-Хүү минь чи намайг аварлаа.

Жонгүг: Ах аа!Наа чинь таны ээж биш!Ээжийг чинь алсан цөөвөр чоно!Тэр таны сул талыг ашиглаж байна!

Жонгүгийн хэлэх зүйлд буцан эмэгтэй рүү харвал тэрээр үг хэлэхийн завдалгүй гэдсэнд минь хүйтэн мэсээ оруулчихав.

Намжүүн босч ирэн өнөөх чоныг барьж автал тэрээр төвөггүй гэхчин гарнаас нь мултраад жинхэнэ төрхөө гарган цусаа даран зогсох над дээр ирээд:

-Намайг ээжийг чинь яаж хөнөөсөнг чи мэдэх үү,би хэдэн хэсэг тастахдаа чихэнд нь чамайг заавал хөнөөх талаар ч хэлсэн.Удахгүй би өөр бэлэгтэй чамтай уулзах болно.Тэр хүртэл тэсч байгаарай!

-А.адгийн новш!!

Тэрнийг өрөөнөөс инээд алдсаар нисэн явахад цус минь хэмжээлшгүй их асгарч байсан тул тэсэлгүй өвдөгөөрөө газар сөхөрч унана.

Жин:Яг одоо хэвтүүл!

Жонгүг:Ах аа!Нүдээ аниж болохгүй шүү!Миүг бодох хэрэгтэй!

Газарт хэвтэн дээш харахдаа нулимс минь нүүрийг түлэн халуун ус шиг л урсана.

Нүдээ анихыг,энэ дэлхийг бүхнийг орхихыг хүсэх ч Миүг гэх сэтгэл минь мэдэрч буй өвдөлтийг тэвчихэд хүргэнэ.

Жин: Гүн орчихож!!

Юнги: Тэгэхээр далавчаар ороох хэрэгтэй гэсэн үг биз дээ.

Жин: Харамсалтай нь тийм ч одоо бидэнд далавч байхгүй байна.

Намжүүн: Би далавчаа өгье.Минийхийг таст!

Тэдний яриаг бүдэг бадаг сонсох ч ойлгож байсан учир өндийн босох гэж оролдоод:

-Би үнэхээр зүгээр!Тэглээ ч зорилгодоо хүрээгүй цагт үхэхгүйг мэдэж байгаа биз дээ!Тиймээс хэн ч далавчаа хугалах хэрэггүй.Ямар би анх удаа шарх авж байгаа биш,өвдөж байгаа ч зүгээр учир энэ новшийн газраас явцгаая.

Жин: Тэхёнаа!

-Зүгээр гээд байна!

Жонгүг: За тэгвэл явцгаая.

Асгарах цусын гараараа даран хаагаад цонхоор ширтэн,амандаа үглэсээр явна.

-Жимин рүү залга!

Юнги: Түрүүн ярьчихсан.Миү гайгүй байна гэсэн.

-Би одоо залга гэж байна!Миүгийн яг одоогийн байдлыг мэдмээр байна!

Жонгүгийг Жимин рүү залган чихэн дээр барихад тэрээр удалгүй дуудлагаа авав.

Нүдээ анин,толгойгоороо хойш налан,нэг гүнзгий амьсгаа аван гаргаад:

PRINCE |✔|Where stories live. Discover now