❄️S n o w y D a y❄️

201 28 0
                                    

Ажил тарах цаг дөхөх үед би нэг суниаж аваад захиралын өрөө рүү тайлангаа барин алхлаа.

Захиралын өрөөний гадна ирээд хаалгыг нь тогшиход дотроос нь захиралын хоолой "Ор, ор" гэх нь сонсогдов. Ороод захиралд тайлангаа өгөхөд захирал ширээнийхээ буланд тавиад над руу харж "Тарах болж байгаа биз дээ. Гадаа хүлээж байгаарай" гээд намайг гаргачихав.

Би их гайхлаа. Захирал надаар яах гэсэн юм бол?

Тарах цаг ч төд удалгүй болон ажлынхаа гадаа гарч ирэхэд цас орж байлаа. Аргагүй дээ. Одоо чинь өвлийн дунд сар шүү дээ. Гэхдээ өмнөх өдрүүдээ бодоход дулаахан, салхигүй бас цасны том ширхгүүд багахан будран орж байлаа.

Үзэсгэлэнтэй харагдах цаснуудыг ширтэн зогстол хажууд хэн нэгэн ирж зогслоо. Тэр хүн рүү анхаарвал захирал байх бөгөөд би одоо л бүрэн төвлөрч захирлаас асуув.

"Захирал аа, танд миний тусламж хэрэг болоо юу?"

Захирал чимээгүй зогсож байснаа намайг мөрөөр минь тэврээд машиндаа суулгах нь тэр.

Би гайхаж захирлыг дагуулан хартал тэр жолооныхоо ард суугаад "Хоол идэцгээе" гэж хэлээд хүүхэд шиг л өөдөөс харав.

Надад их л эвгүй санагдаж байлаа. Учир нь захирал тийм ч сайхан ааштай биш ба ер нь л хөндий харьцаатай байдаг хүн.

"Нөгөө...юу.. за за" учир нь үл олдох хэдэн үг л амнаас гарлаа. Харин захирал намайг шоолоод байгаа бололтой.

Нэгэн хоолны газрын үүдэнд ирээд намайг буухыг сануулав. Гадаа гарч ирэхэд цас хаялсан хэвээр байна.

Бид ороод цонхон талын нэгэн ширээнд сууцгаав. Цонхоор будрах цас харагдаад үнэхээр сайхан байна. Урагш харвал захирал инээсээр байх бөгөөд тэрхэн үед надад энэ олон жил бодогдож байгаагүй бодол төрөх нь тэр.

Тэр үнэхээр сэтгэл татам юм.

Би хоолойгоо засан "Таны найз бүсгүй..."

Захирал "Салчихсан."

Би бантан "Гэхдээ та..."

Захирал "Би анхнаасаа хайртай байгаагүй"

Тийм л дээ. Энэ чинь захирал шүү дээ.

Захирал "Бас битгий захирал, та гээд бай. Зүгээр л Бэкхён гэж дууд. Үгүй бол би өөрийгөө яг захирал гэдэг нэртэй юм шиг санаад байна" гэснээ өхөөрдмөөр инээв.

Би толгойгоо үл ялиг дохин нэг л эв хавгүй "Бэ... Бэкхён аа?" гэвэл тэр над руу толгой дохилоо.

Би үргэлжлүүлэн "Яагаад хоол идэх гэсэн юм?"

Бэкхён их л тоомжиргүйгээр "Харж явдаг хүнээ өөрийн болгохын тулд хөдлөх хэрэгтэй биз дээ?" гэхэд нь зүрхний цохилт хэмээ алдаж эхэллээ.

Би улайж байгаагаа мэдрэн цонх руу харвал цас улам л өнгө ороод байна уу гэлтэй орно.

Бэкхёнд миний ичиж байгаа таалагдсан бололтой хөнгөхөн инээх нь сонсогдоно.

Хоолоо аль болох чимээгүй идэж дуусгаад гарахад цас зогсох гэу байгаа бололтой улам багасаж байх нь тэр.

Би жаахан урвайн тэнгэр рүү харж байтал Бэкхён ардаас зөөлөн хэллээ.

"Цас та хоёр их үзэсгэлэнтэй харагдаж байна. Удахгүй цас зогсох байх. Тиймээс хурдан хэлье. Энэ цас орж дуусахаас өмнө би чиний залуу болно. Харин энэ өвөл дуусахаас өмнө чи миний эмэгтэй болох болно."

Энэ сонирхолтой үгийг сонсоод арагш харахад чихэрлэг зөөлөн зүйл уруул дээр минь буух бөгөөд Бэкхёны хоёр гар нуруугаар минь тэвэрнэ.

Үнсэлт дуусах үед цас зогссон байх бөгөөд Бэкхён инээн "Би чинийх. Харин чи минийх болох өдрийг тэсэн ядан хүлээе"

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Dove le storie prendono vita. Scoprilo ora