Epilogue: Exception.

3.6K 449 164
                                    

      "Кристофер Андерсон."

        Түүний нэрийг сонссон даруйд их л танил санагдсан ч яг хэн гэдгийг нь шуудхан саначихаж чадсангүй. Намайг хойноо зогсоон, далавчаараа биеийг минь тэврэх Тэхён руу л би санаа зовсоор ширтэн зогсоно. Түүний минь бие эдгэрч эхлээ ч үгүй байгаа, одоо ч Чөтгөрийнх нь хүч байхгүй учраас тэр тулалдаж чадахгүй шүү дээ.

        Андресын араас удалгүй далавч дэвэх чимээнүүд сүр сар хийн гарсаар, Жонгүг Намжүн Жимин гурав удаан гэгч нь алхалсаар бидэн рүү ойртох аж. Хүний ясаар хийсэн баримлууд, цусан оргилуур зэргийг тэд нэг нэгдгүй ажиглах бөгөөд дотор нь муухай оргих мэт хамраа үргийлчилгэж буй үзэгдэнэ.

          "Муу нохойн гөлөг." Хусог амандаа ийн бувтнаад, Андрес руу шуудхан нисч эхлэхэд Сора түүний урдуур амжин хөндөлсөөд, Хусогт нөхцөл байдлыг ойлгуулах гэсэн мэт толгойгоо сэгсэрлээ. Одоо л санаж байна, Андресын хэн гэдгийг. Дэлхийд хүн болж төрөх үедээ түүнтэй нэг удаа уулзаж байсан юм байна. Тэр Хусогийн цээжинд сум зоосон нэгэн...

           Тэхён удаанаар шүлсээ залгихад нь би түүнийг тайвшруулахыг хичээн, гарнаас нь хөтлөөд "Үргэлж, үргэлж дэргэд чинь байх болохоор... энэ бүхнийг хамтдаа хийцгээе."

            Намжүүн Андресын урд гаран, түүнийг Хусогоос холдуулаад хойш байхыг сануулах бөгөөд хамгийн түрүүнд Рина руу гараа сунгаад "Энэ чиний эцсийн боломж. Рина, зүгээр л гарнаас минь атгачих..."

             Рина огт хариу хэлсэнгүйд удалгүй хонгилоор нэг асаачихсан байсан бамбарууд нэг нэгээрээ унтран, удалгүй цэвхий саарал манан ч дэгдэн мэлмийд үзэгдэх зүйлсийг сорон авах мэт үгүй хийж эхлэх аж. "Энэ бүхэн яагаад иймдээ тулчихав даа" хэмээн Намжүний шивнэх бүдэгхэн сонсогдож, удахгүй Их Цайз бүхэлдээ харанхуйд автаж орхилоо.

              Тэхён гарнаас минь чангаар атгах ч би нүдээ аньсан ч нээсэн ч ялгаагүй энэ түнэр харанхуйд юу болоод байгааг огт харж чадсангүй, далавч дэвэх болоод сэлэм, жадны чимээ л хаа сайгүй гарч хэн нэгний ёолох бөглүү чимээ энд тэндгүй дуулдана.

              "Андрес, тэднийг аваад Диваажин руу яв" Жимин ийн хашгичихад, би хойш ухрах гэж оролдсон ч хоолойд минь хүйтэн зэвсэг тулах үед би амьсгалаа түгжиж орхив.

              "ТҮҮНЭЭС ХОЛДООЧ!" Тэхёны ийн хашгирах Их Цайзад цуурайтан, нурж эхлэж байсан дээвэр улам л бутран, чулуу хад нь бага багаар нуран унах нь дуулдана. Тэхён хашгичсаар газар өвдөглөн, гараа дээш өргөхтэй зэрэгцэн саяхан харанхуйд хучигдаж орхисон байсан газар бүхэлдээ цэнхэр галын дөлд тодрон харагдах аж.

[COMPLETED] RAINBOY II : Heavenly way to Die.Where stories live. Discover now