[1]

20 2 0
                                    

Хайр дурлалын тал дээр хүмүүст алдаж онох үе их гардаг.

Гэвч энэ охин үнэхээр азгүй эсвэл бүтэлгүй байх. Миний тоолсоноор бараг л 3 удаа болзоонд явсан. Гэхдээ бүгд бүтэлгүйтсэн. Эхнийх нь түүний өмссөн байсан дайшинзны хормой урагдаж дууссан. Хоёр дахь нь хоол идэж байгаад самар идэн түүний харшил хөдөлж эмнэлэгт хүргэгдсэн. Гурав дахь нь бороонд алхаж байгаад бүдэрч унан шалбаагт хутгалдсанаар дууссан.

Харин нэг зүйл нь тэр хэзээ ч үүнийхээ төлөө уйлж толгой гудайж байгаагүй.

Эерэг хэрнээ бүтэлгүй. Яахав байж болох л юм. Магадгүй тэр шөнө болгон утсаа оролдож хэвтэх ээ болих юм бол илүү дээр болох байх. Хэд хэдэн удаа цэнэглэгчийг нь нууж утсыг нь унагаасан ч тэр шанатардаггүй.

Тиймээс л өглөө болгон хөх туяа татсан нүд эв хавгүй боосон үстэй сургуульдаа явдаг. Бурхан минь гэж. Тэр чинь эмэгтэй хүүхэд биз дээ. Яагаад өглөө болгон өөртөө 2 минут л зарцуулдаг юм. Нүүрээ угааж хувцсаа өмсөх минутыг хасаад 2 минут. Ердөө үсээ боолоо үнэртнээ цацлаа. Үнэртэй ус цацаж байгаад нь л баярлах хэрэгтэй байх.

Үнэндээ над шиг царайлаг залуу ийм бүтэлгүй охиныг хамгаалж байгаа нь үнэхээр шудрага бус. Яагаад бусад охидууд шиг үсээ ороож , нүүрээ будаж болохгүй гэж? Ядаж л сургуулийн дүрэмтэн доор улаан пүүз өмсөхөө болих хэрэгтэй.

"Дрр дрр дрр дрр дрр дрр дрр..."

Эээ бурхан минь гэж энэ охин яг дүлий байх. Бурхныг бодож наад сэрүүлгээ унтраагаад өгөөч. Энэ үйл явдал долоо хоногийн ажлын таван өдөр өглөө бүр 6:30 минутанд давтагддаг.

Өмнөөс нь сэрүүлгийг нь унтраачихмаар санагддаг ч болохгүй юм даа.

Би хэлээд л байгаа шөнө бүр утсаа оролдож хэвтэхээ болих хэрэгтэй.

"Дрр дрр дрр дрр дрр дрр дрр дрр..."

Бурхан үнэхээр харгис юм.

"Дрр дрр" тэр сэрүүлгээ унтраачихлаа.

Эцэст нь тэр 7:00 болж байхад сүүлийн сэрүүлэгтэй босож байна. Ийм хүн үнэхээр байдаг гэж үү?

"Түс" Би тэрнийг бүтэлгүй гэж хэлсэн биз? Хөнжилдөө түүртээд орноосоо уначихлаа. Өвдсөн байх даа.

Тэр угаалгын өрөө явж байна. Би түүнийг байнга харж байдаг ч усанд орох , хувцсаа солих , бие засах үед нь хардаггүй шүү. Энэ чинь гаж донтой залуусын хийдэг зүйлс. Би бол догь залуу.

Зэргэлдээх ертөнцийн хамгаалагчWhere stories live. Discover now