7

1.3K 180 23
                                    

Утасны хангинах чимээгээр бодит байдалд ирэхэд би цонхны өмнө зогсож байв. Утас дуугарч буй зүгрүү харвал Тэсү газар шидэгдсэн утсыг харан жуумалзаад чихэндээ наалаа.

Тэсү "Харанхуй шөнө залуу хосуудын утас руу залгаж болдоггүйг мэддэггүй юм уу?"

Би Тэсү рүү алхан очоод түүнээс утсыг авах гэсэн ч тэр өгсөнгүй хажуу тийш болоод "Та ч бас намайг мэдрэл муутай гэж боддог байхаа"

Тэсү "Зүгээр л ярьж байна шүүдээ"

Тэсү "Ханни юу тэр хажууд байна"

Тэсү "Тэр нөхөртэйгөө хамт байхад яагаад түүнийг зүгээр эсэхийг асуугаад байгаа юм?"

Тэсү "Байна уу?"

Тэр тасарсан утсыг орлуу шидээд өрөөнөөс гаран явахад би газарт суулаа.

Тэсү ууж байгаа бололтой архины үнэр өрөөнд сэнхийж би түүнийг арай тайвширч буйг нь мэдрэхдээ багахан биеэ суллаад амжив.

___________

--Жунин--

Шөнө дөлөөр дахиад л утас минь хангинана. Нойроо харамлан унтах гэснээ нэг хүчлэн нүдээ нээсээр шүүгээн дээр байх утсаа харвал Ханнигийн эгч байсанд нойр минь шууд л хаа нэгтээ рүү яван тэнэн одох шиг.

"Жунинаа хаяг явуулая хурдан хүрээд ирээч, Ханнид санаа зовоод байна гуйж байна. Манай нөхөр солонгост ирээгүй надад өөр гуйх хүн алга"

"Очлоо" би ингэж хэлээд хувцалсаар түүний зурвасаар явуулсан хаягийн дагуу ирэхэд Хаин эгч машин дээр гүйсээр ирээд "Тайлбарлах цаг алга, зүгээр би эхлэж ороод Ханниг зүгээр байгаа эсэхийг шалгаатхъя хэрвээ үгүй байвал л гэж бодоод чамаас тусламж гуйсан юм"

Бид цахилгаан шатанд суухад би "Яасан юм?"

Хаин "Сая би хар дарж сэрээд зүгээр л муу совин татаад байхаар нь Ханни руу залгасан ч Тэсү утсыг нь аваад нэг л сонин юм яриад байсан, хоолойных нь өнгө ч тэр таалагдаагүй би зүгээр л дүүдээ санаа зовоод байна"

Цахилгаан шат зогсож би тэндээ үлдсэн бол Хаин эгч гүйсээр хаалганы хонх дарж, тайлж өгөөгүйд код хийн ороод явлаа. Онгойлгосон даруйдаа тэр цуг орцгооё гэсээр дотогш ороход гэрээр нь дүүрэн алкохол үнэртэн хаалганы зүг харах түүний нөхөр огцом босож ирээд "Новш гэж чи энд юу хийж яваа юм?"

Хаин эгч түүний замыг хаан цааш нь түлхэн хажуу өрөөрүү дохиод "Жунинаа тийшээ ороод Ханниг байна уу үгүй юу үзээдэхдээ"

[Completed] Kyklos /II/Where stories live. Discover now