Epilogue: Exception.

Start from the beginning
                                    

              "Миний гэргийгээс савраа тат гэж би хэлсэн шүү"

                Андрес хоолойнд минь тулгачихсан байсан Le Deces-н чинжаалыг Намжүүн гарнаас нь сугалан аваад, "Ярилцацгаая л даа, тэгвэл"

               "Бид эргэж очих гэж байсан, Намжүүн. Тэгээд үлдсэн ялаа би Диваажинд үүрье. Гэргийг минь харин зүгээр орхи, тэр үүнд огт буруугүй." Тэхён тамирдаж эхэлж буй нь илт, гар нь салгалах бол Хусог хажуугаас нь түшсээр зогсох аж.

               Хэсэг хугацаа нам гүн дунд өнгөрч, тэд нэгнийгээ шалгах мэт ширтэлцсээр зогсч байснаа Намжүүн түрүүлэн санаа алдлаа.

                "Андгайл." Жимин Тэхён руу гараа сунгаад ийн хэлэхэд тэр харин үл ялиг инээмсэглэх аж. Тэр надад андгайн талаар ярьж өгч байсан юм. Бүгд Диваажинд байх үедээ ингэж нэгэнтэйгээ тэврэлдэн, андгай өгөөд түүнээсээ буцвал бүхнийг орхихыг амладаг байсан гэсэн.

              Жимин, Тэхён хоёр тэврэлдэх үед Намжүүн хутгаа Андрест эргүүлэн өгөөд "Тэгвэл... одоо буцацгаая. Тэрнээс өмнө эндхийг цэгцлэх хэрэгтэй бололтой. Диваажинд очоод цаашдаа яах талаараа ярилцацгаая. Жонгүг эндэхийн сүнснүүдийг шүүж, Диваажин руу аваачих боломжтой сүнснүүдийг цуглуул. Жимин цусан оргилууруудыг зогсоож, энэ газрыг ариутга. Андрес харин Тэхёныг Диваажинд аваачиж, Юнги ахад үзүүл."

              Намжүүнийг ийн хэлсний дараа бүгд л толгой дохиод түүний хэлснээр хийх бол би Тэхёнтой хамт явна хэмээн зөрүүдлэсээр Андресыг дагаад Диваажин зүглэв. Тэд аль хэдийн нууц зам нээчихсэн байсан бололтой, хормын дотор л бид Диваажингийн үүдэнд ирэхэд би сая л Юнги ахын хэлснийг саналаа.



               "Мартаж болохгүй шүү. Чи эргээд Диваажингийн хаалгыг давах л юм бол Тэхёны талаарх бүх дурсамжаа үүрд алдана. Тэхён бүр мөсөн энэ ертөнцөөс алга болохгүй л юм бол чи түүнийг ахиж хэзээ ч санахгүй."


               Би үүдэнд нь ирээд, Тэхёны гараас атгаад өөр лүүгээ удаанаар эргүүлэн "Тэхён, би ахиад л бүхнийг мартах юм шиг байна..."

              "Ю-Юу?"

              "Чам дээр очихын тулд би зарим зүйлсийг золиослох хэрэгтэй байсан юм" Хоолой минь зангирч эхлэхэд Тэхён яриаг минь таслан нэрийг минь дуудсан ч би үргэлжлүүлэн "Диваажинд ахиад уулзах үед чи надад бүхнийг ярьж өгөх ёстой шүү. Борооноор олсон дурлал чинь би байсан гэдгийг, бас өөрийгөө Тэхён гэдэг нэртэйг ч бас... заавал ярьж өгөөрэй. Би чамд хэлсэн шүү дээ, хаана ч байсан гэсэн би чамдаа ахин дурласаар л байх учраас... чи минь надад хэлэхэд л хангалттай."

[COMPLETED] RAINBOY II : Heavenly way to Die.Where stories live. Discover now