Чамайг сэтгэлээсээ жаахан ч гэсэн арчихаас өмнө сүүлийн удаа намайг чангаас чанга тэвэрч өгөөч.

[OT7]

Залуус өглөөний цай дээрээ цугласан байх ба нэг хүний суудал хоосон байлаа.

Жонгүг: Ах 100 жил гаруй амьдрахдаа ингэж орондоо шигдээд үхсэн мэт байж байгаагүй.

Дуртай,дургүй цайгаа чимээгүй уун суух залууст Жонгүг ийн хэлвэл тэд ч дор бүрнээ санаа алдан,бодолд орно.

Юнги: Тэр өөрөө шийдсэн.Хэсэг түүнийг зүгээр орхих хэрэгтэй байх.

Жимин: Би түүн дээр очоод ирье.

Жимин суудлаасаа босон явсаар Тэхёны өрөөний хаалгыг зөөлөн гэгчинь онгойлгон орвол дотор цонхоо хар хөшигөөр бүхэлд нь хаачихсан,тавилга гээд ихэнх зүйлсээ эвдсэн байх агаад орон дээрээ Тэхён хөнжилдөө лав орсон үзэгдэнэ.

Тэхёны орон дээр Жимин явсаар очин түүний хөнжлийг татахад Тэхён биеээ эвхчихсэн тэр байтугай далавчаа ил гаргаж ирсэн байлаа.

-Ингэх байсан бол яах гэж бүхнийг эхлүүлсэн юм.Ийм байдалтай үлдэхээ мэдсэн бол яах гэж түрүүлж явсан юм.

Тэхёныг үг дуугарахыг хүлээж байгаа бололтой Жимин хоёр гараа халаасандаа хийн түүний энэ байдалд сэтгэл нь өвдөн хөмсгөө дундаа нийлүүлэн зогсоно.

Тэхён нүдээ удаанаар нээн:

-Үхэх учраас...Үхэхээ мэдэж байгаа учраас холдож байна.

-Новш гэж Тэхён!!Чи зорилгоо биелүүлээгүй!!

-Удахгүй биелүүлэх болно.Би хэрвээ өөрийгөө бодсон бол тэрний хажууд үлдэх байсан.Түүнийгээ бодсондоо холдсон.Миү надгүйгээр амьдрах битгий хэл амьсгал ч авж чадахгүй гэдгийн мэддэг болохоороо надад гомдсон байгаа дээр нь хаяаад явсан.Тэр минь надад хэмжээлэшгүй ихээр гомдон суугаа.Гэхдээ хэзээ нэг өдөр намайг үзэн ядаж,мартах гэж хичээнэ. Харин хамт байж байгаад би үхвэл Миү эргэлзээгүй миний араас ирэн гэдгийг би мэдэж байна.Тэр чиний хэлснээр над шиг нэгэнд хэтэрхий төгс юм.

Тэхёныг буцан нүдээ анихад нулимс нь ар араасаа урсан явсаар дэрэнд шингэнэ.

Түүний үнэнг өчсөнд Жиминий ч нулимс нүдэнд нь үзэгдэх ба тэрээр хэзээд хүчирхэг явдаг найзынхаа хамгийн сул дорой төрхийг хараад тэсгэл алдарчээ.

Миний хамгийн ихээр сонсохыг хүсч байгаа үгсийг чихэнд минь зөөлнөөр шивнээч.

PRINCE |✔|Where stories live. Discover now