🍒C h e r r y B o y🍒

531 58 1
                                    

Надаас зайдуухан суух залууг нүд салгалгүй ширтэхдээ би амандаа черри хийхээр гараа сунгавал юу ч баригдсангүй. Залуугаас нүд салган урдаа байх сав руу хартал дуусчихсан байв.

Санаа алдан дэмий шүлсээ залгилан нөгөө залуу руу хартал бид харц мөргөлдчихлөө. Ичин эргэн тойрноо харахад цэцэрлэгт хүрээлэнд тийм олон биш ч нилээдгүй хүмүүс үзэгдэнэ. Модны сүүдэрт сууж байсан тул нарны туяа над дээр үл тусна.

Эргэж харахаас санаа зовсон ч зориглон нөгөө залуугийн зүг хартал инээсээр наашаа ирж яваа харагдав. Ичих басхүү сандрах хоёр зэрэгцэн яахаа мэдэхгүй сууж байтал тэр бараг л дэргэд минь ирсэн байх ба инээмсэглэсэн хэвээр л байлаа.

Хажууд тусах нарны туяан дээр нэгэн эрэгтэй хүний сүүдэр гарч ирэхэд би нөгөө залууг ирсэн гэдгийг мэдэн улам л сандарч эхэллээ. Харин залуу юу ч хэлэлгүй дэргэд суучихав.

Би түүн рүү гайхан харахад тэр над руу нэг инээчихээд урд байх хоосон черриний сав руу харснаа ардаа барьсан гараа гаргаж ирлээ. Түүний гарт савтай черри байх нь тэр.

Би гайхах мөн сандрах мэдрэмжүүдэд автан юу ч үл дуугарах ба хөдөлгөөн ч хийх сэхээ байсангүй. Би зүгээр л түүний үйлдлүүдийг ширтэнэ.

Залуу черриг задлан урд тавих зуураа "Намайг Бэкхён гэдэг" гэж гайхалтай хоолойгоор хэллээ.

Тэгээд черринээс аван надад сунгалаа.

Намайг черриг авах үед тэр догдолмоор зүйлсийг хэлж эхэлсэн юм.

"Черри уул нь багцаараа ургадаг л даа. Гэхдээ бас дангаараа ургах нь ч бий. Харин бүх л хүмүүс энэ жимсийг төсөөлөхдөө хоёроороо байгаагаар боддог. Нэг төвтэй хос жимс мэт.

Гэхдээ нэг гайхмаар зүйл нь ганцаараа ургасан черриний хажууд үргэлж өөр ганц черри ургасан байдаг. Яг л хэзээ ч ганцаардах ёсгүй мэт.

Хатагтай, та черринд дуртай бололтой. Гэхдээ ганцаараа юм. Хүсвэл би таны дэргэд байж хамтдаа хос черри шиг өдрүүдийг бүтээж болно шүү. Үнэндээ надад ч гэсэн хэн нэгэн жимсхэн хэрэгтэй байна"

Үүний дараа би жинхнээсээ догдолж эхэлсэн юм. Саванд байх хос черри ч мөн бусдаасаа тодрон улайна.

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now