан явсны эцэст тэдний гэрийн өмнө ирж дотор орох эсэхтэй эргэлзэж ядан буугаад орлоо.

Намжүүн: Ашгүй Жимин чи ирч-

Тэр намайг харсан даруйдаа өгүүлбэрээ таслан:

PRINCE |✔|Where stories live. Discover now