I

5 0 0
                                    

Жундэгийн их сургуулийн анхны өдөр учраас тэр сандарч байлаа. Хэдий тэр 21 нас аль хэдийн хүрчихсэн ч ээж нь түүний хичээлд явах хувцасыг бэлдэж өгдөг бөгөөд сургуульд нь ч үнэтэй хувийн унаагаар хүргэж өгнө. Гэвч тэр энэ бүхнээс үргэлж залхдаг. Тэр том компанийн өв залгамжлагч гэж өөрийгөө бодохыг хүсдэггүй ба бусдын адил өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ гэж боддог байлаа.

-Хөөх Ким Жун Дэ ирж явна!
-Дэндүү царайлаг юм аа!
-Өмссөн зүүснийг нь ээ!
-Бүх зүйл нь үнэтэй брендийнх юм аа!
-Надад байдгаас үнэтэй цүнх үүрчихсэн байна шдээ! гэх ярианууд Жундэг сургуулийн хаалга нээнгүүт л яригдана. Гэвч бодит байдал дээр Жундэд нэг ч сайн найз байдаггүй. Яагаад гэвэл баячуудын сургуульд найзтай болно гэдэг амар зүйл биш. Үргэлж л бие биенийгээ муулах, доошоо хийх, нэр хүндийг нь гутаах гэсэн хүмүүс л байдаг. Жундэ энэ бүхнээс залхаж гүйцжээ.

Хичээл ч дуусахад Жундэг аав нь ажлаасаа ирэх замдаа дайрч авна гэсэн боловч аав нь ирсэнгүй. Жундэ аавыгаа их хүлээсэн ч гадаа харанхуй болсон тул аавыгаа ирэхгүйг мэдээд гэрлүүгээ ганцаараа харихаар шийдлээ. Автобусанд суугаад явж байтал автобус зогсон буудлаас нэг саравчтай малгайтай хүн орж ирэн түүний урд суулаа. Саравчтай малгайтай хүн их нүүрээ далдалсан бөгөөд Жундэд тэр хүн хулгайч шиг санагджээ. Тэр хүн буух болтол түүний халааснаас хүзүүний зүүлт шиг чамин зүйл автобусны шалан дээр уначихав. 

-Ахаа та нэг юмаа унагаачихлаа гэж Жундэ түүний араас ориллоо. Гэвч тэр хүн тоосон ч үгүй автобуснаас буухад Жундэд түүнд чухал зүйл байж магадгүй гэж түүний араас даган явлаа. Харин тэр хүн Жундэгээс улам зугтаахыг хичээн алхаагаа түргэсгэлээ. Гэтэл тэр нэг байшингийн булан руу эргээд орчихов. Жундэ түүний араас даган харанхуй байшингийн булан руу даган ортол нөгөө нэг хүн түүний амыг гараараа таглан хүзүүнд нь хутга тулгалаа. Жундэ айсандаа болоод түүний гар нь чичирч байв. Тэр хүний нүд нь яг л ямар нэгэн араатан адил хүчтэй байснаа сүүлдээ зөөлөрч буйг Жундэ анзаарчээ.

-Эндээс явж үз гэж тэр хүн Жундэгийн гараас тэр зүүлтийг булаан аван хутгаа далд хийн саравчаа доошоо даран цаашаагаа харан явлаа. Тэр хүн хаалт зүүсэн бөгөөд түүний цаанаас зөвхөн нүд л тод харагджээ. Жундэ эхэндээ маш их айсан ч түүний нүднээс ямар нэгэн зүйлийг олж мэдэрчээ. Жундэ гэрлүүгээ харих замд түүний толгойноос тэр хүний онцгой нүд огтхон ч гарахгүй байв.

-Чи чинь яачих аа вэ? Миний хүү, ямар нэгэн зүйл тохиолдсон юм уу? гэж Жундэгийн ээж нь хүүгийнхээ муухай болсон гадуур хувцасыг тайлан авлаа.

-Хүнд зодуулчих аа юу? гэж эцэг нь түүнээс хатуухнаар асуув.

-Би том хүн! Надтай битгий хүүхэд шиг харьцаад бай! Ядаргаатай юм гээд ээжийнхээ гарыг мөрнөөсөө холдуулав. Жундэ оройн хоолоо ч идсэнгүй зөвхөн оройн тааралдсан хүний нүдийг л бодож байлаа. Маргааш орой Жундэ бас л аавыгаа хүлээхгүйгээр нөгөө хүнтэйгээ таарахын тулд хичээл тараад шуудхан л автобусанд суулаа. Яг өчигдрийн буудал дээрээс нөгөө нэг саравчтай малгайтай хүн автобусанд орж ирэн суув. Түүний буух буудлыг Жундэ мэдэж байсан тул хаалганд ойртоход нөгөө хүн ч гэсэн хаалганы урд ирэн түүний хажууд ирэн зогслоо. Жундэ түүний саравчны доогуур сэмхэн харахыг хичээхэд өнөөх хүн яг өөдөөс нь хараад таарчихав. Жундэ сандарсандаа буруу зүг рүү харж буй мэт жүжиглэн зогслоо. Тэр хүнийг буухад Жундэ даган буун түүний араас дагалаа.

-Минсог, Ким Мин Сог гэж гэнэт тэр хүнийг хэлэхэд Жундэ үхтлээ цочив. Тэр хүнийг хойшоо харахад Жундэ хөшөө мэт гацаж орхилоо.

-Үнэндээ өчигдрийн явдалд баярлалаа. Чухал зүйлээ газарт унагааснаа ч мэдсэнгүй. Тэгээд чамайг араас дагаад байхаар чинь л тэгээд ширүүн харьцчихсан юм. Үнэндээ одоо надаас айхгүй байна уу? гээд тэр хүн саравчтай малгайгаа авлаа. Тэр эрэгтэй давхраагүй мөртлөө их сайхан нүдтэй, өтгөн хөмсөгтэй, уруул нь жижигхэн, үс нь тас хар бөгөөд маш өтгөн байлаа.

-Одоо чи харих хэрэгтэй. Эцэг эх чинь санаа зовж байгаа гэж Минсог халааснаасаа нэг ширхэг тамхи гарган асаан амандаа зуун гудамжны үзүүр хүртэл утаа уйгуулан явлаа. Жундэгийн зүрх хүчтэй цохилж түүний өвчин сэдрэх шахаж байлаа. Жундэ гэрлүүгээ харих замдаа "Ким Мин Сог, Ким Мин Сог, Ким Мин Сог" гэж түүний нэрийг мартчихгүйн тулд амандаа бувтнан алхаж байв. Тэр гэртээ ирэн шүршүүрт орох зуур яагаад нэг ч үг дуугарагүй, тэнэг юм шиг түүний араас гэтэж дагаснаа бодохоор уур нь хүрч байлаа.

CRUEL LOVEWhere stories live. Discover now